Wed-2-Sep-2015
ЖИНХЭНЭ УДИРДАГЧ НАРЫН ХИЙДЭГ 10 ЗҮЙЛ

Манлайл- Энэ бол нарийн төвөгтэй зүйл биш. Удирдах нь дагахын эсрэг байдаг. Хэрвээ та өөрийнхөө ихэнх цаг завыг бусдын хийдэг зүйлийг давтахад зарцуулж байвал энэ нь манлайлах биш юм. Энэ бол зүгээр л дагаж байна гэсэн үг юм. Агуу удирдагчид бусдад үлгэр жишээ болдог. Эхлээд тэд хийдэг. Дараа нь тэд бусдыг дагуулах замыг нээж өгдөг. Та нэг бол дагагч эсвэл дагуулагч. Харин 2лаа биш.

Удирд- Тиймээ, Манлайлах болон Менежмент гэдэг бол 2 өөр асуудал. Компанийн бүтэц, брэнд, бүтээгдэхүүн, үйлчлүүлэгчдийн туршлага, үйл ажиллагаа, санхүү гэх бизнесийн удирдагчид ихэнх цагаа удирдахад зарцуулж байдаг. Манлайлах бол мэргэжлийн ур чадвар. Удирдах нь түүнийг хэрхэн хийхийг хэлнэ.

Стратеги боловсруулах- Дээр үед хамгийн том уриа зохион бүтээлт байв. Дараа нь инноваци болон өөрчлөгдөв. Харин одоо улам боловсронгуй болсон билээ. Хэрвээ та бизнест ашиг олохыг хүсвэл та хүмүүсийн мөнгө төлөхөд бэлэн боловч шийдвэрлэхэд хэцүү асуудалд маш хурдан чанартай шийдэл буюу гарцыг олох хэрэгтэй. Хэрвээ та хүсвэл үүнийг Силвэстэр гэж нэрлэж болохюм. Харин үүнийг би стратеги гэж нэрлэнэ.

Соёлыг бүтээх- Соёл гэдэг үг нь тахин шүтэх гэдэг үгнээс эхтэй. Стив Жобс Apple компанид ер бусийн гайхалтай соёлыг бүтээсэн хүн билээ. Жон Макей Whole Foods компанид дээрхтэй адил зүйлийг бүтээсэн. Хэрвээ та хэзээ Google корпорацид ажиллаж байгаагүй бол “Internship”гэдэг киног үз. Агуу удирдагчид хэзээ ч нэг хэвэн цутгасан юм шиг байдаггүй. Харин тэд хэвийг эвддэг улс.

Урамшуулах- Бидэнд урмын үгс хэрэгтэй үе байдаг. Харин жинхэнэ удирдагчид голдуу тэдний эргэн тойронд байгаа хүмүүс болох гэр бүл, ажлаасаа урам зоригийг авч байдаг. Нэгэнт л тэдний ажил бусдыг идвэхжүүлж, урамшуулах байдаг болохоор тэд дотроо урмыг үгсийг бусдад хэлэх тодорхой хэмжээний эх үүсвэртэй болсон байдаг. Хэрвээ танд урмын үг хэрэгтэй байгаа бол тандодоохондоо тийм чадвар байхгүй байна гэсэн үг.

Тодорхой эрэмбэ тогтоох: Хүн бүр хувийн хөгжил, бүтээмж, цагийн менежмент зэргээс болж ихэд бухимддаг. Харин жинхэнэ удирдагчид цагийг эрэмбэлэхийг суралцаж байдаг. Ингэснээрээ тэд компанийхаа цаг төлөвлөлт, чиглэл, зорилтуудаа ч бас эрэмбэлж байдаг. Үүнийг л ажлаа цагтаа дуусгах гэнэ дээ.

Жонглёр тоглох- Та хэр сайн ажлаа эрэмбэлж эсвэл зохицуулж байгаа тань хамаагүй, таны бизнес өсөх нь та яг л агаарт олон бөмбөг доош унагахгүй хадгалж байгаатай ижил юм. Хэрвээ та өсөж дэвжихгүй байгаа бол та зогсонги байдалд орлоо гэсэн үг. Ялангуяа, Том компаниудын СЕО нарын хувьд олон үүрэг даалгавар амжуулах нь компанид оршин тогтнох арга юм. Би зүгээр л Твиттерт жиргэнгээ Youtube-ээс дуу сонсох тухай яриагүй байна.

Төлөвлө, Удирд, Шинэчил- Ямар ч бизнесийг эхлэхэд 3 шат байдаг. Энэ бол Удирдах, Төлөвлөх болон Шинэчлэх юм. Эхэн үедээ ямар ч бэлтгэлгүй байдаг. Харин компани том болон өргөжихөд илүү үйл ажиллагааг нь албан ёсны болгох гэх мэт илүү далайцтай болгох хэрэгтэй болдог.

Ухаалаг шийдвэр гаргах- Амьдрал бол шийдлээр дүүрэн. Харин оройн хоолондоо юу идэх, ямар утас худалдан авах зэрэг нь учир дутагдалтай юм. Бизнес бүхэн өөр учир нь яг л хоолны сонголт мэт зах зээл нь өрсөлдөөнтэй тоглоом шиг байдаг. Эрх мэдлээ томруулж, илүү ухаалаг шийдлүүдийг бий болго. Агуу удирдагч нар ухаалаг шийдвэр гаргадаг гэдгийг санах хэрэгтэй.

Ял- Хүн төрөлхтний хийдэг аливаа үйлдэл хонх хэлбэрийн муруй зураасаар тодорхойлогддог. Ямар ч салбарт дээд болон доод орлон тоглогч гэж байдаг ба бүх зүйл энэ 2 –ийн хооронд болж өнгөрдөг. Манлайлал ч гэсэн ялгаагүй. Сайн удирдагчид өөрсдийн алдсан зүйлийг хэд дахин нугалж олж авдаг. Харин хүчирхэг удирдагчид тулааны талбарт хүчирхэг байдлаа хадгалсан хэвээр л байдаг. Энэ л тэдний хийдэг гол зүйл юм. Тэд үүнийг хэнээс ч илүү хийж чадна.

Удирдагчид удирдаж, аялдан дагагчид тэднийг дагадаг. Та бол энэ 2-ийн нэг нь. Та удирдагч уу эсвэл аялдан дагалдагч уу?

Бичсэн: Telnet | цаг: 06:17 PM | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant