2010-10-21
Хайртдаа хаягдахгүйн тулд яах вэ?
Хүн л юм хойно өдөр бүр ажил тараад гэрлүүгээ яарч хоолоо хийхийн оронд заримдаа найз нөхөдтэйгээ уулзан, вино ууж сайхан бүжиглэхийг хүсч л таараа.

Ямар ч эмэгтэй хүн ирээдүйн хань ижил болох хүнээ сонгохдоо


1. Аав шиг нь хайрлаж халамжилж, итгэж болохуйц, өөрийг нь хэзээд юунаас ч хамгаалж чадах

2. Сайн амраг

3. Ямар ч үед ойлгож, сонсч, сайн зөвлөгч байж чадах хүнийг хайдаг.



Оройн хоолонд юу идэх вэ?

Ихэнх залуус маань эхнэр нь л хоол хийж, хувцас угааж, индүүдэн, гэрээ цэвэрлэж, хүүхдүүдээ болон эр нөхрөө хайр халамжаар дутаалгүй тойлж байх ёстой гэдэг. Хайртай ханьдаа үр хүүхэддээ гараа гарган хоол хийж өгч, энэ бүгдийг хийхдээ бүсгүй хүн өөрөө баяртай байдаг. Гэхдээ залуус маань нэг зүйлийг мартдаг.

Магадгүй та ажлын хүнд өдрийн эцэст амрах санаатай найз нөхөдтэйгээ уулзаж стрессээ тайлдаг байх. Эсвэл гэргийгээ хоол хийх зуур зурагтаа асаагаад сонин гарчигладаг. Харин тантай ялгаагүй өдөржин ажилласаны дараа эхнэр хүн гэрлүүгээ яарч хоолоо оройтуулахгүйг хичээдэг. Эмэгтэй хүн таны төсөөлж байгаагаас ч их ажил амжуулдгийг та анзаарсан уу? Харин та эхнэртэй хайртай ,түүнийгээ алдахыг хүсэхгүй бол найз нөхөдтэйгээ гадуур гарахаа хааяа нэг хойшлуулаад эртхэн харьж эхнэртээ хоол хийхэд нь туслаж, ногоогоо арилгаж, махаа хэрчих эсвэл хоолоо идэж дуусаад компьютер юм уу зурагт руугаа яарахын оронд аяга таваг угаахад нь эхнэртээ туслаарай. Эсвэл зүгээр л түүндээ амттай хоол хийж өгсөнд нь талархаад хацар дээр нь үнсээд өдөр ажил дээр болсон явдлаа сонирхуулан ярихад эмэгтэй хүн баярладаг. Хааяа эхнэр хүүхэддээ хоол хийж өгч бай. Эсвэл сюрприз болгоод орой хоолоо гадуур идэж болон шүү дээ.


Өөрийгөө битгий гаргуунд нь хая

Энэ эрчүүдэд ч хамаатай. Эхнэр л хувцас угааж индүүдэн тавих ёстой мэт аяглаж толбо болсон өмд, энгэр дээрээ хоол дусаасан майктай гэртээ холхих эсвэл ажлаасаа ирээд цамцаа оймстойгоо таарсан газраа тайлж шидэх нь эхнэрт чинь тийм ч таатай санагдахгүй л болов уу.

Haд руу битгий залга!

Эхнэрээрээ хаана юу хийж байна гэж мөшгүүлэхийн оронд ажлаа тарахаасаа өмнө “Би одоо ингэсгээд тарлаа. Замаараа Батаатай хажуугийн пабд уулзчихаад оройтолгүй очно. Санаа зоволтгүй шүү” гээд хэлчих юм бол араас чинь байн байн утасдаж шалгаахгүй. Бас хааяа ч болов цайны цагаараа “ Ядарч байна уу чамдаа хайртай шүү. Орой уулзая” гэсэн мессеж гэргийдээ явуулахад л эхнэр чинь бүтэн өдрийн турш сэтгэл хангалуун байж, орой яаж хоол хийнээ гэж бодолгүй, ядарснаа анзааралгүй гэрлүүгээ яарах болно.


Бүсгүйчүүд бүгд таалагдсан залуугынхаа анхаарлын төвд байхыг хүсдэг

Удаан хугацааны турш хамт байсан хосууд бие биенээсээ уйдах тохиолдол олон гардаг. Учир нь тэдний амьдрал нэгэн хэвийн болж урьдын сээтэгнэл, догдлол, нэг нэг рүүгээ тэмүүлэх хүсэл нь бага багаар унтарч эхэлдэг. Залуу нь найз бүсгүйгээ/эхнэрээ нэгэнт л минийх болсон юм чинь одоо хаачив л гэж гэх хандлагатай болж нөгөө хамт кино үзэж, салхинд алхах, эхнэртээ сайхан харагдах, цав заваа хамт хөгжилтэй өнгөрөөх нь багассантай холбоотой байдаг. Тэгээд эрчүүд маань зав гарвал ихэвчлэн найз нөхөдтэйгээ уулзах, анд явах, загасчлахыг илүүд үзэх болдог. Харин таныг ингэж стрессээ тайлах хооронд эхнэр чинь гэртээ уйдаж суухын оронд найз хүүхэн рүүгээ залган нэг газар орж, ярилцаж, бүжиглэхээр гарах болно. Эхнэр тань таны нүдэнд байдаг л нэг бүсгүй харагддаг болсон байж магад. Гэхдээ тэр таныг анх өөртөө дурлуулж байсан шигээ өөр залууст хайр татам, энхрий ялдам, бас тачаангүй сайхан харагддаг хэвээрээ гэдгийг битгий мартаарай!


Чөлөөт цагаа өөрийн дураар өнгөрөөх эрхийг нь хүндэтгэ

Хүн л юм хойно өдөр бүр ажил тараад гэрлүүгээ яарч хоолоо хийхийн оронд заримдаа найз нөхөдтэйгээ уулзан, вино ууж сайхан бүжиглэхийг хүсч л таараа. “Шөнийн 12 цаг болчлоо яаачив. Ирэх болоогүй юм уу ?” гэхийн оронд “Оройтсон ч байсан тарах дөхөөд хэлээрэй. Очоод авья” эсвэл “Орцонд тосоод угтая” гэж байгаарай. Байнга биш л бол орой үдэш жаахан халамцуу ирхэд нь битггий үг хаяж дургүйцээрэй. Та ч бас найзуудтайгаа уулзахаараа байхуу цай, цэвэр ус, уугаад суухгүй шүү дээ.

Бас нэг зүйлийг хэлэхэд хайртай бүсгүйдээ урьдын адил сайхан, хайр татам гэдгийг нь хэлж, сайхан хоол хийдэг гэх зэргээр урмын үг хайрлаж байгаарай. 1-2 кг жин нэмээ л биз. Гэхдээ гэргий тань 10 сар хэвлийдээ тээж, хүүхдийг тань төрүүлж, шөнөөөр нойроо хугаслан байж өсгөж байгаа хүн шүү гэдгийг бүү мартаарай!


Хэн хэндээ хүлээцтэй хандаж, нэгнээ нэгнээ хайрлаж халамжилж, ойлгож байж л гэр бүл удаан оршин тогтдог. Бусдыг хайрлаж байж бусдаар хайрлуулдаг, өгөхийн хирээр буцаан авдаг гэдгийг манай охид залуус надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ

http://biznetwork.mn
Бичсэн: Telnet | цаг: 22:49 | Эрчүүдийн өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Хэрэгтэй зөвлөгөө байна. Залуусаа яг одооноос хэрэгжүүлж эхлээрэй. Тэгэхгүй бол амжихгүй шүү. Би ч бас ажлаа сайхан цэгцэлчихээд дараа нь эхнэр хүүхэддээ халамж тавина даа гэж санасаар л яваа, гэхдээ амжаагүй нэгэн. Ойрын хэдэн жил бол бүрч амжихааргүй болоо биздээ.
Бичсэн: StarLight цаг: 23:10, 2010-10-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax