2009-12-28
Баялаг, Амжилт, Хайрын тухай үлгэр

Нэгэн бүсгүй гэрээсээ гартал урт цагаан сахалтай гурван өвгөн байшингийнх нь өмнө сууж байна гэнэ. Бүсгүй тэднийг хараад таниагүй боловч нутгийн сайхан заншлын дагуу “Би та нарыг огт танихгүй юм байна. Гэхдээ та нар өлсөж ядраа байлгүй дээ. Манайд ороод идээ, ундаа зооглоно уу?” хэмээн урьжээ. Тэгтэл өвгөд “Танай гэрийн эзэн чинь гэртээ байгаа юу?” гэж сайхан зантай эмэгтэйгээс лавлав.

“Үгүй ээ, нөхөр маань ирээгүй байна” гэж бүсгүй хэлэхэд
“За тэгвэл танайд орж чадахгүй юм байна” хэмээн өвгөд хариулжээ. Орой болж нөхөр гэртээ ирэхэд эхнэр өнөөдрийн болсон явдлынхаа тухай ярьж хэлж гэнэ. Нөхөр “Алив, эхнэр минь яваад азай буурлуудыг уриад ир!” гэж хэлжээ. Бүсгүй гэрээсээ гарч, өвгөдийг орон гэртээ айлчлахыг дахин гуйлаа. Харин урт цагаан сахалт өвгөд: “Бид бүгдээрээ нэг айлд зэрэг орж чаддаггүй юм” хэмээн хариулжээ. Эхнэр ямар учиртай болохыг гайхан лавлаж гэнэ. Харин нэг өвгөн нөгөө рүүгээ зааснаа “Түүний нэрийг Эд баялаг гэдэг. Дараагийнх нь Амжилт. Харин намайг бол Хайр гэдэг юм. Та одоо гэртээ ороод бид гурвын хэнийг нь сонгож уримаар байна гэдгээ нөхөртэйгөө ярилцаад ир!” гэж хэлэв. Ингээд эхнэр гэртээ орж нөхөртөө энэ тухай хэлэхэд гэрийн эзэн: “Ямар сайн юм бэ? Нэгэнт энэ бүхэн үнэн юм бол гэртээ Эд баялагийг урья! Түүнийг гэртээ оруулж орон гэрээ эд баялагаар дүүргэе!” гэлээ.

Гэтэл эхнэр зөвшөөрсөнгүй. ”Хонгор минь! Бид яагаад Амжилтыг гэртээ урьж болдоггүй юм бэ? ” гэхэд охин үүнийг сонсоод “Хайрыг уривал яасан юм бэ? Гэр орон минь хайраар дүүрнэ шүү дээ” гэлээ.
Нөхөр эхнэртээ, “Бэр охиныхоо зөвлөгөөг дагацгаая! Явж очоод Хайрыг гэртээ урь!” гэлээ. Эхнэр гэрээс гарч, гурван хөгшнөөс “Та нарын хэн нь Хайр билээ? Манайд зочлоорой!” гэжээ.
Хайр босоод байшин руу алхав. Харин нөгөө хоёр нь ч гэсэн түүнийг даган алхаж гэнэ. Гайхсан хатагтай Баялаг, Амжилт хоёроос, “Би зөвхөн Хайрыг урьсан шүү дээ. Яагаад та хоёр түүнийг дагаж байна вэ?” гэж асуулаа.
Харин өвгөд ”Хэрэв та нар Баялаг юм уу Амжилтын аль нэгийг урьсан бол бусад нь гадаа байх байсан юм. Нэгэнт Хайрыг урьсан тул түүнийг дагаж бид байнга явдаг юм. Хайр хаана байна тэнд баялаг, амжилт байдаг юм” гэж хариулжээ.

http://www.voodoo.mn/-с

Бичсэн: Telnet | цаг: 18:00 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax