Wed-18-Jan-2012
ТЭР ГАРТАА ДОЛЛАР БАРЬЖ ҮЗЭЭГҮЙ
Тэр гартаа доллар барьж үзээгүй.

Гэхдээ ам.доллар гэж юу байдгийг ардчиллын буянаар ойрхоноос харсан.  Тэр гадаад орон руу зорчиж үзээгүй. Гэхдээ гадаад пас­порт  аваад гадагшаа явъя гэ­вэл  болно. Түүнийг хэн ч хо­рихгүй.  Даанч түүнд га­даа­даар хэрэн хэсэх  мөнгө байхгүй.  Тэр зах зээлийн онол мэдэхгүй.  Хөрөнгийн бирж болоод хувьцааны та­лаар мэдлэггүй.  Гэвч түүнд Тавантолгойн 536 ширхэг хувьцаа бий. Гарт нь баригдаж авдарт нь хэвтэхгүй ч хаана ч юм бэ нэг газарт байгаа  гэдгийг мэддэг. 

     Түүнд ямар  ч  өмч хөрөнгө байхгүй. Гэхдээ дарга нар зурагтаар “Иргэн бүр Оюутолгой, Тава...
Fri-30-Dec-2011
чи түүнийг “Ээжээ” гэж дуудаж болно
Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдүүдийн нэг нь бурханаас ийн асуужээ: “Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ?” гэхэд Бурхан:
- Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ ...маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
Хүү:  - Аа, тэгвэл хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?
Бурхан:   - Чиний сахиусан...
Mon-12-Dec-2011
Өвлийн өвгөний захиас
Аав аа, ээж ээ. Өвлийн өвөө ирээд явсан байна...



Жил бүрийн шинэ жилээр хархүү бид хоёр хүүхдүүдээ хуурах нүсэр том ажилд шумбан ордог. Охиноо бага байхад аав нь өвлийн өвгөний хувцас өмсч орж ирээд л ууттай чихэр жимсхэнээр аргалчихдаг байсан юм. Харин жаахан томроод ирсэн чинь тэгж хуурвал баригдаж балрах шинжтэй. Ингээд хүүгээ ирдэг жил бид хоёр аргаа өөрчиллөө. "Хэн сайн байсных нь хүслийг өвлийн өвгөн биелүүлдэг юм" гэж хэлэх мэргэн санаа төрөв. Ингээд тэр жилээ хоёр зулзага маань өвлийн өвгөнд захиа бичээд сүлд модныхоо дунд хавчуулав. Тэр санааг мэдээж ээж өгсөн л дөө.

"Хүүхдүүд өвлийн ө...
Wed-26-Oct-2011
Бурхан минь та надад юу өгчихөө вэ?(Өгүүллэг)

     Намайг толиныхоо өмнө Долгионы авч өгсөн гоёлын даашинзыг өмсөн эргэлдэж байхад ч гэсэн “Өнөөдөр би тэднийг харсан” гэсэн бодол надаас салахгүй л байлаа. Энэ даашинз надад үнэхээр зохижээ. Бэлхүүсээр нь тайл гаргасан нь миний өгзөгний тойргийг үл ялиг томруулж, нэг их том биш ч гэлээ биендээ таарсан хөхийг минь хагас гаргасан ухлаадас нь улам тачаангуй харагдуулна. Намайг харсан эрчүүдийн сэрэл тачаалын утсыг хүссэн хүсээгүй хөндөхөөр болжээ гэдгийг би мэдэж байлаа. Ер нь энэ даашинзанд муухай юм алга. Яг л надаас хэмжээ авч, зөвхөн надад л зориулж хийсэн мэт санагдана. Хувцсанд,...

Wed-26-Oct-2011
Ааваар дутсан амьдрал /Өгүүллэг/
          Нансалмаа бол ээж, өвөө хоёртойгоо амьдардаг айлын энхрий охин. Удахгүй дунд сургуулиа төгсөнө. Гурвуулхнаа амьдардаг болохоор амьдрал нь боломжийн, юугаар ч дутахгүй өсөв. Ганцхан охин хэлд орсон цагаасаа өдий хүртэл “Аав” гэдэг үгийг хэлж үзсэнгүй. Өөрөөр хэлбэл “Аав” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь хэрэглэж “Аав аа” гэж дуудаж байсангүй.
          Жаахан байхдаа яагаад аавгүй байгаагаа төдийлөн л анзаардаггүй байж. Харин охин найман нас хүрч сургуульд орсон анхны өдрөөсөө эхлэн аавгүй байгаадаа их эмзэглэн, ичиж зовох болжээ. Учир нь Нансалмаа ээжээрээ овоглодог юм байж. Сургуульд ор...
Wed-13-Jul-2011
Найз.......
Вьетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан Францискогоос гэр лүүгээ залгалаа. -"Ааваа , ээжээ ба харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болох уу.? би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм."
-"Тэгэлгүй яахав. Найзтай чинь танилцахдаа баяртай байх болно. "
-"Заавал хэлэх хэрэгтэй нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгөнд өртөж шархдаад нэг хөлгүй, нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч.
-"Үүнийг сонсоход харамсалтай байна. Хүү минь.Түүнийг байж болох өөр газар олоход нь тусалж болох юм. "
-Үгүй ээ ааваа ээжээ түүнийг бидэнтэй...
Wed-13-Jul-2011
Чимээгүй хайр
Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж "Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?" гэж асууна.
Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа.
Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. ...
Fri-8-Jul-2011
Анхны хайр

Гуниг дүүрэн анхны минь хайр Өвлийн нэгэн цагаахан өдөр... Эргэн тойрон бүх зүйл цагааран нэг л сайхан санагдана. Би CУИС-д хувцас загварын мэргэжлээр 2-р курст сурдаг Энхиймаа хэмээх бусдын л адил нэгэн охин байлаа. Хэтэрхий сонин нэртэй ч юм шиг санагдах үе гарна. Энэ жил уг сургуульд элсэн сурч буй миний хувьд энэхүү хичээлийн жил ямар онцгой байхыг би мэдсэнгүй л явсан юм. Найз залуу ч байсангүй.

Yерхэе гэж олон ч хөвгүүд гуйгаад нэгэнд нь ч зөвшөөрөлгүй, уучлалт гуйгаад л бүгдээс нь холддог байлаа. Өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй ч муухай ч гэж бас боддоггүй. Хичээл эхлэн хонх дуг...

Fri-8-Jul-2011
Би чамайг мартахгүй

Би өнөөдөр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нүд, харц, царай төрх чинь тодоос тод орж ирэх тусам миний нулимс төдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зүрхийг минь уралж саралсан он жилүүд тэртээд одсон хэдий ч би өнөөдөр чамайг ороолж зугтаасан бодлоосоо эрэн байж санах чинь юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж үү. Аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам, алиахан багадаа, хоёр салаа гэзэгтэй, хорь хүрээгүй насандаа би чамтай анх учирчээ. Хайр гэдгийг ямар мэддэг байсан биш дээ. Хайр гэдэг бол тэрийг, энийг хэлнэ гэж ном зохиолд гардаг ч, хайр гэж чамайг л хэлнэ гэж би дотроо бод...

Fri-8-Jul-2011
Хайрын тухай бяцхан өгүүллэг
Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай буюу 180км/цагийн хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өнгөржээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байна юм биш үү!
Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ!
Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч дээ!
Бүсгүй: Би чамд хайртай! гэхдээ хонгор мьнь жаахан хурдаа багасгал даа!
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч!
Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв.
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна....

Маргааш нь сонинд ...
idiomatic-dormant