2012-03-21
Т.Болор-Эрдэнэ - Хэзээ ч мөрөөдөөгүй мөрөөдөл


Хэзээ ч мөрөөдөөгүй мөрөөдөл
Мөрөөдөл гэж юу вэ?

Дороос нь харахад хэзээ яаж очих нь мэдэгдэхгүй өндөрлөг. Харин орой дээрээс нь доошоо харахад дээшээ гарч ирсэн зам нэг бүр нь тод харагддаг өндөрт байрлах оргил...
Т.Болор-Эрдэнэ

МУИС-ийн сэтгүүлчийн ангид сурдаг Б.Батнамсрай гэдэг миний нэг найз : “ Би чамайг нээх мундаг агуу хүн орчлонгын хаа нэгтээ том агуйн гүнд хоригдчихоод гарч ирж чадахгүй байна эсвэл агуйн үүд нь нээлттэй байтал өөрөө гарахыг хүсэхгүй залхуураад тэндээ байгаад л байна” гэж хэлж билээ.

“Хаашаа явж байгаагаа мэдэж байгаа хүнд зам тавьж өгөх гэж дэлхий хүртэл хажуу тийшээ болдог”
Hollywood-д Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ улаан хивс, үнэтэй гоёмсог хувцасаар гоёсон одууд, урт гялгар лимүүзэн, энэ тэндээс зураг авсан папараци. Кино наадам дунд хэсэгтээ орж дэлгэцэн дээр эрэгтэй гол дүрд нэр дэвшсэн жүжигчидийн тоглосон киноны хэсэг гарч тэдний нэрийг хөтлөгч тайзан дээрээс зарлаж байлаа. Дугтуйг задлах цаг мөч тулж ирлээ. Зүрхний цохилт дээд цэгтээ хүртэл хурдан цохилно. Хөтлөгч шилдэг эрэгтэй гол дүрийн эзэн нь Болор-Эрдэнэ. Итгэмээргүй юм, би уйлаад байна уу даа! Новш гэж би чинь одоо тайзан дээр гарах ёстой билүү. Шагналаа авах гэж улаан хивсэн дээгүүр тайзруу алхахад надтай цуг шилдэг эрэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн Tom Cruise, Bred Pit, Leonardo De Caprio нар надад зам тавьж өгөх гэж хажуу тийшээ болцгооно. Аман дотроо За хонгор минь наанаа байж байгаарай би одоохон чамайг очиж авлаа гэж шивнээд тайзан дээр гараад хэлэх үгээ бодон өөрийхөө оскарлуу харлаа. Би дандаа энэ хэсэгт нь зүүднээсээ сэрдэг. Арав гаран удаа зүүдлэж байсан ч тэр алтан барималаа авч амжилгүй сэрчээд байдаг. Анх би сэрээсэн хүн, сэрүүлэг, өөртөө уурладаг байсан бол одоо үгүй учир нь би тэр барималыг өөрөө бодит амьдрал дээр авах ёстой болохоороо сэрчихдэг юм байна гэж бодсон.

“Онгоц газарт байхдаа юу юунаас илүү амар амгалан аюулгүй байдаг ч тэр нисэхийн тулд л зохион бүтээгдсэн. Тиймээс эрсэдлээс битгий айгаарай”

Намайг Ромео гэдэг. Би нэг охинд хар тамхинд донтсон юм шиг дурлаж байгаад найзуудаасаа энэ нэрийг авч билээ. Тэр охин минь нүдэн доороо давхраатай хүмүүс сонсож л байсан болохоос харж байгаагүй үлгэрт гардаг гүнж шиг тийм үзэсгэлэнтэй охин байж билээ. За энийг дараад нь ярья. Би тийм ч азтай хүн биш ч гэлээ аз турших дуртай. Энэ зан минь үргэлж намайг асуудалд оруулж байдаг ч би энэ зуршилаа хэзээ ч гээж чаддаггүй. Тиймдээ ч би ээжийгээ уурлуулан, уйлуулан байж конкурсанд авсан МУИС-ийн Эрх зүйн ангийн хувиараа хаяж ээжийнхээ хэлдгээр хэнд ч хэрэггүй архичин. театрын цалин хүлээж хэвтдэг мэргэжлийг сонгосон. Ээжийн минь хэлдэг ор тас худлаа зүйл биш л дээ.
Манай байранд СУИС-ийг төгссөн саяхан СТА авсан Дорнодын хөгжимт драмын театрт ажилладаг ах байдаг. Тэр ах архи сайн ууна. Байрны гадаа согтуу сууж байдаг. Заримдаа орцныхоо үүдэнд шал согтуу унтаж байдаг. Би гэрлүү нь оруулж өгдөг байсансан. Тэгэхдээ тэр ах тайзан дээрээс ямар гоё харагддаг гээч ”Урлаг гэдэг ийм л агуу болохоор би түүнд эргэлт буцалтгүйгээр дурласан байх”.
Манай сургуулийн нилээн ахимаг насны Төмөр-Очир багш хэлэхдээ та нарт төгсөхөд чинь хоёр л сонголт байдаг. Нэгт нь: Улаан хивсэн дээр алхах. Хоёрт нь: Гудамжинд цагаан утас ажлуулаад сонин зардаг хүн болох. Та нар алийг нь сонгох вэ гэж асуухад бид нар бүгдээрээ л нэг гэж билээ. Багш: “Бүгд нэг гэж хэлдэг ч харин бүгдээрээ нэгийг сонгож чаддаггүй. Цөөхөн хэд нь улаан хивсэн дээр гишгэж үлдсэн бусад нь ...........“ гэж хэлсэн. Энэ үед би өөрийгөө аз туршиж байгаагаа улам их ухаарч билээ. Тэгэхдээ л би эрсэдлээс зугтахыг бус нүүр тулахыг хүссэн. Манай мэргэжил үргэлж биднийг сонголт, эрсдэлтэй уулзуулж байдаг.
Намарын сүүлчийн сар анхнаасаа л надад таалагдахгүй байлаа. Би бөөрний мэс засалд орж биенийхээ нэг эрхтэнээс хагацсан эгчийгээ эмнэлэгт сахиж өнжих болов. Эгчдээ ном уншиж өгнө, сургууль дээр болсон хөгжилтэй бүхнийг ярина. Эгч минь ч инээмсэглээд надтай хамт байгаадаа аз жаргалтай байдаг байв. Харин ангийн багш биднийг өөрөө үхээгүй л бол мэргэжилийнхээ хичээл дээр заавал суухийг шаарддаг. Ямар сайндаа ангийн охины хамаатан нас бараад ажил явдалд нь явсан гэхэд: “Тас монголд цаг болгон хүн үхэж байгаа тэр болгоны ардаас гашуудаад шаналаад байвал бид хэзээ жүжигчин найруулагч болох юм, аль завандаа сурах юм” гэж загнахав. Иймээс би эгчийгээ сахиж чадахаа болиод хичээлдээ явах боллоо. Бие минь хэдий хонх дуугарч, оюутнууд инээлдэж, багш лекц уншсан сургуулийн анги танхимд байсан ч сэтгэл минь эмнэлэгийн нам гүн хөлийн чимээ ч үгүй хоосон дөрвөн ханан дунд эгчтэйгээ хамт байлаа. Ганц л удаагийн утасны дуудлагаар би нар сар шиг орчлонгоос хамт мэндэлсэн эгчээсээ хагацаж ганц л навчтай мод шиг эхээс орь ганцаараа болсоноо мэдэж билээ.
Тэр үед би багшийгаа, сургуулиа, мэргэжилээ үзэн ядаж нарыг харах сүүлийн хэдэн өдөр нь эгчийнхээ дэргэд байж чадаагүй дээ ямар их харамсан гээч. Бүх л зүйлийг хаяад эгчийнхээ толгойд гарынхаа алгаа дэрлүүлээд хэлэхийг хүссэн үг ямар их байв аа. Хүн төрөлхтний ганц эрхэндээ оруулж чадаагүй зүйл нь цаг хугацаа чи. Хэнд ч захирагдахгүй.
Би өөрөө хараагүй ч гэлээ ангийн багш эгчийн тухай сонсоод уйлсан гэж манай ангийнхан хэлсэн. Би итгэж өгөхгүй гайхсан. Чулууг хичнээн чанга базаад ч дусал ус гоожихгүй. Тэгтэл тийм хатуу чанга хад чулуу шиг хүн нулимсаа бусдад нээлээ гэж үү.
Сүүлд ангийнхаа багшаас МУАЖ УДЭТ-ын жүжигчин Мягмарнаран охиныхоо оршуулганд очисныхоо орой нь “Найрын ширээний ууц ” инээдмийн хошин жүжигийн гол дүрд тоглочихоод хөшигний ард үзэгчид миний зовлонг ойлгохгүй инээж байна гэж уйлж суусныг сонсоод өөрийгөө ямар их үзэн ядсан гээч. Жүжигчин хүнд үгүй гэх эрх байдгүй гэдгийг оюутан байхад сургаж ойлгуулах гэж багш минь тэр үед намайг эгч рүү минь явуулаагүй байжээ.

“Чиний мөрөөдлөөр миний мөрөөдөл баяждаг”
Тэр л намайг Ромео болгосон. Би түүнд хайртай тэр ч надад хайртай. Тэр бас Эйфлийн цамхагт хайртай. Тэр хэзээ ч Парис руу явж үзээгүй ч хэзээ нэгэн цагт явж үзэхийг мөрөөддөг. Надад тэр цамхаг нь үндэсний телевизийн антенаас ялгаагүй санагддаг ч би түүнтэй хамт бал сараараа Парис явж Эйфлийн цамхагын доор зургаа авхуулна гэж мөрөөддөг. Багийн найзууд, зарим нэг хосууд, тэр байтугай гэр бүлийн гишүүд хүртэл тус бүрийн мөрөөдөлдөө хүрэх гэх өөр өөрийн замыг сонгож явдаг. Энэ мөрөөдлийн сөрөг тал нь. Харин мөрөөдлийн эерэг тал нь адил төстэй мөрөөдөлтэй хүмүүс бие биенээ олж найзалж хамтарч нэг завинд суудаг. Харин миний мөрөөдөх онцлог нь манай завин дээр суусан хүн бүрийн мөрөөдөл миний мөрөөдөл болон хувирч бүгдийг нь биелүүлэхийг хүсдэг. Тиймдээ ч би найз охин, найзууд, гэр бүл, дотны хүмүүсдээ чиний мөрөөдлөөр миний мөрөөдөл баяждаг гэж хэлдэг.
“Хэн ч мөрөөдөөгүй мөрөөдөл”
Хүний мөрөөдөлд зах хязгаар гэж үгүй. Яг л од эрхэс, нар сар, дэлхийг өчнөөн ах дүүс гаригтай нь хамт өвөртөө багтаадаг огторгуй шиг. Анх би Оскарын алтан барималыг авсан анхны монгол хүн болохыг мөрөөддөг байсан бол одоо аваагүй байж улам шунаад Холливуудыг монголд авчрахыг мөрөөддөг болсон.
Нэг нэр алдарт хүрч чадаагүй хэний ч мэддэггүй кино найруулагч надад хэлэхдээ: “ зөвхөн өөрийнхөө төлөө мөрөөдсөн мөрөөдөл биелэдэггүй юм. Харин бусдын төлөө гэсэн мөрөөдөл заавал биелдэг. Миний алдааг битгий давтаарай” гэж хэлсэн. Бусад хүн миний энэ эссэг уншаад энэ хүү зөвхөн од болохыг хүсдэг юм байна гэж хэлэх байх. Харин би өөрөө од болохыг бус түүхийн салхинд хийсэн одсон найман зууны тэртээх монголын эзэнт гүрнийг ахин амьлуулахыг хүсдэг. Холливуудад гарч байгаа кинонуудын ашиг орлого хийсэн төсвөө хэдэн мянга дахин нугалж олдог. Харин тэр их мөнгийг монголд оруулж ирвэл бид алтаа ухахгүйгээр хангалттай баян улс болох болно.
Их аварга Дагвадорж, Даваажаргал нар арлын Японы сумог эзэгнэж Хубилай хааны савраас мултарч чадсан далайн чанадад Монгол нэрийг тамгалсан шиг би мянга мянган монгол жүжигчид кино найруулагчид дэлхийн кино нийслэл холливуудыг дайлаар мордоосой гэж хүсдэг. Монголчууд биданд дэлхийн аль ч улсад байдаггүй агуу түүх, үзэсгэлэнт газар нутаг бий. Энэ бүхнийг кино хальсанд буулгаад дэлхийн бүх л улсын том том кино театруудаар цацаж чадвал монгол төгрөгний ханш валютын хаан болж монголын визийг авах гэж гадаадын аялагчид үхэн хатан тэмцэцгээх болно. Энэ бүхний төлөө би өөрийгөө монголыг Холливуудтай холбох гүүр болгохыг хүсдэг. Тэгэж чадвал нэгэн цагт дэлхийн нийслэл Хар хорум байсан шиг Монголд Холливуудаас ч том кино хот байгуулж түүнийгээ “Молливууд” гэж нэрлээд тэнд жил бүр Чингис хааны нэрэмжит кино наадам зохиох болно.

Монгол кино мандтугай ! ! !


http://www.facebook.com/
Бичсэн: Telnet | цаг: 15:26 | Эссэ, Лекц
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


yamar gaihamshigtai bichee we...uneheer saihan bi...ooroo jujigchin mergejiltei bolood ch teruu ene esseg unshaad uillaa..Boloroo bayrallaa...
Бичсэн: urangoo (зочин) цаг: 07:06, 2012-07-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax