Sat-2-Sep-2017
Хүүхдүүдийн заавал сурсан байх 7 ур чадвар
Таны хүүхэд дараах 7 ур чадварыг эзэмшвэл ирээдүйд амжилттай ажиллах боломжтой болох юм байна. Тиймээс одооноос эхлэн хүүхдүүддээ дараах ур чадварыг эзэмшүүлцгээе.

1. Асуудлыг шийдэх чадвар /Цогцоор бүрэн шийдэх/
2. Баг болж хамтран ажиллах, бусдад нөлөөлөх замаар манлайлах, удирдах чадвар
3. Хурдан гавшгай байж, аливаад зохицох чадвар
4. Шинийг санаачлах, энтрепрэнэр сэтгэлгээтэй байх чадвар
5. Бичгийн болон ярианы сайн чадвар
6. Мэдээллийг үнэлэх, шинжлэх чадвар
7. Сониуч байж төсөөлөн бодох чадвар

World Economic Forum...
Wed-2-Aug-2017
Хэрхэн sustainable бизнес хийх вэ?
 Хэрхэн sustainable бизнес хийх вэ? 

#ecosystem #sustainable #green #greenbusiness
(Өнөө үед хэн хүчтэй нь биш хэн хурдан үйлдэл хийж, өөрчлөгдөж чадна тэр тэсч үлдэж чадна.)

Тогтвортой бизнес моделийг бий болгох асуудал маш том хэцүү даалгавар мэт санагдах байх. Гэхдээ та эхнээсээ өөрийн хийх гэж буй бизнесээ ирээдүйд том амжилтанд хүрнэ, би хийх ёстой гэж бодож байгаа бол дараах зөвлөмжийг дагаарай.

Урт хугацааны төлөвлөлтийг хийхдээ зөвхөн санхүүгийн үр өгөөж бус нийгэм, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх хэрхэн нөлөөлөл багатайгаар үйл ажиллагаа явуулах талаар нарийвчлан судлах нь зүйтэй байд...

Tue-25-Jul-2017
Амархан IELTS
 IELTS IELTS IELTS …. 
Энэ үгийг сонсоод их олон хүний дотор сонин болж, санаа алдангаа хийж байсан хичээлээ хийхээр явдаг хүмүүс их бий. Шалгалтаа олон өгч үзсэн ч шаардлагатай оноогоо авч чадахгүй байсаар л байдаг, хүмүүсийн санал болгож байгаа юмыг хийгээд байгаа ч нэг л болж өгөхгүй нэг байрандаа тогтоод  нэг янзын оноогоо олон дахин давтаж авдаг хүмүүс ч бий. 
Гэвч зарим нэг хүмүүс шууд давхиж очоод шахуу шалгалтаа өгөөд л хаана ч шаардагдах оноо аваад байдаг. Яагаад вэ, яагаад ингэж оноо авав гэхээр л хийж байгаа ном, дасгалтай адилхан л зүйл хийсэн байдаг. Энэхүү нийтлэлдээ IELTS-н шалгал...
Mon-24-Apr-2017
Хэрхэн төвлөрч сууж сурах вэ?

Төвлөрч сууж сурах, Цагийн менежмент л гэнэ. Ер нь бол төвлөрч суух нэг ийм арга байж болно.

1. Суугаад л бай... 
2. Суугаад л бай...
3. Суугаад л бай...

Яг 2 цаг хичээл хийх ёстой гэсэн бол огт босохгүй суу! Яахав эхний нэг сардаа үр дүн хамаагүй. Гараас чинь юм гарч байна уу, үгүй юу гэдэг чинь. Сууж байх үедээ би болоод байна, чадаж байна, нилээн олон хүний урд явж байна, ер нь мундаг шүү өөрийн сэтгэлгээний тохиргоог тааруул. Ингэж чадвал амьдрал дээр бодит үр дүнд удахгүй хүрэх вий. Аливаа зүйлийг сайн эзэмшихийн үндэс нь 1. Сууж сурах 2. Төвлөрөх

Жич: Ойлгож байна! Яахав гараас юм гарахгүй үе...

Thu-16-Mar-2017
Гадаадад хэрхэн тэтгэлэгтэй магистр, докторт суралцах вэ?
 
Хилийн чанадад тэтгэлэгтэй суралцах олон боломжууд байдаг бөгөөд энэ талын ойлголт, боломжийг сайтар олж мэдээгүй ч гадаадад суралцахыг хүсэж алсын бодол тээсэн хүмүүс, магадгүй чамтай уулзсан гурван залуугийн нэг нь тийм бодолтой байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.
Гадаадад магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг: МУ-ын ЗГ-аас санхүүжиж манайхан өөрсдөө шалгаруулдаг. Бусад орны (АНУ, Их Британи, Австрали г.м) ЗГ-аас санхүүжиж тухайн орны элчин сайдын яам болон төлөөлөгчийн газраар дамжуулан шалгаруулдаг, мөн дэлхийн томоохон их сургуулиуд өөрсдөө тэтгэлгээр оюутан элсүүлэн сур...
Mon-17-Oct-2016
Гадаад хэлийг хагас жилийн дотор ингэж сур
Та гадаад хэл сурахдаа их цаг зарцуулж байна уу. Эсвэл яаж сурах аргаа олохгүй байна уу?
Тэгвэл Крис Лонсдалийн бичсэн “Хагас жилийн дотор гадаад хэлийг сурах 7 арга" зөвлөмжийг танилцуулъя. Тэрээр хагас жилийн дотор Хятад хэлийг бүрэн эзэмшсэн юм.
Та доорх 7 аргыг мөрдөж чадвал хэл сурах явцаа өөрөө удирдаж чаддаг болох ба богинохон хугацаанд гадаад хэлийг бүрэн сурах боломжтой.

1. ТУХАЙН ХЭЛ ДЭЭРХ КИНО ҮЗЭХ, ЭСВЭЛ ДУУ, РАДИО СОНСОЖ ХЭВШЭЭРЭЙ

1c98e6_0221_x800

Та сурмаар байгаа хэлээ эхлээд зөв сонгоорой. Тухайн улсад очих суралцах мөрөөдөлтэй, эсвэл түүх соёл нь таалагддаг, дуудлага нь гоё сонсогддог гэх мэт ямар...
Tue-5-Jul-2016
Англи үг цээжлэх шалгарсан 10 арга
“Дургүйд хүчгүй” гэгчээр, нэгэнт сонирхолгүй санагдсан зүйл хичнээн чухал байсан ч хүний толгойд цээжлэгддэггүй.

Дүрмийн хатуу ном уншиж суухын оронд уралдаант тоглоом тоглож, өнгийн картан дээр бичих зэрэг дараах хөгжилтэй аргуудаар үгийн сангаа баяжуулах нь хамаагүй үр дүнтэй.


1. Картууд дээр бичих
7fe5198e-3ac2-4310-a576-77da2697304e
Жирийн уйтгартай толь бичиг харан суухын оронд гар аргаар хийсэн өнгийн карт ашиглаж үг цээжлэх нь илүү сонирхолтой, амар хялбар юм. Хоёр талдаа өөр өөр өнгөтэй, хатуувтар цаасыг 4x6 инчийн хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэйгээр хайчлана. Олон байх тусмаа сайн. Тэдгээр хайчилсан картныхаа нэг талд сура...
Wed-16-Mar-2016
Хийх ажил
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Tue-16-Feb-2016
Нуруу: Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга
Орчин үеийн суугаа ажилтай бидний олонх нь нурууны өвчнөөр шаналдаг. Дээрээс нь илүүдэл жин гэх аймшигтай “мангас” байна. Доор үзүүлсэн энгийн мөртлөө үр дүнтэй эмчилгээний аргыг анх япон эмч Фукуцузи 10 орчим жилийн өмнө бий болгожээ. Энэ аргаар унжсан гэдсийг татаж, нурууны гажсан ясыг хэвийн байдалд нь оруулж болох юм байна.

Өдөрт ердөө л 5 минутыг дасгалд зарцуулснаар бие чинь сайжирч, гэдэс багасан, нуруу тэгширдэг гэнэ.

1(7)

Алчуурын байрлал: яг хүйсний харалдаа нуруун доороо ивж өгнө.
Гарын байрлал: алгаа доош нь харуулан чигчий хуруунуудаа нийлүүлнэ.
Хөлийн байрлал: өсгийн хооронд 20 см зай авч...
Mon-4-Jan-2016
Ганц хуудас цаас: Чадраабал Ганжавхлан
БНХАУ Бээжин хот

Монгол улсын элчин сайдын
яаман дээр тавьcaн илтгэл

Лектор : Чадраабал Ганжавхлан

Илтгэлийн сэдэв : Ганц хуудас цаас

Илтгэл тавих өдөр: 2011 оны 3 дугаар сар 19

Эхлэл

Сайн байцгаана уу залуусаа ? Би Бээжин хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийн төгсөх курсын оюутан Ганжавхлан байна.Өнөөдөр та бүхэнтэй санал бодлоо хуваалцах боломж гарсанд маш их баяртай байна.Ингээд яриагаа эхэлье.

Яриагаа эхлэхийн өмнө та бүхнээс асуух нэг асуулт байна.Та нарыг хэрвээ яг одоо Бээжин хотын төвд байрлах, маш том, үнэтэй их дэлгүүр лүү яг нэг цагын хугацаатайгаар хүссэн юмаа ав гээд оруулчихвал яах ...

idiomatic-dormant