2010-12-31
Нөхрөө хэрхэн хайрлах талаар хүүхнүүдэд өгөх 10 зөвлөгөө

Энэ зөвлөгөөг заавал дагах албагүй ч та уншаад үзээрэй.

1. Нөхрөө тахин шүтэж амьдар. Нөхрөө бурханчлан тахин шүтэж хүслээр нь явбал танайд хэзээ ч хэл ам, хэрүүл тэмцэл ирэхгүй.

 2. Нөхрөөсөө илүү цалинтай ажил бүү хий. Эрэгтэй хүн ямагт өөрийгөө эхнэрээсээ, эмэгтэй хүнээс илүү гэж үздэг. Өөрийн тань түүнээс илүү гэж харагдсан юм болгон эрчүүдийн үзэн ядалтыг ихээр төрүүлдэг. Тэд биднийг арчаагүй сул дорой өөрөөсөө хараат байлгах дуртай.

3. Өөрийгөө хэзээ ч бүү гаргуунд нь хая. Хэзээ ч хөөрхий минь амьдрах гэж зүтгэж байхад нь гангалж мөнгө их зарж дарамт болоод яах вэ гэж өрөвдөх хэрэггүй. Өөрийн чинь цалин тэр бүх зардалд хүрэхгүй байсан ч бүү тоо. Нөхрөө хөөргөж байгаад мөнгийг нь чимээгүй сааж сур.

4. Түүнээс мундаг гэдгээ хэзээ 4 бүү харуул. Шулуун шударга, мундаг эмэгтэйчүүдэд эрчүүд дургүй байдаг. Энэ бол бас л эр хүний өөрийгөө эмэгтэй хүнээс илүү гэж үздэг терөлхийн зөн совинтой нь холбоотой.

5 Болзоонд яв. "Ажил ажил" гээд гэрийн бараа хардаггүй нөхрөө хүлээж гансарч, хөгширч сууснаас өөр хүнтэй болзоо хийвэл чи цагийг илүү сонирхолтой өнгөрөөх болно.

6. Гэрийн ажлаа өөрөө хий. Чи илүү амжилттай карьер хийж байсан ч нөхрөө гэртээ байхдаа TV үзээд сонин уншаад диван дээр тэрийж хэвтэх цагийг нь хүүхдээ асрах, хоолоо хийх, дэлгүүр явах гэх мэтийн" авгайчуудын" ажилд бүү татан оролцуул. Хамтарч гэр орны ажлаа хийнэ гэж өөдрөгөөр бодож байвал тэрэн шиг бүтэхгүй мөрөөдөл хэзээ ч байхгүй. Чамайг нэг л өдөр ажилгүй, халамжгүйгээр чинь дуудах болно. Хэдийгээр чи түүнтэй шударгаар гэр орны ажлаа хувааж хийе гэсэн зарчим хэрэгжүүлэх гэсэн ч энэ алхам амжилт олохгүй.

7. Нөхрийнхөө ажлыг өөрийнхөөсөө дээгүүрт тавь. Нөхрийн чинь ажил чамд уйтгартай, утгагүй цаг дэмий үрсэн, цалин муутай байсан ч чи түүний ажлыг өерийнхөөсөө нэгдүгээрт тавьж бай.

8. Хадмуудаа ч тахин шүт. Тэднээс юугаа ч харамлаж болохгүй шүү.

9. Шөнө дунд орж ирсэн ч хаачаад ирэв гэж бүү уурла. Нөхрее найз нөхөдтэйгээ ажлынхантайгаа гадуур явж байхад нь араас нь битгий утасд. Бас эрэгтэй хүн эхнэр нь байн байн утасдаад байвал авгайдаа баригдсан амьтан гэж хажууд суугаа хүмүүс нь хэлэх вий гэдгээс үхтэлээ айдаг. Тэглээ гээд чи л өөрөө нойроо алдаж хохирохоос биш тэр чамайг санаа тавиад тэгж байна гэж хэзээ ч ойлгохгүй.

10. Нөхрийнхөө сонирхдог зүйл хоббиг бас сонирхоорой. Хамаг ажлаа хаяад хамт хөл бөмбөг үзсэн ч болно. Эцэст нь хэлэхэд чи жендер, эмэгтэйчүүдийн тэгш эрх энэ тэр гэж бүү олон юм ярь. Зөвхөн нөхрөө шүтэж амьдар тэгвэл чи гэр бүлээ аварна. Эс тэгвэп чи нөхрөөсөө салах эсэх дээрээ тулаад гансарч суух болно. Эр муу ч эмийн дээр гэдэг үгийг ямагт санажяв. Эмэгтэйхүн гэдэг эмэгтэй л хүн байдаг. Бие даасан үзэл бодолтой эрчүүдтэй эн тэнцүү байна гэж мөрөөдөх ч хэрэггүй тэгэх л юм бол чи нэг л өдөр харамсахад хүрнэ. Эмэгтэй хүн хүүхдээ, нөхрөө аз жаргалтай байлгахын төлөө өөрийгөө зопиослох п гэж төрсөн юм шүү дээ. Амьдралын бодит үнэн байдал ийм л байдаг.

http://www.tsagtur.mn/
Бичсэн: Telnet | цаг: 23:03 | Бүсгүйчүүдийн өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


шаа боов оо
rolling on the floor овоо хуцдаг халтар вэ энэ харин. уяаг нь уртасгаад угаадсыг нь ахиулчуул бүр илүү хуцах нохой байна даа харин. эрчүүд бүгд новш. эр нөхөр болохоороо бүүүр новш. хүүхнүүддээ захихад мөнгөтэй нөхөр олж аваад араар нь тавьж амьдар, тэгсэн нь л хожно. харин араараа хэзээ ч бүү тавиул бас гэр бүлтэй эрээр хэзээч бүү оролд.
Бичсэн: Зочин цаг: 21:52, 2011-10-08 | Холбоос | |


овоо муу гар бичсэн байна. амьдарч буй цаг хугацаа, орон зайгаа мэдэрээч!!!!!!!!!!!!!!
Бичсэн: Зочин цаг: 13:28, 2011-05-18 | Холбоос | |


чи ч овоо хуцдаг залуу юма
Бичсэн: хохохо (зочин) цаг: 14:39, 2011-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax