Tue-3-Jun-2014
"Юнител" группын Тэргүүн дэд захирал Г.Болдын ярилцлага

Өөрөөсөө бусдыг рекламдах дуртай Г.Болдын ийнхүү анхны дэлгэрэнгүй ярилцлага танд хүрч байна. 

Салбар салбарынхаа онцлог, давуу болон сул талыг мэргэжлийн нүдээр харж үнэлэлт, дүгнэлт хийх чадварлаг залуу цөөнгүй. Тэдний нэг болох Монголын бизнес, маркетингийн салбарын нэгэн тод "од"  бол яах аргагүй "Юнител" группын Тэргүүн дэд захирал Г.Болд билээ. 

АЛИВААГ ӨӨЛЖ, МУУЛЖ, МУУГ НЬ ҮЗЭЖ БАЙГАА НЭГЭН ХЭЗЭЭ Ч ЯЛАГЧ ТАЛДАА ОРЖ ЧАДДАГГҮЙ

- Яагаад энэ мэргэжлийг анх сонгох болсон бэ?
- Ажлын анхны гараа маань “Мобиком” корпораци байсан. Тухайн үед маркетингийн мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь сургуул...

Fri-18-Apr-2014
Германы нэгдүгээрт бичигддэг эдийн засагч Монголын талаар юу хэлэв
 Германд нэгдүгээрт бичигддэг эдийн засагч, Мюнхений Их Сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн “Ifo Institut”–ийн Ерөнхийлөгч Проф. Др. Хүндэт Др. Ханс Вернер Зинн МУИС-ийн урилгаар манай улсад айлчиллаа.
1200%20Hans-Werner-Sinn-Ifo-Institut280x500
Э
дийн засаг хямарсан энэ үед тэрээр манай улсад хямралыг даван туулах хэд хэдэн зөвлөгөөг өгсөн юм. Тэрээр “монгол улс маш богино хугацаанд буюу хоёр жилд 2.2 тэрбум төгрөгийн их өр үүсгэж, тансаг хэрэглээ нь өсч байгаа нь буруу замналаар эдийн засаг нь нурсан улс шиг харагдаж байна” хэмээн хэлжээ. Түүний юу гэж зөвлөсөныг дэлгэрэнгүйгээр хүргэе.


1. Бонд гаргаж, тансаг х...

Mon-12-Mar-2012
Монголоороо бахархаж Монголоо хөгжүүлье залуусаа

     Монголчууд бид Чингисийн үр сад, агуу төрөлхтөн гээд л цээжээ дэлсээд хэдий хол явах юм бэ? бүгдээрээ бүтээе ээ залуусаа. Биднийг ингэж алтан дээр суусан гуйлгачин царайлж хэдэн тонн алт, нүүрсээ яриж булаалдан хэрэлдэж суусаар байтал цаана чинь дэлхийн улсууд биднээс улам л хол тасархай хөгжөөд байна шүү дээ.

Манай дээдүүл гэж нэг хэрүүл хийсэн ам нь хуурайтсан хэдэн хүн байх юм. Уул нь тэднийг чинь бид эх орноо хөгжүүлээдэх гэж сонгож итгэж яваа болохоос эх орноо зарж идээд өөрсдөө баяжаад аваадах гэж гаргаагүй шүү дээ. Бүгд л янз янзаар хууль батлаж өнөөхөө шинэ сүрприйз болгож ирээл г...

Fri-2-Mar-2012
Д.Бямбасүрэн: Ирэх сонгуулиас их зүйл хүлээх хэрэггүй
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2012.03.02


-Саяхан МоАХ-ны хурал болж өнгөрсөн. Энэ хурлын үеэр таны хэлсэн үг нэлээд хурц, шүүмжлэлтэй байсан. Яагаад тийм ширүүхэн үг дайх болов. Ингэхэд  Ардчилсан намын үзэл баримтлал хэр зэрэг байна гэж боддог вэ?

-МоАХ-ны их хурал гэдэг бол улс төрийн бие даасан томоохон үйл явдал. МоАХ бол сонгуульд өрсөлдөхийн тулд гишүүдээ мөнгөөр тодруулаад, тэднийгээ дээш нь түлхдэг улс төрийн хүчин биш. Энэ холбоо Монголын нийгмийг өөрчлөх үйлсэд салхийг нь хагалж, тугыг нь босгосон шүү дээ. Тийм  ч учраас би энэ хур...
Wed-29-Feb-2012
Шударга ёс бол тэгш байдал ба хөршийгөө гомдоохгүй байх ёстой


     Яг одоо миний өмнө нүд хөмсөг болсон 30 орчим насны залуухан сайхан бүсгүй ой 8 сартай бяцхан охиноо тэврэн нөхөр, хадам ээж хоёртоо хөөгдөн гудамжинд гарсан тухайгаа нулимс дуслуулан ярьж суухыг хараад хатуу сэтгэл, харгис хүйтнээр хүнд хандана гэхэд арай ч дэндэнээ гэж бодогдож сууна. Хэд хоногийн өмнө нэр нэгтэй бүлтийсэн алаг нүдтэй хөөрхөн бүсгүй мөн л нөхөр, хадам ээж хоёртоо ад үзэгдэн 4 сартай охин, 5 настай хүүтэйгээ Зайсангийн тансаг байшингаасаа өмчлөх өмч ч үгүй, өмсөх хувцас ч үгүй хөөгдөн гарсан байдаг.

     Энэ шударга байдал мөн үү? өмнөговь аймгийн Цогтцэций сумы...

idiomatic-dormant