2010-02-22
Элэгний эм -3
Хоёр хүүхэн:
-Чи намайг ямар залуутай яаж амьдарч байгаа гэж бодно? Баян, үргэлж бэлэг бэлэглэж, намайг машинаар зугаалуулдаг. Би тэгээд гоё хоолоо хийгээд л гэрээ цэвэрхэн байлгаад л хувцсыг нь угаагаад л… Даан ч царай, бас чалх муутай…
-Тэгвэл чи нөхөрт гарсан биш зүгээр л цалин сайтай биенд амар ажилд орсон юм байна ш дээ!
.....................................................................................................................................................

Олон жил дуулж байгаа боловч өсдөггүй нэгэн дуучин дуулж байна. Үзэгчид дахиулав:
-Дахиад дахиад… Дуучин урам орж дахин дуулав. Үзэгчид:
-Дахиад нэг дахиад нэг дуу дуулчих, хэмээн хашгиралдана… Дуучин дахиж дуулав. Үзэгчид:
-Дахиад нэг дахиад нэг…Дуучин:
-Ээ, бурхан минь, та нар яагаад намайг ийм олон дахиулаад байгаа юм бэ? Үзэгчид:
-Чамайг дуулуулж сургах гэсэн юм аа… Дахиад нэг дахиад нэг!

.....................................................................................................................................................

Хоёр халзан эр маргана:
-Чи надаас илүү халзан!
-Үгүй чи!
-Яагаад?
-Яагаад гэвэл чиний толгой минийхээс том!
.....................................................................................................................................................

Нэгэн еврей эр, дампуурч байгаа фирмийн дэлгүүрт ажилд оров. Хэд хоногийн дараа фирмийн орлого хэдэн арав дахин өсөв. Гайхсан фирмийн эзэн дэлгүүртээ орж ирэв. Еврей эр нэг хүнд хэлж байна:
-Танд хэрэгтэй дэгээ энэ байна. Танд уургаа бий юу?
-Байхгүй ээ.
-Тэгвэл та энэ уургыг ав, танд яг тохирно. Тэгээд бас энэ дамар… Та нуурын гол руу нь явж загас барьвал сайн л даа, тэгэхээр танд сайн чанарын завь хэрэгтэй. Энэ завь л хамгийн сайн завь даа. Мотор нь ажиллагаа сайтай найдвартай… Та ямар машинтай билээ?
-Жигули-тэй,
-Өө, жигули дээр энэ завийг ачна гэж байхгүй, тэгээд ч завийг тусгай чиргүүл дээр ачвал зүгээр байдаг юм. Тэгэхээр та манайхаас нэг чиргүүлтэй Жийп ав, Алийг нь авах вэ, Ланд уу, Ниссан уу?
-…. Ланд нь дээр биз дээ
-За, за бүгдийг нь бичлээ шүү!!!
-За… бичүүлье ээ…
-За, 62 мянган доллар…Үйлчлүүлэгчийг явсны дараа Босс түүнийг магтав.
-Их сайн байна. Загасны дэгээнээс эхэлсэн гэхэд их сайн.
-Уг нь бол саяны хүн эхнэртээ ариун цэврийн хэрэгсэл авах гэж орж ирсэн юм л даа… Тэгэхээр нь би, тэгвэл та гэртээ хэд хоног юугаа хийдэг юм, загасанд яваач гээд дэгээ үзүүлсэн юм…
.....................................................................................................................................................

Хоёр монтёр шонгийн модон дээр сууна. Доогуур нь нэг эмээ явж байна.
-Эмээ, тэр утасны үзүүрийг нааш нь аваад өгөөч. Эмээ утсыг нь аваад өгөв.
-Тэр зүгээр л байгаа биз дээ, чи тэгэхэд токтой үзүүр, хүрч болохгүй гээд л айгаад байсан…
.....................................................................................................................................................

Изя Израильд ирэв. Хамгийн түрүүнд yanhniy газарт ирэв.
-Би зөвхөн Саара-г л авна,
-Саара завгүй байна аа.
-Би хүлээнэ ээ…
…Изя Саара-д 200 ногоон өгөв.
-Изя, чи ямар их мөнгө өгдөг юм бэ! Маргааш нь бас л Саара-г авав, Бас л 200 ногоон өгөв. Нөгөөдөр нь мөн адил. Гайхсан Саара:
-Изя чи яагаад надад ийм их мөнгө өгөөд байгаа юм бэ?
-Зүгээр ээ, ав ав. Эмээ чинь чамд 600 доллар өгч явуулсан юм!

.....................................................................................................................................................

Нэг эр найз дээрээ ирэв:
-Чи намайг яах гэж ирсэнийг тааж чадах уу, 1000 төгрөгөөр мөрийцчих уу?
-Чи надаас мөнгө гуйх л гэж ирээ биз?
-Үгүй ээ, таасангүй. За 1000 төгрөгөө өг!

.....................................................................................................................................................

Бенц жийп 2 тн, үнэ нь 40.000 доллар. Нэг кг-ын үнэ нь 20 доллар. Хонда унадаг дугуй 7 кг, үнэ нь 1.400 доллар. Нэг кг нь 200 доллар.
Дүгнэлт: Унадаг дугуй, жийпнээс 10 дахин илүү үнэтэй. Уриалга: Боссууд аа, унадаг дугуйгаар баярхацгаая!

.....................................................................................................................................................

Эр томилолтоос ирээд шууд шкафныхаа хаалгыг онгойлгон дотор нь нүцгэн сууж буй эрд хэлж байна:
-Би чамд хэдэн удаа хэлдэг юм бэ, манай авгай надаас салаад явчихсаан, гэж!

.....................................................................................................................................................

Кенгуру талаар давхина. Зогсов. Гэдсээ маажчихаад дахин давхив. Жаахан явж байснаа дахин зогсон гэдэснээсээ талхны үртэс гаргаж хаяад цааш давхив. Тэгснээ бас дахин зогсон гэдэснээсээ хүүхдээ гаргаж ирээд:
-Би чамайг хэвтэртээ битгий юм идэж бай гэж мөн ч олон хэлсэн дээ, хэмээн загналаа.

.....................................................................................................................................................

Би хэдэн доллар худалдаж аваад…
-Евро авахгүй яасан
-Доллар нь арай хямд юм аа…

.....................................................................................................................................................

Насанд хүрч буй хүү, найз охинтойгоо уулзахаар явж байна. Ээж нь захина:
-Чи хүнтэй аятайхан яриарай даа. Хоол ундны тухай яриад дараа нь гэр орных нь тухай тэгээд философийн тухай гээд…
Хүү болзоонд ирэв:
-Настя чи гоймонд дуртай юу?
-Үгүй ээ.
-Чи ахтай юу?
-Үгүй ээ.
-Хэрвээ ахтай байсан бол гоймонд дуртай байх байсан уу?
.....................................................................................................................................................

УИХ-ын тамгын газрын ажилтан Энхбаярт:
-Гадуур төрийн түшээдийг даалуу болгоод байна, дарга аа. Арвинг-Чавганц найм, Нямдоржийг-нохой зургаа,
Гүндалайг-Дэгээ ес, Халтмаагийн Баттулгыг-Чүү тав гээд байна.
-Цаадуул чинь тэгээд намайг юу гэж байх юм?
-Таныг уу, хоосонгүй. Гэхдээ хэлэхэд жоохон тийм юм аа.
-За хэл. хэл.
-Таныг сарлаг долоо гээд байна лээ.
.....................................................................................................................................................
Шаргал үст хүүхэн дэлгүүрт:
-Энэ юу вэ?
-Халуун сав.
-Юу юм?
-Халуун юм хийвэл халуунаар нь байлгадаг, хүйтэн юм хийвэл хүйтнээр нь байлгадаг юм.
Маргааш нь шаргал үст хүүхэн ажил дээрээ халуун савтай ирэв.
-Наана чинь юу байгаа юм?
-Энд үү… энд их гоё юм байгаа…
-Юу байгаа юм?
-Хоёр аяга халуун кофе, нэг аяга хүйтэн ундаа байгаа.
.....................................................................................................................................................

Нэр: Эмэгтэй хүн
Тэмдэглэгээ: Fm
Анх нээсэн хүн: Адам
Хувийн жин: Дундаж нь 60 кг. Зарим нэгдлүүд нь 40-120 кг.
Физик шинж чанар: Ихэнхдээ уян зөөлөн. Буруу харьцвал тэр чигээрээ хатуурах нь буй. Бага температурт буцална. Амархан хөрнө.
Химийн шинж чанар: Au, Ag, Pt зэрэг үнэт мөталлуудтай нэгдэх дуртай. Үнэт чулуутай мөн адил. Гэнэт дэлбэрэх аюултай. Этилийн спиртэд амархан ханадаг. Зарим шинж чанар нь шөнийн цагаар идэвхждэг.
Хэрэглэх салбар: Гоёл чимэглэл, үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Хир буртаг арилгах чадвар сайн. Нийтийн болон гэрийн хоолны салбарт эрэлт ихтэй. Хүний биеийн ядаргааг арилгаж стресс тайлна, буруу хэрэглэвэл эсрэг үйлчилгээтэй.
Өнгөний хувирал: Хэрвээ тайван байдал нь алдагдсан, тэсрэхийн өмнөхөн, эсвэл дэргэд нь ижил төрлийн илүү чанартай элемент байвал улаан ягаан болж хувирна.
Аюулгүй ажиллагаа: Буруу эдэлж буруу харьцвал орчин тойрондоо аюултай. Нэг хүнд нэг л загвар байх ёстой. Хэрвээ олон загвар зэрэг хэрэглэх бол бие биетэйгээ харших тул тус тусад нь хадгална.
.....................................................................................................................................................

Ирак руу Монголчууд цэрэг илгээсэн тул Иракууд Монголыг бөмбөгдөхөөр шийджээ.Тэгээд Улаанбаатар хотыг бөмбөгдөхөөр онгоц явуулж гэнэ. Тэгтэл бөмбөгдөгч онгоц нь бөмбөгдөлгүй буцаад иржээ. Яагаад бөмбөгдсөнгүй вэ гэтэл онгоцны нисгэгч тэнд чинь тийм хот алга гэж гэнэ. Тэгэхээр нь бүр сайн зааж өгөөд доогуур нисээд сайн хар гэж гэнэ.Тэгтэл дахиад л бөмбөгөө хаялгүй буцаад ирж гэнэ. Бас яагаад бөмбөгөө хаясангүй вэ гэтэл нисгэгч тэртээ тэргүй тэр хот чинь шатаж байна лээ гэжээ. /Утаатай Улаанбаатараа гэж..../
.....................................................................................................................................................

Түүхий ус бүү ууцгаа. Тэнд чинь загаснууд загас наадуулцгаадаг юм гэнээ
.....................................................................................................................................................

Вовкагийн аав ээж хоёр амралтанд явжээ.Вовка найздаа хэлсэн нь:
- Номноос харж байгаад хоол бэлдсэн чинь болдоггvй ээ.
- Яагаад?
- Бvх жор дээр дандаа цэвэр таваг аваад л гэх юм.
.....................................................................................................................................................

Шалгалтан дээр багш нэг оюутныг :

- Их зөвлөлт гvрний оюутан та Карл Маркс Фридрих Энгельс нарыг эхнэр нөхөр гэж хэлэхээсээ ичихгvй байна уу ? Энэ чинь дөрвөн өөр хvний нэр гэж загнажээ.
.....................................................................................................................................................

Цаг уурын мэргэжилтэн тэнгэр өөд аварга том дурангаар харж байснаа, удахгvй бороо орох нь гэв.Туслах нь яаж мэдсэн тухай асуухад цаг уурч:

- Нуруу өвдөж , vе мөчөөр шархираад нэг л биш гэлээ.
.....................................................................................................................................................

Өвөр Монголчууд гэж сонин хүмүүс шүү яахлаараа ийм сонин инээдтэй ч юм шиг ярьдаг байна аа
Бэлгэвч - Бачим явдлын бээлий
Төрсөн өдрийн бялуу - Насан баярын боов
Волейбол - Арьсан бөмбөг алгадах наадаан
Бvжиглэх - Vсэргээнд алцагнах
Өндөрийн харайлт - Сундалдан дvvлэх
Ухаан алдах - Манарч тунарах
Эндээс зайл - Бачим өнхөрд
Бие засах газар - Эгшин зуур хөнгөрөх газар
Рашаан сувилал - Илж илаарших газар
Ерөнхий менежер - Хамаг бvдvvн дарга
Хөлийн шивэр - Бузар сарвууны vнэр
Микрофон - Дуун цацруулагч
Шатахуун тvгээх станц - Тос нэмэх
Бартаат замын уралдаан - Яршиг төвөгтэй замын уралдаан
Уран гулгалт - Галбирын халтиргаа
Мөхөөлдөс идэх - Хөлдvvс мөлжих
Хайр дурлал - Бачим учир
Шилэн кабель - Гэрэл чавхдагч
Эмэгтэйчvvдийн эмнэлэг- Салтаа байцаах газар
Хөхний даруулга - Мөрнөөс дэмжигч
Татвар авах өрөө-Сvйтгэл хураах газар
Хvчиндэх -Даран бузарлах
Зурагтны удирдлага - Алсаас эзэмдэгч
Ариун цэвэрийн хэрэглэл – Алавч
Өдрийн зочин- Гарагийн болзоо
Сарын юм – Гарагийн шvvс
Усан бассейн – Умбалдан шумбалдах газар
Өнгөт зурагт – Будагт авдар
Тамхи татах – Тамхи уух
.....................................................................................................................................................
Хотын дарга Батбаяр ажлаа тараад гараад ирсэн чинь биеэ vнэлэгч бvсгvй хvрч иржээ.
-Та намайг ав л даа. Хорьхон мянга, тэгэх vv? гэтэл гилжийгээд инээгээд л байх юм гэнэ. Бvсгvй:
-Дахиж буухгvй шvv, хоёрхон мянга! гэсэн чинь Батбаяр дарга:
-Би асуучихаад ирье гээд засгийн газрын ордон руу гvйгээд явчихлаа гэнэ.



Бичсэн: Telnet | цаг: 23:04 | Онигоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ямар инээдтэй юм бэ.. баахан уншиж инээлээ энхбаярыг сарлаг долоо гэнэ үү хэхэ хэлээ гаргах
Бичсэн: Анахай цаг: 10:07, 2010-02-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax