Sat-1-Aug-2015
Амьдралын 22 чухал үнэн
1.Буулт хийсэн нь ялж байдаг.

Уур биднийг салгаж, хөндийрүүлж л чаддаг. Уур биднийг хувааж, дайсагнуулж холдуулж л чаддаг. Хайртай хүмүүсийг холдуулж, анд нөхдийг хөндийрүүлж, амраг хосыг салгадаг. Учрыг нь олохыг биш уурлахыг урьтал болгож байгаа хүн өөрийнхөө мунхагаа зарлаж байгаа хэрэг. Түрүүлж дайралт хийж байгаа нь тэнэг. Түрүүлж буулт хийж байгаа нь ухаантан байдаг. Дайралт хийж байгаа хүн хэрүүлийн хариуд хэрүүл л ирдэгийг мэддэггүй. Өөрийгөө хагарлын галыг ноцоож байна гэдгээ ч анзаардаггүй. Хүчирхийлэл хүчирхийллийг л бий болгодог. Буулт хийж байгаа хүн буултын хариуд ойлголцол ирнэ г...
Mon-12-May-2014
Стив Жобсын ишлэлүүд - Залуу хүн бүр унших ёстой
78ac98_steve_jobs_x678

 “Бүтээлч байх гэдэг нь элдэв зүйлүүдийг хооронд нь холбож шинэ зүйл бий болгохыг хэлдэг. Хэрвээ чи бүтээлч хүнээс яаж хийснийг нь асуувал тэд үүнийг ярихаасаа нэрэлхэнэ. Учир нь тэдэнд энэ нь гайхуулаад байх сүрхий зүйл биш, хийснийхээ дараа эргээд харахад дэндүү ойлгомжтой байсан мэт санагддаг.”


“Аливаа боломжийг алдалгүйгээр өөрийгөө дайчлах хамгийн сайн арга бол чи хэзээ ч үхэж болно гэдгээ байнга санаж байх. Ингэсэн тохиолдолд чи элдэв хуурмаг бодлоос салж зөвхөн зүрх сэтгэлээ дагахаас өөр замгүй болно.”

“Өөрөө чанарын хэмжүүр бай. Зарим хүмүүс яагаад төгс чанар хэрэгтэйг ойлгодоггүй юм.”

“А...
Sat-10-Mar-2012
ТАНЫГ ЦЭНЭГЛЭХ 9 АЛДАРТАЙ ОНЧ ҮГ
Онч мэргэн үгс олон байдаг боловч хүний зүрхэнд хүрэхээр хүчтэй үгс цөөн билээ. Энд таны шинэ өдрийг цэнэглэх, таныг зоригжуулж, өөрийн хүсэл мөрөөдөл рүүгээ замнуулах алдартай 9 онч үгийг  толилуулж байна. Энд байгаа үнэн гэвэл ТА ЮУ ХҮСНЭ түүнийгээ л авна, түүгээрээ л явна. Таныг саатуулах зүйл бол зөвхөн та гэдгийг санаарай.



1. "Санаа зоволт гэдэг бол дүүжин сандалтай л адил зүйл. Та ямар нэгэн үйлдэл хийгээд байгаа хэрнээ таныг ч хааш нь ч аваачихгүй." Ван Уилдер 
‘Worrying is like a rocking chair. It gives you something to do but it doesn’t get you anywhere.’ – Van Wilder
Бид бүгдээ...
Fri-9-Mar-2012
ТИТЭМ ҮГ - Нөхрөө Харж Биеэ Зас
“Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэх монгол үгийг хүн бүр цээжээр мэддэг мөртлөө амьдралд мөрдөхдөө алданги ононги. Сайн нөхрийг дагасан хүн түнэр харанхуйд ч сар саруулд яваа хүн шиг саад тотгоргүй зорьсон газраа хүрнэ. Ханилж түшсэн нөхрөөр нь чи чухам хэн бэ гэдгийг сонжин таних нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг шалгуур. Сайн хүнтэй нөхөрлөгч өөдлөх замаа засна.


Өөдгүй хүнтэй сүжрэгч уруудах замаа бэлдэнэ.
Сайн найз нөхөр ямар ч эд баялаг, хөрөнгө мөнгөнөөс хавьгүй үнэт, хайрлаж дээдлэх эрдэнэс. Эд баялаг гэгч өвсний шүүдрээс өөрцгүй.
Цаг зуурын хишиг.
Сайн нөхөр г...
Thu-2-Feb-2012
Онч мэргэн үгс -2
Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх
Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй.
Ярьж байгаа хүн харин мэддэггүй байх нь олон. /Лаоз/


Өнөөдөр бахархах юмгүй хүн л
Өчигдөрийнхөө гавьяагаар сагсуурдаг. /Цицерон/

Үг гэдэг навч мэт.
Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/

Хүн болгонд л тэнэг бодол төрдөг.
Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/

Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь
Ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/

Хэрэлдэж байгаа...
Wed-1-Feb-2012
Онч мэргэн үгс -1
Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой.
Эйнштейн

Хүүхэд залууст сайн сайхныг заагч бол хүн төрөлхтөнд сайн сайхныг заагч мөн
Лейбниц

Залуусын атар газар шиг сэтгэлийн хөрсийг зөнгөөр нь орхивол тэнд зэрлэг өвс, шарилж, өргөс л ургана.
Снеллман

Амжилтанд хүрсэн хүн бүрт сайн төлөвлөгөө, хүч хөдөлмөр байдал бол амжилтгүй хүн бүрт хэлэх нэг шалтгаан заавал байдаг байна.
Исмайл Боз

Аливаа хүнийг танихыг хүсвэл
Түүнийг өндөр албан тушаалд томил.
Ла Бруер

Өөрийгөө удирдахдаа толгойгоо, бусдыг удирдахдаа зүрх сэтгэлээ сонсож бай.
Исмайл Боз

Ангийн удирдлага нь зорилгод хүргэх хэрэглүүр бөгөө...
Fri-2-Dec-2011
Титэм үг - Итгэл
     

Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ.
Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа хов...
Tue-10-Nov-2009
ТИТЭМ ҮГ - Шунахай зан бол бүх муу муухайн үндэс

Үүний урьд муу муухайгаас салах тухай ярьсан. Тэр сэдвээ цааш нь үргэлжлүүлье. “Шунахай зан бол бүх муу муухайн үндэс”. Шунахай зан орчлонгийн хэчнээн ч олон гайгүй сайн хүнийг гай таригч ороолон болгон хувиргав даа. Хомхой сэтгэл зам мөрөөрөө гэлдэрч явсан хэчнээн ч олон гэм зэмгүй хүний зам мөрийг нь алдуулж гэмтэн буруутан болгов доо.

Шуналын дон шүглэсэн хүн ариун гэгээн бүхнээ хог дээр хаяж, буяндаа бузар хийн, бурхандаа нүгэл үйлдэгч болон төрөл арилжина. “Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болж олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан. Яла...
Tue-10-Nov-2009
ТИТЭМ ҮГ - Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй

 Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш.

“Зүрхний өргөсийг сайн нөхрийн гар л авч чадна”. Гомдол олон янз. Хөнгөн гомдлоос голдоо ортол гомдох хүртэл гомдлын гашуун мөр сэтгэл зүрхэн дундуур гуниг тээн, гонсойлгон зурайна. Хөнгөн гомдлыг тайлах ч амар, мартах ч ам...
Thu-29-Oct-2009
ТИТЭМ ҮГ - Эр зориг

Солонгост ажиллаж байсан монгол залуус түймэрийн аюулаас хүний амь аварч, зориг баатарлагийн үлгэр жишээ үзүүлэв. Монгол залуусын хувьд энэ түймэр эр зоригийн шалгуур байлаа. “Алтыг гал дээр, эр зоригийг гай зовлонгийн үед сорьж үздэг” гэсэн үг бий. Тэд аюултай мөчид амь насаараа дэнчин тавьж, айж сандралгүй, уужуу тайвуу байж эр зоригийн шалгуурыг нэн амжилттай давж, зовох цагт нөхрийн чанараа таниулав. Монгол хүн нөхөрлөж болох нөхөр, найдаж болох хань, хүнлэг нинжин сэтгэлтэй жинхэнэ сайн хүмүүс гэдгийг үг хэлээр бус үйлдлээрээ нотлов. Солонгосчуудын тархинд монгол хүний мөс чанарын үзүүлэл...
idiomatic-dormant