2011-10-04
Бизнесийн онч мэргэн үг
Инээж чадахгүй бол мухлаг бүү нээ.

Өнөөдөр бахархах юмгүй хүн л
Өчигдөрийнхөө гавьагаар сагсуурдаг. /Цицерон/

Хүчирхэг нь боломжийг бүтээдэг, Оюунлаг нь боломжийг ашигладаг, Сул дорой нь боломжийг хүлээдэг. Тэнэгүүд нь боломжийг алддаг.

Хоёр талд хоёуланд нь ашигтай тохиолдолд л гар барьдаг.

Ном хүнийг өөрчилж, хүн дэлхийг өөрчилдөг.

Амжилттай яваа хүмүүс хүсч буй зүйлийнхээ талаар бодож, ярьдаг бол амжилтад хүрэхгүй байгаа хүмүүс хүсэхгүй байгаа зүйлийнхээ талаар ярьдаг.

Баян чинээлэг байдал нь хэр их мөнгө болж байгаагаас биш, олсон мөнгөөрөө хэр сайхан амьдарч чадаж байгаагаас шалтгаална.

Өнөөдрийн буруу аргаар олсон мөнгө хоол болохгүй. Харин өнөөдрийн олсон итгэл маргаашийн амьдралын чинь баталгаа болно.

Аз жаргалтай байх хоёр арга байдаг. Эхнийх нь хүслээ хорогдуулах, нөгөөх нь мөнгөө нэмэгдүүлэх, хэрвээ чи ухаалаг бол энэ хоёрыг нэгэн зэрэг хийнэ. /Бенжамин Франклин/

Бизнес гэдэг бол бусдын халаасан дахь мөнгө.

Нохой хүний хэлээр ярина гэдэг гайхамшиг
Хүн нохойн хэлээр ярина гэдэг гутамшиг

Таны хамгийн хэцүү үйлчлүүлэгч
Таны хамгийн сайн зөвлөх байдаг.

Хүн сонссон зүйлээ мартаж, үзсэн зүйлээ санаж, харин хийсэн зүйлээ сурдаг.

"Чанар эхний зорилт! Ашиг өөрөө ирдэг" /Японы менежментийн зарчим/

"Бизнест хамгийн чухал нь өөрийн цагийг үргэлж үр бүтээлтэй ашиглах явдал" гэж Ли Якокка хэлжээ.

Хониор удирдуулсан арслангийн сүрэг ямагт ялагддаг.
Харин Арслангаар удирдуулсан хонин сүрэг ямагт ялдаг.

Өөрсдийн хүч чадалдаа бид итгэвч, түүгээр эс бардана. Өрөөлийн хүч чадлыг үнэлж хүндэтгэвч түүнээс эс айна. /Томас Жеферсон/

ялагч нь хэзээч ялагдаж байгаагүй хүн биш
харин хэзээч шантраагүй хүнийг хэлдэг.

http://biznetwork.mn/-c


Бичсэн: Telnet | цаг: 12:59 | Мэдлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax