2012-01-27
Англи хэлний дүрэм
Ямар ч хэлний дүрмийг гурван зүйлээр судалдаг. Үүнд:
 
1. Авиан зүйн дүрэм
2. Үг зүйн дүрэм
3. Өгүүлбэр зүйн дүрэм

1. Авиан зүйн дүрэм
Авиан зүйн дүрэм гэдэг нь товчхондоо “Унших дүрэм” юм. Би та бүхэнд англи унших дүрмийг бүгдийг нь 4 аргаар тайлбарлаж өгье. Үүнд:
Унших дүрэм ¹1 буюу А арга
Англи үгийг уншихад үсэг, авиа, үе, өргөлтийн тухай мэдлэг шаардлагатай.
1. Англи хэлний үсэг /26 үсэгтэй/
Aa [ei]
Bb [bi:]
Cc [si:]
Dd [di:]
Ee [i:]
Ff [ef]
Gg [di:]
Hh [eit]
Ii [ai]
Jj [dei:]
Kk [kei]
Ll [el]
Mm [em]
Nn [en]
Oo [ou]
Pp [pi:]
Qq [kju:]
Rr [a:]
Ss [es]
Tt [ti:]
Uu [ju:]
Vv [vi:]
Ww [‘dabl ju:]
Xx [eks]
Yy [wai]
Zz [zed]
Эдгээр 26 үсгийн нэрийг мэдсэнээр англи үгийг уншиж болох уу? Мэдээж болохгүй. Англи хэлэнд бичлэг, дуудлага хоёр зөрдөг. Яг монгол бичиг шиг агула гэж бичээд уул, мину гэж бичээд миний гэдэг шиг. Ер нь европын хэлнүүдэд орос, грек, болгараас бусад 30 орчим хэлэнд эдгээр латин үсэг хэрэглэгддэг. Эдгээрээс бичлэг, дуудлага хоёр нь хамгийн их зөрөөтэй байдаг нь англи хэл юм. Жишээ нь: school гэдэг үгийг эс-си-эйч-өү-өү-л, эссиэйчөүөүл гэж уншдаггүй, скүүл гэж уншдаг. Уг үсгүүдийн нэр нь товчилсон үг, хүний нэрийг хэлэхэд л хэрэглэгддэг.
Dorj гэвэл [di:], [ou], [a:], [dei] Dorj, F.B.I Federal Bureau of intelligence гэх мэт. Англи хэлний цагаан толгойд хэд хэдэн сул тал байдаг. А үсгийг ЭЙ гэж, Е үсгийг ИЙ гэж, I үсгийг АЙ гэж, R үсгийг АА гэж өөрөөр дуудаг нь дүрэм үзэх явцад хүндрэл учруулдаг. Англи хэлний үсэг бол латин үсэг юм. Нэгэнтээ л ач холбогдол багатай учраас дүрэм үзэх явцдаа уг үсгүүдийг латинаар нь дуудвал их зүгээр байдаг. Одоо латин нэрийг хэлж өгье. Зарим үсгийн дуудлагыг хялбар болгохын тулд герман, франц хэлнээс авлаа.
Aa-а
Bb-бэ
Cc-цэ
Dd-дэ
Ee-э
Ff-эф
Gg-гэ
Hh-ха
Ii-и
Jj-йот
Kk-ка
Ll-эл
Mm-эм
Nn-эн
Oo-о
Pp-пэ
Qq-кү
Rr-эр
Ss-эс
Tt-тэ
Uu-ү
Vv-вэ
Ww-дүбл вэ
Xx-икс
Yy-игрек
Zz-зэт
Ингэж дуудахад хамаагүй хялбар байгаа биз дээ. За, нэгэнтээ л үсгээ мэдээд уншиж болохгүйгээс хойш авиагаа үзэцгээе.

Англи хэлний авиа
Англи хэлний авиаг гийгүүлэгч авиа, эгшиг авиа гэж 2 ангилдаг. Ер нь ямар ч хэлний авиаг ингэж хуваадаг.
Эгшиг, гийгүүлэгч 2 ямар ялгаатай вэ? Та юу гэж бодож байна? Хатуу, зөөлөн, эр, эм гээд л хэлэх байх л даа. Гийгүүлэгч авиаг хэлний урдуур хэлбэл зөөлөн, ардуур хэлбэл хатуу болчихдог. Жишээ нь: Бь, Бъ гэх мэт. Эгшиг авиа хэлний үзүүрээр хэлэгдвэл эм эгшиг, угаар хэлэгдвэл эр эгшиг гэж үздэг. Ж нь: А, Э г.м. Ер нь хэл сурахад толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Ингэхлээр толгойгоо яаж ажиллуулах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Нэг тийм онигоо байдаг даа. Хадаа аваргыг барилдаж байтал хүмүүс “Хөөе Хадаа. Толгойгоо ажиллуул” гэтэл аварга маань толгойгоо баруунаас нь зүүн тийш эргүүлж хөдөлгөсөн гэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн онигоо л доо. Хадаа аварга маань гүндүүгүй, цайлган цагаан хүн байсан юм. Энэ онигоо бол Хадаа аваргаас илүүтэй та биднийг хэлсэн байхаа. Та бид ер нь толгойгоо ажиллуулдаг бил үү?

Толгойгоо ажилуулна гэж аналитик болон синтетик чадварыг эзэмшинэ гэсэн үг. Аналитик чадвар гэж тухайн юмыг бүрдүүлж байгаа шинж чанарыг гаргаж ирэхийг хэлж байгаа юм. Хичнээн олон шинж чанар гаргаж ирнэ төдий чинээ сайн, хичнээн гол шинж чанарыг гаргаж ирнэв төдий чинээ чухал.
Синтетик чадвар гэж тухайн гаргаж ирсэн шинж чанараа дүгнэж сайн тал нь дийлж байвал сайн гэсэн үнэлэлт, муу тал нь дийлж байвал муу гэсэн үнэлэлт өгөхийг хэлж байгаа юм. Бүдүүн тоймоор тайлбарлая. Ж нь, би Доржтой тааралдлаа гэж бодъё. Дорж “Арго, хоёулаа нэг ажил хамтарч хийе” гэлээ. Гэтэл би Дорж гэж хэн бэ гэдгийг мэдэхийн тулд Доржийн шинж чанаруудыг гаргаж ирнэ. Дорж ер нь ямар хүн бэ? Дондогтой яаж харьцаж байв? Сургуульд байхдаа ямар хүүхэд байлаа? Гэр бүлтэй юу? Ажилтай юу? Мөнгөтэй юу? Надад хэрэгтэй юу? Сэтгэл хэр сайтай вэ? гэх мэт.

Шинж чанар нь гадаад шинж, дотоод шинж гэж 2 ангилагддаг. Гадаад шинжид хувцас, нүүр, ам г.м. Гадаад шинжийг ялгах монгол ардын зарим арга байдаг. Шил нь хонхорхой бол харамч, хамар доорхи хонхорхой нь бага бол хүн муутай, хамар том бол ухаан сайтай, эрүүн дээрээ хонхорхой бол зэрлэг зантай, нүд ийш тийшээ гүйж ярьдаг бол худалч, үг үйлдэл хоёр нь зөрж байвал хуурамч гэх мэт энгийн зүйлээс эхлээд нарийн зүйлийн тухай “Субашид” номноос мэдэж болох жишээтэй.
Гэхдээ эдгээр бүх гадаад шинж чанар нь дангаараа хангалтгүй. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг. Дотоод шинж чанар нь чухал юм. Үүнийг нээж олно гэдэг маш хэцүү.

Миний хувьд бол би дууны өнгөөр хүний сайн, мууг ялгаж чаддаг. Эрэгтэй хүний дууны өнгө 55 янз, эмэгтэй хүний дууны өнгө 44 янз байдаг. Энэ бол маш өндөр мэдрэмж шаардсан ажил. Хэрэв та чадахгүй бол би нэг арга зааж өгье. Анхны мэдрэмжинд л найдах хэрэгтэй. Хүнтэй анх уулзаад л нуруугаар чинь хүйт оргих юм бол харьцах хэрэггүй гэсэн үг. За ингээд гадаад, дотоод бүх шинжээ нэгтгэн дүгнээд “Сайн” гэсэн хариу гарах юм бол Доржтой хамтарч ажиллаж болно. “Муу” гэсэн хариу гарах юм бол болохгүй. Үүнийг л толгойгоо ажиллуулах гэж байгаа юм даа.

За, одоо толгойгоо ажиллуулцгаая. Эгшиг, гийгүүлэгч 2 ямар ялгаатай вэ? Эгшиг саадгүй, гийгүүлэгч саадтай хэлэгддэг. Зөв, одоо л толгой чинь ажиллаж эхэлж байна.
Эгшиг А,Э,О,У,Ү,И,Ө гээд саадгүй. Гийгүүлэгч Б,Д,Т,Ч,Ц,… гээд заавал нэг саадтай хэлэгддэг. Ж нь, та 2 уруулаа нийлүүлэхгүйгээр Б авиаг, хэлээ тагнайдаа хүргэхгүйгээр Т авиаг хэлж чадахгүй. Туршаад үзсэн ч болно шүү. Англи хэлэнд 24 гийгүүлэгц авиа байдаг. Үүний 15 нь дуутай, 9 нь дуугүй авиа юм. Дуутай, дуугүйг нь ялгахын тулд хуруугаа төвөнхөн дээрээ тавиад уг авиаг дуудахад доргиж байвал дуутай, сул доргиж байвал дуугүй гэсэн үг.
 
Сэтгүүл
 
 Англи хэлний дүрэм бие-БИЕИЙН ТӨЛӨӨНИЙ ҮГ
 
 --------------------------------------------------------------------------------
 
• Дүрэм 1: Хүн болон хүн биш зүйлсийг төлөөлүүлэн хэлэх ёсон байх бөгөөд энэхүү үүргийг биеийн төлөөний үгс гүйцэтгэнэ. Англи хэлний биеийн төлөөний үгс нь ганц болон олон тооны 3 биеийг төлөөлдөг.
  
Ганц тоо Олон тоо
1-р бие I We
2-р бие You You
3-р бие He, She, It They

• Дүрэм 2: Англи хэлний биеийн төлөөний үгс нь өмнөх өгүүлбэрийн ямар нэг биеийг давтан өгүүлэхээс зайлсхийх үүднээс төлөөлөх үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь: Yesterday Erdene went to the countryside. He went there by car. Энд He гэдэг төлөөний үг өмнөх өгүүлбэрийн Erdene гэдэг эр хүйсийн ганц тооны 3-р биеийг төлөөлж байна.
 
POSSESIVE PRONUONS-ХАМААТУУЛАХ ТӨЛӨӨНИЙ ҮГС
• Дүрэм 3: Хүн болон хүн биш зүйлс хэнд, юунд хамааралтай болох, хэнийх юуных болохыг заагч үгсийг хамаатуулах төлөөний үг гэнэ. Англи хэлний хамаатуулах төлөөний үгс нь монгол хэлний хамаатуулах төлөөний үгсийн нэгэн адил хоёр хэлбэртэй байна.
 
Хамаатуулах төлөөний үгийн 1-р хэлбэр Хамаатуулах төлөөний үгийн 2-р хэлбэр
My Mine
Your Yours
His His
Her Hers
Its Its
Our Ours
Your Yours
Their Theirs

OBJECT PRONOUNS-ТУСГАГДХУУН ТӨЛӨӨНИЙ ҮГ
 
• Дүрэм 4: Англи хэлний тусгагдхуун төлөөний үгс нь угтвартай хоршоогүй , дангаараа байхдаа манай монгол хэлний өгөх оршихын болон заахын тийн ялгалтай утга дүйцнэ.
Ганц тоо Олон тоо
1-р бие Me Us
2-р бие You You
3-р бие Him, her, it Them
• Дүрэм 5: Англи хэлний төлөөний үгсээс зөвхөн тусгагдхуун төлөөний үгс л угтвартай дангаараа хоршдог. Жишээ нь: with, without, about, for, among, between, besides, instead of, around, toward, behind гэх мэт. Among us,them-бидний, тэдний дунд, between us-бидний хооронд, instead of you-чиний оронд гэх мэтээр

Сэтгүүл
 
 Business English
 
 --------------------------------------------------------------------------------
 
Exercise 1. Full in the blanks with the correct terms from the list.
Antitrust laws-шударга өрсөлдөөнөөс хамгаалах хууль
  
Exculsive use-тансаг хэрэглээ
Intervention-хөндлөнгийн оролцоо
Joint venture -хамтарсан үйлдвэр
Patent- патент
Profits-ашиг
Research - судалгаа
Royalt-зохиогчийн эрхийн төлбөр
Sales outlets -борлуултын цэг
Subsidiary-салбар компани
1 My company has carried on special study of the sudject. We have been doing ........................... .
2 We have developed an excellent product and obtained from the government the exclusive right to manufactory and sell it. We have obtained a ......................... .
3 When our production and marketing expenses have been paid, we hope to have quite a lot of money left over as earnings. We expect to make good ........................ .
4 We used to have smaller part of our company located abroad, we don't know. We have no ............................ abroad.
5 We had to find other people through whom to make sales. We had to find other............................ .
6 We've arranged to licence the sale of our product for a percent of the profits. We'll receive a ................. .
7 He'll also be the only person in his country who can use our trademark. He has ..................... of it.
8 The licience wanted us to invest some money with him in a new company. He wanted to set up a ..........................with as.
9 Horewer, we were afraid his government might enter into the affairs of the company. We were afraid of ........................ .
10 We do not fully understand the laws they have passed to prevent unfair practices by group of companies.We do not understand thier................... .

http://www.medeelel.mn/
Бичсэн: Telnet | цаг: 13:56 | Англи хэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax