2009-11-03
Эрчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн хуанли
Залуус аа, та нар хайртай бүсгүйн чинь зан ааш үе үе хувираад байгааг анзаарав уу? Энэ юунаас болдог гэж бодож байна? Ажил, стресс, элдэв гадны нөлөө байлгүй л яах вэ. Гэхдээ бас байгаль ээжээс эмэгтэйчүүдийн биеийн онцлогтой холбон зохицуулсан нэгэн хуанли байдаг.

Үүнийг эрчүүд мэддэг байвал бүсгүйнхээ байдалд тааруулж харьцаад, хосгүй сайн эр гэсэн үнэлэлт авч чадна шүү. Өөрөөр хэлбэл сарын тэмдэг нь ирсэн өдрийг уг хуанлийн эхний өдөр гэж тооцоорой.

1-7 дахь хоног.
Энэ үед эмэгтэй хүний юмыг хүлээж авах чадвар удааширч, өөрийн ярьж буй зүйлээ ч сайн ойлгохгүй байгаа боловч эелдгээр инээмсэглэнэ. Өөрийн санаа бодлыг бичгээр ч, амаараа ч илэрхийлэх чадвар нь буурна. Сарын тэмдгийнхээ үеэр бүсгүйчүүд сэтгэл хөдлөл хурцдаж, мөрөөдөмтгий, тэнэг юм шиг, тэгсэн мөртөө баяр хөөрөөр дүүрэн болдог байна. Ийм үед нь аль болох их баярлуулбал хайрт чинь үүнийг үргэлж санаж явах болно.

8-14 дэх хоног.
Эмэгтэйчүүдийн ухаан гайхалтай хурцдаж ирнэ. Тэдний яриа, үзэл бодолд бидний ярьдгаар “эр хүн шиг учир зүйт сэтгэлгээ” их ажиглагдана. Тэр байтугай цээжээр бодох чадвар нь нэмэгдэнэ. Бүсгүй чинь энэ үед сэтгэл татам сайхан байх боловч сэтгэл санааны байдал тэнцвэртэй биш, бусад эмэгтэйчүүдтэй их хэдэр ярдаг харьцах вий. Мөн эрчүүдийг ч гэсэн нэлээн сонирхож ирнэ.

15-18 дахь хоног.
Хараа, сонсголын чадвар нь эрс нэмэгдэнэ. Энэ үедээ элдэвт их сэжиглэмтгий болж, эрүүл саруул ухаан нь бүдгэрч, хартай бол хар нь улам гаарч, харгүй байлаа ч сэм сэмхэн харын үг цухуйлгаж магадгүй гэнэ. Секс болон элдэв шуугиан дэгдээхэд бэлэн, гэрийн ажил хийх маш дургүй болно. Харин биеийн арьс нь илүүлж, таалуулах онцгой хүсэлтэй, мэдрэмтгий болсон байна. Ийм үед нь “цамц индүүдээдэх, аяга тавгаа угаачихгүй яасан юм бэ?….” гэх мэт үг л битгий хэлээрэй. Нүсэр хэрүүл болж магадгүй. Түүний оронд энэ хэдхэн хоногт /ийм хэцүү ааш хайртаас чинь сарын 30 хоногоос ердөө 4-5-д нь гарна гэдгийг бодоорой/ аргалаад өөрөө аягаа угаавал дээр. Гэрийнхээ ажлыг хийх хүсэлтэй байх үед нь эртхэн хувцсаа угаалгаад индүүдүүлчихийг бодохгүй юу. Харин ч энэ хэд хоног аятайхан илж таалаарай.

19-22 дахь хоног.
Сэтгэн бодох чадвар нь “шалдаа бууж” тэг болно. Ой тогтоолтын чадвар нь буурна. Энэ үед эмэгтэйчүүд өөрсдөө худлаа хэлэхээс болгоомжлох хэрэгтэй. Эс бөгөөс хожим нь юу гэж хэлснээ тодорхой сайн санахгүй байх вий. Харамсалтай нь энэ үе хартай нөхөрт хөнгөн хоол болдог. Гэхдээ энэ үе бол эмэгтэйчүүдийн хамгийн итгэмтгий байдаг өдрүүд. Бүр хүүхэд шиг л болно. Өөрийг нь магтсан үг бүхэнд итгэж баярлана. Мөн цэцэг бэлэглэхэд баярлаж уярна. Энэ үед нь яаж өндөр үнэлэлт авахыг одоо ойлгосон биз дээ? “Зальдах” шалтагтай эрчүүд ч энэ үед эвтэйхэн худлаа хэлж болох юм. Ер нь бол үүнийг би эр хүн эр хүндээ хайртай гэж бодсондоо л хэлж байна шүү. Эхнэр чинь уншчих вий…

23-аас дараагийн сарын тэмдэг эхлэх өдөр хүртэл
Хөдөлгөөн түргэсч, амьдралын эрч хүч сайжирна. Оюун ухаан саруулсаж, янз бүрийн гэнэтийн шийдвэр гаргаж чадна. Энэ үедээ огт спортоор хичээллэдэггүй бүсгүй аэробикийн секцэнд бүртгүүлчихэж ч магадгүй. Аливаад уцаарлах нь мөн ихэсч томоохон шуугиан дэгдээж ч магадгүй. Үнэрлэх эрхтний чадвар онцгой хурц болно. Шивэр, хулмас, хиртэй оймс, усанд ороогүй 2 хоног, тослог нь ихэссэн үс, саяхан татсан тамхи, өчигдөр уусан ганц шил шар айргийг чинь ач йлын дайтай зайнаас мэдэрнэ. Хэт хурц сүрчиг бүр уурыг нь хүргэж ч магадгүй шүү. Энэ хэд хоног эмэгтэй хүний үр тогтоох боломжгүй учраас бүсгүй чинь хүсээгүй жирэмслэлтээс айхгүй хүссэнээр чинь сексдэх үе. Тиймээс энэ өдрүүдийн сайн ашиглах хэрэгтэй биз дээ? Харин хайрттайгаа уулзахдаа дээрх онцлогийг сайтар анхаараарай.

http://yaruus.amjilt.com/
Бичсэн: Telnet | цаг: 21:37 | Мэдлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax