2010-08-04
Чамин… өвөрмөц…хямдхан бэлэг
Шинэ жил гэхээр л уут дүүрэн амттан санаанд ордог нь нууц биш. Оршин буй дэлхий ертөнц, амьдарч буй хэв маяг маань өөрчлөгдөхийн хэрээр баярын бэлэгний сонголтонд хүртэл өөрчлөлт орж байна. Мэдээж хэнд зориулах вэ гэдгээс шалтгаалж бэлэгний сонголтоо хийж таарна.  Шинэ жил гэхээр л уут дүүрэн амттан санаанд ордог нь нууц биш. Оршин буй дэлхий ертөнц, амьдарч буй хэв маяг маань өөрчлөгдөхийн хэрээр баярын бэлэгний сонголтонд хүртэл өөрчлөлт орж байна. Мэдээж хэнд зориулах вэ гэдгээс шалтгаалж бэлэгний сонголтоо хийж таарна. Дараах зөвлөмжүүд харин хэнд ч өгч болох нийтлэг зүйлсийн байгаа юм.

ХОС ХУНДАГА
Аав ээж, ах эгч гээд өөрөөсөө ахмад хүнд өгөхөд зүгээр. Дээшээ харсан сав гэдэг утгаараа монголчууд их билэгшээдэг байна. хос хундага нь байнга хамт байх, тэдний эв нэгдлийг илтгэж, тухайн хүмүүс зөвхөн өөрсдөө хэрэглэх эд зүйлс байна гэдгийг дашрамд дурдаад авбал бэлгийг тань маш таатай хүлээж авах болно.


ШИЛЭН ТАВАГТАЙ АМТТАН
Мөн л аав ээж болон багшдаа барихад хамгийн “хөөрхөн” бэлэг. Өөрөөсөө ахимаг насны хүнд өгөхөд зүгээр байдаг. Амттаныг баярын ширээнд болон хүүхдүүдэд тарааж өгөх тохиромжтой байдаг бол шилэн таваг эмэгтэй хүн бүрт хамгийн эрхэм бөгөөд хэрэгцээтэй зүйл байж чаддаг ажээ. Тэр тусмаа болор тавганд дургүй эмэгтэй хаана байгаа билээ.


ҮЗВЭРИЙН БИЛЕТ
Хамгийн сүүлийн үеийн шинэлэг бэлэгт тооцогдоэ байна. Гэхдээ жирийн нэг билет бус бэлэг гэдэг утгаараа жижиг цаасанд боолгох ч юм уу туузаар чимэглэж өгвөл цаад хүнийхээ сэтгэл зүйд баярын сэтгэгдэл төрүүлж чаддаг байна. Энгийн атлаа хамгийн дурсамтай бэлэг болж чадах юм.


ВИЗА КАРТ
Таны сонгосон картан дахь мөнгөний хэмжээ үүнд төдийлөн хамааралгүй бөгөөд шинэлэг, орчин үеийн, чамин бэлэг гэсэн утгыг агуулдаг байна. Картаа гоёлын туузаар аятайхан чимэглэх бөгөөд ихэвчлэн 25-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст өгөх нь зохимжтой ажээ. Мөн та аль нэг байгууллагын захирал бол ажилтнууддаа ийм бэлгээр сюрприз барих хэрэгтэй шүү.


НАЙЗУУДДАА
Олон хүнд эсвэл гэр бүлийн хүрээний найзууддаа бэлэг өгөх хэрэг гарвал гацуур модны чимэглэл таны сонголт байх болно. Хэрэв шилэн тоглоомыг сонгосон бол авсаархан хайрцганд хийж туузаар гоёорой. Харин хөөсөнцөр болон хуванцар тоглоомон чимэглэлийг зориулалтын ууттай өгөх ёстой ажээ. Сүүлийн үед керамик тоглоомтой цуг ил захидал бичиж бэлэглэх хэв маяг зонхилж байна.


НЭГЖ
Оюутан хүүхэд, дүүтэй бол гар утасны нэгж тэдэнд хамгийн том бэлэг болно. Тэд “SURPRISE”-д үнэхээр дуртай байдаг шүү дээ. Нэгжээ явуулахдаа чин сэтгэлийн мэндчилгээг хамт илгээвэл тэд таныг үргэлж дурсаж, ярьж, баярлаж байх болно.


БЯЦХАН ХҮҮХДҮҮДЭД
Амттан, чихэр жимснээс илүү үлгэрийн буддаг ном, өнгийн харандаа, оюун ухаан сэтгэхүйг хөгжүүлэх зорилго бүхий төрөл бүрийн эвлүүлдэг тоглоом, хүүхдийн дууны CD болон хуурцаг, шатар зэргийг бэлэглэвэл хамгийн бүтээлч бэлэг болно. Олон хүүхэдтэй баярт очих гэж байгаа бол хүүхэд бүрт тусгайлан бэлэг бэлтгэх шаардлагагүй бөгөөд харин ийм үед хамгийн оновчтой бэлэг амттаны цуглуулга байж болох ажээ.


БЭЛЭГНИЙ БООЛТ сонгох
Өнгөлөг байх тусам гоё харагддаг. Бэлгийг гоёмсог туузаар боох нь тухайн зүйлийг улам үнэ цэнэтэй, баяр ёслолын шинжтэй, утга төгөлдөр харагдуулдаг байна. Мөн бэлэг өгч буй хүнээ хүндэтгэж буйн хамгийн том илрэл байдаг ажээ. Бэлгийг боохдоо тууз, цаасыг зөв сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн бэлэгний өнгө, хэлбэр, үнэ цэнэ, хэв маягт тохируулах ёстойгоо бүү мартаарай. Жишээ нь, үнэтэйд тооцогдох цаг, алт мөнгөн эдлэл, гоёлын чамин зүйлсийг хямд цаасаар, харьцангуй хямд бэлэг болох чихрийн цуглуулга, сувинер зэргийг үнэтэй цаасанд боолгох нь тохиромжтой юм байна. Тууз бас их чухал бөгөөд түүний өнгө нь янз бүрийн утгыг билгэдэж байдаг гэнэ. Тухайлбал,
Алтан шар                   – Тансаг, баяр баясгалантай
Мөнгөлөг
                     – Баяр хөөр, инээд баясал, итгэл
Гүн ногоон
                  – Мэргэн оюун ухаан, төгс төгөлдөр
Ягаан
                           – Анхаарлыг нь татах гэсэн сонирхол
Ухаа ягаан
                  - Хайр дурлал
Цайвар ногоон
           - Өршөөл уучлал хүсэх
Хар
                             – Хувь заяагаа даатгах

ХАЙРТДАА ӨГӨХ ХӨГЖИЛТЭЙ БЭЛЭГ….
Энэ бэлэг түүнд өгөхөөр зориулагдаж буй боловч танд ч бас ашиглагдахаар сонгох боломж бий. Тун хөгжилтэй.


МАССАЖНЫ ИЖ БҮРДЭЛ
Түүнд маш их таалагдах болно. Өвлийн сэрүүхэн орйо тэр өөртөө масаж хийлгэж сайхан амарна гэж төсөөлж хүлээж авна. Энэ ойлгомжтой. Гэхдээ … таны сонгосон иж бүрдэл танд өөрт чинь ч бас хэрэг болно.


КЛУБТ ЯВАХ ЭРХИЙН БИЧИГ
Эрчүүд бүгдээрээ л өргөн цээжтэй, булчинлаг, бадируун харагдахыг хүсдэг бөгөөд энэ бэлэг түүнд маш их таалагдана. Түүнээс гадна фитнес клубт явснаар таны хайрт шинэ хамт олонтой болоод зогсохгүй пиво уусаар унжих янзандаа орсон гүзээгээ арлигаж чадах юм. Ялангуяа баяр ёслолын үеэр Монголд фитнес клубуудэд хичээллэх үнэ эрс хямдардаг учраас таны мөнгөнд хэмнэлттэй бэлэг болж чадна. Хамгийн тааламжтай нь таны хайртын бие галбир эрс өөрчлөгдсөнөөр урин дулааны улиралд дагуулж явахад урамтай гэх мэт олон хөгжилтэй давуу талууд бий шүү.


КАМАСУТРА Жинхэнэ сонгодог бэлэг. Та өмнө нь ном өгч байгаагүй бол түүнд энэ бэлэг СЮРПРИЗ болох нь гарцаагүй. Ямар ч эр хүн секс бэлэгнээс татгалздаггүй болохыг баталсан судалгаа ч бас байдаг ажээ. Мэдээж танд давхар ашигтай нь ойлгомжтой.

ИНДҮҮДДЭГГҮЙ ЦАМЦ
Ихэнх эрчүүд хувцас индүүдэх дургүй, индүүддэггүй цамцтай ч болоосой гэж мөрөөддөг. Энэ хэрэгцээг хангах олон дэлгүүр бийг та юу эс андах. Та ч гэсэн хайртынхаа цамцыг индүүдэх цаг заваа хэмнэнэ шүү дээ.


Бэлэгний сонголт хязгааргүй бөгөөд таны санаанд юу орж байна түүнийгээ бэлэглээрэй. Эрс өөрчлөлт шинэ жилийг улам чимдэг гэдгийг танд хэлэхэд таатай байна.

http://altangadas.mn/
Бичсэн: Telnet | цаг: 19:59 | Бэлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


өгүүлбэрүүд
баярлах ирмэх тормолзох гоё шүү raised eyebrow алга ташилт маш их гоё гоё юм бичсэн байна. надад таалагдсан шүүүүүүүүүүүүүүүү.
Бичсэн: ууганчимэг (зочин) цаг: 16:44, 2011-03-09 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: марал (зочин) цаг: 16:40, 2011-03-09 | Холбоос | |


ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх
Бичсэн: марал (зочин) цаг: 16:40, 2011-03-09 | Холбоос | |


маш гоё
Бичсэн: марал (зочин) цаг: 16:39, 2011-03-09 | Холбоос | |


надад бол:
1 Үзэг
2 Тэмдэглэлийн дэвтэр
3 Шоколад
4 Ном
5 Зургийн альбум
6 Ногоон өнгөтэй бол юу ч бсан хамаагүй
7...............
өгүүл би майр баярланаа.... ярзайтал инээх
Бичсэн: luna цаг: 17:08, 2010-08-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax