Ажлын танилцуулга тань сайн байсан тохиолдолд та ярилцлагад орох боломжтой болдог. Та өөрийгөө тухайн ажилд яг тохироно гэж бодож байгаа боловч тухайн компани тэгэж бодохгүй байж болно. Энэ үед та юуг буруу хийснээ гайхдаг. Ажилд орох ярилцлага маш төвөгтэй байдаг. Ялангуяа та өмнө нь нилээн хэдэн удаа бүтэлгүйтсэн тохиолдолд. Тэгвэл энд танд тус болох үнэхээр хэрэгтэй мэдээллүүдийг орууллаа.
Юуны түрүүнд та яг ямар ажилд орох гэж байгаагаа бодож үзээд, хэрвээ та тухайн байгууллагын дарга байсан бол тухайн хүнээс юуг, ямар чадварыг хүсэх байсныг нэг бодоод үз. Тэгвэл та өөрийгөө ямар байх ёстойгоо ойлгох болно.
Ярилцлага бол шалгалт гэсэн үг. Ярилцлагын асуулт бүр таны мэдлэгийг шалгаж байдаг. Энэ шалгалтуудыг даван гарах гол арга бол дасгал байх болно. Эхлээд та дасгалаа камертай хийгээрэй. Ингээд өөрийхөө асуултад хариулж байгааг бичих хэрэгтэй. Тэгээд юундээр алдаж, юуг өөрчлөх ёстойгоо мэдэж авах ба та биений хөдөлгөөн зэргээ хянаж болно. Хүн хэдий итгэлтэй үг хэллэг хэрэглэж байвч, гаргаж байгаа биений хөдөлгөөнөөр нь үнэн эсэхийг нь мэдэж болдог. Тэгэхээр биений хөдөлгөөн бол маш чухал.
Тэгвэл одоо танд ажлын ярилцлагад ирдэг асуултуудаас танилцлуулья.
1. Та яагаад энэ төрлийн ажлыг сонирхож байгаа юм бэ?
2. Та яагаад манай компаныг сонирхож байгаа юм бэ?
3. Та яагаад энэ албан тушаалыг сонирхож байгаа юм бэ?
4. Таны ажиллахыг хүсэж буй ажилд ямар ур чадвар хэрэг болох вэ?
5. Та манай байгууллагад ямар тус нэмэр оруулж чадах вэ?
6. Бид танд бусад байгууллагуудаас илүү ямар нөхцөлийг санал болгож болох вэ?
7. Та ажил хэр удаан хайж байгаа вэ?
8. Та манай байгуулагын талаар хэр сайн мэдэх вэ?
9. Манай байгууллагын юу нь танд сонирхолтой санагдаж байна?
10. Та шинэ ажлын байрнаасаа юу хүсэж байна вэ?
11. Танд ямар ажил таарна гэж боддог вэ?
12. Та яг одоо ямар төрлийн ажилд анхаарч байгаа вэ?
13. Танд энэ ажлын юу нь таалагдахгүй байна?
14. Та өмнө нь ажиллаж байсан байгууллагадаа ямар нэг шинэчлэл хийж байсан уу?
15. Таны гаргасан хамгийн том амжилт тань юу вэ?
16. Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн том алдаа юу байсан бэ?
17. Та өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ?
18. Та шүүмжлэлийг хүлээж авахдаа хэр вэ?
19. Та багаар ажиллахдаа хэр вэ?
20. Таныг юу идэвхжүүлж чаддаг вэ?
21. Та өрсөлдөөнд дуртай юу?
22. Та дарамтан доор ажиллаж чадах уу?
Ерөнхийдөө танаас компаныхаа талаар асуух нь гарцаагүй байдаг юм. Тэгвэл үүний хажуугаар бас таны өөрийн хувийн зохион байгуулалтын талаар асуултыг асуудаг. Жишээ нь:
1. Та цагаа хэрхэн төлөвлөдөг вэ?
2. Та өдөр тутмыхаа ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
3. Та гэнэтийн төлөвлөөгүй ажлыг хэрхэн хүлээн авдаг вэ?
4. Та ажилдаа бэлдэхдээ хичнэээн цагийг зарцуулдаг вэ?
5. Таны карерын зорилго юу вэ? Гэх мэт асуултуудыг танаас асуух болно.
Тэгвэл та дээрх асуултуудад амжилттай хариулахын тулд дараах зүйлсийг мэдсэн байх шаардлагатай.
• Тухай ажлын байрны тодорхойлолт
• Тухайн байгууллага ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг
• Тухайн байгууллагын үйл явц, процесс
• Ажлын туршлага
• Байгууллагын соёлын бодлого
• Байгууллагын ерөнхий бүтэц
• Байгуулагын түүх
• Ажилд орох гэж буй байгууллагыхаа ажиллаж буй салбарын ерөнхий мэдлэг
• Байгууллагын хэмжээ
• Ажилчидын тоо зэрэг мэдээллийг мэдэх хэрэгтэй болно.
Ингээд та ямар асуултууд асуух болон ямар хариулт өгөхөө мэдлээ. Тэгвэл түүнийгээ хэрхэн ярих нь бас их чухал шүү.
Тэгвэл яаж ярилцлага авагчийг гайхширтал ярих вэ?
1. Ярьж буй зүйлээ хязгаарла. Таны ярилцлага цаг хугацаатай. Ерөнхийдөө ярилцлага авж буй хүн нэг хүнд 80 секундэд л дээд зэргийн анхаарлаа хандуулдаг байна. Тэгэхээр та ярилцлага эхлэнгүүт л эхний 60 минутад бүх хүчээ гаргах ёстой юм.
2. Ярилцлага авч буй хүнээсээ асуулт асууж, тухайн хүнтэй холбоо тогтоох хэрэгтэй. Хэрвээ тухайн хүн таньтай ярилцаж байвал та сайн байна л гэсэн үг.
3. Анх ярилцлагын өрөөнд орохдоо л итгэлтэй байх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн биеийнхээ байдлыг хүртэл итгэлтэй байлгах хэрэгтэй. Тэгвэл та үнэмшилтэй харагдаж болно. Мөн түүнтэй гар барихыг хүс.
4. Сайхан хувцаслаарай. Хичнээн мөнгө багатай байсан ч хамгийн сайхнаараа хувцаслах хэрэгтэй. Үсээ янзалж, хуруу хумсаа цэвэрлэх хэрэгтэй. Сайхан үнэртэх хэрэгтэй. Үнэртэй ус түрхвэл зүгээр.
5. Шударга бай. Ихэнх ярилцагчид ярилцаж буй хүнээ худал хэлж байгаа эсэхийг нь мэддэг. Ирээдүйд ч ,одоо ч эвгүй байдалд орохгүйн тулд үнэн мэдээлэл өгөх хэрэгтэй.
http://www.tsahim.net/