Mon-24-Apr-2017
Хэрхэн төвлөрч сууж сурах вэ?

Төвлөрч сууж сурах, Цагийн менежмент л гэнэ. Ер нь бол төвлөрч суух нэг ийм арга байж болно.

1. Суугаад л бай... 
2. Суугаад л бай...
3. Суугаад л бай...

Яг 2 цаг хичээл хийх ёстой гэсэн бол огт босохгүй суу! Яахав эхний нэг сардаа үр дүн хамаагүй. Гараас чинь юм гарч байна уу, үгүй юу гэдэг чинь. Сууж байх үедээ би болоод байна, чадаж байна, нилээн олон хүний урд явж байна, ер нь мундаг шүү өөрийн сэтгэлгээний тохиргоог тааруул. Ингэж чадвал амьдрал дээр бодит үр дүнд удахгүй хүрэх вий. Аливаа зүйлийг сайн эзэмшихийн үндэс нь 1. Сууж сурах 2. Төвлөрөх

Жич: Ойлгож байна! Яахав гараас юм гарахгүй үед үнэхээр цухалдах, уур хүрэх, эсвэл том хүмүүсийн үгийг бодоод л.. Чамайг юу жаргалтай болгож байна, түүнийгээ л хий нтр гэх мэт... Гэхдээ ямар зурагтаа үзээд, хоол хийж идэлтэй биш!

Сонирхолтой зүйл байж л чи төвлөрөх ёстой юу? 
Сонирхолгүй бол чи яахав? Боль доо...
Гадаадад сурна гэдэг чинь чиний одоогийн хичээл ном хийж байгаатай харьцуулбал юу ч биш... Тэгэхээр чи зөвхөн сонирхолтой зүйл байж л төвлөрдөг юм бол "Мөрөөдлийн сургууль, ажлаа" орхих л хэрэгтэй болох нь дээ. Яахав! Сэтгэлээр унах л бэлтгэлтэй бай!

Завгүй, завгүй, Ажилтай, ажилтай л гэнэ. Хаана тэр таны хэлсэн 1 цаг, 2 цаг тэгж суудаг юм л гэнэ. Хэрэв чадахгүй бол чи тэгээд 10,20 жил замбараагүй, чанаргүй цагаа зарцуулах л хэрэгтэй болж дээ. Уул шугамдаа бол, Харин ч энэ үед "Төвлөрөх" гэдэг чадварыг жижиг зүйл дээр оюун бодлоо төвлөрүүлснээр томоохон үр дүнд хүрч /төвлөрч чаддаг/ болох юм.

Нэгэн явдал:
Ринчен гуайгаас гадаад хэл сурахад толгой их өвдөх үү гэж асуухад "Үгүй, бөгс их өвдөнө. Сууж сурна гэж их юм бий" гэж хариулсан байдаг.

Nyamdorj / Cambridge CELTA, DELTA English Teacher & Lecturer
Бичсэн: Telnet | цаг: 09:37 AM | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant