2010-11-07
Уураг, тархиа хэрхэн сэргэг байлгах вэ?
Мартамхай болох нь хүн болгонд л тохиолддог зүйл. Нас ахихын хэрээр уураг тархины үйл ажиллагаа удааширдаг.  Азаар энэ сааралтаас сэргийлэх аргууд олон байдаг юм.



 1. Сайн сайхан бодолд төвлөр

Уураг тархи сайн амарсны дараа илүү хурдан ажилладаг болохыг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тиймээс өдөр бүр хэдэн минут гүнзгий амьсгаа авч, эсвэл бясалгал хийж байх нь уураг тархинд сайнаар нөлөөлнө гэж тэд үзжээ. “Эерэг бодолд төвлөрч бясалгах нь нэгэн агшинд анхаарлаа төвлөрүүлж, тайвшрахад тус болдог” гэж  Алцхаймерын өвчин судлалын төвийн мэргэжилтэн Элизабет Эйжерли ярьж байна.  Бясалгал нь уураг тархийг сэргээх чадалтай шинэ холбоо үүсгэдэг гэдэгт эрдэмтэд итгэж байна.

 2. Ирээдүйдээ анхаар

Хийх гэж буй зүйлээ байнга төлөвлөж, ирж буй үйл явдалд бэлтгэлтэй байдаг хүмүүс алцхаймерийн өвчнөөр өвдөх эрсдэл 50 хувь бага байгааг саяхны нэгэн судалгаа харуулжээ. Гэвч таны хуани төлөвлөсөн үйл явдлаар дүүрээгүй бол санаа зовох хэрэггүй. Найзтайгаа уулзаж кофе уух зэрэг энгийн зүйл төлөвлө. Энэ нь сэтгэхүйн хувьд таныг урагш тэмүүлэхэд нэмэр болно. Мөн амьдралдаа зорилготой,  ойр зуурын ажлаа байнга төлөвлөдөг хүмүүсийн уураг тархи сайн ажилладаг аж. Тиймээс үргэлж урагш тэмүүлж бай.

 3. Явган алх

Хэдийгээр та чихрийн шижин­гээр өвдөөгүй байсан ч бие­мах­бодь дахь чихрийн хэмжээ жаахан нэмэгдэхэд л уураг тархины ой  санамжид  муугаар нөлөөлдөг болохыг Колумбын их сургуулийн судлаачид тогтоожээ. Харин идэв­хитэй дасгал хөдөлгөөн цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг байна.  Ялангуяа дасгал хөдөлгөөн нь уураг тархинд хүчтэй нөлөөл­дөг гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн юм. “ Зөвхөн идэв­хитэй дасгал хөдөлгөөн хийх үед уураг тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх бодис ялгардаг. Энэ нь тархин доторх жижигхэн усан сантай адил юм” гэж доктор Эйжерли ярьж байна. Та зүрхэндээ анхаарал тавьдаг шигээ уураг тархиндаа ч мөн анхаарах хэрэгтэй.

 4. Жимс

Нэрс жимсэнд уураг тархины эд эсийг холбодог, ой санамжийг сайжруулдаг элемент байгааг Цинцинаттийн их сургуулийн мэдрэл судлалийн профессор Роберт Крикориан тогтоожээ. Доктор Эйжерли мөн жимс ногоо хар өнгөтэй байх тусмаа сайн байдаг гэж үзжээ. Газрын дундад тэнгисийн эрэг хавийн оршин суугчдын хоол хүнс хамгийн шим тэжээлтэй байдаг нь тэд загас, жимс ногоо болон улаан, цагаан дарс хүнсэндээ түлхүү хэрэглэдэгтэй холбоотой гэнэ.

 5. Шинэ зүйл сурч мэд

Испани хэл сурч, юм оёж, эсвэл покер тоглохыг сурч яагаад болохгүй гэж. Ирвины их сургуулиас явуулсан судалгаагаар уураг тархиа хөгжүүлэхгүй, сурч мэдэхээ хязгаарлах нь ой тогтоолт муудаж, эрт хөгшрөхөд нөлөөлдөг байна.  Доктор Эйжерли уураг тархины үйл ажиллагааг тэтгэдэг зүйл нь дасгал хөдөлгөөнийг шинэ зүйл сурч мэдэхтэй хослуулах явдал гэж үзэж байна. Тухайлбал, хамгийн энгийн жишээ бол бүжгэнд явж, спортын тэмцээн үзэх. Мөн үгийн сүлжээ бөглөх нь хамгийн эртний энгийн хэрнээ гайхалтай үр дүнтэй арга юм. 


Бичсэн: Telnet | цаг: 13:49 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax