2010-07-14
2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын статистик үзүүлэлтүүд
Хөлбөмбөгийн 19 дэх удаагийн дэлхийн аваргын тэмцээн Африк тивд анх удаагаа ӨАБНУ-д амжилттай зохиогдож өндөрлөсөн. Уг дэлхийн аваргаар Франц болон Италийн хүчирхэг шигшээ багууд амжилт муутайхан тоглолтыг хийж харамсалтай нь хэсгээсээ гарч чадалгүй дэлхийн аваргын тэмцээнийг орхисон нь бас нэгэн сонирхолтой үйл явдал болж байгаа юм. Мөн тэр дундаа хэний ч төсөөлөөгүй байсан Уругвайн шигшээ баг гайхалтай амжилтыг үзүүлсэн ба довтлогч Diego Forlan “Алтан бөмбөг”-өөр шагнуулсан зэрэг үйл явдлууд нь яах аргагүй энэ дэлхийн аваргын онцлох үйл ядлуудын нэг юм. Хамгийн гайхалтай үйл явдал нь дэлхийн аваргын тэмцээнд мөнхийн азгүй оролцдог Испанийн шигшээ баг дэлхийн аварга болж бид бүхэн шинэхэн дэлхийн аварга багаа угтан авсан билээ.Энэ удаа та бүхэндээ энэ жилийн дэлхийн аваргын тэмцээний зарим нэг статистек үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

Нийт орсон гоол: 145
Хэсгийн тоглолтонд орсон гоол: 101
Нэг тоглолтын дундаж гоол: 2.27
Нийт хет-трик хийсэн тоглогч: 1 тоглогч-Gonzalo Higuain (Аргентин)
Нийт торгуулийн цохилт: 15
Торгуулийн цохилтоос орсон нийт гоол: 9
Хамгийн олон гоол оруулсан баг: Герман (16 гоол)
Хамгийн олон гоол оруулсан тоглогч: 5-гоолтой (Thomas Muller, David Villa, Wesley Sneijder, Diego Forlan)
Хамгийн олон ашигтай дамжуулалт өгсөн тоглогч: 3-дамжуулалт (Mesut Ozil, Dirk Kuyt, Kaka, Bastian Schweinsteiger, Thomas Muller)
Хамгийн олон гоол алдсан баг: Хойд Солонгос (12 гоол)
Хамгийн олон гоолын зөрүүтэй баг: Герман(+11 гоол)
Хамгийн олон гоолтой тоглолт: Португал 7 : 0 Хойд Солонгос
Хамгийн олон тоглолтонд гоол алдаагүй баг: Испани (5 тоглолт)
Тэмцээний анхны гоол: Siphiwe Tshabalala (ӨАБНУ)
Хамгийн олон цохилт хийсэн тоглогч: Asamoah Gyan (Гана) 33 цохилт
Тэмцээний хамгийн хурдан гоол: Thomas Muller (Герман) Аргентиний эсрэг 3 мин (2:3Cool
Гоол оруулсан хамгийн залуу тоглогч : Thomas Muller (Герман 20 нас 273 өдөр
Хамгийн олон хожил: Испани, Голланд (6 хожил)
Хамгийн их алдаа гаргасан баг: Голланд (126 алдаа)
Хамгийн олон цохисон баг: Испани (121)
Хамгийн олон хаалга руу чиглэсэн цохилттой баг: Уругвай (46)
Хамгийн олон дамжуулсан баг: Испани (4752)
Дамжуулалт нь хамгийн олон эзэндээ очсон: Испани (3803)
Хамгийн олон амжилттай хаасан хаалгач: Richard Kingson (Гана) 24-хаалт
Хамгийн олон дамжуулалт хийсэн тоглогч: Xavi (Испани) 669 дамжуулалтаас 544 амжилттай
Нэг тоглолтын дундаж дамжуулалт:990,6 дамжуулалт
Хамгийн олон хожигдол: Камерун, Хойд Солонгос(3 хожигдол)
Хэсгийн тоглолтонд хамгийн өндөр оноо авсан: Аргентин, Голланд(9 оноо)
Хамгийн цэвэр тоглолттой баг: Испани

Алт, мөнгө, хүрэл бөмбөгийн эзэд:
Aлтан бөмбөг: Diego Forlan /Уругвай/
Мөнгөн бөмбөг: Wesley Sneijder /Голланд/
Хүрэл бөмбөг: David Villa /Испани/

Алт, мөнгө, хүрэл шаахайн эзэд:
Алтан шаахай: Thomas Muller /Герман/ - 5 гоол, 3 дамжуулалт
Мөнгөн шаахай: David Villa /Испани/ - 5 гоол, 1 дамжуулалт
Хүрэл шаахай: Wesley Sneijder /Голланд/ - 5 гоол, 1 дамжуулалт

Алтан бээлий: Iker Casillas /Испани/ - 2 гоол алдсан
Шинэ залуу тоглогч: Thomas Muller /Герман/
Бичсэн: Telnet | цаг: 21:50 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


одоо харжыгаа биздээ хамгийн сайн баг аль болохыг smug чөтгөр
алга ташилт алга ташилт алга ташилт SPAIN SPAIN SPAIN
Бичсэн: arch_tseegii цаг: 19:49, 2010-07-15 | Холбоос | |


өө лайтай аан.
Бичсэн: tamerlan13 цаг: 22:36, 2010-07-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax