2011-10-19
Элэгний эм -4
Замын цагдаа машин зогсоотол бага ангийнх нь багш нь байна гэнэ.
-ӨӨ за сайн байна уу? та байсан юм уу. таныг яаж торгох вэ дээ. Гэхдээ та үнэмлэхээ нааш нь өгч бай даа. тэгээд яг одоо үзэг цаас гаргаж ирээд намайг харж байхад "Би дахиж хэзээ ч замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй" гээд 100 удаа бичээдэх дээ
.....................................................................................................................................................

Шейх олон эхнэрээ тойруулан суулгаж нэгэнд нь:
-Чиний нүд яг л үүрийн цолмон шиг гялалзаж байна. Чиний уруул яг л маргад эрдэнэ шиг харагдаж байна... цааш нь тэгээд дамжуул.
.....................................................................................................................................................

Хоёр эм мэлхий тааралдав.
-Энэ хойд талын намагт ёстой нэг замбараа алга аа. Уржигдар очсон чинь хүчиндүүлчихсэн. Өчигдөр бас адилхан. Өнөөдөр нэг очоод үзэхээс …
.....................................................................................................................................................

Найзууд сайхан наргиж байна. Тэгтэл нь нэг нь уйтгарлан сууна -Чи яагаа вэ? Юундаа гуниад байгаа юм бэ? сэтгэлээрээ сайхан бай л даа гэхэд нь
-Найзуудаа миний эхнэр ДОХ дусчихжээ… …За за, тоглосон юм аа. Ингэхэд та нар яагаад бүгд улайгаад хачин болчихов оо. Гоё бай л даа гэв.
.....................................................................................................................................................

Хэрээ амандаа бяслаг зуугаад мөчир дээр сууж байтал үнэг мод барьсаар юу юугүй давхиж ирээд толгой руу нь цохиж унагаачихаад бяслагийг нь аваад зугатаачихлаа гэнэ. Хэрээ ухаан орсноо:
-Бүхэл бүтэн ёгт үлгэрийг ингэтлээ товчлоод байхдаа яахав дээ! хэмээн ёолжээ.
.....................................................................................................................................................

Хоёр хөлсний алуурчин нэгэн банкны захирлыг алахаар шийджээ. Өглөө ажлых нь vvдэнд хvлээв.Захирал ирсэнгvй.Vд болов. Байдаггvй , гэтэл нэг нь санаа зовсон байдалтай:

Арай тvvнд муу юм тохиолдсон юм биш байгаа гэлээ.
.....................................................................................................................................................
Цаг уурын мэргэжилтэн тэнгэр өөд аварга том дурангаар харж байснаа, удахгvй бороо орох нь гэв.Туслах нь яаж мэдсэн тухай асуухад цаг уурч:

- Нуруу өвдөж , vе мөчөөр шархираад нэг л биш гэлээ.
.....................................................................................................................................................

Нөхөр нь амралтанд явах болов.Эхнэр нь:

- Хонгор минь. Сануулахад илvvдэхгvй болов уу, гэртээ vнэгvй байдаг ганц юмандаа мөнгө зарцуулаад хэрэггvй шvv.
.....................................................................................................................................................

Нэгэн залуу бирдтэй таарчээ. Тэгээд бирдээс нэг хүслийг нь биелүүлэхээр болж
мань эр:- Би газар ширгэсэн эрхтэнтэй болмоор байна гэтэл
бирд: тэр амархан
гээд бүдүүн гуяаар нь тайрчихаж гэнээ.
.....................................................................................................................................................

Эрүүлжүүлэхэд баригдсан нэг нөхөр, торон хаалганы жижиг нүхээр хиймэл нүдээ эхлээд, тэгээд хиймэл шүдээ дараа нь, эцэст нь хиймэл үсээ авч чулуудахад түүнийг харж суугаа эрүүлжүүлэхийн офицэр: "За за, оргочих юм байна л даа " гэжээ.
.....................................................................................................................................................

Ээж нь явган аялалд явах хүүдээ хүнсийг нь бэлдэж өгч байна.
-Май энэ хоёр зүсэм талх, 10 ш ёотон.
-Энэ том дэрээр яах юм?
-Үүргэвч чинь шалчийчихаад хүн харахад эвгүй ш дээ…
.....................................................................................................................................................

Эхнэр:
-Идэх юмгүй юм чинь хоёулаа орондоо орох уу даа? Нөхөр:
-Өөрсдөө идэх юмгүй байж бас хүүхдээр яах нь вэ?
.....................................................................................................................................................

-Чи ямар зангиа зүүх дуртай вэ?
-Согтуу бол аль таарсныг нь л зүүдэг.
-Эрүүл бол?
-Эрүүл бол байгаа ганцыгаа л зүүхгүй юу!
.....................................................................................................................................................

Думаа одоо больёо оо. Шөнийн гурав болж байна. Би ахиад дийлэхгүй нь. Унтъя тэгэх үү?
-Сүртэй ш дээ. Унтаж хэзээд амжина шүү дээ. Ахиад нэг...
-Боль л доо. Хоёулаа 10 гэж тохирсон ш дээ.
-10 болсон юм чинь 11 болно ш дээ. 11 болж байвал 12 байсан ч болж л байна гэсэн үг.
-Би нээрээ ахиад чадахгүй гэж байна шүү дээ.
-Чадахгүй ч гэх шиг. Хурим хийхээс өмнө чадахгүй гэж хэлэх чинь яасан юм бэ? Дээр гараач ...
-За яахав.. Думаа минь ахиад нэг тэгээд нээрэнгээсээ болоо шүү...
-За тэгье дээ, тэгье. Ахиад ганц боодол обой наачихаад унтацгаая...
.....................................................................................................................................................

Автобусны буудал. Ажил тарах цаг. Автобус иртэл зангиа гонжоомтой сэхээтэн байрын их соёлтой, эелдэг хүн буудал дээр байсан бүх хүнийг урдуураа оруулсаар өөрөө хамгийн сүүлд орох гэтэл хаалга гэнэт хаагдаж хүзүүг нь хавччихав. Жолооч мань эрийг анзааралгүй хөдөлж эхэлтэл нөгөө мундаг сэхээтэн, соёлтой хүн чинь гэнэт:
-Өө муу лалруудаа, наад пи..даагаа онгойлгоочээ. Жолооч муу бандиа, ш... туураа.... Хөөе пи..даа нараа толгой тас шаалаа ш дээ. Эхийгээ ...руудаа гэж ирээд санаанд оромгүй муухай хараал урсгаж гарав. Жолооч зогсож, хаалгаа нээв. Нөгөө хүн автобусанд орж ирээд хувцсаа гөвж, зангиагаа янзалснаа хүмүүст хандаж:
-Уучлаарай, сандраад бага зэрэг хэтрүүлчихлээ
.....................................................................................................................................................

-Хүний үсээр хүний зан чанарыг шинжиж болно. Жишээ нь зөөлөн үстэй хүн зөөлөн, хатуу үстэй хүн хатуу зантай гэх мэт
-Халзан хүн бол яахав?
-Их гулсаж хувирамтгай л хүн байна даа.












Бичсэн: Telnet | цаг: 10:11 | Онигоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax