2012-02-02
Онч мэргэн үгс -2
Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх
Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй.
Ярьж байгаа хүн харин мэддэггүй байх нь олон. /Лаоз/


Өнөөдөр бахархах юмгүй хүн л
Өчигдөрийнхөө гавьяагаар сагсуурдаг. /Цицерон/

Үг гэдэг навч мэт.
Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/

Хүн болгонд л тэнэг бодол төрдөг.
Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/

Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь
Ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/

Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/

Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг. /Плавт/

Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй, дахиж уулзахгүй байж магад. /Ярослов Галан/


Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх
Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/

Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/

Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. /Хомер/

Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (К.Маркс)

Өөртөө тохирох хүнийг хайснаас
Өөрөө хүнд тохирч сур…

Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. /Чингис хаан/

Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. /Махатма Ганди/

Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг
Их ажиллах тусам их аз дайрдгийг бас анзаарсан. /Томас Жеферсoн/

Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг. /А.С.Макаренко/

Гутранги үзэлтэн боломж бүхэн дотроос хэцүүг нь хардаг
Харин өөдрөг үзэлтэн хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. /У.Черчилл/

Ухаантай хариулт сонсъё гэвэл
Ухаантай асуулт асууж сур… /Гёте/

Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй бөлгөө. /Эпихарн/

Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч туйлддаг
Түүнийг дөнгөж цаана амжилт байдаг.
Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз болдгийг сана
Өчүүхэн маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ. /Далай лам/

“Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг…” (Heaven helps those who help themselves)


Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг

Амжилт гэж амжиж чадахыг хэлнэ.

Араатныг дийлдэг хүнийг хүчтэн гэнэ
Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэнэ


Хэн ч чамайг чиний зөвшөөрөлгүй гомдоож чадахгүй. /Элианор Рузвельт/

Чамайг төрөх үед чи уйлж хорвоо дэлхий баясана.
Чамайг үхэх үед хорвоо дэлхий уйлж, чи баясахаар амьдар.


Амьдрал бол сул хяналт - Хатуу шалгалт..

Довтолж буй дайснаас биш
Тоож буй анд нараасаа болгоомжил


Юм мэддэг, түүнийгээ мэддэг хүнийг мэргэн хүн хэмээнэ. Дагагтун.
Юм мэддэг, түүнийгээ мэддэггүй хүнийг унтаж буй хүн хэмээнэ. Сэрээгтүн.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэг хүнийг юм сурах хүн хэмээнэ. Сургагтун.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэггүй хүнийг илжиг хэмээнэ. Зайлуулагтун.


Зориг үл хүрвээс ухаан үл хүрнэ..
Нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог.
Гэвч бид хаагдсан хаалгаа л гунигтайгаар харсаар
Шинээр нээгдсэн хаалгаа анзаарахгүйн бий.


Гайхамшгийг хvсч буй хvнд тэвчээр хэрэгтэй.
Бэрхшээл тулгарсан үед
Зорилгоо улам томосгож байх хэрэгтэй
Тэр үед бэрхшээл болгон өчүүхэн болдог…..


Шадарлан явж хүчээ өгсөн бол
Сарьсан дээлтэд ч суудал өгч ноён болго.

Бэрхшээл гэдэг бол ажлын энгийн нэг л хэсэг.
Шүүмжлэлээс шүр сувдыг нь олж түүх ёстой.


Таны хамгийн хэцүү үйлчлүүлэгч
Таны хамгийн сайн зөвлөх байдаг.

Амьдрал бол түүний тухай бидний бодол юм
Тоглоом дуусахад, хүү ч ноён ч адилхан л саванд ордог. /Итали үг/

Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй цорын ганц хувцас


Биелүүлэх чадал заяагаагүй тийм хүсэл хүнд төрдөггүй.
Сонголт хэзээд байдаг харин
Сонгох чадвар хүн бүрт байдаггүй

Холыг харсан хүний ухаан түүнийг байж суухын аргагүй болгож
Амьдралын төлөөх тэмцэл рүү маш хурдан оруулдаг.
Харин өнөөдрийг харсан хүн тэр дороосоо л амьдралиа хайгаад байдаг…..

Учир мэдэхгүй хүнд сургааль үг хэлэх
Ургац үзэхгүй газар тариа хаясантай ижил…


Авах хvнд нэг vг ч эрдэнэ
Орхих хvнд мянган сургаал ч улиг. /Д.Равжаа/


Агуу хvмvvс сэдэв ярьдаг
Энгийн хvмvvс амьдрал ярьдаг
Жижиг хvмvvс хvн ярьдаг
Зорилготой хvн таваг дvvрэн боломж ярьдаг
Зорилгогvй хvн таваг дvvрэн бэрхшээл тоочдог


Хvчирхэг нь боломжийг бvтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хvлээдэг
Тэнэгvvд нь боломжийг алддаг


Чингис хааны алтан сургаалиас
Даян дэлхийг түвшитгэн зассугай гэхүл
Даяар олон иргэнийг хураан эедүүлэгтүн
Дэлхийн хүмүүн олныг эедүүлье гэхүл
Далай их сэтгэл итгэлийг ологтун
Хүний итгэлийг олох амархан
Тэр итгэлийг даана гэдэг л хамгийн хэцүү,

Хүнд та хариу нэхэлгүй тус бол
Хариу нь хүсэлтгүй өөрөө ирдэг юм тэр л жинхэнэ тус


Эдээр урам хайрлахаас
Итгэлээр урам хайрла

Өмдгүй байж, өвдөг цоорхойг шоолов

Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харав

“Эцсийн vр дvнгийн талаар байнга бодож, шаналж явдаг хvн ажил vvргээ гvйцэтгэх явцдаа сэтгэл санаа нь vймэрдэг. Тиймээс тогтворгvй тэвчээргvй болсон тэр хvн хvссэн vр дvндээ хvрч чаддаггvй бөгөөд хэнд ч vнэнч бишээр ханддаг”

Тэвчээр хүнд ухаан хайрладаг.
Тэмцэл хүнд жаргал хайрладаг.
Мөнгө хүнд хөгжил хайрладаг.
Мөрөөдөл хүнд ирээдүй хайрладаг


Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүй таньсан хүн л мэргэн болой.
/Буддa/


Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий.
/Хилон/


Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай.
/Бенжамин Франклин/


Үгээ хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь ямар ч ашиггүй ялалт юм.
/Бенжамин Франклин/


Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах.
/Шекспир/


Нэр төр бол гадаад хүн чанар, хүн чанар бол дотоод нэр төр.
/Шопенхауэр/

Хүсэл бүхэндээ дараахь асуултыг дагуулж бай: Хэрэв миний хүсээд яваа зүйл биелчихвэл яах вэ? Биелэхгүй бол яах вэ?
/Эпикур/


Бидэнд байдаг хамгийн нийтлэг зүйл юу вэ? -Найдвар. Юу ч байхгүй хүнд ч гэсэн найдвар байдаг.
/Фалес/


Өөрсөдтэй нь хүн шиг харьцаад эхлэнгүүт л мал болчихдог хүмүүс олон бий.
/Василий Ключевский/

Өөрт таашаал баяр бахархал өгөх тийм ажлыг хийж байгаа тэр хүмүүс аз жаргалтай.
/Ахмад Энди/

Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг.
/Күнз/

Биес нь хол байсан ч гэлээ сэтгэлээрээ нэг байхыг найзууд гэдэг.
/Мишел Монтень/

Ихийг сонсож, бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан"
/Зенон/

Хэрвээ та чадна гэж бодвол таны зөв. Яагаад гэвэл та чадна.
Хэрвээ та чадахгүй гэж бодвол бас л таны зөв. Яагаад гэвэл та чадах байсан ч чадахгүй.

"Итгүүлж сэнхрүүлэх нь албадлагаас илүү үр дүнд хүрдэг." Эзон
Үг хэлэнд бүү итгэ, үзэл бодолд ч бүү итгэ. Гагцхүү үйл хэрэгт нь л итгэ. "

Өглөө босоод хийх юмаа бод
Орой унтахдаа хийсэн юмаа бод
/С.Пифагор/

Оросын нэрт зохиолч Н.Островскийн "Хүнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрбээр ганцхан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй

Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.
/Демокрит/

Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.
/Т. Фуллер/


Ер нь өнгөрснөө ихээхэн дурсдаг хүн залхуучуудын эгнээнд хамаарагддаг. /Д.Баяндалай/


Өвчин бага боловч үхлийн шалтгаан
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан
/Д.Равжаа/

Амьдрал бол боломж, түүнийг бүү алд.
Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир.
Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл.
Амьдрал бол хайр, тиймээс хайрла.
Амьдрал бол зовлон, түүнийг даван туул.
Амьдрал бол оньсого, түүнийг таа.
Амьдрал бол амьдрал, түүнийг авар.
Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ
Амьдралаас ургасан үг.

Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт.Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг.
Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог.Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог.


Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул. /Күнз/

Хамгийн сайхан нь юу вэ?

Хүссэндээ хүрэх.    /Фалес/

Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага.

Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Нас ахихын хэрээр бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй. /Будда/

Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. /Пифагор/

http://batchimeg_25.blog.gogo.mn/-c
Бичсэн: Telnet | цаг: 15:07 | Титэм үг-Мэргэн үг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax