2010-08-04
компьютер, эмэгтэй хүн 2-ын ялгаа

Яагаад эмэгтэй хүн компьютерээс илүү гэж?

  
 Яагаад гэвэл:
 Яагаад гэвэл: 
  1. Тэр ачааллаас болж унтарчихдаггүй
  2. Түүнтэй харилцахад ямар нэгэн код, нууц үг хэрэггүй
  3. Компьютертэй ажиллах үед алдаа гаргавал тэр таны өөдөөс өчнөөн олон “Буруу байна”, “Алдаа” гэсэн мессеж харуулдаг. Ямар ч найраагүй. Эсвэл гацна, эсвэл унтарна. Харин эмэгтэй хүн таныг ойлгож болно. 
  4. Компьютер таны ярьсан онигоонд инээхгүй, баясахгүй.
  5. Таныг компьютертэй хамт кинонд явахад хүн бүхэн гайхна.
  6. Компьютерийг орондоо оруулахад хэцүү бөгөөд эвгүй
  7. Усанд ороход чинь компьютер нурууг чинь угааж өгч чадахгүй
  8. Компьютерийг халамжлахад тэр дуу алдаж, таныг магтахгүй, баярласанаа лэрхийлэхгүй

Яагаад компьютер эмэгтэй хүнээс илүү гэж?

  
 Яагаад гэвэл:
 Яагаад гэвэл: 
  1. Компьютерийг "унтрааж", "асаахад" хялбархан
  2. Компьютер таныг хэдэн ч цаг хүлээж чадна
  3. Та түүнд хайртай гэж хэлэх шаардлагагүй.
  4. Компьютер таныг өмнөх "хэрэглэгчид"-тэйгээ хэзээ ч харьцуулахгүй
  5. Та түүнийг өөрийнхөө хүсэлд нийцүүлэн яаж ч программчилж болно
  6. Компьютерлүү өмнөх "хэрэглэгчид" нь утасддаггүй
  7. Та яаж харагдах нь компьютерт ямар ч хамаагүй.
  8. Компьютерт таны нас бүр ч хамаагүй.
  9. Компьютер таны төрсөн өдрийг хэзээ ч мартахгүй.
  10.  Компьютер таны сана гэсэн зүйлийг санаж, март гэсэн зүйлийг мартдаг.
  11.  Та өөр компьютерийг хэрэглэсэн ч тэр таныг хардаж, харамлахгүй.
  12.  Та түүний асуусан асуултанд удаан хариулсан ч тэр уурлахгүй.
  13.  Компьютерт ээж, аав гэж байхгүй, та тэд нартай нь танилцах шаардлага гарахгүй
  14.  Та компьютераа найз нартаа хэрэглүүлж ч болно
  15.  Компьютерийн толгой өвдсөнөөс болж ажиллахгүй байх, эсвэл "ууртай"  болно гэж байхгүй
  16.  Тэр юу ч идэхгүй, үнэтэй хувцас, үнэртэй ус, гоо сайхны хэрэглэл нэхэхгүй. Таны цалинг мэдэхгүй, хэзээ буухыг нь асуухгүй.
Ийм л учраас компьютер эмэгтэй хүнээс хавьгүй илүү байгаа юм даа.

Бичсэн: Telnet | цаг: 20:01 | Онигоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


rolling on the floor ёстой сайн хуулагч юмаа. гэхдээ л бас дажгүй бүтээлчээр хуулчижээ айн.
Бичсэн: Зочин цаг: 10:28, 2011-11-21 | Холбоос | |


хуцна биз.эрэгтэй хү дэр уншаад үз дээ
Бичсэн: мммм (зочин) цаг: 14:04, 2011-02-18 | Холбоос | |


ёоо ком-тай жишигдчихийн байна л даа. not talking
Бичсэн: My All цаг: 18:59, 2010-08-05 | Холбоос | |


хэтрүүлгэ байнаа байна хэхэ ярзайтал инээх
Бичсэн: huslen цаг: 17:52, 2010-08-05 | Холбоос | |


raised eyebrow алга ташилт алга ташилт хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 14:47, 2010-08-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax