Tue-21-May-2013
Тиймээ охид дандаа л онцгой байдаг!!
Хуримынхаа анхны өдөр эхнэр нөхөр хоёр хэнд ч хаалгаа тайлж өгөхгүй хэмээн тохиролцжээ. Тэр өдөр нь нөхрийн эцэг эх тэдэнтэй уулзахаар ирэхэд тэд хаалганыхаа ард зогсож байлаа! Эхнэр нөхөр хоёр бие биерүүгээ харан, нөхөр нь хаалгаа тайлахыг хүссэн боловч тэд нэгэнт тохиролцсон тул нээж өгөлгүй эцэг эхээ явуулжээ. 

Удалгүй тэр өдөр нь эхнэрийн эцэг эх ирэхэд тэд мөн л хаалганыхаа дэргэд бие биерүүгээ харан бид тохиролцсон гэж зогсоно. Гэтэл эхнэрийнх нь нүдэнд нулимс цийлэгнэж, би эцэг эхдээ ингэж хандаж чадахгүй хэмээн шивнээд хаалгаа нээж өгчээ. 

Нөхөр нь юу ч хэлсэнгүй, цаг хугацаа өнгөрч тэд ...
Mon-15-Oct-2012
Сонжоо: Гарын хөдөлгөөнөөр нь хүний зан чанарыг тодорхойлох арга
 Энэ удаад гарын хөдөлгөөнөөр нь зан чанарыг тодорхойлдог нэгэн энгийн сонжоо орууллаа. Бусадтайгаа хуваалцахаа мартваа.


Доорх дөрвөн үйлдлийг нэг бүрчлэн хийгээд, өөрийгөө ямар хүн болохыг мэдээд ав. 
 
 
Хуруунуудаа зөрүүлж барих
 
Хамгийн дээд талд зүүн гарын эрхий хуруу байвал “З”, харин баруун гарын эрхий хуруу байвал “Б”
 
 
Ямар нэг юм руу онил
 
Нэг юмруу онилж байхдаа зүүн нүдээ харж, баруун нүдээ аньж байвал “З”, харин баруун нүдээрээ харсан бол “Б”
 
 
Гараа цээжиндээ зөрүүлж бариад үз
 
Зүүн гар чинь дээр нь байвал “З”, харин баруун гар дээр бол “Б”
 
 
Алгаа таш
 
Хэрвээ зүүн алгаараа баруун алгаа цох...
Thu-1-Mar-2012
Ирээдүйг гайхалтайгаар зөгнөсөн 5 хүн

Өмнө бид биеллээ олоогүй технологийн таамаглалуудын тухай хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад биеллээ олсныг нь хүргэж байна. Зөгнөлт зохиолчдын бүтээлд бичигдсэн санаа, технологиуд хэрхэн бодит амьдралд гарч ирсэн нь сонирхолтой. Мэдээжийн хэрэг Жюль Верний зөгнөлүүд хэрхэн биеллээ олсныг мэдэхгүй хүн байхгүй байх. Харин энэ удаад 20-р зуунд ямар зөгнөлүүд биелэгдсэнийг нийтлэсэн билээ.

5. William Gibson

Хэдийгээр 1984 онд интернэтийн эхлэл тавигдсан байсан ч одоогийн хэлбэр төрхөө олоогүй байв. Харин тэр онд William Gibson-ий  бүх дэлхийг хэрсэн сүлжээ бүхий кибер ертөнцийн тухай “N...

Thu-1-Mar-2012
Манай гарагийн 16 нийтлэг хууль



Механик засварын хууль –
Гар тосоор бохирдсоны дараа хамар загатнаж, бүр шээс хүрдэг.

Таталцлын хууль – Ямар нэг багаж, эрэг, боолт, шруп газарт унаад хамгийн хүрэхэд хэцүү газарт оччихдог.

Магадлалын хууль – Хэн нэгний анхаарлыг татах магадлал нь гаргаж буй үйлдэл хэр тэнэг байгаатай шууд хамааралтай.

Дурын тооны хууль – Хэрвээ дугаар андуураад залгавал хэзээ ч утас ярьж байна гэсэн дохиог сонсохгүйн дээр хэн нэгэн нь заавал харилцуураа авч таардаг.

Гэм зэмгүйн хууль – Дугуйны хий гараад ажлаас хоцорлоо гээд захиралдаа хэлж аргалсны яг маргааш өглөө нь дугуй хагарч таардаг.

Гажилтын хууль –...

Tue-21-Feb-2012
17-р жарны“Баясгалан” хэмээх УСАН ЛУУ жилийн Зүг мөр гаргах

 

Он Хүйс Суудал Үйл
1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 Эрэгтэй Гал хойд зүгт гарч “Ум базар дагийний хум маамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз зурж  түүнийгээ ус, цасаар унтраан урд зүгээс гэртээ ирнэ.  Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номыг айлтгуулж суудлын заслаа хийлгэнэ. Хаврын тэргүүн сарын хар нохойн ам нь гал суудлын цог хийморийн зүг зүүн урд зүгт таарч буй тул эмийн зүгт зүглэж цээр гаргаж буй болно.
1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008 Эмэгтэй
1907, 191...
Wed-8-Feb-2012
ҮГ ГАШУУН ТУСМАА ҮНЭНД ОЙРХОН БАЙДАГ
...Ч.Батмагнайн тухай бичих санаа надад нилээд эрт төрсөн л дөө. Харин " Америкийн өнгө" нэвтрүүлэгээр гарсаных нь дараа л түүнтэй холбогдож, уулзаж ярилцах боломж олдсон юм. Нэвсийтэл дарсан цас, Монголыг минь санагдуулсан хүйтэн цэнгэг агаартай Чикаго хотын нэгэн өглөө, Ч.Батмагнай намайг тосч, бид тэдний гэрт тухлан сууж ярилцлаа.

Чогсомын Батмагнай

Нэг. Намтрын товчоон

-1968 онд Говь-Алтай аймагт төрсөн
-1986 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 2-р сургуулийг төгссөн
-1994 онд Улаанбаатар хотод ГХДС-ийг орос хэл-англи хэлний багшийн мэргэжлээр төгссөн
-1994-1997 онд "Монтос-Эрдэнэт" ХХК...
Sun-22-Jan-2012
Гар утасны задаргаа
Та доорх линкээр орж харна уу
http://www.formymobile.co.uk/disassembly.php
Энд бараг бүх утасны задаргааг зургаар харуулсан байна.

Би гар утасныхаа задаргааг орууллаа.  /SonyEricsson С905/














Tue-17-Jan-2012
Гар утасны технологийн хөгжлийн тухай

Гар утасны технологийн хөгжлийн тухай

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд гар утас буюу утасгүй харилцаа холбооны хөгжлийн 4-р (4G) үед шилжиж эхэлж байгаа билээ.

Мөн манайд хэдэн жилийн өмнө хөдөлгөөнт интернетийн 4G Mobile Wimax утасгүй систем байгуулагдсан боловч гар утасны технологид хараахан нэвтэрч эхлээгүй байна. Энэ удаад гар утасны хөгжлийн үе шатуудын тухай товч танилцая.



0G

Утасгүй харилцаа холбооны технологи 1940-өөд оны дунд үед үүсч бий болсон боловч 1980-аад оноос нийтийн хэрэгцээнд нэвтэрч эхэлсэн байна. Зарим мэргэжилтнүүд утасгүй холбооны технологийн хөгжлийн эхний шатыг 0G хэмээн нэрлэд...

Tue-27-Dec-2011
Шинэ жилийн мэндчилгээний загварууд
Шинэ жилийн баяр нь найз нөхөд, гэр бүлдээ мэндчилгээ илгээж, чин сэтгэлээ илэрхийлэх гайхалтай боломжуудын нэг . Мэндчилгээ илгээх нь үе дамжин уламжлагдан ирсэн ч манай монгол оронд төдийлөн хөгжиж амжаагүй байгаа билээ. Та магадгүй хэн нэгэнд талархал илэрхийлэхийг эсвэл зүгээр л хэннэгэнд сайн сайхныг хүсч явдаг ч түүнийгээ хэрхэн идэрхийлэхээ мэдэхгүй байж болно. Тэгвэл танд дараах мэндчилгээний загваруудыг санал болгож байна. Оролдоод үзээрэй. Таны чин сэтгэлийг илэрхийлж чадах гайхалтай арга юм шүү.





















http://www.call.mn/
...
Thu-24-Nov-2011
“ЦАГ ХУГАЦАА” банк
Нэг банкнаас өглөө бүр таны данс руу 86,400 төгрөг орж ирдэг байлаа гэж бодъё. Гэхдээ уг мөнгийг хуримтлуулах боломжгүй бөгөөд орой нь үлдсэн мөнгийг банк буцааж авна. Тэгвэл та яах вэ?

Мэдээж, тэр мөнгөний хамгийн сүүлчийн сохор зоосыг нь хүртэл  данснаасаа гаргаж зарцуулна биз дээ!!!
Гайхалтай нь, танд ч, надад ч яг адилхан ийм банк үйлчилдэг. Энэ банкны нэр бол “ЦАГ ХУГАЦАА”.

Өдөр бүр бид нарт 86,400 секунд ногддог. Орой бүр ашиглаагүй цаг маань “данс”-наас хасагддаг. Олгосон мөнгийг нь хуримтлуулахыг “ЦАГ ХУГАЦАА” банк зөвшөөрөхгүй, мөн хоёрдахь боломж олгодоггүй. “ЦАГ ХУГАЦАА” банк м...

idiomatic-dormant