2009-12-15
Жинхэнэ удирдагч гэж хэн бэ?
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ удаагийн лекцийн хичээлд жинхэнэ удирдагч гэж хэн болох талаар хүргэхээр бэлдлээ.

Түрүүлж харахын хууль

Удирдагчид ирээдүйг урьдчилан харж мэдрэх чадвартай. Та ямагт ирээдүйн тухай бодох ёстой. Учир нь таны цаашдын амьдрал ирээдүй дотор байгаа. Ирээдүйг урьдчилан харах таны чадвар өөрийн чинь болон байгууллагын чинь амжилт, бүтэлгүйтэл, алдаа оноог олон талаар урьдчилан тодорхойлно.

        Урьдчилан харна гэдэг бол одоогийн нөхцөл байдлыг шинжлээд түүндээ тулгуурлан ирээдүйд болох магадлалтай үйл явдлуудыг яг тааж хэлэх чадвар юм. Сайн удирдагч байнга урагш харж, гарч болох тааламжгүй явдалд бэлэн байдаг. Ирээдүйд гарах саад бэрхшээлийг урьдчилан харж чадаагүй бол наашилж байсан амжилт цаашлан одно гэдгийг сайн удирдагч андахгүй мэддэг. Сайн удирдагч бас таатай боломжийг хэн бүхнээс түрүүнд мэдрэх чадвартай. Ийм боломжийг алдахгүйн тулд урьдчилан бэлтгэж бүхнээс түрүүнд ашигладаг.
        Дүгнэлт  Удирдагч болж төрдөггүй, удаан хугацаанд өөртэйгөө шургуу ажиллаж байж удирдагч болдог. Хүн бүрт удирдагчийн чанар байдаг боловч түүнийг хөгжүүлэхгүй бол удирдагч болохгүй. Хүн өөртөө байгаа хамгийн шилдэг чанаруудыг онцгой нөхцөлд илрүүлэн хөгжүүлж чадвал удирдагч болно.

Ганцын хууль

        Удирдагчид бие даан сэтгэдэг хүмүүс. Тэд өөрийнхөө үнэ цэнэ, зорилгыг сайтар мэддэг. Удирдагч хүн өөрийгөө мэддэг, өөртөө итгэдэг, өөрийнхөө төлөө боддог. Удирдагч бусдын санаа бодлыг сонирхдог боловч хамгийн гол нь өөрийнхөө бодлоор баримжаа авдаг. Бусдын саналыг сонсч дэмждэг боловч шийдвэрийг ганцаараа гаргадаг.
        Удирдагч хариуцлагын өөртөө хүлээдэг. Удирдагч шүүмжлэлээс айдаггүй. Санал зөрөхөөс эмээдэггүй. Удирдагч өөрийнхөө хүчтэй болоод сул талуудыг мэддэг. Сул талаа даван туулах чадвартай байх ёстой.
        Хамгийн гол нь өөртөө хатуу шаардлага, өндөр стандарт тогтоож түүнийхээ дагуу ажиллаж амьдрахыг зорьдог юм. Тэд өөрийгөө бусадтай харьцуулдаггүй, харин олсон амжилтаа тавьсан зорилттойгоо харьцуулдаг. Удирдагч өөртөө тодорхой зорилт тавьж хувийн төлөвлөгөөгөөр ажилладаг бөгөөд алдаа гаргавал шалтгааныг нь ганцхан өөрөөсөө хайдаг.


Гэтлэн давахын хууль

        Ямар ч чухал зорилтыг биелүүлэх замд зайлшгүй гарах саад, бүтэлгүй явдлыг даван туулах ёстой. Хямрал бол бидний амьдралын салшгүй хэсэг мөн. Хэрэв та амьдрал болон бизнест идэвхитэй байгаа бол алдаа оноо хоёр адилхан тохиолдож байгаа. Ямар нэг зүйл бүтэлгүй болоход хүмүүс удирдагчийг яах бол хэмээн ажиглаж байдаг. Хүнд байдалд ороход удирдагчийн үйл ажиллагаа бүх хүмүүст баримжаа болно.
    Амжилт бүхний өмнө саад бэрхшээл байдаг. Түүнийг даван туулах чадвар бол удирдагчийн нэг чухал чанар юм. "Хичнээн доош унасан нь чухал биш, дараа нь хичнээн өндөрт нисэх нь чухал" гэдэг үгийг байнга санаж бай. Шийдвэр гаргах, асуудал шийдэх чадвар амжилтыг тодорхойлно. Ямар ч хүнд нөхцөлд нэг сайхан гүнзгий амьсгаа аваад нөхцөл байдлыг судлан хамгийн зөв шийдвэр гаргахад бэлтгэ.


Өөдрөг үзлийн хууль

        Жинхэнэ удирдагч ямар ч бэрхшээлийг давж, ямар ч зорилтыг биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Удирдагчийн өөдрөг үзэл хүмүүст урам зориг төрүүлэн урьдийнхаасаа илүү их зүйлийг хийж чадна гэсэн итгэл төрүүлдэг. Энэ бол удирдлагын хамгийн хүчтэй чанар юм. Өөдрөг үзэл бол эерэг сэтгэлгээний үндэс болдог. Энэ бол ямар ч нөхцөлд сайн сайхан зүйлийг олж хардаг чадвар юм. Амьдралдаа та зайлшгүй бэрхшээл асуудлуудыг хэрхэн үзэж байгаагаа хянах чадвартай. Өдөр тутам тулгарч буй асуудлуудыг хэрхэн үзэж яаж ойлгож байгаагаараа бий болсон нөхцөл байдлыг тодорхойлно.

        Таны сэтгэл хөдлөл, мэдрэмж хичнээн өөдрөг байх тусам улам тайван, бүтээлч байх болно. Өөдрөг үзэлтэн бол "Би чадна" гэсэн уриатай хүмүүс. Ямар нэг муу юм болоход тэд заавал сайныг олж чаддаг. Тиймээс ямар ч саад бэрхшээл бүтэлгүй явдлаас сургамж авч чаддаг. Тийм хүмүүс "бэрхшээл бол надад саад хийхийн тулд ирдэггүй, намайг сургахын тулд ирж байгаа" гэсэн зарчим дээр ажилладаг юм. Өөдрөг үзэлтнүүд өнгөрсөн үе рүү биш ирээдүй рүү харж байдаг. Хамгийн гол нь аливаа асуудал, бэрхшээл биш, түүнийг шийдвэрлэх арга замд анхаарлаа төвлөрүүлдэг.
        Энэ хуулийг яаж нэн даруй хэрэглэх вэ? Удирдагчид хүмүүсийн хэрэгцээ, мэдрэмж, зорилгыг мэдэрч, ухамсарлаж байдаг. Удирдагчид бусад хүмүүсийн ярьж, хийж, байгааг төдийгүй юу бодож, юу мэдэрч байгааг байнга ухамсарлаж байдаг. Удирдагчид бусдыг сонсч чаддаг. Бусдын яриаг сонсч байхдаа ч юу ярилгүй үлдээснийг мэдэрч чаддаг. Тэд өөрийнхөө бодсоноор муйхарлан зүтгэдэггүй, хэрэгтэй цагтаа уян хатан байж, шинэ мэдээлэлд үндэслэн шийдвэрээ өөрчилдөг. Янз бүрийн хүмүүс янз бүрийн нөхцөлд өөр өөр зүйл шаарддагийг удирдагч сайн ойлгоно.

        Тиймээс тухайн тодорхой хүнд юу хэрэгтэй байгаагаас шалтгаалан хүмүүст хандах хандлагаа өөрчилж байдаг. Хүн бүр магтуулж сайшаалгаж байхыг хүсдэг. Энэ боломжийг удирдагч алдалгүй ашиглаж байх ёстой. Хүмүүс санаж бодсоноо чөлөөтэй илэрхийлж байх нөхцөлийг удирдагч бүрдүүлэх ёстой.

Чин сэтгэлийн хууль

        Жинхэнэ удирдагч ямар ч нөхцөлд бусад хүмүүстэй чин сэтгэлээсээ, үнэн, шулуун шударга харилцдаг. Энэ хууль танаас өөрийнхөө өмнө болон бусдын өмнө чин үнэн сэтгэлтэй байхыг шаардана. Эмерсоны хэлснээр "өөрийнхөө чин сэтгэлийг шүтээн мэт нандигнаж яв. Эцсийн дүнд таны чин сэтгэлээс өөр ариун шүтээн гэж байхгүй". Таны бүх үйлдэл дотоод мөн чанарт чинь тулгуурлана. Тэрхүү дотоод мөн чанар тань үг хэл, үйлдлээр чинь дамжин гарна. Удирдагчийн чанар бол " даган дууриагчдыг татах чадвар" гэж тодорхойлсон байдаг. Таны араас дагаж байгаа хүмүүс танд цаг, мөнгө, эрч хүчээ даатгахад бэлэн байх ёстой. Бусдын итгэлийг хүлээхийн тулд өөрийнхөө өмнө чин шударга байх ёстой.

        Удирдагчийн өөр нэг чанар бол хаана ч хэзээ ч үлгэр дууриал үзүүлж байх ёстой. Хором, мөч бүхэнд таныг далдаас ажиглаж байгаа мэтээр амьдрах хэрэгтэй. Жинхэнэ удирдагчид хамгийн найдвартай хүмүүс байдаг. Хүмүүс түүнд ямагт итгэдэг бөгөөд жинхэнэ удирдагч амлахдаа болгоомжтой, амласнаа заавал биелүүлдэг. Жинхэнэ удирдагч хүмүүсийг алаг үздэггүй. Томас Карлейл "том хүнийг жижиг хүмүүстэй яаж харьцаж байгаагаар нь танина" гэж бичсэн. Удирдагч ямагт ирээдүйг харж шийдвэр гаргадаг. Өнөөдөр би хүмүүстJustify Full ямар харагдаж байна, маргааш ямар харагдах вэ гэж өдөр тутам бодож, төлөвлөж байдаг.
Энэ хуулийг яаж нэн даруй хэрэглэх вэ?
1. Амьдралдаа тохиолдох хүн бүртэй чин сэтгэлээсээ, өөрийнхөөрөө харилцана гэсэн шийдвэр гарга. Өөрийнхөө дотоод мэдрэмж, зөн совингоо сонс. Таны амьдралд асуудал үүсгэсэн зүйл болон хүмүүсийг олж тогтоогоод энэ асуудлыг шийдэхийн тулд одоогийн нөхцөлд юу хийх вэ" гэж өөрөөсөө асуу.
2. "Хэрэв манай байгууллагын бүх хүн над шиг байсан бол байгууллага маань ямар болох вэ" гэж өөрөөсөө асуу. Энэ асуултад нааштай хариу авахын тулд та хувийн ямар зан чанараа өөрчлөх вэ?



Менежер, удирдагч 2 ялгаатай юу?

Ямар ч бизнесийн амжилт сайн менежер, удирдагчидаас ихээхэн шалтгаалдаг. Тодрон гарсан сайн удирдагч хүмүүс ихэнхдээ сайн менежерийн чадварыг эзэмшсэн байдаг бол харин менежер болгон сайн удирдагч байж чаддаггүй байна.
Тэгэхээр үнэхээр сайн удирдагчидыг менежерүүдээс ялгаж чадвал таны бизнес хөгжиж чадна. Удирдагчид компаны ирээдүйн хөтөч болдог учир сайн удирдагчдыг олж компанидаа ажиллуулах нь амжилтын үндэс болох юм.
Тэгвэл та доор бичсэн зүйлээс сайн удирдагч, менежер 2ын ялгааг харж, мөн сайн удирдагч хүнд байх ёстой чадваруудыг мэдэж авна.

1. Компаныхаа зорилго зорилтуудыг хэлэлц. }Менежерүүд ихэнхдээ өдөр тутмын ажилд төвлөрч ажилладаг. Тэгвэл удирдагчид холыг харж ажилладаг. Компаныхаа зорилго зорилтыг мэдэхгүй, түүнд холбогдож ажиллаж чадахгүй бол сайн удирдагч байж чадахгүй юм.
2. Багаар ажиллах чадвартай байх ёстой. Доор байгаа хүмүүс болон дээд албан тушаалын хүмүүс аль алинтай нь хамтран ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол сайн удирдагч хүний чухал шинж байдаг. Мөн бусад хүмүүсийн санаа бодлыг хүлээн авч, ажилчидадаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж орчныг нь бүрдүүлж өгдөг ба үүний дүнд санаанууд дундаас ашигтайг нь сонгодог.
3. Менежерүүд дор байгаа хүмүүсээ үнэлж урамшуулах шаардлагатай байдаг. Гэвч төдийлөн ингэж чаддагүй байна. Гэтэл сайн удирдагчид ажилчидаа урамшуулж, тэднийг хамаг сайнаар нь ажиллуулж чаддаг. Сайн удирдагчид хүмүүсийг сайн сургаж, хөгжүүлж, идэвхжүүлж чаддаг.
4. Зарим менежерүүд алдаанаасаа суралцах нь бага байдаг. Тиймээс өөрийн хийсэн ажил, чадвараа дээд албан тушаалтандаа тайлагнаж байх хэрэгтэй. Ингэж байж тухайн менежер алдаанаасаа суралцаж, мөн өөрийгөө хөгжүүлж байгаа эсэхийг нь мэдэж болдог. Тэгвэл сайн удирдагчид байнга алдаа, амжилтаасаа суралцаж, юуг дахин хийж болох, юуг дахин хийж болохгүйгээ мэдэж чаддаг байна.
5. Удирдах чадвараа илүү нэмэгдүүлэхийн тулд ажилчидадаа алдаа гаргахыг нь зөвшөөрч байх хэрэгтэй. Сайн удирдагчид өөрийн гаргасан шийдвэрийх нь үр дүн ямар байхаас нь үл хамааран өөрөө хариуцлага хүлээдэг. Бусдыг буруушаадаг хүнд удирдах чадвар байхгүй гэсэн үг юм.
6. Цалингийн асуудлыг сайн шийдвэрлэх. Сайн удирдагч байхын тулд сайн ажилтан, муу ажилтануудыг ялгаж салгадаг байх ёстой. Хэрвээ менежер муу ажилтанг ажилд авж ,цалин өгж байвал тэр өөрөө муу менежер гэж ойлгож болно.
Сайн удирдагчийн чадваргүй гээд менежерээ шууд битгий халаарай. Хийх юмаа сайн төлөвлөдөг, итгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг менежерүүд компаныхаа зорилго зорилтыг бий болгоход ихээхэн үүрэгтэй.

Менежер хүний харилцааны соёл ямар байх ёстой вэ?

Та хэрвээ удирдагч хүн бол удирдаж буй хүнээ зэмлэх ,шүүмжлэх шаардлага нэг бус удаа гардаг биз.Хүнд зэмлэл, шүүмжлэлийг хэлэх нь төвөгтэй байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд харилцаагаа эерэг байлгах ёстой юм. Удирдах ажилтаны хувьд ажилчидаа хүндэтгэдэг гэдгээ ойлгуулж байх шаардлагатай.Ингэх юм бол ажилчид бүх хүчээрээ сайн ажилладаг. Та өөрийн удирдаж явуулж буй баг, байгууллагадаа хэр сайн байгууллагын соёлыг бий болгоно, тэр хийрээрээ таны байгуулага, багийн харилцаа сайн байж,бүтээмж сайн байх болно.

Тэгвэл яаж эерэг харилцааг бий болгох вэ?
Дараах зөвлөгөөг дагаад үзээрэй. Тэгвэл та харилцаанд чинь үүсэх хүндрэлтэй байдлуудаас зайлсхийж чадна

1. Та менежер хүний хувьд харилцааны соёлтой байх ёстой. Мөн хүмүүстэй харилцахдаа дуртай, тааламжтай байх ёстой. Мөн хамгийн гол нь шудрага байж, хүн бүрд ижил тэгш байдлаар хандах хэрэгтэй. Ингэж байж ажилчид менежер танд итгэх болно. Хүмүүсийг дандаа хүндэтгэж харьц. Тухайн хүн тань зөв зүйл хийсэн ч , буруу зүйл хийсэн ч та хүндэтгэж харьцах хэрэгтэй. Хүн болгонтой бүдүүлэг харилцах юм бол та ирээдүйд тухайн хүмүүстэй харилцахдаа хүндрэлтэй байх болно.

2. Багийхаа гишүүд бүртэй ойр дотно байх хэрэгтэй. Та хичнээн муу зүйл хэлэх гэж байсан ч сайн харилцаагаа хадгалах хэрэгтэй юм.

3. Та хэрвээ уурлаж байгаа бол яагаад уурлах болсоноо нэг бодоод үз. Яг үнэндээ заримдаа хүмүүсийн уурлаад байгаа зүйл нь тухайн асуудалтай бараг холбоогүй харин биднээс өөрөөс болсон байдаг.

4. Та ууралсан үедээ шууд тухайн асуудалтай учраа олох гэж хичээх хэрэггүй. Харин хэсэг хугацаанд тайвширсаныхаа дараа асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй байдаг.

5. Яг юу хэлэх ба яагаад ингэж хэлэх болсондоо төлөвлөх хэрэгтэй. Энэ үед та тухайн асуудал үнэхээр чухал эсэхийг ойлгоно.

6. Зааварчилгаа өгөх гэж буй хүнтэйгээ хаана ярихаа шийдэх хэрэгтэй. Хамт олны дунд шууд загинах зэмлэх нь буруу юм.

7. Та өөрийхөө ярианыхаа өнгийг хянах хэрэгтэй. Орилох, дарангуйлсан байдал нь сонсож буй хүндээ хэцүү байдлыг бий болгодог. Буруу,сөрөг дуу хоолой нь ихэнхдээ өнгөрсөн асуудлуудыг гаргаж ирдэг ба одоогийн асуудлыг хүндрүүлдэг.

8. Ямар ч тохиолдолд тухайн хүндээ амжилтын үүднээс ярих хэрэгтэй.

9. Зарим тохиолдолд хошин байж чаддаг байх хэрэгтэй. Мөн хэрвээ танд тухайн хүний ямар нэг зүйл нь таалагдах аваас ичээхгүйгээр хэлж байх хэрэгтэй.

Ажлын байрандээр Time Management - ийг ашиглах

Time management гэдэг цагийг зөв,үр бүтээлтэй удирдах гэсэн утгатай юм. Энэ нь байгууллага, компани, эрхэлж буй бизнесүүдэд маш чухал ач холбогдолтой байдаг. Ажилчидаас time-management – ийн чадварыг шаарддаг нь байгууллагад маш чухал байдагтай холбоотой юм. Цагийг зөв удирдана гэдэг урт, богино аль ч төрлийн бизнесийн амжилтанд чухал үүрэгтэй. Яагаад гэвэл энэ төрлийн чадвар өдөр бүрийн ажилд хэрэглэгдэж байдаг. Харин та дараах зүйлийг уншаад цагаа зөв удирдаж, зохион байгуулалттай болох боломжтой юм.


1. Өөрийхөө хийх ёстой зорилтуудаа бич. Хамгийн чухал гэсэн зорилтуудыг хамгийн түрүүнд бичих хэрэгтэй ба түүнээсээ эхэлж хийх хэрэгтэй. Олон хүмүүс нэг дор хэд хэдэн зорилтоос эхэлдэг. Энэ нь эцэстээ үр бүтээлийг бууруулдаг байна. Тиймээс хамгийн чухал гэсэн нэгнээс нь л эхлэх хэрэгтэй. Мөн чухал гэсэн гэсэн зорилтуудаа гаргаж ирэх нь танд ажлын өдрийг явцад гач ирэх жижиг сажиг ажлуудад түүртэхээс хамгаалдаг байна.
Хэрвээ та хийх зүйлүүдийхээ жагсаалтыг гаргаж төлөвлөх гэж буй бол дараах зүйлс танд хэрэг болно.

• Битгий хэтэрхий их юм бич. Анхнаасаа хийж чадна гэсэн зүйлүүдээ бичиж, тухайн зүйлүүдээ хийж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бодитой байх хэрэгтэй юм.
• Хийх зүйлүүдээ ач холбогдлоор нь дараалуулах хэрэгтэй.
• Мэдээж хийх явцад ямар нэг саатал, алдаа гарч болно. Үүнд зориулж тусгай цаг гаргаж байх хэрэгтэй.
• Мөн хийх зүйлүүдээ урт хугацааны болон богино хугацааны гэдгээр нь ангилах хэрэгтэй.
• Хийх ажлуудын тань аль нь чухал, аль нь яаралтай вэ гэдгийг тодорхойл.

Эдгээрээ та дараах байдлаар ангилах хэрэгтэй:
• Яаралтай бөгөөд чухал
• Чухал, гэхдээ яаралтай биш
• Яаралтай, гэхдээ чухал биш
• Яаралтай ч биш, чухал ч биш
Харин та ингэж ангилсаныхаа дараа алинаасаа эхлэхээ өөрөө шийднэ биз.

2. Анх эхлээд ажлаа сайн хийх хэрэгтэй. Менежерүүдийн ихэнх нь өдрийхөө 30% ыг хэрүүл маргаан хийж, эсвэл асуудал биш зүйлийн учрыг олох гэж зарцуулдаг гэсэн байна. Үүнээс зайлсхийхийн тулд та ямар асуудал гарч ирсэн үйлдэл хийх, ямар үед үйлдэл хийхгүй байхаа мэддэг байх явдал юм. Мөн ямар ч асуудлыг зөв, эвээр шийдэх ёстой юм.

3. Өдөрт хийх ёстой гэсэн зорилтууддаа битгий их цаг зарцуул. Яг хэдий хугацаанд хийх ёстойг нь тодорхойлоод, төлөвлөсөн хугацаандаа л ажиллах хэрэгтэй. Мөн цаг хэмнэх арга бол уулзалтанд зарцуулах цагаа багасгах байдаг.
Тэгвэл бага хугацаанд хэрхэн үр бүтээлтэй уулзалт явуулах вэ?
• Уулзалт эхлэх үед уулзалтын зорилгыг зарлах хэрэгтэй.
• Хэрвээ боложтой бол асуудлыг шийдэх цагийн хязгаарлалт тавих хэрэгтэй.

4. Таны цагийг үр бүтээлтэй байлгах бас нэг арга бол тараах хүмүүст нь таарах ажлыг нь олж өгөх юм. Та ажил ихтэй учир мэдээж утсанд хариулах, мэйл шалгах, бичиг баримт янзлах зэрэг ажлуудыг хийж амжихгүй шүүдээ.

5. Удаашралаас татгалзах хэрэгтэй. Хэрвээ та удаан байвал Time management ямар ч хэрэггүй юм. Удаашрал нь тухайн хүн гаргасан ажлаа хйиж чадах эсэхдээ итгэлгүй байх, ба жагсаалт гаргахаас залхуурах ба мөн ажлаа төлөвлөөгүй байдаг зэргээс болдог юм.
6. Дүгнэлт.

Бүтээгдэхүүний менежментийг хэрхэн сайжруулах вэ?

Та компаныхаа бүтээгдэхүүнийг зөв үед нь , зөв зах зээлдээр гаргаж чаддаг уу? Хэрвээ тийм биш бол танай компанид бүтээгдэхүүний менежмент хэрэгтэй болжээ.

1. Хэрвээ та бүтээгдэхүүний муу менежер болмоор байгаа бол бүтээгдэхүүний хөгжлийн өөрчлөлтийг бүү хэмж гэсэн үг байдаг. харин Сайн бүтээгдэхүүний менежмент хийхийн тулд та хийсэн үйлдэл, өөрчлөлт шинэчлэлтэндээ анхаарлаа хандуулж, аль нь амжилтанд хүрч, аль нь амжилтанд хүрэхгүй байна вэ гэдгийг тооцож үзэх ёстой. Одоогийн зах зээлд, их өрсөлдөгчид гарч ирсэн одоо үед нэг үйлдэл хийгээд үр дүнг нь харах завгүйгээр дараагийн үйлдэлд орно гэдэг бол буруу юм.

2. Менежер хүн бүтээгдэхүүнд өөрчлөлт шинэчлэлт хийхийн тулд дараах зүйлүүдийг хийх ёстой:

1). Энэ өөрчлөлтийн дүнд гарах үр дүнг тодорхойлох ёстой:
• Хэрэглээний нэмэгдсэн байдал
• Хэрэглэгчидээс орж ирэх орлогын өсөлт
• Шинэ хэрэглэгчидийн худалдан авалт
• Хэрэглэгчидийн бүтээгдэхүүний тогтмол хэрэглээний өсөлт
• Хэрэглэгчидийн сэтгэл ханамжийн өсөлт
• Зах ээлд эзлэх байр суурийн өсөлт гэх мэт
2). Өөрчлөлтийнхөө зорилгыг тодорхойлох
3). Гарч буй өөрчлөлтүүдийг хэрхэн хэмжихээ тодорхойлох
4). Өөрчлөлтийг хэмжих ба үнэлэмж өгөх.

3. Гэхдээ дээрхи процессуудыг хүмүүс эсэргүүцэх нь байдаг ба үүндээ дараах хэд хэдэн шалтгаануудыг гаргаж ирдэг.

• Бид энэ бүх шат дамжлага, шинэчлэлтийг хийх гэж маш их хугацаа зарцуулсан. Тэгэж байхад яаж хажуугаар нь түүнд үзүүлэх нөлөө, үр дүн, зорилго, үнэ цэнийг тодорхойлоод суух юм бэ? Хэрвээ бид үнэхээр дээрхи зүйлсийг хийсэн бол бидний хийсэн үйлдлүүдээс хэд нь л хийгдэх байсан гэж хэлдэг байна. Гэтэл яг үнэндээ шинэ давуу тал, шинэ өөрчлөлт хийнэ гэдэг бол компаны зорилго биш. Харин бүтээгдэхүүнээс олох ашиг орлогын нэмэгдэл, өсөлт бол компаны зорилго юм.

• Хэрвээ бид хүссэн үр дүндээ хүрч чадна гэдэгтээ итгэлтэй биш байх юм бол яаж зорилго дэвшүүлээд явах юм бэ? гэж хэлдэг. Та бүтээгдэхүүний өөрчлөлт хийснээр орлогыг 10% аар нэмэгдүүлэх байсан. Гэтэл 5% аар нэмэгдсэн. Гэхдээ л та зорилгодоо хүрч чадсан шүүдээ. Харин дараа тохиолдолд та ямар үйлдэл хийвэл илүү их ашиг орлого олж болохыг мэддэг болно.

• Бидэнд өөрчлөлтөөс гарч байгаа нөлөөг хэмжих арга байхгүй гэж ярьдаг. Мэдээж зарим зүйлүүдийн үр нөлөөг хэмжихэд маш хэцүү байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд үр нөлөөг хэмжих ёстой юм. Ингэж хэмжихгүйгээр таны хийж буй менежмент үйл ажиллагаа тань яг л хий хоосон гэсэн үг. Мөн та үр нөлөө, үр дүнг хэмжиж байна гэдэг бол сүүлд гарах алдаа дутагдлаас эртхэн хамгаалж арга хэмжээ авж чадна гэсэн үг. Яагаад гэвэл та эртхэн хийгээд байгаа үйлдэл тань зөв эсэхийг мэдэж авдаг.

Энэ бүгдээс харахад та хийсэн ажлаа дүгнэж үзэхгүйгээр хийж буй үйдэл тань тус болох эсвэл ус болж байгааг мэдэх аргагүй юм. Өөрчлөлт хийлээ гээд ашиг орлого өснө гэсэн үг биш.Таны хийх зүйл бол бүтээгдэхүүнээс орж ирэх орлогыг нэмэгдүүлэх байгаа шүү дээ. Тэрнээс зүгээр бүтээгдэхүүнд өөрчлөлт хийх биш юм.

Хэрхэн сайн удирдагч байж, хүмүүсийг уриалан дуудах вэ?

Удирдагч гэдэг хэн бүхний хийдэг ажил биш. Удирдагч хүн маш их хариуцлагатай байж, олон хүмүүст үлгэр дууриал болж байх ёстой байдаг.

200px-3d-team-leadership-arrow-concept-6433.jpgТэгвэл хэрхэн сайн удирдагч болох вэ?
1. Ажилчидадаа хэзээ ч битгий амар бай. Ажилчид тань таныг асуудалд хэрхэн хандах, хэзээ ажилд ирэх, хэзээ явах зэргийг тань мэдэж байх аваас тэдэнд та нэг их хэцүү хүн биш мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс аль болох ажилдаа нэг ижил цагт ирэхээ болих хэрэгтэй. Мөн нэг ижил цагт цайндаа гарах, асуудлыг нэг арга барилаар шийдэх, нэг ижил байдлаар борлуулалтаа явуулах зэргээс татгалзаж, аль болох ажилчидадаа юу бодох болон юу хийхээ бүү мэдэгдэж бай.

2. Хүнийг сайн сонсдог байх ба хүнтэй зөв харилцдаг байх. Та хэн нэгэнд хүсэлт гаргахад за гэж хэлчихээд түүнийгээ биелүүлэхгүй бол та яах вэ? Та ийм зүйлтэй нэг бус удаа учирч байсан байх. Энэ нь тухайн хүний итгэлийг алдаад зогсохгүй идэвхгүй болгодог байна. Тиймээс хүнд хийж чадна гэсэн зүйлээ л хэлж байх хэрэгтэй ба хүний хүсэлтийг ойлгож, тусалж байх нь сайн удирдагч хүний шинж болж байдаг. Хэрвээ ажилчид тань тандээр тохиолдоод буй асуудлаа шийдүүлэхээр ирэхээ больсон бол та удирдагч байхаа больсон гэсэн үг.

3. Эрч хүчтэй байх. Алтны дэргэдэх гууль шарлана гэж үг байдаг. Үүнтэй адил хүмүүс хүртэл эрч хүчтэй хүний хажууд байхаараа адилхан эрч хүчтэй болж хувирдаг байна. Мөн удирдагчид зарим үед ажилчидаа хэцүү даалгавар, ажилдээр ажиллаж байх үед нь урам зориг өгж байх хэрэгтэй байдаг.

4. Ямар ч тохиолдолд том жижиг асуудал гарч ирсэн үед удирдагч хүн тайван байх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл ажилчид асуудал гарч ирсэн үед бүгд л удирдагчаа харж юу хийхийг нь хүлээж суудаг. Тэр үед удирдагч хүн өөрөө яахаа мэдэхгүй болох аваас хэн шийдвэр гаргах юм бэ? Энэ үед та асуудлыг тайвнаар хүлээн авж, гарцыг хайх хэрэгтэй. Харин үүний оронд “ бүх юм баларлаа” гэж орилж буй удирдагчийн доор байгаа хүмүүс байдлыг хэрхэн хүлээн авах нь тодорхой юм.

5. Ажилчидыхаа ажлыг сайн мэдэж байх ёстой. Байгууллага дотор тань байгаа ажилчидын хийж буй ажлын мөн чанар болон хийгдэх ажлын нь талаар мэдэж байх ёстой. Ингэж байж та ажилчидадаа ямар шалгуур тавих ёстой, ба тэдэнд гарч буй асуудлуудыг ойлгоход маш амар байх болно. Мөн хэн нэгэн ажлаасаа гарах эсвэл өвчтэй үед нь та орлон ажиллагч авчрах боллоо гэхэд тухайн хүний ажлыг сайн мэдэхгүй бол хэрхэн тухайн хүнийг сонгож орлуулах юм бэ?

6. Та өөртөө өдөр бүр дараах үгнүүдийг хэлж байх ёстой. Энэ бол БИ БҮГДИЙГ ХИЙЖ ЧАДНА гэсэн 4 үг юм. Удирдагч хүн үргэлж шинэ санаа, шинэ нөхцөл байдал, шинэ боломжуудыг маш хурдан хүлээн авж, түүнд зохицож чаддаг байх хэрэгтэй.

7. Хийсэн болон хийж буй үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой ба тийм чадвартай байх ёстой.

8. Бусдын гаргасан амжилтыг хүлээн зөвшөөрч, тэмдэглэдэг байх.

9. Эрсдэл гаргаж чаддаг байх. Удирдагч хүн одоогийн зах зээлийн нийгэмд эрсдэл гаргаж чаддаг байх ёстой юм.

10. Бусдыг итгэж үнэмшүүлж чаддаг байх ёстой. Бусдад өөрсдийх нь чадварыг нь итгэж үнэмшүүлэх.

11. Сайн удирдагчид өөр өөр хүмүүсийг нэг арга барилаар удирдана гэж бараг байдаггүй. Тэд өөр өөр хүмүүсийг сайнаар хүлээн авж, хүн бүрд таарсан арга барилаар таарах ажлыг нь сайн хийлгүүлж чаддаг.

12. Хүмүүс хүнээр хүндэтгүүлэхийг маш их хүсэж байдаг. Тэгвэл удирдагч хүмүүс ажилчид болон хүмүүсийг маш их хүндэтгэж харьцдаг. Энэ нь хүмүүсийг дагуулах нэг шинж чанар нь байдаг.

13. Сайн удирдагчид хүнд мэдлэгээ дамжуулж, хүмүүст сайн багш болж чаддаг. Мөн удирдагч хүн хүнд итгэж чаддаг байх ёстой.

14. Сайн удирдагч байх гол зүйл бол та өөрийн гэсэн чанга зарчимтай байх ёстой. Зарчимгүй хүн хэзээ ч удирдагч болохгүй гэсэн үг байдаг.

15. Удирдагч хүн шудрага байх ёстой.

16. Удирдагч хүн ажлаа сайн мэдэж, байгууллагыхаа зорилгыг зөв тодорхойлж, түүнийхээ төлөө бүх хүчээ зориулах ёстой.Удирдагч хүнд хамгийн гол зүйл нь хүмүүс. Хүмүүсийг хэрхэн удирдаж, хэрхэн ажлыг нь сайн хийлгүүлэх вэ гэдэг удирдагч хүний гол асуудал болдог.

Хэрхэн хэрэглэгчидэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах вэ?

Үйлчилгээний байгууллага зохион байгуулахад хамгийн ээдрээтэй байдаг. Олон мянган хэрэглэгчидийн сэтгэлд хүрсэн үйлчилгээг явуулна гэдэг мэдээж сайн үйлчилгээг шаардахаас аргагүй юм.

Тэгвэл ихэнх сайн үйлчилгээтэй, хэрэглэгчидийн сэтгэлд хоногшсон үйлчилгээтэй компаниуд дараах 4 зүйлийг байнга хийж дадсан байдаг ажээ.

1. Хэрэглэгчидтэйгээ шууд харилцах.

Хэрэглэгчидийг татахад менежмент маш чухал үүрэгтэй. Тийм учраас та хэрэглэгчидэдээ байнга менежментийн арга барилуудаас ашиглаж байх ёстой юм. Ингэнэ гэдэг нь бүгдээрээ цугларах, эсвэл дугуй ширээг хэлж байгаа юм биш. Харин хэрэглэгчидтэй сайхан харилцаж, ярилцаж, харилцан санаа бодлоо хуваалцах ёстой юм. Энэ бол ердөө хэцүү биш. Жишээ нь хэрвээ та рестораны менежер бол хэрэглэгчидтэйгээ уулзаж, ямар хоол, ямар үйлчилгээ тухайн хүнд таалагдаж байгаа, ямар зүйл нь тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэн эсэх, өөр ямар үйлчилгээг хүсэж байгаа эсэхийг нь асууж болно шүү дээ. Ер нь ямар ч бизнесийн амжилттай ажиллах нь хэрэглэгчтэй харилцах харилцаан дээр нь тогтож байдаг гэж болно. Яагаад гэвэл хэрэглэгчгүй бизнес байхгүй шүү дээ.

2. Хэрэглэгчидэд үзүүлэх үйлчилгээний стандарт тогтоож өгөх ёстой.

Хүн бүр хэрэглэгч байдаг. Тэгвэл та өөрөө тухайн үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ ямар зүйлийг хүсэн хүлээдэг вэ? Ийм байдлаар та өөрийгөө холбож өгөх ёстой юм. Ингэж байж та жинхэнэ үйлчилгээг бий болгож чадна. Та ажилчидаа хэрэглэгчидтэй харилцах, ярилцах боломжийг нь гаргаж өгөх ёстой юм. Мөн та өөрөө жинхэнэ, шудрага байж чадах аваас хэрэглэгчид тантай үнэн сэтгэлээсээ харилцах болно гэдгийг санаарай. Ингээд та хэрэглэгчидтэй харилцаж, тэдний хүсэж буй үйлчилгээг мэдсэн бол та хэрэглэгчидэд үзүүлэх үйчлилгээний стандартыг тогтоох ёстой юм. Гэхдээ энэ нь та хэрэглэгчидийн хэлсэн болгоныг заавал үзүүлэх ёстой гэсэн үг биш шүү дээ. Та хамгийн сайнаараа л хичээх ёстой юм. Хамгийн гол нь хэрэглэгчидээ хүндэтгэх хэрэгтэй.

3. Ажилчидад үйлчилгээний стандарт тогтооход оролцох эрх олгох.

Хэрэглэгчид танд юу хүсэж байгаагаа хэлэх болно. Харин тэдгээр зүйлсийг бий болгоход таны ажилчид танд тус болно. Тэгэхээр ажилчид бол маш чухал хүмүүс. Ажилчид байнга хэрэглэгчидтэй ойр ажилладаг. Тэд юуг хийвэл зөв байх, юуг хийвэл буруу байх зэргийг бүгд мэднэ. Таны авч явуулсан арга хэмжээ тань үр нөлөөгөө өгж байгаа эсэхийг тэд л мэднэ. Тэгэхээр тэд шийдвэр гаргах, стандарт тогтооход зайлшгүй оролцох ёстой хүмүүс юм. Компаниуд үүндээр хамгийн их алддаг. Удирдлагууд ажилчид зөвхөн бидний гаргасан шийдвэрийг дагах ёстой мэтээр боддог. Тэгэхээр стандарт тогтоох үйл явцад ажилчидыг эхнээс нь дуусах хүртэл оролцуулах нь зөв юм. Төлөвлөлтийн үйл явц, мэдээлэл цуглуулах үйл явц, шийдвэр гаргах үйл явц бүгдэнд нь .

4. Хэрвээ та удирдах хүн бол хүн бүрт хэрэглэгчидэд үзүүлэх нөлөө хамгийн чухал, хамгийн тэргүүний гэдгийг нь ойлгуулах ёстой.

Та үйлдэл, хэлж буй үгээрээ энэ бүгдийг ойлгуулж тунхаглаж байх ёстой. Ер нь энэ 4 зүйл яг дарааллаараа байх нь элбэг боловч, хэрвээ таны хийж буй зүйл урт хугацааны зорилт, зорилго бол та 4 р зүйлээс ажиллаж эхлэх ёстой. Яагаад вэ гэвэл удирдах хүн таны гаргасан заавар тушаал бүх үйл явцаар дамжин явдаг.

Эцэст нь гэж хэлэхэд та өөрөө хэрэглэгч. Та үйлчилгээ авахдаа юу хүсдэг вэ? Ямар байгаасай гэж хүсдэг вэ? Тэгвэл тэр зүйлийг хүмүүс бас хүсдэг .

http://boldbaatar.blogspot.com/-c
Бичсэн: Telnet | цаг: 18:15 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


heregtei zuil bainaa bayrlalaa amjilt husey
Бичсэн: Зочин цаг: 10:55, 2021-04-29 | Холбоос | |


хэрэгтэй зүйл байна баярлалаа
Бичсэн: зочин (зочин) цаг: 15:33, 2016-04-03 | Холбоос | |


хэрэгтэй зүйл байна. баярлалаа.
Бичсэн: Зочин цаг: 21:58, 2015-03-27 | Холбоос | |


баярлалаа


Бичсэн: Зочин цаг: 18:31, 2011-02-10 | Холбоос | |


баярлах
Бичсэн: doko цаг: 12:38, 2010-11-01 | Холбоос | |


алга ташилт medmeer zvil bn.
Бичсэн: zochin цаг: 15:45, 2010-10-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax