2011-10-21
Өөртэйгөө ажиллаж сурцгаая
Юуны өмнө өөрийн давуу, сул талаа танин мэдэж сул талаа давуу тал болгон өөрчлөх, давуу талаа улам хөгжүүлэх арга барилд суралцаж өөрөө өөрийнхөө талаар бүрэн мэдлэгтэй болж өөртэйгөө ажиллаж сурах хэрэгтэй.
Өөртэйгөө ажиллаж сурахын тулд дор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлж хэвших шаардлагатай. 
1. Санаачлагатай хүнээс санаанд хүрэх сайн үйл гарна. Тиймээс өөрийн санаачлагаар ажиллаж сур.
2. Зөрүүд зангаа хязгаарлаж, хүслээ дарж, урам зоригоо зөв чиглүүлж чадвал их амжилтанд эргэлзээгүй хүрч чадна.
3. Шийдвэр гаргахдаа эхлээд сайтар бод. Гаргасан шийдвэрээсээ бүү няц.
4. Зовлон бэрхшээл нь хүнийг нийгэмтэй тулалдах зориг хүчийг өгдөг. Тиймээс ялагдал, амжилтгүй, азгүй тохиолдолд бүү шантар. Тэгээд болж бүтээгүй ажилаа 10 дахин хийхээр төлөвлөж, сэтгэлээсээ чанартай хийх хэрэгтэй.
5. Хэзээ ямагт, аль ч үед хувийн сахилга баттай хүмүүжигтүн. Аливаа хүн хувийн сахилгатай байж л амжилтанд хүрдэг нь маргашгүй үнэн билээ. Энэ тавыг сахиж чадвал өөртэйгөө ажиллах, өөрийгөө хүмүүжүүлэх бүх арга барилын үндэс нь болно. 

Монгол орны ирээдүй - хүүхэд залуус та нар өөртэйгөө ажиллаж сурахыг хичэээгээрэй.

http://mongoldignity.org/

Бичсэн: Telnet | цаг: 09:28 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax