Mon-4-Jan-2016
Ганц хуудас цаас: Чадраабал Ганжавхлан
БНХАУ Бээжин хот

Монгол улсын элчин сайдын
яаман дээр тавьcaн илтгэл

Лектор : Чадраабал Ганжавхлан

Илтгэлийн сэдэв : Ганц хуудас цаас

Илтгэл тавих өдөр: 2011 оны 3 дугаар сар 19

Эхлэл

Сайн байцгаана уу залуусаа ? Би Бээжин хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийн төгсөх курсын оюутан Ганжавхлан байна.Өнөөдөр та бүхэнтэй санал бодлоо хуваалцах боломж гарсанд маш их баяртай байна.Ингээд яриагаа эхэлье.

Яриагаа эхлэхийн өмнө та бүхнээс асуух нэг асуулт байна.Та нарыг хэрвээ яг одоо Бээжин хотын төвд байрлах, маш том, үнэтэй их дэлгүүр лүү яг нэг цагын хугацаатайгаар хүссэн юмаа ав гээд оруулчихвал яах ...

Tue-8-May-2012
Т.Буяндэлгэр - Миний мөрөөдөл бол бусдын мөрөөдөл болох


Миний мөрөөдөл бол бусдын мөрөөдөл болох

     Би дүү нартаа үлгэр ярихдаа “амар сайхандаа жаргажээ” гэж хэлэх хамгийн дуртай.
Би 4 дүү, ээжийнхээ хамт амьдардаг жирийн нэгэн айлын ууган хүү. Багаасаа олон дүүтэйгээ хамт өссөн болохоор хариуцлага гэдэг ойлголтыг хэн ч заагаагүй байхад сурчихсан. Тухайн үедээ бүх зүйлийг ойлгож мэдээгүй байсан болохоор надад хичээлээ сайн хийх нь миний хариуцлага гэж үздэг байлаа. Хамт сурдаг байсан хүүхдүүдийн эцэг эх нь ганц хичээл дээр онц гарахад л унадаг дугуй, компьютер тоглоом, хөгжим, камер гээд маш олон гоё зүйл хүүхэддээ авч өгдөгбайж билээ....
Tue-8-May-2012
Б.Отгонбаяр - Ааваа намайг битгий зодооч...


Ааваа намайг битгий зодооч...

“...Өнөөдөр би хичээлээ тараад гэр рүүгээ их яарч, догдолж байлаа. Учир нь өнөөдөр манайх шинэ жилийн гацуур модоо чимнэ гэсэн. Замдаа гацуур мод ямар гоё харагдах бол хэмээн төсөөлөн алхлаа. Гэнэт аав архи уучихсан байвал яанаа гэх бодол намайг айлгалаа. Хашааныхаа үүдэнд иртэл гадаа нь цагдаагийн машин дохиогоо хангинуулан зогсч гэрээс орилон шуугилдах чимээ тасхийв. Би өөрийн эрхгүй аавдаа гомдон нулимс нүд бүрхлээ. Учрыг мэдвэл юун шинэ жилийн гацуураа чимэх манатай, аав архи ууж, муудалцсан тул ээж аргагүйн эрхэнд цагдаа дуудсан байлаа. Ахын хацар...
Wed-21-Mar-2012
Б.Баярцэнгэл - Миний нэг мөрөөдөл


Миний нэг мөрөөдөл
Ерөнхийлөгч байхгүй, ерөнхий сайд ч байхгүй ер нь парламентийн засаглалын жил байв. Тэд маш олуулаа ч шийдвэрийг маш хурдан, хэрэгжүүлэхдээ ч хурдан байдаг. Учир нь тэдний гаргасан хөтөлбөр дандаа л зөв болчихдог байв. Ард түмэн тэдэнд маш их итгэдэг бөгөөд тэд нар ч итгэлийг нь алдахгүйг алхам тутамдаа ухаардаг. Хэдийгээр төрийн том том албан тушаал хашиж байгаа боловч тэд хэзээ ч үүгээрээ давуу тал болгохыг хүсдэггүй нь тэдний нэрийн хуудас болдог юм. Аан тийн парламентад ажиллах хүмүүсийг сонгох сонгууль нь хоёр удаа болдог. Эхлээд эрчүүд, дараа нь эмэгтэйчүүд ...
Wed-21-Mar-2012
Т.Болор-Эрдэнэ - Хэзээ ч мөрөөдөөгүй мөрөөдөл


Хэзээ ч мөрөөдөөгүй мөрөөдөл
Мөрөөдөл гэж юу вэ?

Дороос нь харахад хэзээ яаж очих нь мэдэгдэхгүй өндөрлөг. Харин орой дээрээс нь доошоо харахад дээшээ гарч ирсэн зам нэг бүр нь тод харагддаг өндөрт байрлах оргил...
Т.Болор-Эрдэнэ

МУИС-ийн сэтгүүлчийн ангид сурдаг Б.Батнамсрай гэдэг миний нэг найз : “ Би чамайг нээх мундаг агуу хүн орчлонгын хаа нэгтээ том агуйн гүнд хоригдчихоод гарч ирж чадахгүй байна эсвэл агуйн үүд нь нээлттэй байтал өөрөө гарахыг хүсэхгүй залхуураад тэндээ байгаад л байна” гэж хэ...
Wed-21-Mar-2012
Э.Сайнхүү - Миний нэг мөрөөдөл


Миний нэг мөрөөдөл
Одоогоос яг сар гаруйн өмнө болсон нэгэн явдал 16-р хорооллын автобусны буудлын замаар явах тоолонд бодогдож, өөрийн эрхгүй сэтгэл түгшүүлэх болжээ. Өвлийн жавар аль хэдийнээ айлчлан ирчихээд байсан тэр нэг орой би дүүгийн хамт гэрийнхээ ойролцоох замын цаана байдаг дэлгүүр ороод буцаж явлаа. Гэтэл биднийг зам хөндлөн гарч иртэл бяцхан охины дуу сонсогдлоо.
-Эгчээ, та утсаа өгч байгаач. Би аавтайгаа ярих гэсэн юм гэж тэр охин бээрч, чичирсээр хэллээ. Түүнийг харахад 8 юм уу, 9 настай болов уу гэмээр сурагч охин байлаа. Бид хоёр ч түр зогсож, аавынх нь дугаарыг асу...
Wed-21-Mar-2012
Н.Анхтуяа - Мөрөөдлөөрөө би....


Мөрөөдлөөрөө би...
Би бол жирийн л дундаж орлоготой айлын отгон охин болж хорвоод мэндэлсэн дэндүү эгэл жирийн амьдралтай нэгэн. Оюутны байранд өрөө хөлсөлж, цүнхээ нуруундаа шидлэн газар шагайж явдаг дүнсгэр бас бөгтгөр оюутан. Нуруундаа даагдахгүй биендээ томдсон хэтэрхий том мөрөөдөл үүрч явдаг болохоороо би ялимгүй бөгтгөр болсон байх. Би айлын хүүхдүүд шиг ганган цүнх, брендийн хувцас, гял цал машинаар гангараагүй ч авч чадаагүй тэр зүйлүүдээ амьдралаас хүсээгүй ээ. Ширээ тойрон гэр бүлээрээ суугаад сайхан хоол идэн инээлдэж, ямар ч уйтгар гуниггүй,саад бэрхшээлгүй...
idiomatic-dormant