Wed-2-Aug-2017
Хэрхэн sustainable бизнес хийх вэ?
 Хэрхэн sustainable бизнес хийх вэ? 

#ecosystem #sustainable #green #greenbusiness
(Өнөө үед хэн хүчтэй нь биш хэн хурдан үйлдэл хийж, өөрчлөгдөж чадна тэр тэсч үлдэж чадна.)

Тогтвортой бизнес моделийг бий болгох асуудал маш том хэцүү даалгавар мэт санагдах байх. Гэхдээ та эхнээсээ өөрийн хийх гэж буй бизнесээ ирээдүйд том амжилтанд хүрнэ, би хийх ёстой гэж бодож байгаа бол дараах зөвлөмжийг дагаарай.

Урт хугацааны төлөвлөлтийг хийхдээ зөвхөн санхүүгийн үр өгөөж бус нийгэм, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх хэрхэн нөлөөлөл багатайгаар үйл ажиллагаа явуулах талаар нарийвчлан судлах нь зүйтэй байдаг.

1. Өөрийн итгэл үнэмшил дээр тулгуурлах
Бизнес хийх үед маш олон хүнтэй уулзаж, маш олон саад тотгорыг даван туулж байж амжилтанд хүрнэ. Зарим үед нар ээж бүх зүйл өнгөлөг байх боловч бусад үед харанхуй бараан саарал,бороотой бүрхэг өдөр тохиолдсоор байх болно. Тэр бүх үед таны энэ бизнесийг хэрхэн би эхлүүллээ гэдэг тэрхүү итгэл үнэмшил таныг аварч гаргах болно.

2. Өөрчлөлтөнд бэлтгэ, бүх зүйлс үргэлж нэг хэвэндээ 
байдаггүй
Нөхцөл байдал минут, секундээр өөрчлөгдөж байна. Тэр бүх өөрчлөлтөнд бэлтгэлтэй, хурдан хариу үйлдэл үзүүлж байж таны бизнес тогтвортой хөгжинө. Харин өөрчлөлтийг эсэргүүцэж, дасан зохицож чадахгүй байсаар хөл алдаж дампууралд хүргэдэг гэдгийг санаж яв.
Жишээ нь: 80-аад онд АНУ-н хамгийн томд тооцогдох технологийн компани болох IBM (International Business Machine) хувьсан өөрчлөгдөх хурд муун улмаас дампуурлын ирмэг дээр ирээд байв. Гэвч тэд нөхцөл байдлыг маш шуурхай үнэлэн шийдвэр гаргаж, үйлдэл хийснээр амжилттай тэсч үлдэж чадсан. (Тухай үед Forbes, Fortune зэрэг сэтгүүлүүд тэдний зургийг динозавртай зүйрлэн харуулж байжээ.)

3. Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээнд төвлөр
Хэрэглэгчийн асуудлаа шийдэхээр хүсч буй бүтээгдэхүүнийг санал болго, тэдэнд төвлөр, тэднээс хариултаа хай. Жишээ нь: Гэр хорооллын айлын бохир, цэвэр ус, дулаан байшин, гэр утаагүй зуух, утаа бага ялгаруулдаг зуух, сэргээгдэх эрчим хүчээр шийдэх боломж..... Глобал эрүүл удаан амьдрах, хямдаар дэлхийн улсуудын гайхамшигт газруудаар аялах, хүмүүстэй танилцах..... маш олон дэлхийн хүн бүрийн хүсдэг асуудлууд шийдэл хүлээсээр. (магадгүй мянганы сэдэв)

4. Өсч дэвж, бусадтай ижил түвшинд байхаас зайлсхий
Өмнө нь хүн бүр дэлгүүр явж л хувцас, хүнсээ цуглуулдаг байв. Одоо гэрээсээ захиалаад хоолоо, идээд хувцасаа авчихна. 
Та дэлгүүрийн лангуунаас харилцагч ирж бараа авах ёстой, банкинд харилцагч ирж урт дараалалд загсаж байж данс нээлгэж, хэдэн төгрөг авах ёстой гэж бодсоор байна уу? мэдээж үгүй энэ бүхэн одоог хүртэл байсаар байгаа нь бид өөрчлөлтийн ард үлдэх шалтгаан болно. (мэдээж АТМ, интернэт банк гээд эдгээрийг хөнгөвчлөх хэрэгсэл гарсан хэдий ч энэ бол цоо шинэ зүйл биш. Бид хаа нэгтээ өөр улсад хийсэн юмыг хуулаад энд ахиад хийж байгаагаас өөр зүйлгүй. Хэрвээ энэ ижил түвшинд сэтгэх, байх сэтгэлгээнээс салж чадахгүй бол ард хоцрон үлдэх нь тодорхой.)

5. Үйл ажиллагаа талбартаа өөрийн давуу талыг бий болго

Өмнөх зөвлөмжтэй төстэй мэт боловч өөр ойлголт. Өнөө үед харилцагч дээр бүтээгдэхүүн үйлчилгээ ирэхдээ зөвхөн тухайн нэг компанийн бий болгосон дэд бүтцээр дамжин ирэхээ больсон. Жишээ нь: Та онлайн дэлгүүрээс хувцас авсан гэж бодьё. Маш энгийн мэт боловч. Зөвхөн энэ үйлдлийг хийхийн тулд интернэтийн үйлчилгээ эрхлэгч, худалдан авалтын системийг зохион бүтээгч, төлбөр тооцоог хариуцах банк, системийн найдвартай ажиллагааг хангах баг, хүргэх үйлчилгээ, бусад гээд бүхэл бүтэн экосистем бүрэлдсэн байгааг харж болно. Харин та энэ экосистемийн хаана нэгтээ байрлаж өөрийн үнэ цэнийг өсгөж байх нь чухал. Ганцаар энэ бүгдийг хийж болох ч тэсч үлдэхэд улам бэрх болж байна.

6. Байнга шинийг санаачилж, шинийг бүтээ
Хамгийн сүүлд нь өмнө нь төлөвлөгөө баталсан бол түүнийхээ дагуу явна энэ бол удирдах зөвлөлийн шийдвэр гэхээсээ илүү аль үед хэрхэн өөрчилж, хэрхэн хувьсах вэ гэдэгт байнга бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хамтран зүтгэгч нараа сонс, хөрөнгө оруулагчдадаа ойлгуул, мэдээллийн үр ашигтай урсгалыг бий болго. Хувьсан өөрчлөгдөж буй энэ системд хэрэглэгчийн худалдан авах, хэрэглэх зан үйл ч мөн адил бүр илүү хувьсан өөрчлөгдөж шинийг эрэлхийлдэг болсоныг гүн гүнзгий ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж:
www.entrepreneur.com

Бичсэн: Telnet | цаг: 03:43 PM | Хэнд ч хэрэгтэй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant