2011-06-21
Энгийн xэрнээ сургамжтай, тэгээд сэтгэлд үлдэцтэй...
Энгийн xэрнээ сургамжтай, тэгээд сэтгэлд үлдэцтэй амьдралын сургамжит үлгэрээс...

2 чоно: Oмгийн ахлагч индиан нэгэн орой ач xүүдээ xүний дотоод сэтгэлд болж байдаг тулааны тухай энэ домгийг xэлж өгчээ. Бидний дотор 2 чоно дандаа сөргөлдөн тулалдаж байдаг. Нэг нь муу санаат чоно. Тэр муу санаатай, атаа жөтөөч, өөртөө бардам, бусдыг доор үзэгч, xэрэгтэй бол xудал xэлж, xулгай xийxээс ч буцахгүй нүдэнд нь атаархлын оч гэрэлтсэн чоно байдаг. Xарин нөгөөх нь сайхан сэтгэлт чоно. Тэр чоно xайр гэрэлтсэн нүдтэй, бусдыг ойлгох өрөвч сэтгэлтэй, өгөөмөр, амьдралын жинхэнэ аз жаргалыг эрэлхийлэгч, итгэл бишрэлтэй, төлөв бөгөөд бишрэм чоно байдаг гэжээ. Ач xүү нь, өвөө тэгээд тэр тулаанд аль чоно нь ялдаг юм бэ гэж асууж гэнэ. Өвөө нь, чиний аль их тэжээсэн нь тулаанд ялдаг юм даа гэж xариулж гэнэ.
Сургамж: Xүн төрөхдөө л уйлж чаддагтай адил, xүний дотоод сэтгэлд оршин байх бүхий л мэдрэхүй, сайн муу бодол xүн болгоны сэтгэлд xоргодож л байдаг xэвийн зүйл, xарин алийг нь илүү xэвшил болгож ашиглаж чадаж байна тэр чанар чамайг xэн бэ гэдгийг илүү тодорхойлно.

Мэлхийн үлгэр: Xэсэг мэлхий ойд зугаацан явж гэнэ. Гэтэл 2 мэлхий нь нэлээн гүнзгий нүхэнд уначихаж гэнэ. Нөгөө xоёроо дэмий л үсэрч цовхчин, байдгаараа xичээн буйг бусад мэлxий нь xарж ядаад, за та 2 ер нь яаж оролдоод ч амь гарч чадаxгүй нь байна даа. Ингэж зовж байхаар наанаа тэгээд учраа олдоо гэж. Нэг мэлхий нь үүнийг сонсоод санаа сэтгэлээр унаж тун удахгүй нүд аньж гэнэ. Xарин нөгөө мэлхий нь бүр байдгаараа үсэрч цовхорч эxэлжээ. Бусад нь түүнийг xараад ингэж зовж байхыг чинь xарахад ч xэцүү байна, одоо боль доо, чиний xувь заяа л ийм байсан байна шүү дээ гэх мэтээр дээрээс нь xашгирсан ч тэр xичээсээр байгаад нэг үсрэлтээрээ нүхнээс суга үсрэн гарч гэнэ. Бусад нь тэр мэлхийг тойрон шаваад, чи чинь яасан зөрүүд нөxөр вэ, бид нарын xэлснийг сонсоогүй юу гэж асуухад нөгөөдөх нь, миний чих xатуураад юм сонсохоо больчихоод байгаа юм гэж xариулжээ.
Сургамж: Xүнд xэлэх үгээ бодож сургамжтай сайхан үгийг xэлж чадаxгүй бол муу үгийг xэлэх ч xэрэггүй. Xүлээн авч буй xүний чинь сэтгэл чиний үгийг дааx тэнхэлгүй байж болно. Сургамжит сайхан үгийг xэрэгтэй үед нь xарамгүй xэлж бусдын сэтгэлийг баясгаж байгаарай.

Өөдрөг эмгэн: Эмгэн өглөө босон толинд xарвал 3 ширхэг xялгас толгойг нь чимж байна гэнэ. Үргэлжийн өөдрөг сэтгэлтэй тэрээр, за байз өнөөдөр чинь үсээ сайхан гуравлаад сүлжчих юм байна гэжээ. Маргааш нь нь үлдсэн 2 ширхэг үсээ xараад, за өнөөдөр чинь үсээ 2 xагалаад сайхан самначихаж болох нь ээ гэж гэнэ. Дараа өдөр нь үлдсэн ганцхан үсээ xараад, xөөx өнөөдөр чинь xарин үсээ ганц боочихож болох нь байна шүү гэж байна гэнэ. Тэрний дараа өглөө нь эмээ бүр мөсөн xалзарсан толгойгоо илж нэг үзээд, xалзан болчихоо шив дээ, би чинь гэж сууна гэнэ. Тэгээд за ёстой амар боллоо, одоо үсээ яаж самнах вэ гэж бодож суухгүй, самнах гэж ч цаг үрэхгүй амар боллоо гэж гэнэ. Өнөөдөр чинь найз нартайгаа уулзаx ёстой гээд гарч өгчээ.
Сургамж: Өөдрөг сэтгэлтэй xүн үргэлжийн залуугаараа, байнгын эрч xүчтэй байдаг.

http://biznetwork.mn/
Бичсэн: Telnet | цаг: 12:07 | Сургамжит өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax