Sat-2-Sep-2017
Хүүхдүүдийн заавал сурсан байх 7 ур чадвар
Таны хүүхэд дараах 7 ур чадварыг эзэмшвэл ирээдүйд амжилттай ажиллах боломжтой болох юм байна. Тиймээс одооноос эхлэн хүүхдүүддээ дараах ур чадварыг эзэмшүүлцгээе.

1. Асуудлыг шийдэх чадвар /Цогцоор бүрэн шийдэх/
2. Баг болж хамтран ажиллах, бусдад нөлөөлөх замаар манлайлах, удирдах чадвар
3. Хурдан гавшгай байж, аливаад зохицох чадвар
4. Шинийг санаачлах, энтрепрэнэр сэтгэлгээтэй байх чадвар
5. Бичгийн болон ярианы сайн чадвар
6. Мэдээллийг үнэлэх, шинжлэх чадвар
7. Сониуч байж төсөөлөн бодох чадвар

World Economic Forum...
Mon-24-Apr-2017
Хэрхэн төвлөрч сууж сурах вэ?

Төвлөрч сууж сурах, Цагийн менежмент л гэнэ. Ер нь бол төвлөрч суух нэг ийм арга байж болно.

1. Суугаад л бай... 
2. Суугаад л бай...
3. Суугаад л бай...

Яг 2 цаг хичээл хийх ёстой гэсэн бол огт босохгүй суу! Яахав эхний нэг сардаа үр дүн хамаагүй. Гараас чинь юм гарч байна уу, үгүй юу гэдэг чинь. Сууж байх үедээ би болоод байна, чадаж байна, нилээн олон хүний урд явж байна, ер нь мундаг шүү өөрийн сэтгэлгээний тохиргоог тааруул. Ингэж чадвал амьдрал дээр бодит үр дүнд удахгүй хүрэх вий. Аливаа зүйлийг сайн эзэмшихийн үндэс нь 1. Сууж сурах 2. Төвлөрөх

Жич: Ойлгож байна! Яахав гараас юм гарахгүй үе...

Thu-16-Mar-2017
Гадаадад хэрхэн тэтгэлэгтэй магистр, докторт суралцах вэ?
 
Хилийн чанадад тэтгэлэгтэй суралцах олон боломжууд байдаг бөгөөд энэ талын ойлголт, боломжийг сайтар олж мэдээгүй ч гадаадад суралцахыг хүсэж алсын бодол тээсэн хүмүүс, магадгүй чамтай уулзсан гурван залуугийн нэг нь тийм бодолтой байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.
Гадаадад магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг: МУ-ын ЗГ-аас санхүүжиж манайхан өөрсдөө шалгаруулдаг. Бусад орны (АНУ, Их Британи, Австрали г.м) ЗГ-аас санхүүжиж тухайн орны элчин сайдын яам болон төлөөлөгчийн газраар дамжуулан шалгаруулдаг, мөн дэлхийн томоохон их сургуулиуд өөрсдөө тэтгэлгээр оюутан элсүүлэн сур...
Wed-2-Sep-2015
ЖИНХЭНЭ УДИРДАГЧ НАРЫН ХИЙДЭГ 10 ЗҮЙЛ

Манлайл- Энэ бол нарийн төвөгтэй зүйл биш. Удирдах нь дагахын эсрэг байдаг. Хэрвээ та өөрийнхөө ихэнх цаг завыг бусдын хийдэг зүйлийг давтахад зарцуулж байвал энэ нь манлайлах биш юм. Энэ бол зүгээр л дагаж байна гэсэн үг юм. Агуу удирдагчид бусдад үлгэр жишээ болдог. Эхлээд тэд хийдэг. Дараа нь тэд бусдыг дагуулах замыг нээж өгдөг. Та нэг бол дагагч эсвэл дагуулагч. Харин 2лаа биш.

Удирд- Тиймээ, Манлайлах болон Менежмент гэдэг бол 2 өөр асуудал. Компанийн бүтэц, брэнд, бүтээгдэхүүн, үйлчлүүлэгчдийн туршлага, үйл ажиллагаа, санхүү гэх бизнесийн удирдагчид ихэнх цагаа удирдахад зарцуулж байдаг....

Fri-31-Jul-2015
Амжилттай хүмүүсээс суралцах 3 чухал зүйл
 Амжилттай яваа хүмүүс үргэлж мөрөө үлдээж байдаг. Хэрвээ бид тэр мөрөөр явбал мөн адилхан амжилтанд хүрч чадна.
Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр амжилттай хүмүсээс суралцах 3 чухал зүйл юу вэ гэдгийг орууллаа.

1. Амжилттай хүмүүс юу бодож, юунд итгэж байна вэ?
Хэрвээ тэд өөртөө итгэж байгаа бол өөртөө итгэ! Хэрвээ тэд амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэж байгаа бол та ч гэсэн амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэ! Хэрвээ тэд бүх зүйл болмжтой гэдэгт итгэж байгаа бол таны хувьд бүх зүйл боломжтой гэдэгтээ итгэ!
“Амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэвэл та амжилтанд хүрч чадна! Итгэхэд л хамаг учир байгаа...
Fri-31-Jul-2015
Ахан дүүсээ зөв нэрлэж сурцгаая
 1988 оны Сурган хүмүүжүүлэх сэтгүүлийн ӨВ булангаас МУИС-ийн багш Х.Нямбуу, Б.Сарантуяа нарын бичсэн "Хүний эш үндсийн тухай нийтлэл" -ээс. 

16705094272

Хүний эшийн үндсэн нэр томьёоны товч толь
Аав – даруй эцэг хэмээх үг. Үр хүүхэд нь эцгээ энхрийлэн дуудах нэр юм. Эцэг гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг нэр.
Өвөг аав – (өвөг эцэг, өвөө) авгайлах үг (буурал аав) аавын аав.
Нагац аав – Нагац эцэг хэмээх үг. Эхийн эцгийг энхрийлэн хүндэтгэж ярианд нагац аав гэж хэрэглэдэг.
Өндөр өвөг – өвөг аавын эцэг.
Элэнц эцэг – өндөр өвгийн эцэг.
Хуланц эцэг – элэнц эцгийн эцэг.
Элэн – хуланц эцгийн эцэг.
Хулан – э...
Wed-15-Apr-2015
Тэрбумтан Марк Кюбаны залуусд өгөх 5 зөвлөгөө
 Индианагийн их сургуулиас 1981 онд баклаврын зэргээ авсны дараа Марк Кюбан зарим найзуудыгаа дагаж Даллас хотод суурьшсан.
markcuban.jpg?resize=600%2
Тэрний байсан байр хэтэрхий олон хүмүүс амьдардаг байсан тул Кюбан оройдоо баранд бартендер хийж орж ирсний дараа буйдан дээр, хэрвээ буйдан дээр өөр хүн унтаж байх юм бол, шалан дээр ч хамаагүй унтаад өгдөг байсан. Кюбан мэдээллийн технологийн чиглэлийн туршлага байхгүй байсан ч компьютерийн программ зардаг компанид ажилд орсон.

Хэдийгээр тэрээр маш сайн ажилласан ч гэсэн дарга нь түүнийг үүрэг даалгаврыг биелүүлдэггүй хэмээн ажлаас нь халсан. Мөнгөн хуримтлал үүсгэж чад...
Tue-14-Apr-2015
Скайтел-ийн Р.Болор захирлын залууст өгөх зөвлөгөө
   Эрдэмт ТББ болон Хөгжлийн Танхим ТББ хамтран зохион байгуулдаг ээлжилт Өглөөний уулзалт Манлайлал сэдвийн дор амжилттай болж өнгөрлөө.
2-095536-1931056406.jpeg?resize=625%2
Зохион байгуулагчид 50 хүн оролцуулахаар төлөвлөсөн ч залуус Р.Болор захирлын үгийг сонсохоор маш ихээр бүртгүүлсэн байсан тул нийт 90 орчим залуус цугласан байлаа.

Р.Болор захирал манлайллын тухай, Сингапур, Диснэйгийн загварыг хэрхэн өөрийн компанидаа амжилттай хэрэгжүүлж байгаа тухай ярьлаа. Түүний ярианаас ТУЗ, хөрөнгө оруулагчиддаа таалагдах гэж биш харин ажиллаж байгаа компаниа урт хугацаанд өрсөлдөх чадвартай, тогтвортой байлгах бүтээлч ажлуудыг хийдэ...
Mon-1-Dec-2014
Күнзийн заасан АМЬДРАЛЫН 9 ХИЧЭЭЛ
 
Күнз (өрнөдөд Конфуци гэдэг) бол эртний Хятадын агуу их сэтгэгч, гүн ухаантан. Түүний сургаальд ёс суртахууны асуудлуудыг  хувь хүний болон нийгмийн талаас нь тайлбарладаг. Күнзийн суртал Хятад үндэстний оюун сэтгэлгээний суурь болдог ба Солонгос, Япон зэрэг орнуудад мөн хүчтэй дэлгэрсэн билээ.

Түүний сургаалиудаас түүвэрлэн хүргэж байна.

1. Зогсолтгүй үргэлжлүүл

“Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүйгээр урагшлах хэрэгтэй”

Хэрвээ та зөв зам дээр байгаа бол хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрнэ. Дараалсан хүнд хүчрийг туулах хэрэгцээ гарна.

2. Найз нөхөд чухал

“Өөрөөсөө дутуу хүнийг хэзэ...

Tue-11-Nov-2014
Бурхантай бүү наймаалц
Ажил бүтээгээд өгчих, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярина. Залбирах нь хүртэл хариу нэхэлт, тахих нь хүртэл үр дүн горилолт, мөргөх нь хүртэл ашиг сонирхол, хүсэлт. Бурхантай бүү наймаалц. Бурхан эгогын зарц биш. Тэр бол хайр. Тэр бол өглөг. Хариу бүү хүс. Ингэвэл бурхан чамтай нэгдэх болно.

Зүгээр л цав цагаан цаас бай. Зүгээр л хов хоосон сав бол. Хэдий хоосрох тусам чамд их зүйл багтах болно. Хэдий дүүрэн байх тусам чамд бага зүйл орох болно. Ухаарал орох зайгүй буруу мэдлэгээр чигжсэн тархи. Хайр цэцэглэх хөрсгүй хөлдүү цэвдэг зүрх байхаа боль. Ухаарлын сав нь болохсон, хайр...
idiomatic-dormant