2015-04-15
Тэрбумтан Марк Кюбаны залуусд өгөх 5 зөвлөгөө
 Индианагийн их сургуулиас 1981 онд баклаврын зэргээ авсны дараа Марк Кюбан зарим найзуудыгаа дагаж Даллас хотод суурьшсан.
markcuban.jpg?resize=600%2
Тэрний байсан байр хэтэрхий олон хүмүүс амьдардаг байсан тул Кюбан оройдоо баранд бартендер хийж орж ирсний дараа буйдан дээр, хэрвээ буйдан дээр өөр хүн унтаж байх юм бол, шалан дээр ч хамаагүй унтаад өгдөг байсан. Кюбан мэдээллийн технологийн чиглэлийн туршлага байхгүй байсан ч компьютерийн программ зардаг компанид ажилд орсон.

Хэдийгээр тэрээр маш сайн ажилласан ч гэсэн дарга нь түүнийг үүрэг даалгаврыг биелүүлдэггүй хэмээн ажлаас нь халсан. Мөнгөн хуримтлал үүсгэж чадаагүй ч хангалттай хэрэглэгчдийн бааз бүрдүүлж, бизнест сонирхолтой болсон тэрээр Микросолюшн хэмээх программ хангамжын компани байгуулсан. Бизнес хийх хугацаандаа маш их бэрхшээлийг туулж гарсан.

Тэдний компанийн ресепшн нь $83,000 доллар залилаад зугтах зэрэг бэрхшээлүүдийг туулсны эцэст 1990 онд,
 Кюбан 31 настай байхдаа, Микросолюшн компаниа H&R Block компанид $6 сая доллароор зарснаар, татварын дараа түүний хувь нь $2 сая доллар хүрч байсан.  Энэхүү амжилт нь түүнийг хожим нь тэрбумтан, хөрөнгө оруулагч, энтрэпрэнор, мөн Dallas Mavericks багын эзэн болох эхлэл  нь болсон юм. Ингээд түүний залууст өгөх 5-н зөвлөгөөг танилцуулья

  1. Бага мөнгөөр амьдарч сур

Хорин хэдэн насандаа чиний хаана амьдрах, яаж амьдрах, ямар машин унах, ямар хувцас өмсөх чинь хамаагүй.  Харин санхүүгийн хувьд бие даасан байдал бие болгохыг л чухалчил. Хорин хэдэн насандаа багтаад сургалтын төлбөрийн зээл, зээлийн картны зээлээ төлөөд ав. Хэрэггүй, тэвчиж болох тасаглалаасаа аль болох татгалзаж, санхүүгийн хуримтлал үүсгэхээ л бод. Үүнийг хийж чадсандаа хожим чи өөртөө талалхах болно. Санхүүгийн хувьд бүрэн бие дааж амжаагүйгээр тансаглалд мөнгө зарцуулснаар, үүнийхээ төлбөрийг төлөх гэж чи стресстэх болно. Хэдий чинээ мөнгөнд санаа зовж стресстэнэ, төдий чинээ өөрийнөө зорилгодоо төвлөрч чадахгүй. Хэдий бага мөнгөөр амьдрана, төдий чинээ боломж чамд олдоно. 

2. Боломжийг шүүрч ав

Дөнгөж коллеж төгссөний дараа чи мөрөөдлийн ажилдаа шууд орно хэмээн бүү хүлээ.  Нээлттэй бай. Мөрөөдлийн ажилдаа ороход чамд хугацаа хэрэгтэй бол, тэр хугацаанд шаардлагатай бол олдсон ажлыг нь ч хамаагүй хий. Мөрөөдлийн ажилдаа ортлоо хэдэн сар дэлгүүрийн кассанд зогсож, ресторанд зөөгч хийж сарын хэрэглээний мөнгөө олох нь тийм ч муу зүйл биш. Анхны ажилдаа орсон ч, ажил чинь чамд таалагдахгүй байвал, ажлаа солих нь тийм ч муу зүйл биш. Мөрөөдлийн ажлаа олох нь болзоотой төстэй.  Ирээдүйн ханиа олтлоо хүмүүс хэдэн бүсгүйтэй болздог вэ?

3. Дуртай ажлаа ол

Чи карьерээ өсгөж чадах ажил олсон эсэхээ шалгахад их амархан. Хэдэн долларын цалин авдаг чинь л чамд чухал бол, чи тэр ажилдаа тийм ч дуртай биш байна. Ирээдүйн карьерийнхаа төлөө хүсэл сонирхлоо, өндөр цалингын өмнө нь тавь.  Ажилдаа үлдэхийн тулд оюутан шиг амьдарсан ч хамаагүй үргэлжлүүлмээр байгаа бол чи дуртай ажлаа олсон байна.

4. Өөрийгөө бүрэн дайчил

Дуртай ажлаа олсны дараа чамд хийх нэг л зүйл үлдсэн. Тэр нь өөрийгөө бүрэн дайчилж, хамгийн шилдэг нь болох.

Хамгийн шилдэг нь болохыг хүсч байвал өөрийгөө байнга хөгжүүлж, бүх нөөц бололцоо, чадвараа ажилдаа зориул.  Чи өөрийгөө шилдэг болсоныг мэдрэхээс илүү, компани дотроо ч, компаниас гадуур ч чиний үзүүлдэг үйлчилгээний эрэлт нэмэгдсэнээр нь илэрнэ. Өөрийгөө шилдэг нь гэж хүмүүст итгүүлэхийн оронд, хийсэн зүйлээ л чанартай хий.

5. Өглөө нүдээ нэмэгцээ л өөдрөг бай

Чи бүтэлгүйтэх болно. Бид үргэлж л бүтэлгүйтдэг. Би маш олон удаа бүтэлгүйтдэг ч, үргэлжлүүлээд л зүтгэдэг.

Гэхдээ чи алдсан жижиг алдаануудаа мартаж, хамгийн гол тэдгээр алдаануудаасаа туршлага хуримтлуулах ёстой. Өөрийнхөө зорилго, мөрөөдөлдөө хүрэх чамд чинь тааралдсан бүх л зүйлээсээ урам зориг ав. Өөдрөг бай. Мөрөөдөлдөө хүрсний дараа чамд харин бүтэлгүйтэл болгон чинь дурсамж болж үлдэнэ. 

http://startup.mn/
Бичсэн: Telnet | цаг: 15:30 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax