2009-10-23
Эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг
Доорхи үгсийг эмэгтэй хүн бүр сонсохыг хүсдэг. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг нь хоосон үг биш ээ. Эрчүүд эмэгтэй хүнд тэр бүр хэлээд байдаггүй болохоор ингэж их үнэтэй болсон байх. Зарим бүсгүй зөвхөн ийм үгийг л сонсох гэж нөхөрт гардаг нь нууц биш юм. Тэгвэл ямар үг бүсгүйчүүдэд ийм их үнэтэй, хүндтэй байдаг вэ?
1. "Би чамд хайртай"
Өдөрт гурван удаа. Хооллох үед, өмнө, хойно. Энэ үгийг заавал хэлэх ёстой бөгөөд тайлбар шаардлагагүй биз. Мөн дээр нь энэ үгийг хайртдаа ажилдаа явахын өмнө, ажлаас ирээд хэлэх хэрэгтэй. Ямар нэгэн учир шалтгаангүй хэлж заншаарай. Залуу таныг хайртай хүн тан...