2013-05-21
Тиймээ охид дандаа л онцгой байдаг!!
Хуримынхаа анхны өдөр эхнэр нөхөр хоёр хэнд ч хаалгаа тайлж өгөхгүй хэмээн тохиролцжээ. Тэр өдөр нь нөхрийн эцэг эх тэдэнтэй уулзахаар ирэхэд тэд хаалганыхаа ард зогсож байлаа! Эхнэр нөхөр хоёр бие биерүүгээ харан, нөхөр нь хаалгаа тайлахыг хүссэн боловч тэд нэгэнт тохиролцсон тул нээж өгөлгүй эцэг эхээ явуулжээ. 

Удалгүй тэр өдөр нь эхнэрийн эцэг эх ирэхэд тэд мөн л хаалганыхаа дэргэд бие биерүүгээ харан бид тохиролцсон гэж зогсоно. Гэтэл эхнэрийнх нь нүдэнд нулимс цийлэгнэж, би эцэг эхдээ ингэж хандаж чадахгүй хэмээн шивнээд хаалгаа нээж өгчээ. 

Нөхөр нь юу ч хэлсэнгүй, цаг хугацаа өнгөрч тэд 4 хүүтэй болж 5 дах нь охин үр мэндэлжээ. Нөхөр нь шинэ төрсөн охиндоо зориулж маш том баяр хийхээр төлөвлөж хүн бүрийг урив. Баяр дууссаны дараа эхнэр нь түүнээс өмнөх хүүхдүүдээ төрөхөд хийгээгүй байж яагаад энэ удаад ийм том баяр хийсэн шалтгааныг нь асуухад:

- "Учир нь тэр бидэнд хаалга нээж өгөх ганц үр минь шүү дээ" гэж хариулжээ.



Тиймээ охид дандаа л онцгой байдаг!!


http://www.facebook.com/
Бичсэн: Telnet | цаг: 15:24 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax