2011-12-16
Лидер буюу Удирдагч

Бага насны хүүхдээс том болоод ямар хүн болох тухай асуухад дарга, босс болно гэж хариулах нь маш олон тохиолддог. Тэдний хувьд дарга хүн гэдэг маш чухал ажил хийдэг, их л мундаг том хүн мэт санагддаг байх. Зөвхөн хүүхэд гэлтгүй бидний хэн нь ч Удирдагч болохыг битүүхэндээ хүсдэг. Харин Удирдагч гэж хэн бэ гэдгийг таниж мэддэггүйн улмаас ямар нэгэн захирал болох хүслээ дотроо нуусаар алдах нь элбэг байдаг. Ингээд Удирдагч гэж ямар хүн байх ёстой талаар сонордуулъя.

 

Харилцааны соёл

Удирдагч хүн бусдадаа үлгэр дууриал үзүүлэх чадвартай байхаас гадна үргэлж тэдний хараанд байдаг тул хэнийг ч ялгалгүй ижил түвшинд харьцдаг байх хэрэгтэй. Ямар ч шатны албан тушаалтанд өөрийн боловсролын түвшинг өндрөөр үнэлүүлж, хүндлэл хүлээх нь таны харьцаанаас шууд хамаарна.

Сонс, ойлго, чиглүүл

Доод албан тушаалтан гэлгүй хэн бүхэнтэй ярилцаж байх үедээ тэднийг сонсож сур. Хэнтэй юу ярихаа тунгаан бодож, өөртөө тат. Тухайн харьцаж буй хүнийхээ ярианд хүндлэл үзүүлж, цаг гаргаж буйгаа үргэлж мэдрүүл. Чин сэтгэлээсээ хандаж зөв асуудлыг дэмжиж, бурууг нь залж чиглүүлж өгөх хэрэгтэй.

Биеэ авч явах байдал

Та бусдыг өөрөөсөө үлгэр жишээ авах, таныг даган дуурайх байдлыг бий болгож өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүл. Хувцаслалт, гадаад үзэмждээ үргэлж анхаарал тавьж, зарчимч, нямбай бай.

Бурууг хүлээн зөвшөөрч, залруулах арга хэмжээг даруй ав

Ямарваа асуудал дээр таны буруу байгаа бол тэр дор нь хүлээн зөвшөөрч эрсдлийг өөртөө авч чаддаг байх хэрэгтэй. Өөрийн гаргасан алдааг бусдад нялзаахыг оролдох нь танд түүнээс ч илүү хохирол учруулж, таны нэр хүндийг сулруулах аюултай. Алдаагаа хүлээн зөвшөөрч, даруй залруулга хийж чадсанаар бусдаас нэмэлт үнэлэмжийг авч болно.

Уян хатан байх

Өөрийн эрхэлж буй ажил, албатайгаа холбогдох бусад шаардлагатай мэдлэгүүдийг эзэмших нь маш том давуу тал болно. Шинэ мэдээ, мэдээллийг хоцролгүй авч чаддаг байх хэрэгтэй. Мөн хууль зүйн талын мэдлэг бизнесийн салбарт маш чухал гэдгийг ч мартаж болохгүй.

Гадаад хэлний мэдлэгтэй байх

Гадаад харилцаандаа орчуулагч авч ажиллуулж болох боловч энэ нь бас л зарлага ихтэй бөгөөд, хэрэв та гадаад хэлний зохих мэдлэгтэй бол энэ тал дээр санхүүгийн болон түншлэлийн хувьд үнэлэмж авах бусад талын давуу талыг өөртөө бий болгоно.

Инээмсэглэх нь бусдад эерэг нөлөөтэй

Ажлын болон амин шаардлагаар хэнтэй ч уулзсан инээмсэглэж байх нь тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Сайхан сэтгэгдэлтэй байгаа хүн аливаа алба ажлын тал дээр илүү нааштай хандана. Гэхдээ хуурамч инээмсэглэл бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж болох тул чин сэтгэлээсээ инээж байхыг зөвлөе.

Зохион байгуулалт, үүрэг хувиарлалт

Өөрийн удирдлага дор байгаа албан тушаалтнуудад ажил үүргийн хувиарлалтыг хэрхэн зөв хийснээс таны ажлын үр дүн шалтгаална. Аливаа зүйлийг бодитоор харж, таниж мэддэг байх нь удирдагч хүний бас нэгэн чухал чанар.

Гүйцэтгэлийг хянан шалгах

Хэн юу хийж чаддагаар нь үнэлэлт хийдэг болсон энэ цаг үед хүний хөдөлмөрийг зохих хэмжээнд нь шудрагаар үнэлэх нь маш чухал. Тиймээс таны хийх бас нэгэн ажил бол ажлын гүйцэтгэлийг хянан шалгаж, дүгнэж, үнэлгээ өгөх явдал юм.

http://sartorialman.com/

Бичсэн: Telnet | цаг: 16:12 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


dadido
Тийм шүү. Цэрэгт явсан хүн их төлөвшдөг. баярлах
Бичсэн: Telnet цаг: 14:33, 2011-12-27 | Холбоос | |


хүн бас удирдуулж сурах хэрэгтэй санагддаг. Хүний үг даадаггүй, бусдын яриаг сонсох дургүй, захирагдах дургүй. Нэгэн найз маань "архинд гүйчих гэхээр нь дургүй хүрээд гарчлаа" гээд ярьж байсан. Бас л арай л бардам тэнэг санагдсан. Цэргийн албыг залуу эрчүүдээр заавал хаалгамаар санагддаг. Их юм үзүүлнэ дээ бас
Бичсэн: dadido цаг: 20:55, 2011-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax