2009-12-15
Би “Заавал чадна” гээд төсөөлдөө
Өөрөө ажиллаж мөнгө хийдэг саятнуудын анхны нууц бол бүр энгийн: Агуу ихийг мөрөөд! гэсэн үг юм. Үүний тул өөрийгөө мөрөөдөл болго.


Та өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлж, өөрийнхөө хүсч байгаа тэр амьдралаа зөгнөж төсөөлөн бодохыг өөрөөсөө шаард. Та өөрөө хичнээн мөнгө «хийж» болох тухайгаа, банкинд данстай болж, түүнд оруулах мөнгөнийхөө тоог төсөөлөн бод.

Агуу их хүмүүс цөм яг өнөөдөр тэдэнд юу байгаагаас бүр илүү ихээр ялгагдах гайхамшигт зүйлийн тухай мөрөөдлөөс эхэлдэг. Америкийн нэгэн нэрд гарсан дуунд «Хэрэв мөрөөдлөө биелээсэй гэж чи хүсч байгаа бол өөрөө агуу ихийг мөрөөд» гэж дуулдаг. Энэ дууны иш татсан дээрхи үгнүүд зөвхөн уянгын дууны баатарт үнэнч төдийгүй таны хувьд ч, өөр бусад хүмүүсийн хувьд ч үнэн зүйл нь болно.
Таны хэн болох, амьдралдаа юу хийх нь ямар ч хязгаар хориглолт байхгүй гэдгийг дүрслэн бод.

Зөвхөн ганцхан, хоромхон агшинд ингэж дүрслэн бодоод үз: Чамд хангалттай цаг хугацаа, бүх мөнгө чинь, боловсрол, арвин их туршлага, олон зуун найз нөхөд, хэлхээ холбоо, бүх нөөц бололцоо гээд амьдралаас хүсч байгаа юм бүхэн чинь байна. Хэрэв таны чадавхи харьцангуй хязгааргүй гэж үзвэл ямаршуухан амьдралыг өөртөө болон гэр бүлийнхэндээ бий болгохыг хүсэх вэ?

«Ирээдүйгээс эргээд» дүрслэн бодох дадлага хийцгээе. Энэ бол амжилт олж байгаа хүмүүсийн байнга хэрэглэдэг хамгийн их үр ашигтай арга юм. Ингэж ургуулан бодох нь таны оюун ухаан, зан байдлыг донсолгосон ер бусын нөлөө үзүүлнэ. Яаж ингэж төсөөлөх вэ?

Та өөрийгөө 5 жилийн тэртээ аваачиж тавь. 5 жил өнгөрсөн, тэгээд одоо таны амьдрал туйлын сайн өв тэгш болсон гэж бод.
Тэгвэл амьдрал чинь яаж харагдаж байна?
Та юу хийж байна?
Хаана ажиллаж байна?
Та хичнээн мөнгөтэй болж байна?
Таны банкин дахь мөнгө чинь хэд хүрч байна?
Та амьдралын ямар хэв загварыг баримталж байна?
Өөртөө зориулсан ирээдүйн дүр зурагаа олон жилийн дараа байхаар тооцоолон дүрслэн гарга.

Та өөрийнхөө эрүүл мэнд, аз жаргал, хөгжил цэцэглэлтээ хэдий чинээ тодорхой төсөөлөн гаргана тэр чинээгээрээ энэ бүхнийг хурдан хийхийн төлөө өөрийгөө дайчилна. Тэр чанараараа өнөө сайхан гэж төсөөлсөн бүхэн чинь тань руу хурдан ойртож ирнэ. Хэрэв та амьдралдаа чухам юунд хүрэх гэж байгаагаа бүр нарийн тодорхой төлөвлөвөл энэ зорилгоо үйл ажиллагаанд оруулж, хэрэгжүүлэх шийдвэр төгс болж, та илүү их бололцоотой, өөрийгөө хөдөлгөх хүч танд бий болно.

Тэр үедээ та байгалиас заяасан хүч чадавхиа нэгэн зэрэг шавхан гаргаж, таны төсөөлөл, таны агуу их мөрөөдөл чинь биелэхэд туслах багц санаа бодлыг бодож ол. Хүн бүрт өөрийг нь эзэмдэж байгаа мөрөөдөл, дүрслэл, төсөөлөлд хүрэх гэсэн чиг хандлага заавал байдаг. Та цаг ямагт өөрөө агуу ихийг мөрөөдөөд өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бодитойгоор нэмэгдүүлнэ, хувийн чадавхийн мэдрэмжийг бэхжүүлнэ, тэгээд өөрөө өөртөө илүү их таалагдаж, өөрийгөө илүү их хүндэтгэж эхэлнэ.

Ийм мөрөөдөл нь чамайг өөрөө өөртөө итгэх итгэлийн түвшинг бий болгож, өөрийнхөө тухай төсөөлөн бодох төсөөллийг сайжруулна. Эдгээр нь өөрөө өөрийгөө хүндлэх таны хувийн түвшинг өсгөхөөс гадна таны дотоод эрч хүчийн боломжийг нээн өгч, таныг аз жаргалд аваачина. Хүчтэй мөрөөдөл, агуу их төсөөлөлд биднийг урьд өмнө нь хэзээ нэгэн цагт байснаас бүр илүү сайн байлгах гэсэн үйл ажиллагааг дэмжих гэсэн зүйл байдаг.

Хоёрдмол биш утга санаатай ганцхан хариулт өгөх нөхцөлтэй нэгэн чухал асуултыг та өөрөө өөртөө дахин дахин тавих ёстой. Энэ бол «Би бүтэлгүй, амжилтгүй явдлыг урьдаас тааж мэддэг байсансан бол миний зүрхлэн мөрөөдөж чадах байсан цорын ганц тэр зүйл ямар байх вэ?».
Хэрэв амьдралынхаа ямар нэгэн том, бага болон урт богино хугацааны зорилгод хүрэх амжилтын бүрэн баталгаа өглөө гэж үзвэл зорилго маань ямар болох вэ?
Хэрэв бүтэлгүй, амжилтгүй явдал болохгүй гэж урьдаас тааж мэддэг байсансан бол миний зүрхлэн мөрөөдөж чадах байсан цорын ганц агуу их зорилго юунаас бүрэлдэн тогтох вэ?

Таны тэмүүлэл ямар байх нь үл хамааран түүнийгээ цаасан дээр бич. Тэгээд таны энэ агуу их зорилго тань биелчихсэн хэмээн дүрслэн бод. Одоо эргээд яг өнөөдрийнхөө байгаа байдалд эргээд ор, тэгээд түүнийгээ эргэн хар.
Дүрслэн бодсон төсөөлсөн зүйлдээ хүрэхийн тулд та юу хийх хэрэгтэй вэ?
Та ямар алхам хийх вэ?
Өөрийнхөө амьдралд чухам ямар өөрчлөлт оруулах вэ?
Юунаас эхлэх вэ?
Юуг татгалзах вэ?
Та хэнтэй хамт байсан бэ?
Тантай хэн хамт байхгүй байхсан бол?
Хэрвээ таны амьдрал бүх талаараа өв тэгш байсан сан бол амьдрал чинь танд ямар харагдаж эхлэх бол?

Өөрөөр хийх гэж байснаасаа үл хамааран Та өнөөдөр шууд анхныхаа алхамыг хий. Агуу ихийг мөрөөдөх явдал бол таны зорилгодоо хүрэх, тухайлбал санхүүгийн хараат бус байдалд хүрч очих замын эхлэх цэг нь юм.

Ихэнх хүмүүсийн бодит амжилтанд хэзээ ч хүрч байгаагүй анхдагч шалтгаан бол «Би үүнийг хийж чадна» гэж хэзээ ч тэд сэтгэж байгаагүй. Ийм учраас тэд тэр зүйлээ хийх гэж хэзээ ч оролдож байгаагүй. Тэд уралдааны энэ замын гараанд гарах гэж оролдоогүй, зүгээр л сууж байсан. Мөнгөний асуудал дээр болохоор тэд мөнгө олно эсвэл бүр түүнээс илүү юм хийнэ гэж тооцоолсон хирнээ тэрүүхэндээ эргэлдээд байдаг.

Харин таңд агуу их тухайлбал санхүүгийн амжилтад хүрнэ гэсэн мөрөөдөл төрөхөд, амьдралын тань болон өөрөө өөрийгөө ойлгох таны ойлгоц түүнтэй хамт нэгэн зэрэг өөрчлөгдөнө. Тэгээд та бүр өөр зүйлийг хийж эхэлнэ. Та аажмаар бага багаар хийж эхэлнэ. Тэгсэн хирнээ сайн сайхаңд хүрэх таны амьдралын зорилгын чиглэл хандлага одоохондоо өөрчлөгдөхгүй. Агуу ихийг мөрөөдөх нь санхүүгийн амжилтанд хүрэх болон та өөрөө ажиллаж, мөнгө «хийж» саятан болох эхний алхам юм.

Шууд гүйцэтгэх дасгал: Хэрэв та амжилт олно гэсэн бүрэн итгэл найдвартай байсан бол та чухам юу хийх гэж байсан, юуг хийх гэж оролдож байснаа бүгдийг бич. Дараа нь тодорхой нэгэн үйл ажиллагааг сонгон авч, түүнийгээ яаравчлан биелүүл.

http://fhll.wordpress.com/-с

Бичсэн: Telnet | цаг: 16:44 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax