2012-08-31
Аав хүү хоёр
     Хөлбөмбөгт ухаангүй дуртай нэгэн хүү, аавтайгаа амьдардаг байжээ. Хүү байнга л дасгал сургуулилт хийж өдрийг өнгөрөөдөг боловч, түүн шиг туранхай бас намхан хүү хөлбөмбөгөөр амжилт гаргана гэдэг байж болшгүй зүйл байлаа. Иймээс түүнийг хэн ч тоодоггүй байсан бөгөөд сургуулийн хөлбөмбөгийн багийн тоглолтон дээр хүү байнга сэлгээний тоглогчоор суудаг байжээ. Хэдийгээр хүү талбай дээр огт гардаггүй боловч аав нь тоглолтыг үзэхээр ирэхдээ сандлаасаа босон хүүгийнхээ нэрийг чанга хашгирч дэмждэг байжээ. Тэрээр хүүгийнхээ нэг ч тоглолт алгасаж байсангүй.



     Хүү ахлах ангид орохдоо ч ангийнхнаа...
2012-08-31
Хор
  Эрт цагт Лили нэртэй охин эр нөхөрт гарч, хадам эхтэйгээ хамт амьдардаг байжээ. Тун удалгүй Лили хадам эх хоёрын зан ааш хоорондоо тэс өөр байсан тул огт таарахгүй байлаа. Хадам эх Лилиг цаг үргэлж шүүмжилнэ.

Өдөр хоног урсан өнгөрсөөр... Лили хадам эх хоёр үргэлж хэрэлдэж, заримдаа зодолддог болов. Нөхцөл байдлыг улам бүр хэцүү болгож байсан нэг зүйл бол Хятадын эртний заншил ёсоор Лили хадам эхээ хүндэтгэн, түүний хүссэн болгоныг хийх ёстой байлаа. Орон гэрийн мөнхийн уур уцаар, аз жаргалгүй байдлаас болоод хөөрхий нөхөр нь хүртэл маш их ядарч, сэтгэл нь хямардаг болжээ.

Эцэс сүүлдээ Лили ха...
2012-08-31
Гуйлгачин
     Амьдралдаа алдаад хэдэн жил шаналж, хэдэн жил архидаж явлаа. Жил бүрийн баяруудаар байнга л ганцаараа байдаг боллоо. Яагаад гэвэл эхнэртээ хаягдаж, хамаатан саднууд минь тоохоо байсан юм. Гэхдээ би ганцаараа гэж шаналдаггүй юмаа. Надад ээж минь байдаг юм л даа. Хааяа ээждээ сүү барьж очмоор байвч гуйлгачны амьдралд мөнгө бол маш ховор баялаг болохоор орой болгон гар хоосон очдог байсан. Би хэдий ядарсан гуйлгачин ч гэлээ гудамжинд зүгээр хүнээс мөнгө хайрла гээд суудаггүй.

     Нэгэн цагт гитарын хамтлагт гоцлол гитарчин хийж, ааваасаа сурсан тэр аман хуурыг тоглож мөнгө олдог байсан юм. ...
2012-08-22
Хайрлахад заавал шалтаг байх ёстой гэж үү?
Хайрлахад заавал шалтаг байх ёстой гэж үү?

Бүсгүй: Чи яагаад надад хайртай байдгийн. Яагаад намайг хайрладаг юм?
Залуу : Би яагаад гэдгийг нь хэлж чадахгүй юм аа. Гэхдээ л би чамд үнэн сэтгэлээсээ хайртай...
Бүсгүй : Чи бүр надад ямар ч шалтгаан хэлж чадахгүй байна гэж үү? Тэгсэн хэрнээ яаж надад хайртай гэж хэлж чадаж байна аа?
Залуу : Би үнэхээр ямар ч шалтгаан мэдэхгүй байна. Гэвч чамд хайртайгаа би нотолж чадна.
Бүсгүй : Нотолж чадна аа? Үгүй ээ! Манай найзын найз залуу нь түүнд яагаад хайртай гэдгээ үргэлж хэлдэг гэсэн. Гэтэл чи!
Залуу : За за!!! Би хэлье

... Яагаад гэвэл чи үзэсгэлэнтэй,
Яагаад ...
2012-01-06
Амжилттай яваа МОНГОЛ эр хүн бүрийн ард ухаалаг МОНГОЛ бүсгүй бий... /Домог/
     Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг.


Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ:
     -Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан...
2011-11-18
Эгч дүүс /Сургамжит өгүүллэг/
Саяхан нөхөрт гарч, өрх тусгаарласан залуу бүсгүй төрсөн гэртээ ирж, ээжтэйгээ хууч хөөрч байлаа. Тэд гэр бүлийн амьдрал, хүн бүрийн үүрэг хариуцлагын тухай ярилцана. 

Ээж нь: 
- "Чи эгч дүүсээсээ бага хөндийрөөрэй! Чамайг зовох цагт тэд улам хэрэгтэй хүмүүс болдог юм. Нөхөр болон үр хүүхэд чинь чамайг хичнээн их хайрладаг байсан ч, хэзээ ч эгч дүүсийг чинь гүйцдэггүй юм. Мөн амьдралд эгч дүүс шиг чинь сайн найз нөхөд байдаг. Өнөөдрөөс эхлээд тэдэнтэйгээ байнга уулзаж, тэднийхээ төлөө ямар нэг зүйл хийж байгаарай!" гэж захижээ. 

Үүнийг сонсоод, залуу бүсгүй 
- "Ямар инээдтэй зөв...
2011-09-15
Арсун: Эхийн сэтгэл

Амьдралын хамгийн сайхныг нүдээрээ харж, гараараа барьж, тэмтэрч болохгүй юм даа. Түүнийг зөвхөн сэтгэл зүрхээрээ л мэдэрдэг.

Миний найзын ярьсан нэгэн түүхийг уншаад үзээрэй.

Эхнэр бид хоёр маш олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна. “Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ... ээж минь байв. Эцгээс минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь.

Бурхан минь, би гэж нэг их чухал хүн, дан...

2011-07-08
Модон тагш /Сургамжит өгүүллэг/
2011-06-21
Энгийн xэрнээ сургамжтай, тэгээд сэтгэлд үлдэцтэй...
Энгийн xэрнээ сургамжтай, тэгээд сэтгэлд үлдэцтэй амьдралын сургамжит үлгэрээс...

2 чоно: Oмгийн ахлагч индиан нэгэн орой ач xүүдээ xүний дотоод сэтгэлд болж байдаг тулааны тухай энэ домгийг xэлж өгчээ. Бидний дотор 2 чоно дандаа сөргөлдөн тулалдаж байдаг. Нэг нь муу санаат чоно. Тэр муу санаатай, атаа жөтөөч, өөртөө бардам, бусдыг доор үзэгч, xэрэгтэй бол xудал xэлж, xулгай xийxээс ч буцахгүй нүдэнд нь атаархлын оч гэрэлтсэн чоно байдаг. Xарин нөгөөх нь сайхан сэтгэлт чоно. Тэр чоно xайр гэрэлтсэн нүдтэй, бусдыг ойлгох өрөвч сэтгэлтэй, өгөөмөр, амьдралын жинхэнэ аз жаргалыг эрэлхийлэ...
2011-06-21
БИ ЧАМД ХАЙРТАЙ ХОНГОР МИНЬ
Тэд гэрлээд олон жил болжээ. Хамт амьдрах хугацаанд сайдаж, муудах өдөр олон байв. Нэг өдер нөхөр нь цаг наргүй ажил дээрээ өнждөгөөс болоод тэд хоорондоо маргалдана. Үүнээс болоод нөхөр нь гомдож, эхнэр тун их ууртай байцгаав.
Эхнэр нь бүтэн долоо хоног үг дуугарахгүй байсан тул нэгэн орой нөхөр нь түүнд харандаа, цаас авчирч өгч гэнэ. Тэгээд ширээний хоёр талд суугаад, бие биенийхээ чухам юу нь таалагдахгүй байгааг жагсаан бичихийг хүсэв. Дараа нь цаасаа солилцоод, энэ талаар ярилцах хэрэгтэй гэлээ. Эхнэрт нь гомдмоор зүйл дэндүү их байгаа болохоор толгой өндийлгүй бичиж эхэлжээ. Хар...