2012-11-16
Бидний мэддэгүй Youtube-ийн 8 боломж
Та Youtube орохдоо зүгээр л видео үздэг үү? Эсвэл зүгээр л бичлэг оруулж найзуудтайгаа хуваалцдаг уу? Гэхдээ Youtube-д эдгээрээс илүү олон сонирхолтой боломжууд бий. Хүмүүс бага мэддэг, олонд бага танигдсан сонирхолтой боломжуудыг та бүхэнтэй хуваалцаж байна.

Youtube Slam
Google -ийн судлаачдын багийн зүгээс хөгжүүлж буй шинэ сонирхолтой бичлэгийг олонд хурдан хүргэх зорилго бүхий төсөл. Comedy, Cute, Music, Bizzare, Dance гэх мэт төрлүүдэд өдөр бүр хоёр бичлэг тавигддаг бөгөөд үүнийг хэрэглэгчдийн саналаар сонгодог. Ялсан бичлэгүүд Slam Leaderboard-д тавигдаж олон хэрэглэгчдэд хүрдэг байна.
Youtube Leanback
Та яг л зурагт үзэж байгаа мэт буйдан дээрээ тухлаад Youtube-ийг энгийн байдлаар хэрэглэж үзэх боломжтой. Кэйбордныхоо сумнуудын тусламжтайгаар тодорхой сувгуудыг сонгож үзэж болох ба мөн өөрийн сонирхолдоо тохируулан үзэх бичлэгүүдийн дарааллаа үүсгэж үзэж болно. Мөн Android App-ийн тусламжтайгаар гар утсаа удирдлага болгон ашиглаж Youtube-ийг удирдах боломжтой юм.
Сэтгэгдэл хайх
Бидний ордог Youtube-д энэ боломж байдаггүй. Харин Testube дээр бүх сэтгэгдлүүдээс хайх боломжтой. Заримдаа топ сэтгэгдлүүд хэн нэгэнд хариулсан нь олонтаа байдаг бөгөөд анх бичсэн сэтгэгдлийг нь энэ боломжоор олж болно.
Video editor
Хэрэглэгч зөвхөн бичлэгээ оруулаад зогсохгүй түүнийгээ янзалж болно. Бичлэгүүдийг нэгтгэх, зарим хэсгийг хасах, зөөх зэрэг олон үйлдлүүдийг Youtube дээр хийх боломжтой.
Caption Editor
Бичлэгэндээ текст оруулах боломжийг энэ програм хангана. Өөрийн хүссэн текстийг хүссэн хэсэгт, хүссэн хугацаандаа оруулах боломжтой бөгөөд ингэснээрээ бичлэгийн тухай мэдээллийг хүмүүст хүргэж чадах юм. Мөн subtitle буюу ярианы текстийг оруулах боломжтой.
HTML5 Video Player
Бичлэг үзэхдээ Flash Player-ийн оронд HTML5 Player-ээр үзэх боломжтой. Хэрвээ танд HTML5 дэмждэг интернэт хөтөч байгаа бол заавал Flash суулгах шаардлагагүй юм байна.
Youtube Music Discovery
Заримдаа бид зөвхөн хөгжим сонсох гэж Youtube рүү ордог. Харин Youtube Music Discovery үүнд зориулагдсан. Дуртай дуучин, хамтлаг, дуугаа бичээд хайхад эдгээртэй чинь холбоотой бүх дуунуудыг дараалал болгож үүсгэх болно.
Feather
Feather бол удаан интернэттэй болон дата хязгаартай хүмүүст зориулсан төсөл юм. Youtube-ийн үндсэн хуудаснаас зарим шаардлагагүй байж мэдэх боломжууд, технологиудыг хасчээ. Ингэснээр хэрэглэгчид очих урсгалын хэмжээ багасч видеогоо хурдан үзэх боломжтой юм байна. Гэхдээ энэ төсөл туршилтын хугацаандаа явж байгаа бөгөөд зарим нэг бичлэгүүдэд ажиллахгүй байгаа ажээ.

http://biznetwork.mn/
Бичсэн: Telnet | цаг: 22:52 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax