2014-10-15
Мөнгөний талаар хүүхдүүддээ зааж өгөх ёстой хамгийн чухал 5 зүйл (цувралын 3-р хэсэг)
 Сургааль:  Хуримтлалыг хэдий эрт эхлүүлнэ мөнгө чинь хүүгийн хүүний нөлөөгөөр тэдий чинээгээр түргэн өснө.

Энэ насан дээр богино хугацааны хуримтлалаас урт хугацааны зорилтууд руу шилжих хэрэгтэй.  Хүүгийн хүү гэдэг ойлголтыг зааж өгөөрэй: хадгаламжинд хийсэн мөнгөндөө хүү авна, мөн энэ хадгаламжиндаа өмнө нь авсан байсан хүүнээсээ бас хүү авна гэдгийг.

Бодитоор үзүүлэх арга, жишээнүүд, 11-13 нас:

  1. Хүүгийн хүүг тайлбарлахдаа тодорхой тоон жишээ авч яриарай.  Ингэсэн нь хийсвэрээр тайлбарласнаас илүү үр дүнтэй гэдэг нь судалгаагаар батлагдсан гэж Коблинер зөвлөж байна.  14 настайгаасаа эхлээд жил бүр 20 мянган төгрөг хадгалуулвал, 65 нас хүрэхдээ 607 сая төгрөгтэй болно (жилийн хүүг 18%-иар бодвол).  Харин хуримтлалаа 35 нас хүрч байж эхлүүлвэл, 65 хүрэхэд мөнгө нь дөнгөж 18 сая л болно гэдгийн учрыг ойлгуулаарай.
  2. Investor.gov хаягаар орж хүү/охиноороо хүүгийн хүүний тооцоолол хийлгүүлээрэй.  Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг тодорхой хувиар өсөхөөр хийвэл хэдэн төгрөг олж болохыг эндээс сурах юм.
  3. Охин/хүүгээрээ илүү урт хугацааны зорилт сонгуулаарай.  Авахаар мөнгөө цуглуулж байсан тоглоомоос нь жишээ нь үнэ өндөртэй зорилт тавиулна уу.  Мөнгө хуримтлуулсанаар алдаж байгаа, золиослож байгаа зүйлс болох алдагдсан боломж гэж нэрлэгдэх зүйлийн талаар ярьж өгөх нь маш чухал.  Энэ насан дээр хүүхдүүд мөнгийг зарцуулах сонирхолтой байдаг учир хуримтлуулахгүй байхыг хичээдэг.  Тиймээс урт хугацааны зорилтоо бодоход одоо авмаар байгаа зүйлсийг авахгүйгээр шийдэж байвал зорилтоо зөв тавьсан байгаа гэсэн үг гэж Коблинер зөвлөж байна.  Жишээлбэл, хүү/охин тань хичээлийнхээ дараа зууш худалдаж авдаг дадалтай бол, тэр мөнгөө цуглуулаад iPod авсан нь дээр юм байна гэж өөрөө шийдэж магадгүй.

Дараагийн цувралуудаар бид 14-18, 18+ насны хүүхдүүдэд зориулсан мөнгөний талаар мэдэх хэрэгтэй хамгийн чухал зүйлс болон тэднийг бодитоор үзүүлэх аргуудыг хүргэнэ.

http://arigbank.mn/

Бичсэн: Telnet | цаг: 16:25 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ih surgamj awlaa talagdaj bna shvv odoonoos ehleed mongoo tsugluulna aa ih montei bolood az jargaltai amidarna aaa
Бичсэн: oyuka (зочин) цаг: 18:07, 2015-01-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax