2012-10-15
Сонжоо: Гарын хөдөлгөөнөөр нь хүний зан чанарыг тодорхойлох арга
 Энэ удаад гарын хөдөлгөөнөөр нь зан чанарыг тодорхойлдог нэгэн энгийн сонжоо орууллаа. Бусадтайгаа хуваалцахаа мартваа.


Доорх дөрвөн үйлдлийг нэг бүрчлэн хийгээд, өөрийгөө ямар хүн болохыг мэдээд ав. 
 
 
Хуруунуудаа зөрүүлж барих
 
Хамгийн дээд талд зүүн гарын эрхий хуруу байвал “З”, харин баруун гарын эрхий хуруу байвал “Б”
 
 
Ямар нэг юм руу онил
 
Нэг юмруу онилж байхдаа зүүн нүдээ харж, баруун нүдээ аньж байвал “З”, харин баруун нүдээрээ харсан бол “Б”
 
 
Гараа цээжиндээ зөрүүлж бариад үз
 
Зүүн гар чинь дээр нь байвал “З”, харин баруун гар дээр бол “Б”
 
 
Алгаа таш
 
Хэрвээ зүүн алгаараа баруун алгаа цохиж байгаа бол “З”, харин баруун алгаараа зүүнээ цохиж байвал “Б” 
 
 
Одоо дараалан байрлуулсан дөрвөн үсгийн дагуу өөрийнхөө зан араншинг олж мэдээрэй.
 
“ББББ” (100% баруун гартай гэсэн үг) – Хуучныг баримталсан, маргаанаас хол байж, хүмүүстэй муудалцахыг хүсдэггүй хүн.
“БББЗ” – Энэ хүний хамгийн сул тал нь шийдвэр гаргахдаа муу байдаг.
“ББЗБ” – Хүмүүстэй харилцахдаа сайн гэж хэлж болно. Сээтгэнэх, аливаад хичээл зүтгэл гаргаж чаддаг, хөгжилтэй, мөн урлагийн мэдрэмжтэй хүн.
“ББЗЗ” – Ер нь бол иймэрхүү хүмүүс ховор байдаг. “ББЗБ” –тэй төстэй гэж хэлж болно, гэхдээ арай галзуу, их зантай хүн.
“БЗББ” – Их юм боддог, уян хатан, тэвчээртэй, гэхдээ бага зэрэг хүйтэн хөндий байх нь элбэг.
“БЗБЗ” – Ийм хүмүүс эрчүүд дунд бас л ховор тохиолддог бөгөөд аливаа зүйлд амархан эмзэглэдэг, тэдэнд тус болох зүйл маш ховор байдаг.
“ЗБББ” – Энэ төрлийн хүмүүс элбэг байдаг. Эмоци ихтэй, чухал асуудлыг шийдвэрлэхдээ хойрго ханддаг, бусдын нөлөөнд автахдаа амархан, аливаа зүйлд дасан зохицохдоо сайн. Бусад хүмүүстэй их нийтэч, нээлттэй хүмүүс байдаг.
“ЗББЗ” – “ЗБББ”-тэй төстэй хэдий ч нэг сул талтай – хэт гэнэн хүмүүс байдаг. 
“ЗЗББ” – Их нийтэч, энгийн бөгөөд төрөл бүрийн сонирхолтой, өөртөө байнга дүн шинжилгээ хийдэг.
“ЗЗБЗ” – Энгийн, зөөлөн, итгэмтгий хүмүүс.
“ЗЗЗБ” – Эмоци ихтэй, эрч хүчтэй, шийдэмгий.
“ЗЗЗЗ” - (100% зүүн гартай гэсэн үг) – Хуучинсаг бус, ямагт шинийг эрэлхийлж байдаг. Бага зэрэг амиа бодсон, зөрүүд, өөрийнхөө байр суурь дээр баттай зогсдог, заримдаа юу ч ярихгүй тохиолдол ч бий.
“ЗБЗБ” – Хамгийн хүчирхэг хүмүүс. Тэдний бодлыг өөрчлөхөд хэцүү, маш их эрч хүчтэй, зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй.
“ЗБЗЗ” – “ЗБЗБ” –тэй төстэй. Гэхдээ тогтворгүй, хэт өөрийгөө шүүх хандлагатай. Ийм хүмүүстэй найз болоход тийм ч амар биш.
“БЗЗБ” – Галзуу, хэрүүл маргаанаас хол явдаг, харилцааны өндөр чадвартай, хоббигоо үргэлж өөрчилж байдаг хүн. 
“БЗЗЗ” – Тогтворгүй, бие даасан хүмүүс.  Бүх зүйлийг хийж үзэх хүсэл эрмэлзэлтэй байдаг.

http://www.alpha.mn/
Бичсэн: Telnet | цаг: 12:31 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


er n bol taarjiish dee
Бичсэн: Зочин цаг: 12:45, 2012-10-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax