Та урьд нь олон удаа илтгэл тавьж байсан ч та дахин илтгэл тавих болоход танд бяцхан айдас төрж байсан уу? Та олны өмнө гараад илтгэхийн өмнө дотроо зааланд буй хүмүүст миний ярьж байгаа зүйл таалагдах болуу, хэрэв би ярих зүйлээ мартвал яах билээ, сандарсан байдлаа бусдаас хэрхэн нуух билээ гэх мэт олон зүйл боддог байх.
Тэгвэл та санаа зовох хэрэггүй.
Учир нь та ганцаараа уг айдастай тулгарч байгаа хэрэг биш. Алдарт Irving Wallace-н “Жагсаалтын Ном”-нд өгүүлснээр хүн болгоны хамгийн их айдаг зүйл бол олны өмнө илтгэл тавих бөгөөд энэхүү айдас нь үхлийн айдсаас ч илүүтэй байдаг гэжээ.
Таныг өөртөө итгэлтэй байхаас эхлүүлээд өөрийн айдсаа дарах, гарамгай илтгэгч болоход тус болох 10 аргыг санал болгож байна:
1. Илтгэлээ дууссан гэж төсөөлөх хэрэгтэй
Яагаад энэхүү илтгэлийг тавьж байгаа билээ гэдгээ тодорхойл. Таны илтгэлийн зорилго юу вэ? Энэ мэдээллийг бусдад дамжуулснаар та ямар үр нөлөө гараасай гэж хүсч байна? Өөрөөр хэлбэл та илтгэлийнхээ үр дүн ямар байгаасай гэж хүсэж байна тэр үе ирсэн мэтээр төсөөлөн бод. Энэ төсөөлөл нь таныг мэдээллээ сонсогчдод үр дүнтэй хүргэхэд тустай.
2. Хялбар тодорхой байлга
Бусдын анхаарлыг өөр дээрээ хандуулахаас илүүтэй ярьж мэдээллэж байгаа зүйлдээ бусдын анхаарлыг татах нь хамгийн гол нь.
Сэтгэгдэл төрүүлэх гэж хэт хичээх хэрэггүй. Илтгэл бэлтгэхдээ Power Point болон бусад программыг хэтрүүлж ашиглахаас зайлсхий. Ингэснээр магадгүй таны илтгэлийн ач холбогдолыг бууруулах, мөн хэт нуршсан мэдээлэл оруулснаар сонсож буй хүмүүсийг залхааж болох юм. Хүмүүсийг залхаахаас болгоомжил.
Мөн өөрийн ярианы хэв маягт анхаарахад илүүдэхгүй. Илтгэл эхлэл хэсэг, өрнөл, тайлбар жишээ бүхий гол хэсгүүд, төгсгөл хэсгийн яриаг өнгийг зөв тохируулах хэрэгтэй. Нэг хэвийн үргэлжилсэн темптэй яриа нь ямар нэгэн зааг ялгаагүй болж хүнийг амархан залхаадаг байна. Мөн орчны уур амьсгалыг соргог мэдэрч сонсогчидтойгоо харилцан ярилцаж тэдэнтэй илтгэлийн туршид холбоотой байхыг хичээгээрэй.
3. Бэлтгэл, бэлтгэл бас дахин бэлтгэл
Өөрийн илтгэлийг маш сайн бэлтгэлийн хүчинд та гартаа оруулах болно. Хэрхэн бэлдэх вэ гэж үү?... Юуны өмнө илтгэлээ 2-3 удаа өөртөө зориулаад нэг уншаад үз. Та тольны өмнө эсвэл камерт өөрийнхөө илтгэж буй байдлаа бичиж үзэх, ойр дотны зөвлөгөө өгөх хүмүүст илтгэж үзүүлэх хэрэгтэй. Энэ нь илтгэлийн хамгийн ээдрээтэй хүнд хэсгүүд дээр тус болно.
Бэлтгэл хийх орчин илтгэл тавих орчинтой ойролцоо байх тусам сайн. Жишээлбэл: Хэрвээ та индэр дээрээс илтгэл тавих бол бэлтгэл хийхдээ ямар нэгэн тайзан дээр хийвэл илүү үр дүнтэй байх болно. Ямар ч мундаг хүн байлаа олон хүний урд илтгэхийн өмнө заавал бэлдэх хэрэгтэй. Үүний тулд илтгэлийн байранд ирж орчинтойгоо танилцах, танхимд хэрхэн орж ирэх, хүмүүстэй хэрхэн мэндлэх зэрэгээ төлөвлөх шаардлагатай.
4. Амжилтаа төсөөлөн бодох
Илтгэлийн өмнөх өдөр унтахын урьд та өөрийн бэлдсэн илтгэлээ амжилттай тавьсан мэт төсөөлөн бодох нь чухал юм. Үүний тулд маш олон мэдрэхүйгээ ашиглах хэрэг гарна.
Иймээс өөртөө итгэлтэй илтгэгч болохын тулд та илтгэлээ амжилттай болно гэдэгт итгэн түүнийгээ төсөөлөн бодох хэрэгтэй.
5. Бага багаар ахиад байх хэрэгтэй
Аврага зүйл нь дотроо жижиг зүйлсийг агуулж байдаг. Жишээ нь та аварга том талхыг идэхээр бол яах вэ? Мэдээж хэдэн хэсэгт хувааж байж идэх нь тодорхой. Үүний адилаар хэрэв та тодорхой бүлгийн өмнө илтгэл тавих шаардлага гарсан бол тухайн бүлгийн хүмүүсийг хэсэг хэсгээр нь өөртөө татах хэрэгтэй. Тухайн бүлгийг хувь хүн болон бусад талаас нь хуваан өөртөө татах хэрэгтэй.
Тэдэнтэй аль болох найрсаг нээлттэй харилцаж урд талын эгнээнд буюу өөрт хамгийн ойр суулгаснаар танд амар байх болно. Учир нь нөхөрсөг нээлттэй байдал нь урам дэм бэлэглэдэг байна. Харин ингэхийн тулд:
• Таны нүдэнд дулаахан туссан өөдрөг үзэлтэй, таныг мэдэх хүмүүстэй эхний ээлжинд гар барин мэндэлж тэднийг цаг зав гарган ирсэнд нь талархах хэрэгтэй.
• Хүмүүс ихэнхдээ таалагдсан, хүлээн зөвшөөрсөн үедээ нөхөрсөгөөр инээмсэглэх, толгой дохидог. Энэ нь таныг илтгэлээ эхлэх дохио юм. Нүүрэндээ инээмсэглэл дүүрэн хүмүүс таны илтгэлийг хүлээгээд сууж байна.
Бас нэгэн зүйлийг анхааруулахад илтгэл тавих нь таны хэрэглээ сонирхол бус харин сонсогчдын хэрэгцээ сонирхол гэдгийг мартаж болохгүй. Ингээд алхам алхамаар урагшлаад бай!
6. Эхлэх гэж байгаагаа мэдэгдэх
Эхлэл хэсэг нь сонсогчид таныг цаашид үргэлжлүүлэн анхаарч сонсох эсэхийг шийддэг. Тиймээс таны эхлэл маш тодорхой оновчтой байх ёстой.
Нэгэнт ингэж эхэлсэн бол та эрч хүчийг мэдэрч таны дараагийн ярих зүйл аяндаа ундрах болно.
7. Төгсгөх гэж байгаагаа мэдэгдэх
Энэ нь таны хүргэж буй мэдээллийг хүмүүс хүлээн авах сүүлийн хэсэг юм. Та магадгүй гайхамшигтай эхлэл, өрнөлтэй илтгэл тавьж чадсан ч төгсгөлөө тааруухан хийхэд үзэгч сонсогч олон таныг үргэлж төгсгөлөөр тань санаж явах болно. Төгсгөлөө тодорхой байлга.
Бусдын санал сэтгэгдлийг асуу.
8. Мартсан тохиолдолд нэмэлт аргатай байх.
Хэрэв та хэлэх гэж байгаа зүйлээ мартсан эсвэл илтгэлийн явцад самуурсан бол дараах аргыг хэрэглээд үзээрэй:
• Ярихаа зогсоо. 2 алхам ухар, гүнзгий амьсгаа ав, ухаан санаагаа төвлөрүүл, инээмсэглэ. Буцаж урагш 2 алхан эргээд илтгэлдээ орж болох юм.
• Сүүлд хэлсэн өгүүлбэрээ нэг давтаад үз.(цаг хож) Ингэснээр дараагийн хэсэгт юу ярихыг санахад тус болдог.
• Хэрвээ та бүр ор тас мартсан тохиолдолд сонсогчдоос сүүлийн өгүүлбэрийг асууж болох юм. Аль эсвэл гараар тараах материал өгсөн бол үзэгчдээс “бидний дараагийн хэсэг юу билээ?” гэх мэт асуулт тавьж болох юм. Энэ хэсэгт таньд тус болох хүн хэр олон болохыг та мэдээд гайхна гэдэгт эргэлзэх юм алга. Энэ бүхэн бодлыг тань төвлөрүүлж, цаг хожин мөн сонсогчидтой харилцан холбоотой байхад туслах болно.
Анхааруулга : Өөрийн ярианы өчүүхэн хэсгийг мартсан тохиолдолд хэзээ ч “битгий уучлалт гуйж бай”, хоромхон зуур зогсолт хийн юу ч болоогүй мэт дүр эсгэн цааш илтгэлээ үргэлжүүлэх хэрэгтэй.
9. Түгшсэн байдалаа өөрийн давуу тал болгох
Магадгүй та итгэхгүй ч байж болох ч мэргэжлийн болон мэргэжлийн бус ямар ч илтгэгч бүгд л илтгэлийн үед үргэлж түгшсэн байдалтай байдаг.
Тэд үүнийгээ өөрийн биедээ эерэг энерги болгон ашиглаж давуу талаа болгож чаддаг байна.
10. Сэтгэлээр өөдрөг бай
Таны илтгэлийг сонссондоо баяртай байгаа хүмүүсийг хараад өөдрөг байх хэрэгтэй.
• Таны хэлсэн үг бүр сонсогчдод чухал гэдгийг санаж яв
• Илтгэл тавих боломж бүр таны амжилтанд хүрэх боломж юм
• Илтгэх тусам таны ур чадвар нэмэгдсээр байх болно
• Илтгэл тавихгүй байснаар таньд олдохгүй тэр олон боломжийг энэ удаагийн илтгэл танд нээж өгч байна шүү дээ.
Дараагийн удаа та олны өмнө илтгэхдээ эдгээр техникийг ашиглаасай гэж хүсье. Учир нь тэр үед илтгэл тавих нь таны хувьд дуртай зүйл чинь болсон байна гэж бодож байна.
http://www.facebook.com