2010-10-19
Та бүхэндээ БОДУУШТАЙ ЗҮЙЛИЙГ хуваалцъя.

... Өнөөдөр бид өглөөнөөс орой болтол амьдралын төлөө тэмцэж байна. Энэхүү тэмцлийн явцад баяр хөөр, инээд баясал, уйтгар гуниг, зовлон бэрхшээл, эд хөрөнгийн бус оюуны баян ядуу бүх л зүйлсийг авч байдаг билээ. Бид аливаад хөнгөнөөр хандаж, түргэн уурлаж бага инээж, хурдтай давхиж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд мухраар сүсэглэж, мөн чанарыг нь хайхрахаа больжээ.
Их дээд сургуулийн дипломтой ч амьдрах ухаангүй, анагаах ухаанжиж байгаа боловч түүнээсээ олон өвчин зовлонтой, улс орны хил давж аялж зугаалж байгаа ч хөршийндөө зочилж үзээгүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хирнээ дотоод ертөнцөө таниагүй, их бичдэг хирнээ бага уншдаг, яарч адгаж явдаг хирнээ хүн хүлээж сураагүй, зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, их ярьдаг ч худал ярих нь бүр их ийм л амьдарч байна.

Дээр нь хоол, ундны төрөл нь олширсон гэх боловч химийн бодистой, тав тухтай байдал нь нэмэгдсэн ч бие нь хэврэг, сайхан байшинд амьдардаг ч элэг, уушиг зүрх нь утаандаа хордсон, 2 үг хэлэхэд 1 нь хараалынх байхиймаа.

БОЛЬЦГООЁ Л ДОО.

Таны амьдралын нэг өдөр таньд л чухал тийм биз дээ. ТИЙМЭЭС ӨДӨР БОЛГОН ЭРЭМД СУРАЛЦ, МЭДЛЭГ ЭЗЭМШ, ИХ УНШ, ГЭР БҮЛ НАЙЗ НӨХӨДТЭЙГӨӨ ЦАГИЙГ ХАМТ ӨНГӨРӨӨЖ ИРЭЭДҮЙД ХИЙЖ БҮТЭЭХ АЖИЛ, БИЗНЕСЭЭ ЯРИЛЦ,
ДУРТАЙ ХООЛОО ИДЭЖ, ДУРТАЙ КИНО, ЖҮЖГЭЭ ҮЗ,
ҮНЭРТЭЙ УСАА ДУУСАХААС БҮҮ АЙ, ӨДӨР БҮР ХЭРЭГЛЭ. ҮНЭНИЙГ ХЭЛЖ ОЙР ДОТНЫ ХҮМҮҮСТЭЙГЭЭ САНАА БОДЛОО ХУВУУЛЦАХААС БҮҮ АЙ.
АМЬДРАЛ БОЛ МИНИЙ ХЭЛСЭНЧЛЭН ТЭМЦЭЛ БОЛОВЧ АМЬД ЯВАХ ТЭМЦЭЛ БИШ ЮМ. АЗ ЖАРГАЛТАЙ МӨЧҮҮДИЙН ХЭЛХЭЭС ЮМ. ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ ХАЙРТАЙ ХЭЛЖ БАЙ. АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН САЙХАН АМЬДАРЧ, ХҮМҮҮСТЭЙ Ч БАС ТҮҮНИЙГЭЭ ХУВААЛЦ.

ЗАЛУУ НАСАА ХАЙРЛА. ЭРХЭМЛЭ.

http://biznetwork.mn/-c
Бичсэн: Telnet | цаг: 21:39 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax