2009-12-15
Дурсамжаас үүдэх хосуудын харилцааны асуудал

1. Хосуудад гэрлэхээсээ өмнөх бэлгийн харилцааны асуудал


Ихэнхи залуус төдийгүй хүн бүр Та гэрлэхээсээ өмнө бэлгийн харилцаанд орохыг зөв гэж боддог уу гэсэн асуултанд 87,6% нь буруу гэж хариулсан байдаг. Михиаль Горбачев хэлсэн аягүй гоё үг түүний дурсамж номон дээр байдаг тэр үг надад аймаар таалагддаг. Учир нь тэрээр өөрийн эхнэртэйгээ суухдаа өөрөө зандан, эхнэр нь онгон байсныг онцлон дурдсан байдаг юм.

Гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцаа нь гэрлэсэний дараах хосуудын хоорондох асуудал болдог. – онгон байсан үгүй гэх нөхрийн хардалт ялих шалихгүй зүйлээс эхнэртээ бухимдахдаа дандаа боддог сэтгэлийн сөрөг хөдлөлийг үүсгэх муухай бодол болж байдаг. Эндээс үл хүндлэл төрдөг.

Гэрлэхээс өмнөх секс бол хүн хэдэн ч удаа үйлдэж болно. Энэ бол эрх чөлөө гэсэн үзэл манай нийгэм дэлхийд газар авсан байгаа. Залуус замбараагүй байдалд байна.Ариун ёс журмыг хүсдэг хирнээ үйлдэл болгон биелүүлэх орчин алга байна.

Дугуй дугуйгаа олж суудаг. Гэрлэхээсээ өмнө олон хүнтэй харилцаанд байсан хүмүүс ихэнхдээ хань ижлээ яг л өөр шигээ бодож харддаг. Би ч ийм байсан тэр ч тийм гэх мэтчилэн. Үүнийг бол сэтгэл судлалд идентификация гэдэг л дээ.

Гэрлэлтээс өмнөх сексээс гадна , гэрлэхээсээ өмнө ямар хүнтэй хайр сэтгэлтэй байсан асуудал хосуудын дунд асуудал үүсгэдэг. Энэ тохиолдол нь гэнэн цагаан сэтгэлээр хэзээ нэгэн цагт биенээсээ юу ч нуухгүй гэсэн итгэлэээс төрсөн ярианы үндсэн дээр үүсдэг. Эсвэл ямар нэгэн таагүй харилцааны орчин бүрэлдсэний дараа би энэ хүнтэй суугаагүй , анхныхаа хайрттайгаа суусан бол ямар байх бол гэж бодсон сэтгэлийн харьцуулалтан дээр үндэслэгддэг. Улмаар хосуудын маргааны бай болох үндэслэл ч болдог байж болзошгүй гэж судлаачид үзсэн байдаг.

2. Эхнэр нөхрийн хоорондын маргаан хүүхэд

Энэ нь ямар хүн бүтээхтэй холбоотой асуудал юм л даа. Тэгэхээр ихэнхи гэр бүлүүдэд тохиолддог нийтлэг асуудал хүүхдийн хүмүүжлийн асуудал байдаг. Эхнэр нөхрүүд үргэлж бие биерүүгээ хүүхдийнхээ хийсэн буруу үйлдлийг, дэггүйтэлийг, муу дүн авсаныг чичлэн буруутныг олох аянд гардаг.

Тэгээд чиний ч удам тийм ийм гээд л дайрч өгдөг, хамгийн гоё нь хэзээ ч өөрийнхөө удмыг буруутгахгүй зөрүүдлэн зүтгэдэг. Бүүр зарим тохиолдолд аль ч удам нь асуудалгүй байхад асуудлын эзэн, есөн шидтэн , босоо ороолон , худалч, зальхай бүх муу зан чанаруудыг хүүхэд нь үзүүлдэг гэр бүлүүд ч байдаг.

Яагаад ийм асуудал байдаг гээч, учир нь эмэгтэй хүний сав гэрлэхээс өмнө ариун байгаагүй явдал гол шалтгаан болдог,

Хамгийн гол нь хосууд, тэр тусмаа Монгол гэр бүлүүд гэрлэтлээ ариун ёс журамыг Монгол өвгөдийн сургаалиа баримтлан гэрлэхээрээ бэлгийн харьцаанд орвол жинхэнэ сайн , шилдэг үгийн сайнаар магтаад барамгүй ухаантай, авьяаслаг хүн бүтээх боломжтой. Энэ маргаанаас бас хол байх тийм гэр бүлийг бүтээж чадах юм.


3. Дахин амьдрал зохиох түүнээс үүдсэн асуудал
Өмнөх эхнэр болон нөхрийнхөө гаргадаг байсан алдааг шинэ хүндээ ярьсаны хэрэггүй. Түүний олдог байсан мөнгөний хэмжээ, яаж гомдоосон, яагаад салах болсноо ч тоочоод байх албагүй. Ингэж ярих аваас та өөртэйгөө харьцах аргыг зааж, өмнөх амьдрал чинь ахин давтагдах болно гэдгийг санаарай. Магадгүй тэр хүний хувьд ч та хоёр дахь нь байж болох юм. Өмнө нь амьдрал зохиож байсан хүн гэр бүлийн амьдралын туршлагатай болсон байхаас гадна, ханьдаа халамж тавьж сурсан байдаг.

Харилцагчаа дандаа өмнөхтэйгээ харьцуулах нь харилцааг хамгийн ихээр эвддэг. Харин та шинээр харилцагчаа, цоо шинэ ертөнц гэдгийг танихын тулд хамаг анхаарлаа төвлөрүүлвэл, хардах, буруу ойлгох үндэс ерөөс сэтгэлийг чинь зовоохгүй харин та үнэхээр аз жаргалтай өдөр бүрийг өнгөрөөх боломжтой, бас өмнөх алдаагаа засах боломжтой юм шүү.

Анх танилцах үедээ хүүхэдтэй гэдгээ нуух нь дэмий зүйл. Гэхдээ хүүхдийнхээ тухай байнга ярих ч хэрэггүй. Хэрвээ тэр таны хуучин амьдралыг сонирхоод байвал сэтгэл хөдлөлгүйгээр, логиктой хариулах хэрэгтэй. Одоогийнхоо байдалтай сайнаар ч, муугаар ч харьцуулах хэрэггүй. Учир нь эдгээр асуулт бүхэн хардалтаас үүсэлтэй гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Та ч мөн нөгөө хүнээсээ олон зүйл асууж шалгаасны хэрэггүй. Тэр хүн тань мэдээж, ямар нэг амьдралын түүхтэй л байж таараа. Тэгээд ч өмнөх сайхан амьдрал, сайхан эхнэр, нөхрийнх нь тухай сонсох танд тийм ч таатай байхгүй. Эцэст нь зөвлөхөд өмнөх эхнэр болон нөхрөө шинэ найзтайгаа танилцуулаад хэрэггүй л болов уу.
Бичсэн: Telnet | цаг: 20:41 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


2 дахь нь үнэн юм болов уу?
2 дахь нь үнэн юм болов уу?
Бичсэн: guest цаг: 21:45, 2015-06-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax