2018-06-06
IELTS туршлага 3
 Хэй2, cайн байцгаана уу. IELTS-д тасралтгүй бэлдсээр байдаг группыхантай ганц хоёр хэрэгтэй байж болох зүйлс хуваалцье гэж бодлоо. Саяхан би IELTS өгөөд хүсэн хүлээсэн 8,0 оноонд ямар ч гэсэн хүрч чадлаа!! 3 жилийн өмнө өгч байхдаа 7,0 оноо авсан боловч ашиглаж чадахгүй байсаар хугацаа нь дуусаад сая л дахиж өглөө. Энэ удаад 1 сар орчим гэр зуур бэлдэж байгаад өгч үзэв ээ. Ингээд зарим нэг зөвөлгөөнүүдийг мааааш товчхон хүргэхэд:
-Шалгалтанд бэлдэх материал бол хангалттай олдоно. Гол нь тэр материалуудаа ашиглаад үр дүнтэй бэлдэх өөрийн гэсэн зөв АРГА БАРИЛАА олоорой. Хоногт дээд тал нь 2 цагийг өдөр болгон шалгалтандаа бэлдэхэд зарцуулаад сурчвал их зүгээр. Ихэвчлэн IELTS өгөх гэж байгаа хүмүүс хажуугаар нь ажилтай, хичээлтэй эсвэл хүүхдээ хардаг ээж нар байдаг юм шиг байгаам. Гол нь тусгайлан зориулж л цаг гаргах хэрэгтэй. Миний хувьд нийт бэлдсэн цагийнхаа 70%-ийг дасгал тестүүд ажиллахад (for writing, reading, listening) үлдсэн 30%-ийг model answer-ууд уншиж судлахад (for writing, speaking) зарцуулжээ.
- Listening болон Reading дээрээ тест ажиллаад, нөгөө л тактик этрээ хэрэглээд, өөрөө өөрийгөө шалгаад, алдаанаасааа суралцаад ирвэл сайжрахад амархан. Ихэвчлэн хүмүүс сургалтын төвүүдэд яваад 5.5-6 оноонд хүрэх боломж бол маш өндөр. Харин 6-аас дээш оноо зорьж байгаа бол өөрөө л сайн ухаж, судалж, арай илүү УХААЛАГ байдлаар бэлдэх хэрэгтэй.
- Ихэнх хүмүүс Writing болон Speaking тал дээр ихэвчлэн асуудалтай байдаг байх. Writing дээр бол маргаангүй "Write Right" байхад л бараг хангалттай. Давхар энэ номноосоо Speaking дээрээ хэрэглэх боломжтой дажгүй2 үгнүүдээ хараад ахисан түвшины үгсийн сангаа ч нэмэгдүүлээд авчих боломжтой. Speaking дээрээ өөрөө өөрийгөө утсандээрээ record хийгээд сүүлд нь дахин2 сонсоод алдаагаа хянаад явчвал их зүгээр. Мөн болж өгвөл өөр нэг хүнтэй өдөрт 30 хүртэлх минут бэлдээд байхад болно.Мөн хэрэв ганц нэгээрээ бэлдэж байгаа тохиолдолд ямар нэгэн зөвлөх, зөвлөгөө өгөх хүнтэй байвал хурдан сайжрах магадлал өндөр. Аан тэгээд бас шалгалтаа өгөхөсөө өмнө аль нэг сургалтын төв дээр 1-2 удаа mock test заавал өгөөд үзчих хэрэгтэй гэж зөвлөе.
- Бас нэг зүйл нь шалгалтандаа бэлдэж эхлэхээс өмнө эхлээд нэг жишиг тест өгөөд оноогоо харчих хэрэгтэй. Сарын хугацаанд 0,5-1.0-ээр оноогоо ахиулна гэж төлөвлөөд ESP дээр очоод шалгалтын бүртгэлээ баталгаажуулчвал тэгээд, хүссэн хүсээгүй шалгалтандаа бэлдэх motivation цаанаасаа л ороод ирнэ шүүдээ ххаха.
- Бас бус өөр олон хүмүүсийн бичсэн илүү дэлгэрэнгүй зөвөлгөөнүүд энэ группт зөндөө байгаа байх, дахин2 бичиж нуршаад яахав гэж бодоод мааааш товчхон бичлээ. Группынхаа Search хэсэгээс нь хайгаад үзээрэй.

Bat-Amgalan Enkhbold
Бичсэн: Telnet | цаг: 17:53 | Англи хэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax