2012-03-21
Б.Баярцэнгэл - Миний нэг мөрөөдөл


Миний нэг мөрөөдөл
Ерөнхийлөгч байхгүй, ерөнхий сайд ч байхгүй ер нь парламентийн засаглалын жил байв. Тэд маш олуулаа ч шийдвэрийг маш хурдан, хэрэгжүүлэхдээ ч хурдан байдаг. Учир нь тэдний гаргасан хөтөлбөр дандаа л зөв болчихдог байв. Ард түмэн тэдэнд маш их итгэдэг бөгөөд тэд нар ч итгэлийг нь алдахгүйг алхам тутамдаа ухаардаг. Хэдийгээр төрийн том том албан тушаал хашиж байгаа боловч тэд хэзээ ч үүгээрээ давуу тал болгохыг хүсдэггүй нь тэдний нэрийн хуудас болдог юм. Аан тийн парламентад ажиллах хүмүүсийг сонгох сонгууль нь хоёр удаа болдог. Эхлээд эрчүүд, дараа нь эмэгтэйчүүд нь хоорондоо өрсөлддөг.

     Сонгууль болоход сүр дуулиантай юм болоод байдаггүй. Ажил хийж чаддаг хүмүүс л оролцоод байдаг болохоор хүндрэл байдаггүй. Гэхдээ нэр дэвшигчидэд тавигдах шаардлага гэж байна. Тэд нарын эрүүл мэнд, сэтгэл зүйд ямар нэгэн асуудал байхгүй,эзэмшсэн мэдлэг, чадвар боловсролыг харгалздаг. Боловсролын тогтолцоо нь хоёр хэсгээс бүрдэх ба эхний таван жил дунд, дараагийн таван жилд тусгай, дээд, их гээд чиглэлээсээ хамаарч өөр байна . Улс орон даяар тухайн хүнийг хийх ярих нь зөрдөггүй, худлаа хэлдэгггүй, хүн алж чаддаггүй, шунаг сувдаг сэтгэл үгүй хүмүүс л энэ ажилд хамгийн тохирно гэж үздэг. Яагаад ийм болцон гэхээр бүгд л тийм байх ёстой гэж боддог ба бусад хүмүүс нь тэдний сүүдэр мэт үйлдэл бүрийг ажиглаж байдаг. Хэн нэг ямар ч өндөр албан тушаалтан бай хуулийн бүс нутагт явж байхдаа хууль бус үйлдэл хийх юм бол маргааш нь ажилдаа явах ямар ч шаардлага байхгүй.
     Хууль бол маш хүчтэй түүнийг хамгаалдаг хүмүүс хамгийн менталит өндөртэй,хийдэг ажил нь ч хүнд учир үүгээрээ ч тэдний хангамж нь дагаад сайн болохоор ажилаа сайн хийхээс өөр аргагүй. Хүмүүс бүгдээрээ л сайхан амьдралыг мэдээж илүүд үзэх нь тодорхой бөгөөд нийгэмд эерэг өөрчлөлт, тустай зүйл ихийг илүүд үздэг. Бас тэд амьдралынхаа төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, чөлөөтэй сэтгэж, ухаалаг байгаа нь хамгийн сайхнаар амьдардаг. Магадгүй энэ байдлаас өөрөөр сэтгэдэг, өөрөөр амьдардаг нь нийгмийн нөгөө хэсгийг бүрдүүлэгчид гэж ойлгож болох юм.

     Тэд бол ихэвчлэн гэмт хэргийн ертөнцөд хамаарагдах юм. Ихэвчлэн гэмт хэрэг үйлдэгчид уулын бугыг хараад унасан морио голдог, царайны сайхнаар цай сүүлддэг, хүн ахгүй дээл захгүй гэж боддог, өөрт байхгүй юмыг амар хялбар олохыг хүсэгчид, төрийн төлөө оготно боож үхнэ гэж ярьдаг хүмүүс л гэмт хэргийг голлон үйлддэг байна. Аан тийн нээрээ бусдыг болгоомжгүйгээр амь насыг хохироох тохиолдол цөөн гардаг.Гэхдээ гэмт хэрэг аюулгүй байдлын хэмжээнд хүрээгүй л дээ.Манай улсын нэр сонин нэртэй “Манан” гэж нэрлэдэг. Урьд өмнө нь улс төрийн бодлогыг тодорхойлдог хоёр бүлэг этгээдүүд удирдаж байсан ихэнхдээ хамтдаа нийлж салсаар төөрдөг байсан болохоор ингэж нэрлэсэн гэдэг.Ирэх жил төр улс үүссэн байгуулагдсаны 850 жилийн ойгоор улсын нэрийг солино гэж парламентынхан ярилцаж байгаа билээ.
     Тэр үеийн алдаатай бодлогын уршгаар байгаль орчин, ургамал, ан амьтаны мөхөлд хүргэсэн байдаг. Харин өнөөдөрэнэ асуудалд,парламент анхаарал тавьж байгаа боловч,өвөөгийн миньнадад хэлж байсан тэр үеийнонгон байгалийн хаана ч хүрэхгүй гэж бодохоор л миний харамсалыг төрүүлэхюм даа.
Бидний үеийн хүүхдүүд ихэвчлэн дунд сургуулиа /5жил суралцдаг/ амжилттай төгсөөд инженер, эдийн засагч, эрдэмтэн судлаач болохыг голлон анхаардаг боловч, бодсоноо хэрэгжүүлж чаддаггүй. Магадгүй хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэгдээд сонгосон замаа өөрчлөх тохиолдол ч байдаг. Би бас л тэд нарын нэг болоход ойртож байгаа шүү.
     Манай өвөө бол энэ нийгмийн системийг зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулагчдын нэг байсан. Түүний талаар маш олон түүх, архив байдаг ч өвөөгийнхөө нэг зүйлд л их баярладаг. Тэр бол агуу мөрөөдөлтэй байсан, үүнийхээ төлөө бүх амьдралаа зориулсан. Магадгүй энэ нь түүний нэрийг илтгэх хуудас гэж хэлж болно. Аав минь харин жинхэнэ удирдагч байсан, түүний мөрөөдөл бол хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх гэсэн хөтөлбөртэйгээр хоёр дахь удаагаа парламентийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Хүний төлөө юу хийж болох вэ?, хүний хөгжлийн гол хэмжүүр нь амьдрал гэдгийг ухуулагч, байгаль эдийн засаг хоёрыг ямагт салангад авч үздэг.
     Гэхдээ юм бүхэн харилцан хамааралтай, нэг нэгэнтэйгээ огтлолцож байдаг гэдэг үзэлтэй байсан. Гаргасан шийдвэр нь хэзээ ч нийгэмд сөрөг нөлөөлөл авчирж байгаагүй. Хуулийг бурхан мэт шүтдэг байсныг хуулийг хамгаалагчид тодорхойлсон байдаг. Мөн тэр ээжид минь маш их хайртай, хэзээ ч уурлуулж байгаагүй яагаад гэхээр уур уцаар хөгшрөлтийг үүсгэдэг гэж үздэг байсан. Одоо аавд минь нэг асуудал байгаа нь миний талаархи бодолд санаа нь ихэд чилээрхэж байгаа. Мэдээж хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжил, ирээдүйд анхаарах нь эцэг хүний л гүйцэтгэдэг үүрэг юм.

     Аавын минь хийдэг ажил магадгүй надад бахархалтай санагддаг ч миний хүсэл мөрөөдөл өөр тийш чиглүүлээд байгаа юм шигсанагдаад байдаг. Гэхдээ аав минь хэзээ чминий асуудалд хөндлөнгөөс орохыг хичээгээд байдаггүй. Нэг удаа аавын амралтын үеэр гэртээ ээж дүү нартайгаа цуг өнгөрөөсөн юм. Тэр үед тэмдэглэлт дуртгалын өдөр тохиож, өвөө эмээгээ эргэн дурсан санаж, тэд нарынхаа хичнээн сайхан сэтгэлийн ачаар хүн болсоноо дахин ойлгосон юм. Тэд маань хуучин нийгмийн үед /социализм, ардчилалын эхний жилүүдэд/ амьдарч байсан. Ёстой лнөгөө түүх сударт байдаг амьдралын замналыг өнгөрөөсөн юм. Одоо тэд энэ нийгмийн сайн сайхныг олж харж байгаа шүү.
     Нэг удаа ааваасаа мөрөөдөл гэж юу юм бэ? Түүнд хүрэхийн тулд юу хийх ёстой гэдгийг хэлээд өгөөөч гэж хэлж байсныг тодхон санаж байгаа. Харин надад хэлэхээсээ өмнө маш олон түүхийг ярьж өгсөн юм. Эрт цагт Английн алдарт зохиолч Майн Ридийн аав нь санваартан байсан болохоор хүүгээ ч бас лам болгохоор сүмийн сургуульд явуулах гэсэн боловч, өөрийн хүсэл мөрөөдөл зорилгодоо үнэнч байсан тул гэрээсээ оргож, Америкид амьдран зохиолч болохоор шийдсэн нь хожмын “морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий”, “Цагаан удирдагч” зэрэг алдартай зохиолуудыг бүтээсэн байдаг. Хэдий эцгээсээ нүүр буруулсан ч өөрийн мөрөөдөл гэдэг тэр зүйл нь харагдсан болохоор зориг шулуудсан нь биелэлээ олсон байдаг. Тэгэхээр хүү минь өөрийнхөө мөрөөдлийг өөрөө л бодож сэтгэ, түүний төлөө хөдөлмөрлө хичээ гэдгийг л хэлмээр байна гэж хэлсэн байдаг.
     Магадгүй миний мөрөөдөл улс оронд хэрэгтэй олон зүйл байгаагийндотроос амьд байгалийг дахин бий болгохын төлөөэнэ амьдралынхаа бүх зүйлийг зориулна гэж бодож байна. Одоо бидний орчин хэтэрхий хиймэл орон зай байна. Бүхнийг техник технологийн аргаар хийсэн нь цэвэр агаарыг бидэнд бэлэглэж чадахгүй бас байгаль ертөнц ямар ч өнгөгүй бүр солонго хүртэл гуравхан өнгөтэй байна. Өвөө минь бага байхдаа найз нөхдийнхөө хамт маш олон ногоон модны дунд аялж, урсгал усанд сэлж цэвэр онгон байгальд жинхэнэ эрх чөлөөтэй амарч зугаалдаг байсан гэсэн. Тийм зүйлийг л би хүсэж байна. Тэр л бидний аз жаргал амин ундарга юм байна.

Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн болохоороо би энэ байгалийн амьтан нь шиг амьдармаар байна.
Би өвөөгийн үеийн байгаль ертөнцийг мөрөөдөж байна
Би аавын үеийн амьд амьтадыг мөрөөдөж байна.

http://www.facebook.com/
Бичсэн: Telnet | цаг: 15:29 | Эссэ, Лекц
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax