2012-04-25
Булчингаа гэртээ хөгжүүлцгээе.

Мөрний булчингийн дасгалууд.

Мөрний булчинг хөгжүүлэхэд маш нарийн дасгалууд хэрэгтэй. Учир нь биеийн холбоос хэсгүүдийн дасгалуудыг хийхдээ болгоомжтой, анхааралтай байхгүй бол үе гэмтэх магадлал ихтэй. Холбоос хэсгүүд, үений булчинг сайжруулах нь үе болон үений зөөлөн эдүүдийн болзошгүй гэмтлээс зайлсхийх чухал ач холбогдолтой.

2.1 Мөрний гадна тал.

Дасгалыг хэвтээ байдлаас гарыг биеийн хажуу талд наасан байдалтай дээш доош зөөлөн буулгах маягаар хийнэ. 2 оролтоор гар тус бүрт 12-15 удаа хийж гүйцэтгэнэ.


2.2 
Мөрний дотор тал.

Дасгалыг хэвтээ байдлаас гарыг газар наасан байдалтай дээш доош зөөлөн өргөж буулгах маягаар хийнэ. 2 оролтоор гар тус бүрт 12-15 удаа хийж гүйцэтгэнэ.

2.3 Мөрний дээш шахалт.

Суугаа байдлаас 2 гарыг дээш өргөх байдлаар 3 оролтоор 10 давтамжтай хийж гүйцэтгэнэ. Нуруу хотойсон байдалтай цэх суух хэрэгтэй.


2.4 
Мөрний урд булчингийн дасгал.

Хөлдөө мөрний хэмжээний зай авч цэх босоо зогсож 2 гарыг алдлах маягаар дээш өргөж хийх дасгал. 3 оролтоор 10 давтамжтай.
2.5 
Урагш өргөх дасгал.

Хөлдөө мөрний хэмжээний зай авч цэх босоо зогсож 2 гарыг урагш өргөх маягаар дээш өргөж хийх дасгал. 3 оролтоор 10 давтамжтай.
2.6 
Дээш шахалт.

Босоо байдалтай гантилыг 2 гараар барин толгойны ард талаас дээш өргөх чиглэлээр хийж гүйцэтгэнэ. Уг дасгал нь мөрний бүх булчингуудад ачаалал өгнө. 3 оролт 10-аар.

Хөлний булчингийн дасгалууд.

Хөлний булчинг сайжруулах нь спортын бүхий л төрөлд таны биеийг бэлэн байлгах үүрэгтэй. Мөн биеийн дээд хэсгийн булчингуудтай ямагт цуг хөгжиж байх хэрэгтэй. Гантилын хамт хийгдэх хөлний дасгалууд нь дараах 5 төрөлтэй бөгөөд эдгээр нь хөлний бүхий л булчинд ачаалал өгч таны хүссэн үр дүнг танд өгнө.

3.1 Хөл дээр суулт.

2 гартаа гантилыг барин нэг хөлөө өвдөгний өндөртэй тэнцэх хойш тавин урд тулгуур хөл дээр сууж босно. Хөл бүрт 2 оролтоор 10 давтамжтай.

3.2 
Хөл дээрх тэнцвэр.

2 гартаа гантилыг барин 1 хөл дээр зогсоно. Гантилыг өвдөг хүртэл буулгаж буцаж дээш цэх зогсох маягаар хөл тус бүрт 2 удаа 10-аар хийж гүйцэтгэнэ.
 
3.3 
Суулт.

Гантилыг барисан хэвээр 2 хөлийг мөрний хэмжээний илүү зайтайгаар босч сууна. 3 оролт 10-аар хийнэ.
3.4
 Урагш суулт.

Босоо байдлаас нэг хөлөөр урагш нэг алхаж доош суух маягаар 2 оролт 10-аар хийж гүйцэтгэнэ.
3.5
 Дээш жийлт.

Өвдөгний өндрөөс арай нам зүйл дээр нэг хөлийг тавиж дээш жийж гарах маягаар 2 оролт 10-аар хийнэ.

http://sartorialman.com/

Бичсэн: Telnet | цаг: 14:37 | Эрчүүдийн өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Мөнх
давгүй блог байна таалагдав. мэдээлэл сайн нэмээч хө
Бичсэн: Зочин цаг: 19:52, 2014-12-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax