2014-11-11
21 өдөр өглөө бүр 4:30-т боссоноороо миний сурсан 12 зүйл
Дөрөвдүгээр сарын 2-нд би өөрийгөө нэгэн шинэ зүйлд сорихоор шийдсэн юм. Амьдралдаа тулгарч байсан хамгийн том сорилуудын маань нэг энэ байлаа.


Миний сорил их энгийн: 21 өдөр өглөө бүр 4:30-т босох байсан ба би сорилдоо “Эртэч21өдөр” гэдэг нэр өгсөн. Ер нь бол би бараг өглөө бүр 6 цагт босоод хэвшчихсэн байсан л даа гэхдээ энэ удаа би илүү цаашаа ахихыг хүссэн юм. Өөрөө өөрийгөө шалгаж, өөрийнхөө хязгаарыг мэдэхийг хүссэн миний хүсэл байсан юм. Мөн энэ сорилынхоо явцыг бусадтай хуваалцаж хүн бүхний итгэж дагаж мөрддөг зарим нэг ойлголтуудыг өөрчлөхийг хүссэн.


Амралтын өдрүүдээрээ их олон өөр зүй...
2014-10-15
Мөнгөний талаар хүүхдүүддээ зааж өгөх ёстой хамгийн чухал 5 зүйл (цувралын 3-р хэсэг)
 Сургааль:  Хуримтлалыг хэдий эрт эхлүүлнэ мөнгө чинь хүүгийн хүүний нөлөөгөөр тэдий чинээгээр түргэн өснө.

Энэ насан дээр богино хугацааны хуримтлалаас урт хугацааны зорилтууд руу шилжих хэрэгтэй.  Хүүгийн хүү гэдэг ойлголтыг зааж өгөөрэй: хадгаламжинд хийсэн мөнгөндөө хүү авна, мөн энэ хадгаламжиндаа өмнө нь авсан байсан хүүнээсээ бас хүү авна гэдгийг.

Бодитоор үзүүлэх арга, жишээнүүд, 11-13 нас:

  1. Хүүгийн хүүг тайлбарлахдаа тодорхой тоон жишээ авч яриарай.  Ингэсэн нь хийсвэрээр тайлбарласнаас илүү үр дүнтэй гэдэг нь судалгаагаар батлагдсан гэж Коблинер зөвлөж байна.  14 настайгаасаа эхлээд жил ...
2014-09-25
Мөнгөний талаар хүүхдүүддээ зааж өгөх ёстой хамгийн чухал 5 зүйл (цувралын 2-р хэсэг)

6–10 нас  

Сургааль:  Мөнгийг зарцуулахад сонголтууд хийх хэрэгтэй

Энэ насан дээр хүүхдэд “Мөнгө гэдэг бол хязгааргүй зүйл биш, тиймээс зарцуулалтын ухаалаг сонголтуудыг хийх хэрэгтэй.  Учир нь “байгаа мөнгөө үрж дуусгавал цаана нь зарцуулах мөнгө дахиад үлдэхгүй” гэдгийг ойлгуулахад байгаа юм гэж Бэт Коблинэр зөвлөж байна.  Энэ насан дээр охин/хүүдээ “Хуримтлуулах”, “Зарцуулах”, “Хуваах” шилнүүд болон Зорилго тавих зэрэг  цувралын 1-р хэсгийн аргуудыг тууштай хэрэглүүлсээр байхын хажуугаар насанд хүрэгчдийн санхүүгийн зарим шийдвэр гаргалтанд оролцуулж эхлэх хэрэгтэй.

_____________________________

Бодитоор үзүүлэх арга, жишэ...

2014-09-24
Жэк Магийн амьдралаас ухаарсан 5 зүйл
 Саяхан үүсгэн байгуулсан Алибаба компаниа нээлттэй болгож Хятадын хамгийн баян хүнээр тодорсон Жэк Ма өөрийн амьдралаас ухаарсан зүйлсээ юу гэж ярьсныг тоймлож байна.


f156fe_JACK-MA-facebook_x800
1. Ирээдүйгээ бодож амьдар

“Өнөөдрийн бидний амжилт нь зөвхөн өнөөдөр сайн ажилласны үр дүн биш, харин 15 жилийн өмнөх мөрөөдлийн биелэл”

2. Мөнгө бол аз жаргал биш, энэ бол хариуцлага

Хэрвээ чи нэг сая доллартай болсон бол чи азтай хүн. Хэрвээ 10 саятай болвол, чи маш олон толгойны өвчинтэй болно. Харин нэг тэрбумаас илүү, ядаж л хэдэн зуун саятай болвол энэ нь чи хариуцлага үүрэх болжээ гэсэн үг.  Учир нь энэ их мөнгийг бусдаас и...

2014-09-22
Мөнгөний талаар хүүхдүүддээ зааж өгөх ёстой хамгийн чухал 5 зүйл
 Амьдрал ахуйг зохицуулахад мөнгө хичнээн их чухал байдаг нь тодорхой байсаар атал хүүхдүүдэд маань сургуульд мөнгөний талаар заадаггүй.

Эцэг эхийн хувьд та хүүхдүүддээ санхүүгийн чухал сургаалиудыг өгч болно, өгөх ч хэрэгтэй.

Санхүүгийн төрөл бүрийн хүндрэлд ордгоос нь харахад насанд хүрэгчид ч гэлээ мөнгөний талаар төдийлэн их мэдлэггүй байдаг нь харагддаг.  Өмнөх үеийнхэнийхээ алдааг давтахгүй байж, санхүүгийн тогтвортой амьдралтай байлгахын тулд залгамж халаандаа мөнгөний ач холбогдлыг зааж сургах хэрэгтэй.

- гэж Нью Йорк Таймс (New York Times) сонинд шилдэг борлуулалтаараа шалгарсан “Санхүүг...

2014-01-16
Та бол шилдэг нь
1. Өөрийгөө үнэлж сурах хэрэгтэй
Энэ бол хамгийн чухал алхам юм. Чи өөрийгөө одоо авч байгаагаасаа илүү цалин авахаар боловсон хүчин гэдэгтээ итгэх хэрэгтэй. Хэрвээ та үүндээ итгэж чадвал, ажилдаа илүү хариуцлагатай хандаж эхлэх бөгөөд илүү их хариуцлага бол өндөр цалингийн түлхүүр юм.

2. Өөрийнхөө хийж буй ажлаа нэгд нэгэнгүй сайн мэддэг байх
Хэрвээ та хэн нэгэнд ажиллаж байгаа бол нэн түрүүнд таны хийх алхам бол тухайн байгууллага болон удирдлагуудынхаа хэтийн зорилго, түүнд ямар замаар хүрэх гэж байгаа талаар бодит зөв мэдээлэлтэй болох хэрэгтэй. Та магадгүй маш өндөр чадварлаг мэргэжилтэн бай...
2013-12-11
Чадвар уу, танилын сүлжээ юу?
Хүн ер нь аятайхан амьдарч, сайхан ажилд ороход мэргэжлийн ур чадвар чухал уу, эсвэл танил тал чухал уу гэсэн сонирхолтой сэдвээр саяхан анги дээрээ ярилцав.
1654.Speaking2
Турк, АНУ, Японд доктор хүртэлх эрдмийн зэргийг нь хамгаалж, гурван өөр тивд ажиллаж, амьдарч буй Турк профессорын хувьд мэргэжлийн ур чадвар биш танил тал, хүнтэй харилцах чадвар нь чухал гэж байжухуй. Оюутан байхад нь өөрөөс нь хамаагүй “толгой муутай” залуус ижил компанид ажилд орохоор өрсөлдөөд мань эрийг далаар нь цэвэр тавьж байсан агаад учир нь тухайн залуусын эрдмийн ажлыг удирдаж байсан профессорууд нь тухайн компанийн захиралууд...
2012-12-14
Гарамгай илтгэгч болоход тус болох 10 арга
 Та урьд нь олон удаа илтгэл тавьж байсан ч та дахин илтгэл тавих болоход танд бяцхан айдас төрж байсан уу? Та олны өмнө гараад илтгэхийн өмнө дотроо зааланд буй хүмүүст миний ярьж байгаа зүйл таалагдах болуу, хэрэв би ярих зүйлээ мартвал яах билээ, сандарсан байдлаа бусдаас хэрхэн нуух билээ гэх мэт олон зүйл боддог байх.


Тэгвэл та санаа зовох хэрэггүй.

Учир нь та ганцаараа уг айдастай тулгарч байгаа хэрэг биш. Алдарт Irving Wallace-н “Жагсаалтын Ном”-нд өгүүлснээр хүн болгоны хамгийн их айдаг зүйл бол олны өмнө илтгэл тавих бөгөөд энэхүү айдас нь үхлийн айдсаас ч илүүтэй байдаг гэжээ.
Таныг өө...
2012-11-01
Ямар мэргэжил сонгох вэ?
 Хэрхэн өөрийнхөө онцлогт тохируулж мэргэжлээ сонгох вэ?

Мэргэжлээ хэрхэн яаж сонгох вэ гэж эргэцvvлэн суугаа дvv нарынхаа амгаланг эрэн мэндчилье. 
Амьдрал сонголтоор баян. Сонголтууд дандаа зөв байх албагvй ч мэргэжлээ, ханиа, найзуудаа, сургуулиа, ажил албаа сонгоход зайлшгvй цаг зарцуулах хэрэгтэй. Хэсэг бvлэг хvний хувьд мэргэжлээ олох нь амархан санагдаж болно. Амархан мэт сонголтын цаана ирээдvйн алдаа оноо, амжилт бvтэлгvйтэл нуугдан байдаг.

Мэргэжил бол vvрдийн хань. Хvний амьдрал мөнх биш учраас ирсэн бvхэн буцдаг жамтай. Аав ээж, ах дvv, найз нөхөд бvгд л энэ замыг тойрохгvй дайрна. Ха...
2012-08-09
Яагаад Body Language сайжруулах ёстой гэж?




Бид сургуульд сурч байхдаа бас ажил дээр гарсан хойноо ч тэр хэл яриагаа хөгжүүлэх хэрэгтэй гэж заалгуулдаг байлаа. Хүмүүс бусдыг гайхшруулахын тулд өөрсдийн хэл яриа, үг хэллэг дээрээ анхаарах гэж оролддог. Цаашлаад бусадтай харилцаагаа сайжруулахын тулд гоёмсог үг хэллэг ашиглаж, янз бүрийн юм цээжлэх гэж үзэх нь ч бий. Гэхдээ том болж, цаг хугацаа явахын хэрээр үг хэл, яриан дээрээ анхаарахаас цаашгүй нэгэн болдог. Үгээр хүнийг алж болно, амьдруулж ч болно гэж ярьдаг. Гэхдээ бид нар биеийн хэлэмж буюу body language дээрээ анхаарахгүй бол мянга цэцэрхээд нэмэргүй. Тиймээс энэ удаад ч...