2011-07-09
Монгол наадмын мэндчилгээний үгс
Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.
* * * * * * * * *
Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан
Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй ард түмэндээ баярын мэнд дэвшүүлье.
* * * * * * * * *
Цус минь  МОНГОЛ
Цөс минь  МОНГОЛ
Зүс минь  МОНГОЛ
Ёс минь МОНГОЛ
Нэр минь МОНГОЛ
Сүр минь МОНГОЛ
Дүр минь МОНГОЛ
Төр минь МОНГОЛ
Монгол түмэн минь САЙХАН НААДААРАЙ!
* * * * * * * * *
Морь нь хурдан
Сум нь мэргэн
Бөх нь хүчтэй
Монгол түмэн минь САЙХАН НААДААРАЙ!
* * * * * * * * *
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог МОНГОЛ гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдoг…

* * * * * * * * *
Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай!
* * * * * * * * *
Сар асгарч хур тэгширсэн
Найр хөгжиж хуур уянгалсан Монгол наадам айсуй.
* * * * * * * * *
Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монголын 805 жил, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ойн их баяр наадамын мэнд хүргэе.
* * * * * * * * *
Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай!
* * * * * * * * *
Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам.
* * * * * * * * *
Гийнгоон дуу талд цуурайтаж
Нум сумын исгэрээ салхи зүссэн
Бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай!
* * * * * * * * *
Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
* * * * * * * * *
Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай.
* * * * * * * * *
Хуртай нартай миний Монголын наадам
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буяны хийморийг сэргээсэн
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай...
* * * * * * * * *
Зээ гэдсээ мэдэж айргаа умдаалаарай
Ходоодоо мэдэж хуушуураа зооглоорой
Бяраа мэдэж хүчээ үзээрэй
Хараагаа мэдэж сумаа тавиарай
Морио мэдэж бооцоо тавиарай
Уушиг зүрх нь савсайлгүй САЙХАН НААДААРАЙ.


Бичсэн: Telnet | цаг: 16:29 | Бэлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax