2015-01-12
32 үг ба жишээ өгүүлбэрүүд

1. ABILITY -авьяас, оюун билиг, чадвар, мэдлэг
1.  There’s no doubting her ability.
Бүсгүйн авьяас чадварт эргэлзээ алга. 
2.  She had the ability to explain things clearly and concisely.
Тэр эмэгтэй аливааг товч, тодорхой тайлбарлах чадвартай байсан юм.
3.  She’s a woman of considerable abilities.Тэр зэгсэн авьяастай хүүхэн. 
4.  I have children in my class of very mixed abilities. (= different levels of skill or intelligence)
  Ангид маань сурлагаар харилцан адилгүй хүүхдүүд бий. (= сурлага мэдлэгийн төвшнөөр эрс ялгаатай.)

2. ABSOLUTELY – туйлын, үнэхээр, яг, бүрэн дүүрэн, огт, таг, яриангүй, даан ...
2015-01-08
Гадаад хэлийг төгс сурахуйн нууц
Олонх хүмүүс яагаад гадаад хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ?
     Сүүлийн үед манай улсад англи, хятад, япон, герман, солонгос зэрэг харь хэлийг сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэлний чиглэлийн сурах бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний мэдлэг нь зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч чухал дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд сургуульд ч тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр дүнтэй явагдахгүй байгаа гэвэл уншигч та санал нийлэх байх аа.
  ...
2014-12-15
Англи хэл сурах зөвлөгөө
1. Гадаад хэл сайн сурах нэг vндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мөн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зvйл бий.
3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илvv хялбар болно.
5. Бид дvрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дvрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
6. Англи х...
2014-12-01
Күнзийн заасан АМЬДРАЛЫН 9 ХИЧЭЭЛ
 
Күнз (өрнөдөд Конфуци гэдэг) бол эртний Хятадын агуу их сэтгэгч, гүн ухаантан. Түүний сургаальд ёс суртахууны асуудлуудыг  хувь хүний болон нийгмийн талаас нь тайлбарладаг. Күнзийн суртал Хятад үндэстний оюун сэтгэлгээний суурь болдог ба Солонгос, Япон зэрэг орнуудад мөн хүчтэй дэлгэрсэн билээ.

Түүний сургаалиудаас түүвэрлэн хүргэж байна.

1. Зогсолтгүй үргэлжлүүл

“Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүйгээр урагшлах хэрэгтэй”

Хэрвээ та зөв зам дээр байгаа бол хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрнэ. Дараалсан хүнд хүчрийг туулах хэрэгцээ гарна.

2. Найз нөхөд чухал

“Өөрөөсөө дутуу хүнийг хэзэ...

2014-12-01
Эх хүний хүүдээ хэлэх 20 сургааль

Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж…


boy_and_bull_17
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн хүлээх үүрэг маш их. Хүүхдээ сайн хүмүүжүүлээгүйгээс болоод тухайн хүүхэд өөртөө болон ойр хавийн хүмүүстээ, цаашилбал улс оронд халгаатай хүн бий болдог. Харин хүүхдээ сайн хүмүүжүүлсэн эцэг эх үргэлж тайван амгалан, санаа зовох зүйлгүй амьдарч чадна. Ингээд хүүхдээ хүмүүжүүлэхдээ заавал хэлэх хэрэгтэй зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

1. Спортоор хичээллэ.
Ингэснээр чи ялсан үедээ онгироо зан гаргаж бардамнахгүй хамгийн гол нь ялагдаж сурах болно. Цагаа зөв зохистой өнгөрөөж, бусадтай хамтарч ажиллаж, асуудлы...

2014-11-14
Америкчуудын хамгийн их хэрэглэдэг 500 хэлц
Америкчуудын хамгийн их хэрэглэдэг 500 өгүүлбэрийг таньд хүргэж байна. Өдөрт 2-3 өгүүлбэр цээжлээд явбал өдөр тутмын амьдралд тань хэрэг болно.


Fortune-500

A]

A piece of cake. Ядах юмгүй.
Absolutely. Мэдээж!
After you. Та түрүүлээд яв.
Always. Дандаа л ийм.
Amazing. Мундаг юмаа
And then? Тэгээд яасан бэ?
Any good ideas? Сайхан санаа байна уу?
Any time. Дуртай цагтаа
Anybody home? Гэрт чинь хүн байгаа юм уу?
Anything else? Өөр яасан гэнээ?
Are you in line? Та оочерлэж байгаа юм уу?
Are you kidding? Тоглоогүй биздээ?
Are you serious? Нээрээ гэж үү?
At last. Ингэж нэг юм.
Attention, please! Анхааралаа түр хандуулаач
Awesome!...

2014-11-11
Бурхантай бүү наймаалц
Ажил бүтээгээд өгчих, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярина. Залбирах нь хүртэл хариу нэхэлт, тахих нь хүртэл үр дүн горилолт, мөргөх нь хүртэл ашиг сонирхол, хүсэлт. Бурхантай бүү наймаалц. Бурхан эгогын зарц биш. Тэр бол хайр. Тэр бол өглөг. Хариу бүү хүс. Ингэвэл бурхан чамтай нэгдэх болно.

Зүгээр л цав цагаан цаас бай. Зүгээр л хов хоосон сав бол. Хэдий хоосрох тусам чамд их зүйл багтах болно. Хэдий дүүрэн байх тусам чамд бага зүйл орох болно. Ухаарал орох зайгүй буруу мэдлэгээр чигжсэн тархи. Хайр цэцэглэх хөрсгүй хөлдүү цэвдэг зүрх байхаа боль. Ухаарлын сав нь болохсон, хайр...
2014-11-11
21 өдөр өглөө бүр 4:30-т боссоноороо миний сурсан 12 зүйл
Дөрөвдүгээр сарын 2-нд би өөрийгөө нэгэн шинэ зүйлд сорихоор шийдсэн юм. Амьдралдаа тулгарч байсан хамгийн том сорилуудын маань нэг энэ байлаа.


Миний сорил их энгийн: 21 өдөр өглөө бүр 4:30-т босох байсан ба би сорилдоо “Эртэч21өдөр” гэдэг нэр өгсөн. Ер нь бол би бараг өглөө бүр 6 цагт босоод хэвшчихсэн байсан л даа гэхдээ энэ удаа би илүү цаашаа ахихыг хүссэн юм. Өөрөө өөрийгөө шалгаж, өөрийнхөө хязгаарыг мэдэхийг хүссэн миний хүсэл байсан юм. Мөн энэ сорилынхоо явцыг бусадтай хуваалцаж хүн бүхний итгэж дагаж мөрддөг зарим нэг ойлголтуудыг өөрчлөхийг хүссэн.


Амралтын өдрүүдээрээ их олон өөр зүй...
2014-11-06
Хүүдээ хэлж байх хэрэгтэй 20 сургааль

Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж… Хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн хүлээх үүрэг маш их. Хүүхдээ сайн хүмүүжүүлээгүйгээс болоод тухайн хүүхэд өөртөө болон ойр хавийн хүмүүстээ, цаашилбал улс оронд халгаатай хүн бий болдог. Харин хүүхдээ сайн хүмүүжүүлсэн эцэг эх үргэлж тайван амгалан, санаа зовох зүйлгүй амьдарч чадна.

Ингээд хүүхдээ хүмүүжүүлэхдээ заавал хэлэх хэрэгтэй зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

1. Спортоор хичээллэ. Ингэснээр чи ялсан үедээ онгироо зан гаргаж бардамнахгүй хамгийн гол нь ялагдаж сурах болно. Цагаа зөв зохистой өнгөрөөж, бусадтай хамтарч ажиллаж, асуудлы...

2014-10-15
Мөнгөний талаар хүүхдүүддээ зааж өгөх ёстой хамгийн чухал 5 зүйл (цувралын 3-р хэсэг)
 Сургааль:  Хуримтлалыг хэдий эрт эхлүүлнэ мөнгө чинь хүүгийн хүүний нөлөөгөөр тэдий чинээгээр түргэн өснө.

Энэ насан дээр богино хугацааны хуримтлалаас урт хугацааны зорилтууд руу шилжих хэрэгтэй.  Хүүгийн хүү гэдэг ойлголтыг зааж өгөөрэй: хадгаламжинд хийсэн мөнгөндөө хүү авна, мөн энэ хадгаламжиндаа өмнө нь авсан байсан хүүнээсээ бас хүү авна гэдгийг.

Бодитоор үзүүлэх арга, жишээнүүд, 11-13 нас:

  1. Хүүгийн хүүг тайлбарлахдаа тодорхой тоон жишээ авч яриарай.  Ингэсэн нь хийсвэрээр тайлбарласнаас илүү үр дүнтэй гэдэг нь судалгаагаар батлагдсан гэж Коблинер зөвлөж байна.  14 настайгаасаа эхлээд жил ...