Эдгээр 7 дижитал гэрэл зургийн зөвлөмж нь сайн гэрэл зурагчны төвшинд таныг аваачих замын эхлэл юм.
1. Камерын Тохируулгыг Сурах: Их зургаа авах боломж чинь “автомат” горим дээр л байна уу? Энэ бол байдаг л үр дүн. Хэрэв та гайхалтай зураг буулгахаар шийдсэн бол бусад горимуудыг мэддэг байх хэрэгтэй. Цаг гаргаж камерын гарын авлагыг уншиж ямар үед ямар горимд зураг авахыг ойлгосон байх хэрэгтэй.
2. Олон Зураг Ав: Үнэтэй хэрэгсэл сонгож галзуу худалдан авалт хийхээсээ өмнө та маш олон зураг авсан байх хэрэгтэй. Маш олон зураг авсан бол та өөртөө ямар төрлийн камер шаардлагатай болон хэзээ камераа шинэчлэхээ мэддэг болно. Дашрамд хэлэхэд олон зураг авчихаад мууг нь дараа нь устгаж болно шүү дээ.
3. Тоосноос Сал: Дурангаа байнга сольдог дижитал камертай бол мэдрэгч нь тоосонд дарагдаж гүйцнэ. Цахилгаанжсан мэдрэгч орчны тоосыг татаж, янз бүрийн элемент ч камерын энэ эмзэг хэсэг дээр буудаг. Та зориулалтын сойзоор тоосыг хөдөлгөж, камераа доош нь харуулж үлээгчээр үлээлгэ. Болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй, дотор сойзны нэг үс наалдаад үлдсэн байх вий.
4. Трипод Ашигла: Трипод хэрэглэж камераа хөдөлгөөнгүй байлгаж, цэвэрхэн зураг аваарай. /Трипод-камерны хөл/
5. Биетийг буулгахдаа өөр өөр хараалах урт, өөр өөр өнцөг болон өөр өөр барилт ашигла: Буулгаж байгаа биетдээ өөр өөр хараалах урт ашиглах нь - зүүм ашиглах нь биетийг ойртуулахаас гадна талбайн гүнийг өөрчилдөг (ар нь бүрэлзсэн болно). Мөн өөр өөр зайнаас авахад биетийн хэлбэрын өөрчлөлт сэтгэгдэл төрүүлэхээр (нүүрэнд чинь тулаад зураг авах гэсэн гэрэл зурагчин өөрийг чинь сандраадаг биздээ). Биетийг өөр өөр өнцгөөс ав - Хэдэн алхам хажуу тийш болох, өвдөг дээр зогсоод зураг авахад хичнээн өөр болох нь гайхалтай. Өөр өөр барилт - Камераа босоо барих арга байдаг. Хөндлөн болон босоо барилтаас гадна янз бүрээр ташуу барьж зураг авч үзээрэй.
6. Янз бүрийн горимуудыг турш: Хамгийн энгийн компакт камерт хүртэл янз бүрийн зураг авах горимууд байдаг. Тэдгээрт “хөрөг”, “байгаль орчин”, “спорт”, “шөнийн” гэх мэт байдаг. Заримдаа тохиргоо дотор агуулсан горимуудыг нэг нэгээр нь сонгоод зураг авч үзээд бай. Тэдгээр горимууд энгийн өөрчлөлтүүдийг хийж байдаг (өрц, хөшигний хурд, ISO зэргийг) - өөрийн чинь авсан зургийн төрх хийгээд мэдрэмжийг өөрчилж чадах бүхий л зүйлс.
7. Флэш Гэрлээрээ Тогло: Флэш гэрлээ унтрааж үзэхээс гадна зураг авахдаа зориуд ажиллуулж үз. Заримдаа обьектийн чинь ард талд гэрэл ихтэй нөхцөлд зураг авахдаа флэш гэрэл ашиглах нь зургийг бүр гоё харагдуулах нь ч бий (камер чинь хэдийгээр үүнийг хэрэггүй гэж үзэж байсан ч гэсэн). Энэ нь өнөөх биетийхээ төрхийг нуух гэж оролдоод буй мэт сэтгэгдэл төрүүлдэг силүэт зураг авалтыг зогсоох болно.
http://www.facebook.com/groups/freephotographers/