2012-03-01
Манай гарагийн 16 нийтлэг хууль



Механик засварын хууль –
Гар тосоор бохирдсоны дараа хамар загатнаж, бүр шээс хүрдэг.

Таталцлын хууль – Ямар нэг багаж, эрэг, боолт, шруп газарт унаад хамгийн хүрэхэд хэцүү газарт оччихдог.

Магадлалын хууль – Хэн нэгний анхаарлыг татах магадлал нь гаргаж буй үйлдэл хэр тэнэг байгаатай шууд хамааралтай.

Дурын тооны хууль – Хэрвээ дугаар андуураад залгавал хэзээ ч утас ярьж байна гэсэн дохиог сонсохгүйн дээр хэн нэгэн нь заавал харилцуураа авч таардаг.

Гэм зэмгүйн хууль – Дугуйны хий гараад ажлаас хоцорлоо гээд захиралдаа хэлж аргалсны яг маргааш өглөө нь дугуй хагарч таардаг.

Гажилтын хууль – Явж буй замын эгнээгээ солих үед түрүүн явж байсан эгнээний машинууд одоо явж буй эгнээнийхээс бүр хурдан явчихдаг. /Бүр дандаа шүү/

Ванны өрөөний хууль – Биеэ усанд бүтэн булхсан байхад утас хангинадаг.

Дотно харилцааны хууль – Бусдад харагдахыг хүсэхгүй хэн нэгэнтэй явж байхад таньдаг хүнтэйгээ таарах магадлал маш ихээр өсдөг.

Үр дүнгийн хууль – Хэн нэгэнд энэ ажиллахгүй хэмээн батлах гэж оролдох үед ажиллачихдаг.

Биомеханикийн хууль – Хэр их загатнах нь хүрч авах гэж байгаа зүйл хэр хол байгаатай урвуу хамааралтай.

Үзвэрийн газрын хууль – Ямар ч тоглолтон дээр очиход захын суудлаас хамгийн хол, төвөөр суудал авсан хүмүүс хамгийн сүүлд ирж, хоол хүнс, ундаа ус авах, бие засах газар руу холхихын дээр бүр тоглолт дуусахын өмнө явчихдаг. Тэгэхэд захаар суудал авсан хүмүүс эрт ирж, огт нааш цааш хөдлөхгүйн дээр урт хөлтэй, эсвэл бүдүүн гэдсээ багтааж ядан тоглолтыг дуусан дуустал нь үздэг. Ядаж байхад захаар суусан хүмүүс муухай ааштай байхыг яана.

Старбаксын хууль – Халуун кофе уухаар суух яг тэр мөчид кофег хөртөл нь захирал юм асууж, загнаж таардаг.

Шүүгээний тухай Мөрфигийн хууль – Хувцас солих өрөөнд хоёрхон хүн байвал хувцасны шүүгээнүүд нь зэргэлдээ байж таардаг.

Логик зөрчлийн хууль – Юу ярьж байгаагаа сайн мэдэхгүй үед юу ч байсан бүтэх боломжтой байдаг.

Худалдааны маркетингийн стратегийн тухай Вилсоны хууль – Үнэхээр хэрэглэх дуртай бүтээгдэхүүнээ яг олтол үйлдвэрлэхээ больчихдог.

Эмчийн хууль – Бие сайнгүй байгаа үед зориод эмчид үзүүлэхээр очих яг тэр үед бие өвдөөгүй мэт болчихдог.

http://unaga.net/

Бичсэн: Telnet | цаг: 16:19 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax