2014-12-15
Англи хэл сурах зөвлөгөө
1. Гадаад хэл сайн сурах нэг vндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мөн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зvйл бий.
3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илvv хялбар болно.
5. Бид дvрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дvрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зvйл.
7. Англи хэл сурахын тулд англи, америкийн тvvхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.
8. Гадаад хэл сурч байгаа хvн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих vедээ өөрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад хэрэггvй. Зөвхөн хэлэх гэсэн зvйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.
9. Сонсголын дасгалыг зөвхөн ганцаараа, чимээгvй орчинд, эсвэл лингафон танхимд хийх.
10. Дараагийн сэдэв рvv орохын тулд өмнө vзэж өнгөрсөн сэдвvvдийг ойлгон орчуулж өөрийн vгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.
11. Англи хэл сурахын нэг чухал vндэс бол байнга дасгал сургууль хийх явдал байдаг.
12. Үгийг дангаар цээжлэдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр vг дангаараа утга агуулах нь ховор. Иймд vгийг өгvvлбэрт байхад нь бусадтай нь цуг цээжлэх хэрэгтэй.
13. Өгvvлбэрийн хэв маягийг яг өгvvлбэрийг ойлгон өөрийн болгон авдаг тэр л аргаараа өөрийн болгон тогтоох хэрэгтэй.
14. Хэлний төрлийн олон сурах бичгээр сурах хэрэгтэй. Дvрмийн ном vзэх нь дvрмийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
15. Шалгалтанд зориулан бэлдсэн хэл удахгvй бvдэгрэн алга болдог. Тиймээс хэрэглэх гэж л хэл сурах хэрэгтэй.
16. Харь оронд очиж хэлийг сурах нь илvv хор хохиролтой. Хил гарахын тулд их зардал гарна. Гадаад оронд өдөрт дундажаар 11-12 цаг ажиллах бөгөөд ажил гэр хоёрын хооронд 1-2 цаг зарцуулна гээд тооцвол хаана нь хэлийг нухах цаг гарах вэ? Мөн англи, монгол хэлээ чөлөөтөй сэлгэн хэрэглэх нөхцөл гардаггvй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.
17. Хэлийг өргөн фронтоор сурдаг. Мөн хэл бол математик биш тул заавал дараалал шаардахгvй.
18. Хэлийг өөрийн төвшний хvмvvстэй уйгагvй бэлтгэх хэрэгтэй.
19. Англи хэл дээр кино, нэвтрvvлэг, сонин, сэтгvvл сайтар vзэж байх нь хэлийг өөрийн болгоход чухал.
20. Ямар ч нөхцөл байдалд цэвэрхэн бичлэг бvхий хуурцаг чухал байдаг.
21. Гадаад хvнтэй харилцах нь дадлагжихад нөлөө vзvvлнэ. Гэхдээ тэд англи хэлийг зовоогvй сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгvй санагддаг.
22. Өөрийн хэлээр уншиж буй мэт тасралтгvй, хичээнгvйгээр унших явцдаа ярианы болон сонсголын чадвараа нэмэгдvvлэх. Энэ бол амжилтын vндэс. Өөрөөр хэлбэл яриа болон сонсголын дасгалыг тусад хийлгvйгээр бvгдийг нь уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.
23. Үеэ өнгөрөөсөн хэллэг, vг, өгvvлбэрээс салж орчин vеийн хэллэг бvхий vг, хэллэгийг сонгох хэрэгтэй .
24. Нэг амьсгалын дасгал нь тасралтгvйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ арга монголоор цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар хэллэг өгvvлбэрийг олон дахин унших.
25. Гурван хамгийн арга нь цэвэр, тод, тунгалаг ярихад чиглэгдэнэ. Уг арга нь хамгийн чангаар, хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм. Дасгал хийхдээ нэг өгvvлбэр болон бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой нөлөөлдөг бөгөөд өөрийн алдааг ялган таниж мэдэхэд зориулагдсан. Дараа нь өгvvлбэр, хэллэг, vгийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засан дуудна гэсэн vг. Дараа нь хурдан уншина. Энэ нэг амьсгалын аргатай адил vvрэгтэй. Эцэст чанга, тод, хурднаар уншина.
26. Хамгийн хялбар vсэг, авиа, өгvvлбэр, хэллэг ер нь бvх зvйлд чухалчлан авч vзэж уйгагvй хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг vсэг, нэг өгvvлбэрээс олж авах болно.
27. Үгийг зөв тодорхой дуудаж сурах нь амжилтын vндэс.
28. Тодорхой хэмжээний vгсийн сан, яриа, өгvvлбэрийн бvтэцийг мэддэг болсон хойноо дvрэм vзэх нь танд ашигтай. Дvрмийг өөртөө тохиромжтой байдлаар тайлбарлаж, сурах арга барилаа өөрөө сонгох хэрэгтэй.
29. Чөлөөт цагаараа сурах л таны ганц боломж.
30. Аливааг асууж лавлана гэдэг нь хэлний төвшинг ахиулах сайн боломж.
31. Ямар нэг vг хэллэгийг тогтоож дахин давтан хэлэх нь илvv vр дvнтэй. Ялангуяа чанга дуугаар нэг хэллэгийг унших нь илvv vр дvнтэй. Ингэх нь зөвхөн таны тогтооход хэрэгтэй байгаад зогсохгvй яриа, сонсгол, дуудлага гээд олон талын чадварыг хөгжvvлнэ.
32. Аилваа нэг зvйлийг дотроо төсөөлөөд тvvндээ зохицуулан давтах хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хаана ямар vг хэллэг хэрэглэж болох талаар давтана гэсэн санаа. Жишээ нь илтгэл тавьж байгаа болон ярилцлагад орж байгаа гэх мэт.
33. Чи өөрийнхөө ярьж, орчуулж чадаж байгаа тэр зvйлээ л сонсоод ойлгох чадвартай байдаг. Тэгэхлээр ярианы чадварыг эзэмшснээр сонсох чадварыг аяндаа эзэмших болно.
34. Хэлц vгийг эзэмшсэн хvн англи хэлийг төрөлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц vг нь санаа бодлоор товчоор илэрхийлэх болон ярианы чадварт гойд нөлөөтөй.
35. Ганцхан ширхэг цэвэр дуудлага бvхий хуурцганд бvхий л авиа багтсан байдаг.
36. Англи хэлний өндөр чадварт хvрснийг илтгэх гол шалгуур бол аман орчуулгын чадвар юм. Уг чадварыг эзэмшихын тулд англи хэл дээр бичигдсэн нэг өгvvллэгийг унших vедээ монголоор яриад vзээрэй. Дунд нь ерөөсөө зогсож болохгvй. Ярихад хичнээн хvндрэлтэй байсан ч зогсож болохгvй.
37. Ямар ч аргаар хамаагvй санаа илэрхийлж сурах хэрэгтэй.
38. Яагаад гэсэн асуулт тавилгvйгээр бvгдийг байгаагаар нь хvлээн авч, сурах бичгийн дагуу хичээллэх хэрэгтэй.
39. Хэлж чаддаг зvйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. Өөрийгөө алдах байх гэж эмзэглэсний хэрэггvй.
40. Хичнээн зав чөлөөгvй байлаа ч хаяа нэг дvрмийн ном сөхөн хар.
41. Яриандаа сул vг хэрэглэх нь танийг яг л унаган анлгиар ярьж байгаа мэт сэтгэгдэл хvнд өгөх болно.
42. Англиар ном материал уншихдаа өөртөө хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
43. Англи хэл дээр хошин шогийн өгvvллэг, хэллэг эзэмшсэнээр англиар сэтгэхэд тань тус болно.
44. Хэмжээ хязгаар тавилгvйгээр унших бөгөөд чанга дуугаар, тод дуудаарай. Үг vсэг авиа нэг бvр дээр тогт. Гарсан шинэ vгийн утга нэг бvрийг харах биш тухайн өгvvлбэрт ямар утгаар орсныг ойлгох хэрэгтэй. Олон дахин давтан уншснаар чадвар чинь аяндаа сайжрах болно.
45. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгvй хөдөлгөн, өөрт хэрэгтэй бvхнийг хэлэх. Амны булчингуудаа өвдөтөл нь дахин давтах.
46. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна.
47. Өдөрт 1-2 өгvvлбэрийг Англи – Монгол, Монгол – Англи гэх мэтээр хөрвvvл.
48. Хэдийгээр vгийн сан бага, ерөөсөө орчуулж чадахгvй байсан ч тасралтгvй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг vсэг танил болно.
49. Тооны тухайд тасралтгvйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй.
50. Өөртөө хэрэгтэй хэсэг бvлэг хэллэг, өгvvлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож төлөвлө.
51. Шинэ vгийг зөв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг vг тогтооход тусална.
52. Үгийг дангаар нь цээжилснээс аль болох олон өгvvлбэр цээжил. Өгvvлбэрийг цээжлэхийн тулд өгvvлбэрийн бvтэцийг нь сайн ажиглан тогтоо. Ерөөс англи хэлний гол нууц өгvvлбэрийн бvтэцэд байдаг.
53. Шинэ vг гарч ирэхэд яаран толь шvvрэн авах хэрэггvй. Магадгvй тэр vгийг урьд өмнө нь чи мэддэг байсан байж болно. Мөн чиний мэддэг vгнvvдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Үнэхээр мэдэхгvй гэсэн vедээ толь ашигла.


http://gegeen.mn/
Бичсэн: Telnet | цаг: 14:53 | Англи хэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax