Sun-4-Oct-2015
38-н гадаад хэлний эксперт үг цээжлэх өөрсдийн аргуудаа дэлгэлээ!
Шинэ үг цээжлэх нь аливаа хэлийг сурахад гол түлхүүр нь болох ба мөн түүнчлэн араасаа маргаантай асуудал дагуулдаг сэдэв юм. Гэхдээ хүн бүр өөрийн хүссэн аргаа ашиглан шинэ үгийг хурдан хугацаанд цээжлэх боломжтой байдаг.

Тэгвэл таны хэл сурах зорилгод тань тус болохуйц,  гайхалтай, бас ашигтай зөвлөгөөг хүргэх үүднээс зарим нэг яруу найрагч, зохиолч, орчуулагч болон блогчдын үг цээжлэх аргуудаас хүргэх гэж байна.

Тэднээс дараах асуултыг “Хэрэв дэлхий дээр үг цээжлэх ганцхан арга байсан бол таныхаар тэр нь юу байх байсан бол?” гэж асуухад.

1. Aaron Knight
Арон Найт бол таныг Англи хэлээр өөртөө итгэлтэй, төгс  ярихад туслах зорилготой PhraseMix- ийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр мөн Япон улсад англи хэл зааж байсан арвин туршлагатай.

Үгийг болж өгвөл нэг нэгээр нь цээжлэх хэрэггүй. Заавал хосоор нь цээжлэх хэрэгтэй. 

Жишээ нь: flock (сүрэг) гэж ганц үг цээжлэхийн оронд түүнтэй байнга холбоотой явах a flock of sheep (хонин сүрэг) –г хамтад нь цээжлэх.

Occur (үүсэх ) гэж ганц үйл үг цээжлэхийн оронд if any problems occur (ямар нэг асуудал үүсвэл) гэсэн хэллэгийг хамтад цээжлэхийг урьтал болгон санаж байх. Дан ганц үг цээжлэхийн оронд тэдгээртэй хамтдаа явдаг холбоо үг цээжлэх нь таньд ядаж нэг өгүүлбэрт тухайн үгийг хэрхэн зөв хэрэглэх тань тусалдаг.



2. Albert Wolfe

Алберт бол маш олон төрлийн ном зохиол бичсэн алдарт зохиолч хүн. Тэдгээрийн дунд: Хятадын 24/7: Мандарин хэлээр ярих болон ойлгох өдөр тутмын стратеги гэсэн ном бий. Мөн тэрээр Хятадын Гуанжоу-ийн Peizheng дээд сургуульд англи хэл заахын зэрэгцээ Хятадын Laowai блогт ажилладаг.

Үгийн сан гэдэг бол хэл сурч буй хүмүүсийн хамгийн гол анхаарлаа хандуулдаг хэсэг яах аргагүй мөн. Миний онол ч үүнээс зөрөхгүй. Учир нь бид хамгийн амарханаар тухайн хэлийг сайжруулж чадна. Бид эх хэлээрээ хийж байгаа зүйлсээ санаж бас өөрчилж чаддаг. Үүнтэй л адил ойлголт.

Гэхдээ маш цөөхөн тохиолдолд тухайн анхлан сурагч анх  хэлний дуудлага, эсвэл дүрмийг сурсан талаараа санаж байдаг.

Миний бодлоор үг цээжлэх хамгийн ойрын арга бол:

Бөөн үгийг нэг дор цээжлэх ямарч боломжгүй тул тэдгээрийг ханан дээр, тэмдэглэлийн дэвтэр дээр, компьютер дээр гэх мэтчлэн таны эргэн тойронд ойр байж болох зүйлс дээр шинэ  үгсээ нааж хэвших нь чухал.

Ингэснээр олон удаагийн тандалтаар тэдгээрийг харснаар хялбар цээжлэх тань  тусалдаг. 



3. Andre Klein

Герман улсад төрсөн тэрээр алдарт Learn Out Live блогт ажилладаг. Мөн түүх хүүрнэх замаар герман хэлийг хэрхэн сурах талаар хэд хэдэн ном бичсэн. 

Шинэ үг сурах олон арга байдаг, мөн суралцагч бүр төрөлх чанараа ашиглан янз бүрийн аргыг туршиж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь өөртөө хүчээр хэт их ачаалал өгөх нь маш буруу, тэрний оронд өөрт тохирох сонирхолтой аргыг олох хэрэгтэй гэж байна.  

Зарим хүмүүст үгээ бичиж цээжлэх, үгийн сангийн аппликэйшн ашиглахын оронд flashcards ашиглах нь илүү дээр байдаг. 

Харин миний арга барил бол түүх хүүрнэх.

Түүхийг уншиж, ярьсанаар хэл суралцагчид шинэ үг, үгийн сангийн хүрээнд сэтгэл хөдлөл болон мэдрэхүйн үгсийг мэдэж авахад тусалдаг. Үгсийг шууд цээжлэхийн оронд түүхээр дамжуулж судлах нь зан байдал, газар орон, хүмүүсийн харилцаа зэргийг харуулснаараа амьдралд илүү ойр байдаг учир хурдан бас сайн цээжлэгддэг.

Энэ аргын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, миний өгүүллүүдтэй танилцана уу. http://learnoutlive.com/your-brain-on-storytelling-foreign-language-learning-through-stories/



4. Anne Merritt

Аннэ Мэррит нь одоогоор БНСУ-ын EFL-д багшилдаг.Тэрээр Телеграф-д суурилан хэл сурах талаар өгүүлэл бичдэг ба түүний бичвэрүүд нь CNN-д хэвлэгддэг байна.

Хэрэв үг цээжлэх ганц л арга байсан бол тэр нь үгийг утгаар нь судлах явдал юм.

Бид зөвхөн үгээр харилцдаггүй, холбоо үгээр, өгүүлбэрээр харилцдаг.
Хэл суралцагчид, ялангуяа бие даан суралцагчид үг цээжлэхдээ ихэвчлэн Flashcard эсвэл Flashcard бүхий аппликэйшн ашигладаг. Энэ нь хэдий сайн арга боловч бас тийм ч хангалттай биш. Суралцагчид үг цээжлэх маш олон аргыг хэрэглэн, судалж болно. Гэвч тэдгээр үгсээ өөр утгаар хэрхэн ашиглах талаар мэдэхгүй бол аль нь ч нэмэргүй гэдгийг санах хэрэгтэй.

Хэрэв та шинэ үг сурч байгаа бол тухайн үг өгүүлбэрийн хаана байрлахыг харж, бас оронд нь өөр ямар үг байж болохыг бодох хэрэгтэй. Ерөнхий шинжийг нь сайтар ажиглах нь зүйтэй.

Үгийн утга энгийн эсвэл албаны?
Бичгийн эсвэл ярианы?
Тухайн үг ихэвчлэн нэг л сэдэвт ашиглагддаг уу?

Хэрэв таны мэдэхгүй үг байвал тухайн үгийн гаргаж байгаа утгын ерөнхий сэжүүрийг олохыг хичээх хэрэгтэй. Үгийн утганд дүгнэлт хийх нь хэл суралцагчдын маш том чадвар юм. Үгийг нэг л ойлгочихвол хэд хэдэн өгүүлбэрт дахин давтан ашиглахыг хичээх хэрэгтэй.

Би багадаа франц хэл үздэг байхад багш маань нэг ч үгийн утгыг хэлж өгдөггүй байсан. Энэ нь өгүүлбэрийг өөрөө бүтээж сурах дасгал байсан юм.

Зүгээр л “Үгүй” гэж хэлэхийн оронд нь “Үгүй ээ, би банана-д дургүй” эсвэл “Үгүй ээ, би энэ киног хараахан үзэж амжаагүй” гэж хэлж сурна гэсэн үг юм. Түүнээс би чанга хатуу, шаардлагагүй мэт аргуудыг мэдэрдэг байсан. Харин одоо би түүнийг эсрэгээрээ ойлгож, хэрэглэж байсан аргуудыг нь үнэлдэг болсон. Одоо би францаар ярихдаа толь хэрэглэдэггүй, учир нь үгсийн утгыг бүрэн мэддэг болсон юм.



5. Anthony Metivier

Антони Mэтивэр бол соронзон санах ойн арга ашиглан үг цээжлэх тухай хэд хэдэн ном бичсэн зохиолч. Мөн “Аливаа хэлэнд үгийг хэрхэн сурах буюу цээжлэх вэ” видео хичээлийг хийсэн.  Тэрээр Англи хэл, Уран зохиолын бакалавр болон магистр зэрэгтэй, Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны магистр, Хүмүүнлэгийн ухааны доктор зэрэгтэй.

Та бүхэн дараах 2 хувилбарыг төсөөлөөд үз дээ.

Жон гадаад хэлний үгсийн сан суралцах индекс карт ашигладаг. Тэр хоолны өрөөний ширээнд  суугаад толь бичиг аван карт бүрийн, үг болгоны ард орчуулан бичиж эхлэнэ. Тэр картуудаа харж болох бүхий л газартаа, эргэн тойрондоо авч явдаг.
Заримдаа автобусанд хүртэл тэдгээрийг хараастай явдаг. Заримдаа Жон зайтай, давтлага бүхий программ ашигладаг. Эдгээр нь түүнийг үгсээ зөв "таах" хүртэл нэг үгээ дахин дахин давтан харуулдаг.  Заримдаа Жон цээжилсэн үгсээ зөв оруулдаг ч энэ нь тун ховор таарна.

Хэрэв Жон мэдэхгүй байвал программ түүнийг цээжилтэл, эсвэл болих хүртэл түүний мэдэхгүй цээжлээгүй үгийг гаргаж ирсээр байдаг билээ. 

Энэ бүхэн үнэхээр төвөгтэй санагдана.

Одоо Трэси-г үзэе.

Тэр Жоны адил олон туршилтуудыг ашигладаг бүсгүй юм. Тэр гадаад хэл сурах мөрөөдөлдөө хөтлөгдөн олон цагийг карт бөглөн цээжлэхэд зарцуулдаг. Мөн программ ашиглан үг давтдаг ба түүнд энэ нь илүү ихээр таалагддаг. Учир нь тэр завтай үедээ програмд илүү анхаарлаа хандуулж, түүнээс бүгдийг сурж чаддагт оршино.

Жон Трэси хоёрын ялгаа гэвэл Трэси түүнээс тэс өөр сэтгэхүйгээр хэл сурж байгаа явдал юм. Ингэснээр тэрээр сурч буй хэлээрээ төгс ярьж, хэдэн зуу дахин сайжирч чадаж байна. Гал зуухны ширээн дээр байнга толь бичиг барин суухын оронд Трэси буйдан дээр толь бичгээ “элээж” байдаг. Тэр үг цээжлэхдээ ой санамжийн мнемоник-д суурилсан зураглалаар төсөөлөх гэх мэт олон техникийг ашигладаг. 

Энэ нь түүний санаанд өмнөх үйл явдлуудыг зураглах мэт тод буулгадаг ба ингэснээр мартахгүй үлдэх боломжийг олж авч чаддаг байна. Энэ давтлага нь түүнийг илүү бүтээлч, үр дүнтэй болгож, Жоноос хамаагүй илүү ярьдаг болно гэдгийг энд дурдахгүй өнгөрөөж болохгүй.

Хэрэв үг цээжлэх нэг аргыг нэрлэ гэвэл би мнемоник (зураглан төсөөлөл бүхий санах ойн арга) -ын тусгай зориулалтын аргыг л нэрлэх байна. 

Би энэ талаар илүү нарийвчлалтайгаар ном болон видео хичээлүүддээ оруулсан байгаа.



6. Ben Whately

Бэн Вотэли бол Memrise-ын бүх контент бүтээгчдийн менежер.

Үг цээжлэх нэг аргыг нэрлэ гэвэл тэр нь тухайн цээжлэх гэж буй үгтэйгээ холбогдох. Түүний талаар бодох явдал юм.  

Та үгийг үнэхээр нэг л удаа бодож чадвал таны бодол үгтэй холбогдож тархинд мэдээлэл өгч хадгалагдан мартагдахгүй болж, улмаар тухайн үг цээжлэгддэг.

Гадаад хэлний шинэ үг сурахад тань бэрхшээл байгаа л бол та тухайн үгсийнхээ гол утгыг олоогүй, бодоогүй байна гэсэн үг. Тиймээс та түүнийг мэдэх ямар нэг аргыг олох хэрэгтэй.Тэгэхээр жишээ нь Гадаад үгтэй адилхан сонсогдохоор Англи үгийг бодож олох- илүү болхи, инээдтэй байвал бүр ч сайн. Энэ бол #Немоник арга юм.

Таны гадаад хэл сайжрах тусам тухайн хэлний үгийн баялаг тань нэмэгдэж, Немоникийн энэ нарийн аргыг заавал хэрэглэх шаардлагагүй болно. Харин гадаад хэлний жишээ өгүүлбэрүүд танд илүү хэрэг болж байгааг мэдэрч эхлэнэ.

Немоник болон жишээ өгүүлбэр хоёул “Mems”  (Micro-Electro-Mechanical System)- ийн жишээ. “Mems” гэдэг бол танд шинэ үгийн гол утгыг гаргаж ирэхэд тусалдаг систем ба толь бичгийн зарим хийсвэр хэсгээс хамаагүй дээр байдаг.

Үг цээжлэхэд миний санал болгох арга бол “Mems” ашиглах. Энэ нь хамаагүй хурдан бас ч үгүй шилдэг арга болно.



7. Benny Lewis

Бэнни Лэвиз бол хэл сурах хамгийн том блог болох Fluent in 3 Months -ыг ажиллуулдаг. Тэрээр мөн Speak from Day 1 package-д ажилладаг. Бэнни Америкийн дохионы хэлийг оруулаад нийт 11 хэлээр ярьдаг.

Сурч буй хэлнийхээ талаар төрөлх хэлтэй хүмүүсээс нь үг асуу, дадлага болгож тэдэнтэй илүү удаан ярихыг хичээ. 

Энэ үед таны мартсан байсан үг гарч ирнэ, харин тэд мартсан үгийг чинь сануулж чамайг “ичээхэд” тухайн үг тархинд чинь “үүрд” хадгалагдана.  

Memrise.com -оос гаргасан маш хэрэгтэй Немоник аппликэйшн болох Anki-г ашиглаж болно. Энэ нь илүү дэвшилтэт, маш олон унших зүйлтэй, үр нөлөөтэй байх болно. Мөн яаж үгийн сангаа нэмэгдүүлэх вэ гэдэг нэг гол арга бол эхний жишээ юм. Энэ аргаар үг таны тархинд хурдан орж, хэзээ ч мартагдахгүйгээр үлдэнэ. 

Гадагшаа гар бусадтай ярилц.



8. Camille Chevalier-Karfis

Камили түүний нөхрийн хамтаар French Today вэб сайтыг ажиллуулдаг. Тэрээр сайтдаа нийтлэл бичиж, мөн Франц хэл суралцагчдад туслах чухал бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Камили 19 жилийн турш Франц хэл зааж байгаа.

Би бол “ухаалаг” flashcard -ын үнэнч фэн.

Картны нэг талд нь Англи үгээ бич, дараа нь өөрийгөө шалга. Нөгөө талд нь үг бичээд богино өгүүлбэр зохио.
Өгүүлбэрээ гэрийнхэнтэйгээ холбоотой бичих хэрэгтэй. Амьдралд чинь ойр байгаа хүмүүсийг оролцуулж бичвэл санахад илүү хурдан байдаг.

Тэгээд дараа нь тухайн үгтэйгээ холбоотой бүх үгийг бичих хэрэгтэй. Ганц тоо, олон тоо, ялгац үг дуудлага гэх мэт санаанд орсон бүхнээ бич.

Би мөн Франц хэл яг бичсэн шигээ дуудлагаар уншигддаггүй учраас гадаад хэл анхлан суралцагчдаас дунд түвшин хүртэлээ үгээ сонсголтой (aidio) хамт сурах хэрэгтэй гэж боддог. Франц хэл сурж байгаа сурагчид зөвхөн уншаад шалгалтанд тэнцэхийг бодох биш, гудамжны яриа болон орчин үеийн хэллэгүүд зэргийг хамтад нь ойлгохыг хичээх хэрэгтэй. Сонсох хичээл нь тухайн хэлний орчин үеийн хэл байх хэрэгтэй ба та түвшингээ барин, хэт хурдан биш, удаан биш, энгийн хэрнээ ашигтай үгийн сан, бүтэц ашиглан урагшлах хэрэгтэй.



9. Catherine Wentwort

Катрин бол Women Learn Thai блогийг үүсгэн байгуулагч бөгөөд тэрээр блогтоо хэрхэн Тайланд хэл, соёлыг сурсан аргаасаа хуваалцдаг хүн. Тэр Банкокт амьдардаг.

Давтах хэрэгтэй.

Хүмүүс хэдий зайтай давтах системийг (Spaced Repetition System) ашигладаг ч, үгийг цээжлэх хүртлээ бичих, чангаар унших, давтах нь шинэ үг суралцагчдад энгийн хэрнээ хамгийн хүчтэй арга нь болдог.








10. Corinne McKay

Корин нь Франц-Англи хэлний мэргэшсэн орчуулагч. Тэрээр мөн Америкийн орчуулагчдын Холбооны ТУЗ-ын гишүүн. Орчуулгын талаар хэд хэдэн ном бичсэн, мөн Thoughts on Translation гэх өөрийн блогтоо нийтлэл бичдэг.

Би шинэ үгийг аудио материалын хамт сурах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Одоогоор би Франц хэлний үгсээ сайжруулахын тулд файл сонсож, Youtube-ээс видео хичээл үзэж байна. Би ингэж шинэ үг олж,  цээжлэх нь илүү дээр гэж үздэг. 







11. David Mansaray

Дэвид бол гадаад хэлийг өөрөө сурах хэрэгтэй гэдэг хатуу үзэлтэй хүн. Тэр өөрийн DavidMansaray.com сайтдаа туршлагаасаа хуваалцаж, хэрхэн өөрөө үр бүтээлтэйгээр сурах талаар зөвлөдөг.Дэвид одоогоор the Big Self-Education Project дээр ажиллаж, Хэдэн хүн хэлний сургалтын төв явахгүйгээр өөрөө хэл сурч чадах вэ? гэдэг асуултанд хариулт олохыг хичээж байгаа юм. 

Би эхлээд өөрийнхөө эргэн тойронд болж байгаа үйл явдлыг тайлбарлахыг хичээдэг. Энэ нь миний үгийн санд дутагдаж байгаа үгсийг гаргаж ирэн, эргэн санахад тусалдаг.

Жишээ нь. Би зам хөндлөн гарч байхдаа юу харж байгаагаа тайлбарлахыг хичээж болно. Тэгээд өөрөөсөө ингэж асууна.



Эдгээрийг бүгдийг нь би сурч буй хэлээрээ хэлж чадахуу?
Эдгээр өнгөнүүдийг би мэддэг бил үү?
Хэрэв эмэгтэй хүн хүүхдийн тэрэг түрээд явж байвал би хүүхдийн тэрэг гэдэг үгийг мэддэг билүү? гэх мэтчилэн. 

Хэрэв миний мэдэхгүй ямар нэг үг гарч ирвэл би түүнийг бичиж аваад дараа нь хардаг. Энэ аргын хувьд боломж бол хязгааргүй. Бас надад ингэж үг цээжлэх, давтах нь таалагддаг учир нь би үүнийг өдрийн аль ч цагт, үргэлж хийж чаддагт оршино. Бас хэрэгцээтэй бүх шинэ үгсээ бичиж авсны дараа дахин харах нь илүү амар байдаг.



12. Donovan Lee Mcgrath

Багш, зохиолч, судлаач Донован нь 1993 оноос хойш Швахил хэл зааж байгаа. Colloquial Swahili болон The Complete Course for Beginners номнуудыг бичсэн ба тэрээр Их Британийн хамгийн нөлөө бүхий 100 гаруй “африк гаралтай хүмүүсийн” хөрөг үзэсгэлэнд багтаж байсан.  

Би бол суралцаж байгаа хэлээрээ өөрт тохиромжтой, хэрэгцээтэй байгаа үгсээ бичиж цээжил гэж хэлмээр байна. (гэртээ өөртөө ойрхон байгаа, хамааралтай зүйлсээ бич. Үүнд дэлгүүр хэсэх жагсаалтаа ч оруул.)

Энэ нь таныг хэрэгцээтэй зүйлсээ хэлж сурахад, хэлний түвшингээ дээшлүүлүүлэхэд тусална. Мэдээж энэ нь карт ашиглахыг гүйцэхгүй ч (нэг талд нь төрөлх хэлээрээ, нөгөө талд нь сурч буй хэлээрээ үг бичээд, үг сугалан зөв хэлэх) та намайг нэг л арга санал болго гэсэн шүү дээ.



13. Flora Petersen

Флора бол та бүхний онлайнаар хэл сурч болдог Babbel.com-ын харилцааны менежер. Babbel.com нь 17 сая хэрэглэгчтэй.

Үгийн сангаа нэмэгдүүлэх зөвхөн нэг арга гэж байхгүй. Дэлхий дээр маш олон хүн байгаа шиг маш олон арга байдаг.

Амьдралдаа, өдөр тутмын хэмнэлдээ шинэ хэлийг оруулж ир, өөр арга хэрэггүй.

Үгс олон утгатай байдаг.Тэдгээрийг нөхцөл байдалд нь зөв сонгох л хэрэгтэй. Babbel-ын “үг өгүүлбэрт” сургалтынхаа гол анхаарлаа хандуулдаг учир нь үүнд оршино.Та тэндээс 3000 үгийг жишээ өгүүлбэрүүдийн хамт, нэмээд өдөр тутам хэрэглэгдэх 1000 өгүүлбэрийг олох болно.

Хэрэгтэй зүйлээ олж авах гэдэг нь ердөө л шинэ үгээ давтаж болох арга замыг олох явдал юм. Үгийн сангаа давтах олон арга байдаг, үгсээ бичих, сонсох, үсэглэх, дуулах, тоглох гэх мэтээр бүтээлч байх хэрэгтэй.Тэгээд утасны аппликэйшн дээр байгаа тэдгээр үгсээ “гаргаж ав” –аад цээжил. Та энэ аргаар сурч байхдаа өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлээ бүү хий, өрөөндөө өөрийгөө бүү хорь, энэ нь дэндүү уйтгартай байх болно.

Өөр нэг зөвлөгөө: Өөрийнхөө зорилгыг мэдэх хэрэгтэй. Мөн өөр хэн нэгний нөхцөл байдалд тохируулахын тулд суралцахаа хязгаарлаж болохгүй. Та төрөлх хэлээрээ юуны тухай ярьж байна вэ. Та үнэхээр хэлэхийг хүсч байгаа нэг зүйлээ шинэ хэлээрээ хэлэх гээд үз. Амархан байх болно. Сурах арга барил нь таны бодол санааг ч өөрчилдөг. Тууштай явахад тань юу илүү нөлөөлж байгааг мэдээд түүнийгээ сайн хөгжүүл.

Алдаа гаргах болон үгээ мартахаас битгий ай. Flashcard -ууд болон Babbel танд туслах болно.



14. Idahosa Ness

Идохаса бол the Mimic Method (дуурайх арга) Flow Training-ын үүсгэн байгуулагч юм. Тэрээр хүмүүст гадаад хэлээр хэрхэн төгс аялгаар дуурайн дуулах, рэп хийхийг заадаг. Миний туршлага гэвэл хэн нэгэн хүчтэй хоолойтой хүнийг дуурайн үзүүүлэх урсгал юм. Энэ нь энгийн сонсох, харилцан дамжуулах болон шинэ үг мэдэж авахад илүү амар байдаг.

Та цаасан дээр шинэ үгсээ бичин цээжилж болно. Гэхдээ та өөрийгөө илэрхийлэх үед тэдгээр үгсийнхээ дуудлагыг, ярианд хэрхэн ашигладагийг мэдэхгүй бол тэр чинь ямар ч хэрэггүй болж хувирна.

Тэгэхээр миний арга бол олон замбараагүй зүйлсээс аль болох зайлсхийж бодит амьдрал дээр төрөлх хэлтэй хүмүүстэй нь илүү “холбогдож” байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үздэг.



15. James Heisig

Жэймс бол Хятад, Япон хэл дээр олон төрлийн ном бичсэн зохиолч. Тэдгээрийн дунд: Ханз цээжлэх, Японы зан байдлын илэрхийлэл болон бичгийг хэрхэн мартахгүй байх вэ зэрэг иж бүрэн курсийг багтаасан. Мөн тэрээр шашны гүн ухаантан юм.

Би гадаад хэлний багш биш. Та бүхэнд би өөрийнхөө хэрэглэдэг аргыг л хэлж чадна. Энэ бол унших. Унш бас дахин унш.

Бас илүү тодорхой байх хэрэгтэй. Эхлээд хүүхдийн ном уншиж эхэл. Дараа нь арай хэцүү рүү шат ахих гэх мэтээр урагшил.






16. John Fotheringham

Жон хэл сурах блог болох Language Mastery-ыг ажиллуулдаг. Тэрээр бас шинэ хэлийг хэрхэн янз бүрийн аргаар сурах талаар гарын авлага-ууд гаргасан.

Үгийг цээжлэх, ашиглах маш олон, хүчтэй арга техник байдаг (жишээ нь: зайтай давлага, бүтээлч немоник сэтгэл санааны хүчтэй холболт гэх мэт). Гэвч аль ч арга нь ялгаагүй, үг цээжлэх гол түлхүүр нь үгийн гол утгад анхаарлаа хандуулах явдал юм. 

Зөвхөн нэг үгтэй карт ашиглах, хамааралгүй үгсийн жагсаалт үүсгэх, үгийг цээжээр санах зэргээс зайлсхийж, өөрт таалагдаж байгаа сэдэвтээ анхаарлаа хандуул. Хэрэв та карт ашигладаг бол, тэнд чинь өгүүлбэр багтаж байгаа эсэхийг анхаараарай. (таны уншсан эсвэл сонссон бодит утга орсон байвал зохимжтой)




17. Kerstin Hammes

Кэрстин төрөлх герман хэлтэй. Тэрээр одоогоор онлайнаар болон танхимаар Англи, Герман, Франц хэл заадаг. Мөн тэрээр Fluent Language Blog-ыг ажиллуулдаг.

Миний үг цээжлэх гол арга бол мэдэхгүй үгээ хэзээд асуух, шалгах, утгы олж мэдэх явдал юм. Магадгүй чухал үг байж болох учир түүнийг харах л хэрэгтэй.

Та аль ч улсад очсон уулзсан хүмүүсээ таны багш гэж бодон аль болох шинэ үгээр ярихыг оролдох хэрэгтэй. Хэл сурагчид гэртээ уншиж, сонсож, зурагт үзэж байхдаа хүртэл шинэ үг олж мэдэх чармайлт гаргах нь зүйтэй. Ихэнхдээ үгийн гол утгыг гаргах нь хүндхэн ажил байдаг. Гэвч үгийн сангаа өргөжүүлэхийг хүсч байвал мэдэхгүй үгээ бичин, дараа нь давтан хар.

Энэ нь тийм ч сайн ярьдаг байхыг шаарддаггүйгээрээ онцлог.



18. Kevin Chen

Кевин Чен бол italki-ын үүсгэн байгуулагч. #italki нь гадаад хэл сурах хүмүүсийг онлайн багштай холбоход тусалдаг юм. italki ойролцоогоор 1.5 сая хэрэглэгчтэй.

Миний үг цээжлэх арга барил бол SRS программын дагуу найз нөхөдтэйгээ чатлах, харилцах юм.

Шинэ үг сурахад хэцүү зүйл нь гэвэл үгийг гол утгаас нь өөрөөр сурах.

Би эхлээд сурахыг хүсдэг үгсийнхээ жагсаалтыг гарган татаж авдаг байсан. (жишээ нь: бизнесийн хятад хэл) Гэсэн хэдий ч  үүнийг бүрэн цээжлэх хүртэлээ хүсэл зоригоо хадгалж чадна гэдэг надад хэцүү санагдсан. SRS үүнийг хийдэг. Гэхдээ та SRS -ийг ашиглах хэмжээнд хангалтай хүсэл зоригтой байж чадах хэрэгтэй. Би одоо ч Хятадаар “Өр” гэдэг үгэнд хамаарах үгсийг санахгүй байна. Үг сурахад чухал зүйл нь гэвэл дахин дахин давтах хэрэгтэй.

Зарим хүмүүс унших замаар шинэ үг сурах дуртай байдаг. Энэ нь мэдээж гайхалтай арга. Гэсэн хэдий ч Хятад хэл сурч байгаа хүмүүст бичгийн болон ярианы Мандирин хэлний хооронд ердийн биш ялгаанууд харагддаг.

Миний Хятад хэлний түвшин энгийн нэг нийтлэлийг уншихад хүртэл хэцүү санагддаг. Надад товчлол болон тэмдэгт, зохистой нэрс болон "танил биш" өгүүлбэрийн бүтцийг шалгах хэрэг гардаг.

Би хятад хэлнийхээ түвшинд (intermediate Chinese) найзуудтайгаа онлайнаар чатлах нь шинэ үгс сурах хамгийн сонирхолтой арга гэж ойлгосон. Харилцан ярианы явцад үг гарч ирэн би түүнийг дахин харснаар давтлага болж байдаг.

Мөн би шинэ үгсээ толь бичгээс хардаг.ANKI-г компьютер дээрээ мөн утасны карт дээрээ суулгадаг. Би шинэ үгсийг харах үед, өмнө нь найзуудтайгаа харилцаж байсан үе санаанд ордог. (энэ арга бусад хүмүүст нөлөөлдөг эсэхийг мэдэхгүй, гэхдээ би энэ аргыг хэрэглэсээр ирсэн)



19. Lizzie Fane

Лиза Эденбургийн их сургуульд Итали хэл болон Урлагийн түүхээр сурсан. Тэрээр Их Британы гадаадад сурч ажилладаг оюутнуудын хамгийн том сүлжээ болох ThirdYearAbroad.com -ыг үүсгэн байгуулагч юм.

Би 2 санал хэлвэл зүгээр үү?

1. Language Immersion for Chrome.  Энд та тухайн сурах хэл болон өөрийнхөө түвшинг сонгоод үгийн сангаа өргөжүүлж болдог. Таны хэлж байгаа үгсийг вэб хуудсанд хөрвүүлдэг. Таны мэдэхгүй үг гарч ирвэл Mouse аа хөдөлгөхөд эргээд Англи руу орчуулагдана. Та ажиллаж, сурч байхдаа ч гадаад хэлийг сурч болно. 

2. Уншиж байхдаа сонс. Хамгийн сэргэлэн арга бол гадаад хэл дээр ном уншиж байхдаа давхар audio хэлбэрээр сонсох явдал. 

Энэ бол үнэхээр сайн арга! 

Би Харри Поттерыг яг энэ аргаар уншсан. Үг, илэрхийллүүд нь надад гайхалтай хүрч бас шингэж чадсан. Энэ гайхалтай үр дүнтэй.


20. Lucas Kern

Лукас Leicht-Deutsch-Lernen.com-ын үүсгэн байгуулагч бөгөөд энэ сайт нь хүмүүст Герман хэлийг хэрхэн хөгжилтэй аргаар сурахад тусалдаг хэд хэдэн аргыг санал болгодог. 

Надад үг цээжлэх маш олон арга гарч ирдэг л дээ. Мөн тэдгээрийн цөөнгүй хэд нь үр дүнгээ гайхалтай өгдөг гэж боддог. Тэдний ихэнх нь хүмүүст зүгээр л эхлэл юм шиг амархан санагддаг. Гэвч ихэнх хэлний хувьд суралцагчид гол цөм рүү нь шууд орохыг боддог. Миний хувьд үүнийг л асуудал гэж хардаг.

Та хамгийн сайн материал болон арга барилуудыг ашиглаж болно. Гэхдээ танд хэл сурах чин хүсэл, зориг байхгүй бол ямар ч арга нөлөөлөхгүй.

Иймээс би үг цээжлэх хамгийн сайн арга бол, хүсэл эрмэлзэлтэй байх явдал гэж үздэг.

Би герман хэлний хичээлийг өөрөө гаргадаг ба хүмүүсийг гол хүчин зүйл болох хөгжилтэй байдалд анхаарлыг нь хандуулахыг хичээдэг.



21. Lutz Marten

Лутз бол Африкийн хэл шинжлэлийн Профессор бөгөөд хэд хэдэн ном бичсэн. (Швахили хэл: анхан суралцагчидад зориулсан бүтэн курс) 

Би зөвхөн нэг л зөв арга байдаг гэж бодохгүй байна. Суралцагч бүрт өөр өөр арга байдаг гэж бодож байна. Та гэрийнхээ тавилга дээр нэг үг бичиж наагаад долоо хонож болно. Гэвч дараагийн удаа ингэх нь уйтгартай санагдана. 

Би хувьдаа жижиг тэмдэглэлийн дэвтэр биедээ байнга авч яван шинэ үгсээ бичдэг байсан. Одоо бол утас эсвэл I pad зэрэг дээр бичихэд амар болсон. Мөн маш олон санал болгох материалууд ч байна. Сонсох (audio), карт (cards), мөн онлайнаар гэх мэт.

Гэхдээ миний бодлоор алтан дүрэм гэвэл өдөр бүр сурах хэрэгтэй, 20 минут байсан ч хамаагүй. Энэ нь долоо хоногт нэг удаа хэтэрхий удаан сууж хийхээс хамаагүй дээр.



22. Lynn McBride

Тэрээр: How to Learn a New Language with a Used Brain номыг зохиосон ба энэ ном нь насанд хүрэгчдэд ялангуяа шинэ хэл сурах гэж байгаа эсвэл мартагдсан хэлээ сэргээх гэж байгаа суралцагчдад илүү тохиромжтой. Тэр мөн амьдралын талаар бичдэг. Southern Fried French гэх өөрийн блогтоо амьдрах, хоол хийх талаар өгүүлдэг.

Хэрэв та харааны суралцагч бол танд үг цээжлэх хамгийн хялбар арга нь унших болон бичих байх болно. Уншиж сурахад хамгийн хурдан арга бол тухайн хэлнийхээ орчуулгатай ном худалдаж авах. Хэрэв таны мэдэхгүй үг гарч ирвэл та түүнийг зүгээр л тохирох хуудсан дээрээс харан орчуулж болно.

Бичиж сурах арга нь танд хаана ч хэзээ ч хэрэгтэй үгсээ бичиж орчуулахад толь бичиг шаарддаг. Найзруугаа тэмдэглэл бичиж явуулах, эсвэл түүх ярьж өгөхийг хичээ. Би мөн утсан дээрээ толь бичиг ашигладаг. Тэгээд хаа нэгтээ хүлээж суухдаа утасныхаа толь бичиг эсвэл flashcard-ыг “оролдож” байдаг.



23. Mark Thomson

Марк бол Орос хэлийг өөрөө сурч чөлөөтэй ярьдаг болсон. (Одоо Украйнд амьдардаг) Тэр Russian Accelerator  гэх олон курсын үүсгэн байгуулагч, Japanese Mastery Method-ын ахлах зөвлөх юм.

Үг цээжлэх 5 алхам 

1. Сонс, давт 
2. Гол утгыг нь тодорхойл
3. Немоник ашигла
4. Картан дээр үг бич
5. Тэгээд шинэ үгийг шууд хэрэглэ

Эдгээр 5 аргаар та зорилтот хэлээрээ шинэ үгсийг хамгийн хурдан хугацаанд сурах болно.


24. Martin Benjamin

Мартин бол Kamusi Project-ын үүсгэн байгуулагч ба гүйцэтгэх захирал. Уг төсөл нь дэлхий нийтээр хэлэндээ үгийн сангийн нөөц бий болгоход олон улсын хүчин чармайлтыг гаргаж байгаа юм. Тэр Швейцарийн Холбооны Lausanne технологийн институтийн ахлах эрдэмтэн юм. Тэрээр Йелийн ба Wesleyan их сургуулиудад хэдэн жил Швахили хэл заасан.

Карт ашигла.

Карт хий, тэгээд үгсээ бичээд бүлэглэ, цээжилсэн үгсээ аваад оронд нь шинэ үг бичиж хий. Гэхдээ үгсээ хараад эхлээд шууд өөрийнхөө хэлээр бодож болохгүй.
;
Миний дуртай арга бол хэл солилцон сурах. Таны сурах гэж байгаа хэлээр ярьдаг хүнтэй долоо хоногт нэг удаа, нэг цаг ч юмуу кофе ууж байх. Та оронд нь өөрийнхөө хэлийг зааж өгч болно шүүдээ. Хагас цаг нь таны хэлээр, хагас цаг нь тэдний хэлээр гэх мэт. Ингэж ярьж байхад шинэ үгс таны санаанд “гүн” орж байдаг.

Үүний зэрэгцээ мөн өмнө огт харж, хэрэглэж байгаагүй шинэ үгс ч гарч ирэх болно.Тэгэхээр та ярилцах явцдаа тухайн хүнээсээ нэмэлт дасгал болгон лавлаж асууж болно. Эсвэл толь бичгээс харчих.

Тэдний ээлж ирэхэд мөн л ялгаагүй шинэ үгсийн асуудал гарч ирэх болно. Энэ үед ч та тэдэнд туслангаа олон зүйлийг сурч байдаг. Харилцан яриа бол хэл сурахад хамгийн гол хүчин зүйл гэж би үздэг.


25. Olle Linge

Тэрээр Тайван-д амьдардаг Швед хүн. Гадаад хэл, ялангуяа хятад хэл сурах “нууц”-ийг таниулахад зориулсан вэб сайт болох Hacking Chinese-ыг ажиллуулдаг. Тэр 3 хэлээр ярьдаг.

Хамгийн хурдан хугацаанд шинэ үг сурах тохиромжтой арга бол үгийн гол утгыг гаргаж ойлгох.

Гэсэн хэдий ч энэ нь насанд хүрэгчдэд хангалттай биш байж болох дараах 2 шалтгаан бий.

1. Таныг хангалттай түвшинд хүрэх хүртэл тохиромжтой материалыг олох нь тийм ч амар биш.
2. Ихэнх суралцагчид унших сонсох дасгалд найдан ихэнх цагаа өнгөрөөх нь хэцүү гэж ойлгодог. 

Тэгвэл SRS гээд бич. (зайтай давтах програм) Spaced Repetition Software

Энэ программ бол бидний идэвхигүй ойлголтыг сэргээж, хэлний түвшингээ нэмэгдүүлэхэд тусалдаг, мөн хүчин чармайлт, үр ашгийг өгдөг. Тиймээс мөн чанарын хувьд SRS-тай хослуулан унших, сонсох дасгалаа хийх нь үгийн сангаа өргөжүүлэх хамгийн шилдэг арга юм.

Бид нэг л ойлгосон үгээ дараа нь аажим аажмаар ашиглаж, хэлний чадварыг дээшлүүлэн, өөрийгөө бичгээр болон яриагаар илэрхийлэхэд тусална.



26. Oscar Pellus

Оскар бол таныг Испани хэлээр итгэлтэйгээр ярьж чаддаг болоход туслах зүрилготой Unlimited Spanish ын үүсгэн байгуулагч юм. Тэрээр Барселон хотод амьдардаг.

Ихэнх шинжээчид хэл сурах гол түлхүүр нь үгийн сангаа хэрхэн арвижуулах вэ гэдгээс хамаардагыг хүлээн зөвшөөрдөг. Та сурч буй хэлээрээ хэдий олон үг мэднэ төдий чинээ ярьж, уншиж, бичиж, ойлгож байдаг.

Таны санаж байх маш чухал “түлхүүр” гэвэл “Таны тархи утга хүлээж авах дуртай” гэдгийг сана. Би энэ талаар дахин ярих болно. Гэхдээ одоо эхлээд үг цээжлэх хэдэн өөр аргын талаар авч үзье.

Эхний арга бол цээжлэх гэж буй үгсийнхээ жагсаалт гаргах. Олон хүмүүс үүнийг хийдэг. Үгсийн жагсаалт гаргахын гол давуу тал нь бол хийхэд амархан байдаг. Харин хийхгүй бол сул тал болно. Жагсаалт ихэвчлэн богино биш, ихэссээр маш урт болно. Мөн жагсаалтын бүх үгс хоорондоо холбоотой байдаг. Жагсаалт нь таны тархинд ямар нэг утга өгөхгүй.

Үг цээжлэх илүү сайн арга бол зүгээр л үгийн оронд өгүүлбэр цээжлэх. Учир нь ямар нэг өрнөлийн талаар ярьж байгаа учир таны санаанд илүү хурдан буудаг. Илүү тод зураг, илүү хурдан сурна гэсэн үг. Тэгээд таны тархи утганд дуртай гэдэг үгийг сана.

Энэ аргын хэд хэдэн давуу тал байдаг.

Та хурдан сурч чадна. 
Та эхнээс нь зөв дараалалтай сурч чадна.
Та дүрмийг ойлгомжтойгоор сурч чадна.

Өгүүлбэр тэмдэглэдэг дэвтэртэй байх нь маш сайн дадлага болдог. Та хэрэгтэй өгүүлбэрүүдээ бичээд дараа хэзээ ч хамаагүй харж болно. Илүү сайн арга байсан ч өгүүлбэрээр сурах нь маш сайн арга.

Өгүүлбэрээр хязгаарлагдахгүй үгийг мөн түүх бичвэрүүдээр дамжуулж сурах хэрэгтэй. Түүх өгүүлбэрээс бүтдэг. Иймээс энд маш олон утга цээжлэхэд хялбар давуу талууд бий. Энэ аргаар таны тархи үгсийг маш сайн хүлээж авна. Миний өмнө хэлсэнийг санаж байгаа биз дээ?

Таны тархи “утга”- нд дуртай гэж.



27. Pat Wyman

Тэр HowToLearn.com-ын үүсгэн байгуулагч ба  Vocabulary Made Easy: Learn New Words in HALF the Time  зэрэг хэд хэдэн алдартай ном бичсэн. Түүний сургалтын арга барилыг дэлхий даяар нийт 2000 гаруй сургууль ашигласан.

Үгсээ санах хамгийн сайн арга бол зургаар дамжуулж холбогдох. Шинжлэх ухаан үүнийг санах ойг илүү хурдан хүчтэй болгодог гэж үздэг. Хэрэв та шинэ үгийг зурагтай нь хамт цээжилбэл дараа санахад илүү амар байх болно. Үгийг харахад зураг санаанд орох гэх мэт.

Жишээ нь нуур гэдэг үгийг Португалаар Lago гэдэг. Хэрэв та нуур зурвал тархинд мэдээлэл ирж Lago гэдэг үгийг эргэн санах болно.



28. Professor Jabba

Профессор Жабба бол онлайнаар Герман, Испани, Франц хэл сурж болдог Jabbalab сайтын төлөөлөл.

Хэрвээ биднийг үг цээжлэх хамгийн сайн нэг л арга санал болго гэвэл “Харилцаа яриа” гэж хэлнэ. Харилцаа ярианы хамгийн гол хэсэг болох сонсох, дүн шинжилгээ хийх нь таныг үгийн сангаа өргөжүүлэхэд хамгийн хурдан, үнэтэй арга байх болно.

Үгийн гол үүрэг бол харилцаа ярианд л гарч ирдэг. Учир нь үгийг ямар тохиолдолд, яаж ашиглахаас шалтгаалаад өөр өөр утга гардаг. Та сурч буй хэлнийхээ, төрөлх хэлтэнтэй нь ярьвал маш сайн дадлага болдог.

Энэ арга нь танд үгийг амархан ойлгох, өгүүлбэрийн зохион байгуулалт ямар байдгийг мэдэх зэрэг боломжийг олгодог. Мөн өгүүлбэр нь үргэлж тодорхой сэдвийн хүрээнд байдаг. Энэ нь танд үгийг сэдвээр нь цээжлэх, тухайн сэвэв, тохиолдолд дахин ашиглаж чадах туршлагыг олгож байдаг.




29. Samuel Gendreau

Сэм Lingholic blog-ыг ажиллуудаг. Уг блог нь хүмүүст хэл сурах талаар хамгийн ашигтай зөвлөгөөнүүдийг өгдөг.

Та магадгүй миний өмнө нь энэ талаар блогтоо бичсэн хичээлийг үзсэн байх.

Миний санал болгох гол арга бол (context) гол утгынх нь хүрээнд цээжлэх.









30. Simon Ager

Тэр хэл сурах, хэл бичгийн тогтолцооны онлайн нэвтэрхий толь болох Omniglot.com сайтыг ажиллуулдаг. Уг сайт нь 1998 онд анх бий болсон. Тэр 10 хэлээр ярьдаг ба Хятад, Япон хэлний Бакалавр, мөн хэл шинжлэлийн ухааны Магистр зэрэгтэй.

Би ер нь үг цээжлэх олон төрлийн арга ашигладаг болохоор зөвхөн нэг арга санал болго гэвэл сайн мэдэхгүй байна. Би уншиж болон сонсож үгийг сайн хүлээж аван цээжилдэг. Би мэдэхгүй үг гарч ирэхэд түүнийг яг ямар утга илэрхийлж байгааг нь олохыг хичээдэг.

Би зарим үгийг санаж байхын тулд холбоо болон тухайн үгийн үндэсийг мэдэж байх нь тустай гэж боддог.






31. Stuart Jay Raj

Стуарт маш олон ажил хийдэг. Тэр 12 хэлээр ярьдаг ба телевизийн хөтлөгч, төгөлдөр хуурч хүн. Стуарт одоо Банкокт амьдардаг.

Миний хувьд, би олон төрлийн арга ашиглан богино хугацаанд үгсийг цээжилдэг. Ингэж цээжилсэнээр би тухайн үгсийг ашиглаж, ойлгож эхэлдэг болдог. Ингэх нь тухайн үгийг удаан хугацаагаар мартахгүй байлгаж чаддаг.

Би “богино хугацааны” шинэ үгсээ удаан санахын тулд холбоо үг, өнгө, сэтгэл хөдлөл зэргийг өөрийн гол аргатай хослуулан ашигладаг.





32. Susana Wald

Тэр бол Spanish for Dummies номын зохиолч. Тэрээр мөн орчуулагч бөгөөд Чили, Канад, Мексик зэрэг улсуудад харааны урлаг зааж байсан.

Шинэ хэл сурч байхад надад тулгарч байсан хамгийн том саад нь үг цээжлэх байсан. Миний хамгийн анхны хэл бол Мажор хэл. Намайг 11 настай байхад миний ээж аав Унгар луу нүүсэн юм. Би бараг нэг зэрэг Испани, Англи, Франц хэлийг сурах хэрэгтэй болж байсан.

Би одоо бүгдээр нь чөлөөтэй ярьдаг ба Англи хэлийг бодвол Испаниар маш сайн бичдэг.

Надад нэг их “муу” дурсамж үлдсэн. Бүх л амьдралын минь турш байсаар ирсэн. Үнэндээ би хөгширсөн ч гэсэн богино, дунд, урт хугацааны гээд маш олон зүйлийг санадаг. Гэвч үг цээжлэх, санах  гэдэг миний хувьд үнэхээр том асуудал байсан. 

Би Испани хэл дээр үгийг ямарч асуудалгүй цээжилдэг. Миний аав ээж намайг Buenos Aires-руу аваачснаар би энэ хэлэнд “ууссан” юм. Англи, Франц хэлэнд л асуудал байсан.

Энэ 2 хэлийг сурахад миний ашиглаж байсан арга гэвэл, байнга уншиж, хааяа нэг толь ашиглаж, аяллаар явсан үедээ кинон дээр болон гудамжинд бусдын ярихыг сонсдог байв. Бүр хожим л зурагт үзэж хэлээ сайжруулдаг болсон.  

Би одоо Мажор хэлээр ярих ямар ч боломжгүй газар амьдардаг. Би унтахынхаа өмнө өөртэйгээ Мажор хэлээр ярихыг хичээдэг. Энэ нь надад тайвшрал өгдөг, бас гайхалтай мэдрэмж төрүүлдэг. Санахгүй байсан үгс гэнэт гарч ирдэг. Мөн Мажор хэлээр сонирхсон номоо авч уншдаг. Энэ нь миний үгийн санг баяжуулдаг.

Би үг цээжлэх талаар санаа зовохгүй байж болох нэг аргыг өөрөө гаргаж ирсэн юм. Энэ бол тухайн нөхцөл байдлыг сурч буй хэлээрээ төсөөлөн бодох.

Би Англи хэл сурж байхдаа Мажор хэлнээс үгсээ хөрвүүлэн энэ аргыг хэрэглэдэг байсан юм. Яагаад ч юм эхлээд шууд л Мажор үгс санаанд ордог, тэгээд л өөрчилж эхэлдэг байсан. Би Мажор хэлийг мартах нь гэдэг мэдрэмж төртлөө Англиар байнга ингэж давтдаг байсан.



33. Susanna Zaraysky

Сузанна бол Language is Music болон Travel Happy, Budget Low зэрэг номын зохиолч. Тэр 11 хэлээр ярьдаг ба 50 гаруй улсаар аялсан.

Хөгжим бол хэлнээс илүү тархийг ажиллуулдаг. Тэгэхээр та зүгээр л унших юмуу бусадтай яриад өнгөрөхөөс илүү дуу сонсох, сурталчилгааны дуутай хэсэг явахад тэндээс үгсийг илүү хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. Хурдан биш дуулсан дууг олох хэрэгтэй, тэгвэл та үг бүрийг сонсож чадна. Испани хэл сурч байгаа хүмүүст бол Мана зөв сонголт байх болно.

Өөрийнхөө дуртай болон амархан ойлгож чадах дуугаа олоод дууны үгийг нь сур. Та дууны үгийг www.lyrics.com-оос эсвэл өөр вэб сайтуудаас амархан олж болно. 




34. Tim Bewer

Тим өөрөө болон бусадтай хамтран guidebooks for Lonely Planet, Moon Handbooks зэрэг 20 гаруй ном бичсэн. Тэрээр Тайландын Хон Кэйнд амьдардаг ба Isan Explorer нэртэй аяллын компани ажиллуулдаг. 

Би та бүхэнд хэл сурах аргаа танилцуулах гэж байна. Би энэ аргаа Тайланд хэл сурахдаа ашигласан ба одоо ч хэлээ сайжруулан ашигласаар байдаг.

Би үргэлж шинэ үгсээ хуудас цаасан дээр бичээд халаасандаа авч явдаг.
Тэгээд метроны буудал дээр хүлээж зогсохдоо, автобусанд, цахилгаан шатанд гэх мэт чөлөөтэй байгаа үедээ гаргаж ирэн хардаг.
Хэрэв нэг үгийг хангалттай цээжлэгдлээ гэж үзвэл би түүнийг тэмдэглэлийн дэвтэр дээр бичдэг.Тэгээд уг дэвтэрээ дараа хянаж байдаг. Өдөрт 2 юмуу 3 хуудас үг цээжилдэг. 
Хэрэв үгээ мартвал халаасанд байгаа цаасан дээрээ дахин бичдэг.



35. Tomasz P.Szynalski

Томас бол Англи хэл суралцагчдын Antimoon сайтыг үүсгэн байгуулагчдын нэг. Тэрээр мөн Antimoon Blog-т нийтлэл бичдэг.

1. Чадахаараа оролд
2. SRS (spaced repitation system) ашигла. (Хэрэв та бодлогоширонгуй хүн бол)










36. Wiktor Kostrzewski

Виктор 16Kinds.com сайтад нийтлэл бичдэг. Уг сайт нь өөртөө таатайгаар хэлийг хэрхэн  сурах талаар зөвлөдөг. 

Хамгийн зөв систем бол таныг “урагшлуулах” ёстой, таны эсрэг биш. Тохируулахад хялбар, уян хатан байх ёстой.

Та бүхний ашиглаж байгаа бүх арга зөв.  

Сурахад өөр нэг түлхүүр заавал чухал: Өөрийнхөө аль хэдийн мэддэг болсон болон цаашид сурах хэрэгтэй байгаа зүйлээрээ өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Гэхдээ сорилтоо хэтэрхий төвөгтэй болгож болохгүй.

Эцэст нь хэл сурах болон үг цээжлэх: Энэ нь таны сурч байгаа зүйлд баялаг агуулгыг бий болгоход тусалдаг. Жишээ өгүүлбэрүүд сонсох, харах зэрэг нь бас тустай. Мөн тэдгээрийг дахин харах үед санах чадвартай байх хэрэгтэй.

Хэрэв намайг өнөөдөр нэг л аргыг санал болгох хэрэгтэй гэвэл тэр нь магадгүй Memrise-ын хүрээнд байх ёстой гэж бодож байна. Учир нь тэнд дээр дурдсан олон зүйлс  бий.  Хэдий хязгаарлагмал ч үг цээжлэхэд хангалттай сайн гэж бодож байна.

Гэвч би үргэлж илүү сайныг, шинийг эрэлхийлдэг.Мөн эхлүүлэхийг хүлээж буй гайхалтай шийдлүүд байдаг гэдгийг ч мэддэг.



37. William E. Linney

Тэр бол Getting Started with Latin гэх алдартай номын зохиолч. Тэр Латин сурах үнэгүй, нэмэлт материалуудыг the accompanying website  болон Linney’s Latin Class сайтууд дээр санал болгодог.

Миний хувьд энэ асуултын хариулт хэдэн жилийн өмнөөс өөрчлөгдсөн. Эхлээд би флашкарт зэргийг ашиглан цээжлэх хэрэгтэй гэж боддог байсан. Дараа нь Латин болон, эртний Грек хэл сурж эхэлсэнээр, үгийг тогтоохын тулд маш их унших хэрэгтэй гэж ойлгосон.

Гэхдээ сүүлийн үед би үг цээжлэх хамгийн сайн арга бол харилцан яриа юм гэдгийг мэдэрч байна.

Мэдээж үгийг харилцан ярианаас холуур, тусад нь, толь ашиглан, бичиж цээжлэх нь мөн л тустай, сайн арга. Гэхдээ эцсийн эцэст үгийг харилцан ярианд ашиглаж, мөн бусдын ашиглаж байгааг сонсох нь хамгийн сайн арга.

Энэ бол миний хоёр центийн үнэтэй зүйл.



38. Yangyang

Янг-Янг бол 250000 гаруй гишүүн бүртгэлтэй Lang-8  хэл солилцооны нийгмийн сүлжээ сайтын үүсгэн байгуулагч.  


Миний хувьд үгийг өгүүлбэрээр, нийтлэлээр дамжуулж сурах, цээжлэх нь хамгийн сайн арга гэж бодож байна.







Бичсэн: Telnet | цаг: 08:32 PM | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant